Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ЗХЖШ-ын даргаар БХИС-ийн Удирдлагын академийн захирал, хошууч генерал Ц.Бямбажавыг томилуулах саналаа холбогдох байгууллагад илэрхийлжээ. Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэж дэмжсэн гэнэ.
Тэрбээр ЗХЖШ-т Ар талын газрын дарга, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг /АДХЦ/-ийн командлагч зэрэг албыг хашиж байсан нэгэн юм. Түүнийг АДХЦ-ийн командлагч байх үед УИХ-ын гишүүн асан Ц.Батаа Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр үнэг агнаж яваад унагасан бөгөөд уг шалтгаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, БХИС-ийн Удирдлагын академийн захирлаар томилж байжээ.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоогийн бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдуулан Ерөнхийлөгч энэ томиллогоог хийж буй юм. Тэрбээр Зэвсэгт хүчний шинэчлэл, монгол цэргүүдийг НҮБ-ын болон бусад олон улсын ажиллагаанд оролцуулах талаар нэлээд ажил зохион байгуулсан гэдгийг олон хүн мэднэ. Монгол Улсын шинэ үеийн Зэвсэгт хүчний төлөө олон ажил хийсэн түүнийг ямар ажилд томилох нь одоогоор тодорхойгүй ч гудамжинд гаргачихгүй байх гэж олон хүн үзэж буй юм.
Н.Мөрөн