Монгол-Оросын эрдэмтэд энэ сард Төв аймгийн Заамар, Булган аймгийн Баяннуур сумын нутаг Туул голын хөвөөнөөс эртний нүүдэлчдийн язгууртны бунхныг нээн илрүүлсэн байна. Монгол Улсын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, ОХУ-ын Буриад Монгол, Түвд, Будда судлалын хүрээлэнгийн хамтарсан археологийн судалгааны ангийнхны илрүүлсэн энэ дурсгал одоогоос 1300 гаруй жилийн өмнө бүтээгдсэн аж. Уг судалгааны ангийг профессор, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн олон улсын төслийн зохицуулагч А.Очир удирдан ажиллажээ.
Газрын хөрсийг зургаан метр гүнзгий хавж ухаад, уг нүхнийхээ мухарт 4.5x5.6 метр хэмжээтэй, 2.6 метр өндөр бунхан байгуулаад түүний дээр нь таван метр гаруй өндөр, 30 метр диаметртэй шороон овоолго хийн гадуур нь 110x96 метр тэгш өнцөгт хэлбэртэй шороон хэрэм барьж хамгаалсан байжээ. Бунханд ордог 25 метр урт үүдэвч хонгилтой, түүнийгээ шороогоор дарж битүүлэн гаднаас нь мэдэгдэхээр болгожээ. Судлаачид бунхны үүдэвчийг олж шороог цэвэрлэн явсаар хүрчээ. Бунханд модоор сийлж, шавраар барьсан туг далбаа бүхий морьт цэргүүд, хүүхэлдэй, морь, тэмээ, үхэр, арслан, загас, алтан гургуул, гахай, хүн толгойтой шувуун цээжтэй галбингаа, эрэгтэй, эмэгтэй хүний олон янзийн дүрсийг тавьсан байжээ. Мөн 75x75 см хэмжээтэй тэгшлэн зассан хоёр хөх чулуунд бунхны эзний намтар, тэр үеийн үйл хэргийг бичээд бунхны тоосгон хаалганы ойролцоо давхарлан тавьсан байна. Дээрх олон хүн, амьтны дүрс талийгаачийн хойт насны амьдралын элбэг хангалуун, сайн сайхныг билэгдсэн утгатай, түүний сүнс сүлдэнд зориулсан (хойллого) дагалдуулал гэнэ.
Судлаачдын үзэж байгаагаар Заамараас олдсон эл олдвор нь эрт цагт Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг угсааны Пугу аймгийн эзний бунхан байж болох аж. Тухайн үед Пугу нь 30 мянган өрх айлаас бүрдсэн 10 мянган шилдэг морин цэрэг гаргах чадалтай хүчирхэг аймаг байсан аж. Бунхны эзэн Бунхны үүдэн хэсэг язгууртан нь алтан бүс, эмээл хэрэглэх эрх бүхий, нэгэн тойргийн захирагч цолтой, цэрэг захиргааны өндөр албан тушаалтан байжээ.
VII зууны үед одоогийн Монгол Улсын нутагт оршин тогтнож байсан Түрэгийн хаант улсын үед холбогдох олон хүн, амьтны дүрс, баримал бичээст пайлууртай иж бүрэн бунхан урьд нь олдож байгаагүй бөгөөд Монгол-Оросын эрдэмтэд энэхүү бунхнаа эртний нүүдэлчдийн археологийн шинэхэн дурсгал хэмээн үзэж байсан. Энэ нь Түрэг болон Монгол угсаатны олон аймгийн түүх, соёл, тэдний Хятад улстай харилцаж байсныг цаашид гүнзгийрүүлэн судлахад мэдээ, мэдээллийг өгч чадах үнэ цэнэтэй эх сурвалж хэмээн манай хоёр улсын хамтарсан эрдэмтэд үзэж байна. Археологчид энэхүү бунхныг 2001 онд нээн илрүүлж, энэ сард малталт хийсэн аж. Дээрх олдворуудад анхны сэргээн засварлалт, бэхжүүлэлт хийн шаардлагатай гэсэн олдвор Дурсгалыг зурах зэрэг ажлыг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ажилчидтай хамтран хийжээ. Одоогоор ховор нандин олдворуудаа Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалж байна.
У.Батчимэг