Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зүйл бол сургалтын төлбөр. Бүх л оюутнууд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хичээдэг боловч хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ тэр бүрий сайн мэддэггүй. Үүнээс болж хохирох явдал цөөнгүй гардаг. Бид энэ удаад Засгийн газрын Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо баримтлах 117-дугаар тогтоолыг танилцуулж байна.
Хамрагдах хүрээ: -Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд хагас өнчин суралцагч, ядуу өрхийн суралцагч, /Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой/, Малчин өрхийн суралцагч, /бод малыг бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал/, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид хамрагдана.
Бүрдүүлэх
материал: -Сургалтын төлбөрийн зээл
хүсэгчид нь суралцагчийн өргөдөл,
эцэгэх, асран хамгаалагч, харгалзан
дэмжигч болон суралцагчийн иргэний
үнэмлэхний хуулбар,
Бүрэн
дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
БСШУЯ-ны
эрхийн бичиг,
Эцэг
эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний
хуулбар,
Өрхийн
нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон
албан ёсны бичиг,
Өрхийн
нэг гишүүнд ногдох малын тоо, малчин
өрх болохыг тодорхойлсон албан ёсны
бичиг
Хоёр
жилээс доошгүй хугацаагаар гэрээт
цэргийн алба хаасныг тодорхойлсон
харъяалах сум, дүүргийн Засаг даргаас
баталгаажуулсан албан ёсны бичиг баримт,
сургуулийн болон дүнгийн тодорхойлолт,
зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа
зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хүссэн суралцагч нь материалаа бүрдүүлж есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө.
Сонгон шалгаруулалт: -Хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр багтаан шалгаруулж, дүгнэлтийг сургалтын төрийн санд хүргүүлнэ. Суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш таван жилийн дотор төлнө.
Дашрамд онцлоход, Сургалтын төрийн сангийн зээлд нэгдүгээр курсын оюутан хамрагдахгүй ажээ.