GoGo
Санал асуулга
Танай гэр бүлийн энэ жилийн цагаан сарын төсөв өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

Санал өгсөн нийт хүн(1675)
  • Тийм
  • Үгүй, хэвээрээ
  • Хасагдсан
  • Мэдэхгүй
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс

Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлсДэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг байсан Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд яг 20 жил болжээ.


ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?

ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?- Энэ зах дээр өнөөдрийн байдлаар 500 сая орчим ам.доллар эргэлдэж байгаа нь эдийн засагтайгаа харьцуулсан ч бага тоо.


Хаалгаа хаасан бурхны цонх нээлттэй ч юм билүү

Хаалгаа хаасан бурхны цонх нээлттэй ч юм билүүЮмс найдваргүй бо­лох тутам горьдлого улам ихэссээр байдаг. Одоо энэ цасан шуурганы да­раа аягүй сайхан дулаан болох юм гэнэ лээ.


Бүгд сонс!!! Өөрчлөлт эрчээ авлаа... !!!

2009 оны 8-р сарын 13
Бүгд сонс!!! Өөрчлөлт эрчээ авлаа... !!!

Улс орны хөгжлийн үндэс нь Хүний хөгжил. Хүн нь хөгжсөн улс орон л хөгждөг. Хүн нь хөгжөөгүй бол хичнээн нь их алт эрдэнэс байгаад нэмэргүй. Жишээ нь Зимбабве орон алт, алмазын ордоороо дэлхийд тэргүүлдэг ч, хүн амынх нь 95% нь ядуурал гуйланчлал дунд амьдарч байна. Ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг. Тиймээс бүх зүйлд төр – адгийн шаар гэж орилж байгаа бол өөрсдийгөө л доромжилж байгаагаас ялгаагүй.

Хөгжлийн шийдэл, гарц оллоо, нээлт хийлээ энэ, тэр гэж... олон юм яримааргүй байна аа. Зүгээр хүнээ л хөгжүүлье. Тэгээд хүн нь хөгжсөн байхад тэр асаад байгаа гал унтарч, бид утаа дагаж орилолдохгүй амар сайхан аж төрцгөөх болно.

Хүнээ хөгжүүлээгүй байж... гудамжин дахь хог цэвэрлэж, мод тарилаа гэхэд үр дүн нь ямар бол? Толгойдоо хогтой, зэрэмдэг сэтгэлгээтэй хүмүүс бидний цэвэрлэснийг бохирдуулж, тарьсаныг минь сүйтгэхгүй гэж үү? Бид, түймэр гарч байхад утааг нь дагаж хошууран гүйлдэх мунхаг хүмүүстэй адилхан биш байна гэж үү?! Энэ юун утаа вэ? Ямар хар утаа вэ? Яасан муухай утаа вэ? гээд л... Яагаад архидалт их байна аа? Хогоо цэвэрлэцгээе! Архи бага ууцгаая! Модоо тарьцгаая! Архи бүү заръя, Гэмт хэрэг яагаад их байна аа?, Би нөхрөөсөө салмаар байна. Манай нөхөр аймаар, Би амьдралдаа гутраад байна... Яана аа, энэ улс орон новш юм аа, үхэх юм сан... утаа, хог, биеэ үнэлэх, энэ бүхэн үнэхээр хэцүү байна. Жагсацгаая, урагшаа нөхдөө. Би эндээс явмаар байна. Хаа нэгтээ очиж жорлон угаасан нь дээр юм байна. Ёо ёо ёо, ямар аймаар юм бэ... Энэ Төрөөс л боллоо. 76-с л боллоо. Багш лам минь намайг дааж хайрла.. ирээдүйг минь мэргэлээд өгөөч... Ард түмэн минь юм хайрла... хүүг минь эмчлүүлэхгүй бол гажигтай болох гээд байна... данс 245...3000. Ээ эзэн минь амьдралыг минь... Надаас болоогүй. Би шудрага хүн. Би эмчид набор өгдөггүй, би хог огт хаядаггүй шүү дээ. Би архи амсдаг ч үгүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэлддэггүй. Манай хүүхэд л гайтай хүүхэд... Үгүй үгүй, би тэгээгүй, би цэвэр ариун хүн. Би чадварлаг хүн, би бүхнийг хийж чадах байсан. Даанч ажил олддоггүй ээ.. Төр л бүхэнд буруутай, багш л буруутай.

... Бид ингэж нэгнээ зүхэж суулаа гээд ашиг нь хэнд вэ? Бид авилгачтайгаа, хулгайчтайгаа, худалчтайгаа, муутайгаа, сайнтайгаа бүгд нийлээд Монгол гэсэн нэг нэрээр овоглоно. Нэгнээ муулж цагаа үрэхийн оронд урдаа байгаа ажлаа хий л дээ. Шийдэж чадахгүй зүйлдээ орилж цамнахын оронд ном унш л даа. Өөрийгөө хөгжүүл л дээ. Өөрийнхөө амьдралыг аятайхан аваад явчих л даа. Ямар ард түмэн байна тийм Төр байгаа биз дээ. Бид мунхаг байгаа учраас л мунхаг хүмүүсээ сонгосон юм биш үү. Ходоодоороо сонголт хийж мунхаг, хулгайч нэгнээ сонгочихоод дараа нь үглэж суух. Тэрний оронд өөрийгөө боловсруул л даа. Та ухаантай байж чадвал Ухаантай төрийг бий болгож чадна биз дээ. Бусдыг муулж үглэж суухын оронд өөрийгөө муу л даа. Өөрийгөө шүүмжил л дээ. Та бусдыг өөрчилж чадахгүй ч өөрийгөө хөгжүүлж чадах юм байгаа биз дээ.

Өөрчлөлтийг өөрөөсөө юу?… эсвэл чөтгөрөөс үү?

Утаа дагаж хошуурахгүй ээ... Эхлээд галаа унтраацгаая. Гал хаана асаж байна вэ? Хувь хүнийхээ хувьд хөгжиж чадаагүй, өөрийгөө олоогүй байгаа хүмүүсийн толгой дотор гал асаж байна.

Хүний хөгжлийн хувьд хаягдсан шалтгаан юу вэ?. Манжид 200 гаруй жил дарлагдаж хүний хөгжил битгий хэл юмгүй болж... Үндэсний оюун санаа...үнэт зүйлүүд алдагдсан. 30-аад онд нийгмийн оюун санааны манлайлагчдаа бүгдий нь хядууллаа. Оросын оюуны боолчлолд 70 жил талхиуллаа... Монголчуудыг оюун санаагүй болгох гэсэн бодлого...

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг.. Энхрий хайрт намынхаа төлөө... Ах нарынхаа өгсөн хар, хүрэн хоёрхон өнгийн пальтогоор гангараа хийгээд урагшаа... Зарим нь сайхан үе байж дээ гэж дурсах... Ухаандаа бол туулайг торонд дотор хорьж бүх зүйлээр хангаад байвал, мунхаг туулайны хувьд аз мэт санагдаж болох юм. Хөрөнгийг нийгэмчилж байсан нь өвөөгийн хэлдэг үлгэрийн далай байсан юм билээ. Ухаандаа бол миний хөлс хүчээ шавхаж, нойр хоолоо хасаж байж олсон хөрөнгийг идэх унтахаас өөр юм хийдэггүй ядуу гуйлгачинд тэгшитгэж өгдөг байсан. За, бараг л ухаантай хүн байж болдоггүй, ухааныг хүртэл тэгшитгэнэ гэсэн бодлоготой байсан юм уу даа. Их өөрчлөлт... эх захгүй байдал... том нүсэр аппарат.... араа шүдэн дунд золиослогдсон ах, эгч нар минь, аав ээжүүд минь... Тэдэндээ мэхийн ёсолъё!!!

Залуус аа, болоод байгаа бүхнийг системийн том хүрээгээр бодоод нэг үзээрэй... Энэ болж буй бүхэн сүүлийн 300 жилийн турш болсон үйл явдлуудын... тогтолцооны, СИСТЕМИЙН ШИНЖТЭЙ АЛДАГДСАН ҮЕ харагдах вий... Тиймээс алдаагаа нэг нэгэн хүн рүү чихэж, хэн нэгэн дарга түшмэл рүү довтлох нь өрөөсгөл юм даа...

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд нийгмийн оюун санаа, нийгмийн сэтгэлзүйд гарсан томоохон өөрчлөлтүүд... 90-ээд оны өөрчлөлт шинэчлэл, зад тавьсан мэдээллийн асар их урсгал, дэлхий нийтийн өөрчлөлтүүд, технологийн хөгжил, даяарчлал. Энэ бүхэн нийгмийн оюун санаанд огцом нөлөөлж залуучуудын оюун санаа, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж, зарим залуус барьц алдах, өөрийн гэсэн үнэт зүйлгүй болох, учраа олохгүй байх, дотоод сэдэл тэмүүлэл нь тодорхой биш болох гэх мэтээр сөрөг үр дагаварууд илэрч байгаа. Тиймээс хүнээ хөгжүүлэх, залуучуудаа чадваржуулах нь хамгийн ГОЛ АСУУДАЛ.

Асуудал дундах шийдэл нь ЗАЛУУС
40- өөд оны ахмадуудын үг бидэнд сургаал болно
50- аад оны аав нарын маань бүтээл бидэнд үлгэрлэл болно
60- аад оны ах нарын ухаарал бидэнд сургууль болно
70- аад оны анд нарын минь алдаа бидэнд хичээл болно. Тийм ээ, энэ бүхэн биднийг эрчилж өгөх болно оо.
80-аад оныхон, Хүүхэд насандаа нийгмийн томоохон өөрчлөлтүүдийг бяцхан оюундаа гайхаж явсан 80-аад оныхонд би итгэдэг ээ. 80-аад оны бүсгүйчүүд, залуучууд нийгэмд нэгэн шинэ үе болж гарч ирж байгаа гэдэгт итгэдэг.

ТЭД ШИНЭ ҮЕИЙН ДАВАЛГАА гэдэгт итгэдэг.
Тэд МАНАЙ ҮЕИЙН БААТРУУД БАЙХ БОЛНО, БАЙХ Ч ЁСТОЙ
ТЭД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЛЭЛИЙГ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.
Тэд үнэт зүйлээ хайж байна. Түүнийгээ бүтээж байна.
Тэд МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ БҮТЭЭЖ БАЙНА.
Тиймдээ ч тэд өөрсдийгөө илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Тиймдээ ч тэднээс илүү их ур чадвар шаардана.
Тиймдээ ч тэднээс илүү их ухаан шаардана.
Тиймдээ ч тэдэнд илүү хариуцлага ноогдоно.
Тиймдээ ч хөгжсөн чадварлаг, бүтээлч хүн л улс орны хамгийн том баялаг гэдгийг бүгд ойлгох болно.

ХҮН НЬ ХӨГЖСӨН БАЙХАД БУСАД БҮХИЙ Л АСУУДЛУУД дагаад шийдвэрлэгдэх болно.
ХӨГЖСӨН ХҮН- хамгийн их бүтээмжтэй ажиллаж чадна
ХӨГЖСӨН ХҮН- гэр бүлээ хайрлаж чадна
ХӨГЖСӨН ХҮН- архинд донтохгүй байж чадна
ХӨГЖСӨН ХҮН- сэтгэл хангалуун амьдарч чадна
ХӨГЖСӨН ХҮН- зөв сэтгэнэ
ХӨГЖСӨН ХҮН- хүн алж, хулгай хийхгүй
ХӨГЖСӨН ХҮН- өөрийгөө удирдаж чадна
ХӨГЖСӨН ХҮН- амьдралаа аваад явчихна.ХӨГЖСӨН ХҮН- нэгдэж ажиллаж чадна.
ХӨГЖСӨН ХҮН- эрүүлээр сэтгэнэ
ХӨГЖСӨН ХҮН- Утаа харж орилох биш, галаа харах нүдтэй, унтраах ухаантай...

Улсын хөгжлийн үндэс нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдэгт бид итгэдэг...
ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИЙГ ЗҮСЭХ ЗАЛУУ ХҮН ТА ӨӨРИЙГӨӨ НЭЭ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ, ӨӨРИЙГӨӨ ЧАДВАРЖУУЛ.
БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА....... !!!

(Бид жагсаал хийж, үймээн үүсгэхгүй... Өөрчлөлт толгой дотор минь эрчилж байна)

Яруу сэтгэгч” хүний хөгжлийн сонины эрхлэгч Ж.Лувсандорж



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(37)
  • Зочин      119.202.38.XXX
    2009 оны 8-р сарын 13

    Тиймээ өөрчлөлт...гэхдээ бусдыг муулж улс төржих биш өөрөө өөрийгөө боловсруулах өөрчлөлтийн төлөө урагшаа залуусаа.

    [ Хариулах ]
    • Zula_z      118.173.250.XXX
      2009 оны 8-р сарын 13

      yu geed soliorood baigaa yum be , yamarch utgagui medrel yum chine bitgii negnee muul gesen hirnee 70 jil orsiin darlald bailaa ch geh shig, chi ehleed uuruu uurigee hugjuul , yum unsh sain bodoj baij bich, yum bichih shuu uhaantai yum bol za malaa

      [ Хариулах ]
      • Зочин      210.89.68.XXX
        2009 оны 8-р сарын 13

        uneniig l tailbarlasan baishd, chi uuruu sain uhaad oilgooch

        [ Хариулах ]
        • Зочин      129.254.84.XXX
          2009 оны 8-р сарын 13

          Hugjuuleed l baigaa shuu..^^ (Human Technology)

          [ Хариулах ]
        • Зочин      203.34.37.XXX
          2009 оны 8-р сарын 14

          если ты умеешь говорить по русски тогда не когда не сказал бы это слова.Прочитай про большая иргу во время Николай 2 ого.Там ты всё узнаешь.Там написсано Монголия это россыская автономия.За то против этого борьбы монголських был самое не ожиданное тому времени.Я горжусь как мы остали.Долой русскые княжесвто.Дай бог они были в Монголие только 65 лет.

          [ Хариулах ]
          • ZOCHIN      92.40.115.XXX
            2009 оны 8-р сарын 14

            IHENH ZALUUCHUUDIIN SANAAND OROOGUI L YUMIIG HELJ BAINA SHD EE ZUV YUM BICHSEN L BAINA,UHAAR CH AMIJAAGUI NEGEND UHAAN HAIRALSAN L ZUIL BAINA,HARIN CHI YU CH MEDEDGUI MAL BAIN CHI MALAA

            [ Хариулах ]
          • Luvsandorj-d       78.16.177.XXX
            2009 оны 8-р сарын 14

            ih sain sanaa garsan bn aa. gehdee mongol hun her huleej avah bolloo. bi lav oiriin naiz nohod bolon ah duu naraa oorchilih gej ih uzej bn daa. ted ch husehgui bn daa.

            [ Хариулах ]
            • Zuw       202.131.232.XXX
              2009 оны 8-р сарын 14

              Zuw yum bichsen bn.Demjij bn

              [ Хариулах ]
              • Tusgaar_japanas      133.38.217.XXX
                2009 оны 8-р сарын 14

                Luvsandorj guan bichsen niitleliig Hevleltend oruulj(emhetgesen niitlel hiilberiin nom bolgon) olon unshigchdad hurgehuits saihan boljee. Biye zasaad geree zas Geree zasaad turuu zas TUNER HARANHUIG ZUHEJ SUUHAAR NEG CH GESEN LAAG ASAAY.

                [ Хариулах ]
                • Зочин      202.131.226.XXX
                  2009 оны 8-р сарын 14

                  Manduxau xatan mongol ulsiin esreg bosson,xyatadiin tagnuul turshuul Ismel taish metiin tagnuul urvagchdiig gazart amidaar ni bulj bsan yam da,tegj bj ex ornoo daisnaas avarch uldej bsn yam,Ismel odoo bsan bol olsood xevtej baix bsan da

                  [ Хариулах ]
                • тийм л дээ      124.158.104.XXX
                  2009 оны 8-р сарын 13

                  гудамжинд хогоо хаа явсан газраа шууд л хаячихаж байна гэдэг толгойнд юу ч байхгүйн наад захын тод жишээ. Лу яг зөв бичсэн б.а Яаж хөгжүүлэх арга барил, юу юунаас чухал байна л даа. Ядаж үр хүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд эцэг эх өөрсдөө хогоо зөв газар хаяж сурмаар байна ш дээ.

                  [ Хариулах ]
                  • Bayasgalan      118.173.250.XXX
                    2009 оны 8-р сарын 13

                    YAG GALZUU HUNII UDRIIN TEMDEGLEL SHIG YUM BICHIH YUMAA, GOL YUMAA YUN CH IH NURSHIH YUM BE DEE, UURIIGUU SAIJRUULAA, YUM UNSH CHI UURUU

                    [ Хариулах ]
                    • Зочин      210.89.68.XXX
                      2009 оны 8-р сарын 13

                      Yag cham shig iim humuus, ingej negniigee muuldag humuus hugjluus hoish tataad bna, uurchlugdul duu tehuu?? esvel zailaad ug

                      [ Хариулах ]
                      • Зочин      202.131.242.XXX
                        2009 оны 8-р сарын 13

                        Bayasgalaan, eniig chi oilgohgui um shig bainaa

                        [ Хариулах ]
                        • ZOchinii ug      114.31.66.XXX
                          2009 оны 8-р сарын 17

                          Ene yag zuw shuu , hun uuruu hicheeged zugteged uurt bgaa bolomjoo haraad zalhuurahgui hicheewel amidral saihan bolno uls niigem ter chinegeeree hugjino. BIDEND ZALUU NASNII ERCH HUCH BNA gehdee chamaig tsag hugatsaa zahirah bolno ...

                          [ Хариулах ]
                      • Зочин      119.130.73.XXX
                        2009 оны 8-р сарын 13

                        ogloo bolgon bvh FM-r tsag tutam ta hogoo hogiin sawan hiiwel 1 alham ulsaa uragshuulaz bna g,m surtachilgaa yawlaach .hewshel boltol.hvn helhees nash olgoigvi tsaas chichees hashl tsorohgvi.ene vg mulgvi huumuust zoruulsan met.end surmaar um yu baidag um setgel baihgvi baihgvi yu.gadaad tootod mng-l hvn zondool yawlaa surz irsen ym yu baigaa um huulgaa hudlaa yarz ter niigmiin hamgiin muu muuhaigl oortoo shingeez irz baishuu dee.hvvnii hvvmvvzil etseg ehees haamatai gez estoi zinhen yg sh uu.

                        [ Хариулах ]
                        • Sanal Negten      192.86.100.XXX
                          2009 оны 8-р сарын 14

                          Naad sanaa chin youstoi zuv sanal bain, heregjuuleh yum bol chi Mongol orondoo mash tom huvi nemer oruulana shuu. AMJILT

                          [ Хариулах ]
                      • зочин      202.179.16.XXX
                        2009 оны 8-р сарын 13

                        Маш зөв бичжээ. Бид хэн нэгэн хүн ,ямар нэгэн субьектээс буруу хайгаад сурчихаж. Тэгээд өөрсдөө бол бүгд энхийн цагаан тагтаа.Болохгүй л бол буруутан нь төр,эсвэл хэн нэгэн Дорж гэхээсээ өмнө өөрсддөө дүгнэлт хийгээд өөрийгөө хөгжүүлэх тал дээр хүн бүгд анхаарвал хөгжлийн зөв голдиролд орно

                        [ Хариулах ]
                        • Зочин      124.158.91.XXX
                          2009 оны 8-р сарын 13

                          bitgii tenegteed baigaach... Yaaj hogjih chin todorhoi baina. Tegeed hogchihgyi yaasiin. Ene hooson ygeeree chi bogsoo arch. Zygeer l ooroosoo ehleech. Zerleg zulgaaj. Mod tarij, Hog tseverlej baigaa chin hogjij baigaagiin ilrel sh dee. Bitgii tegej uran dongod... Chi ooriinhoo ajlyig busdad saad bololgyi hii. Yaruu setgegch genyy???? Yaruu setgegch gej baidaggyi yumuu? Amidrald oirhon, Amidrald heregtei setgegch gej baidag yum. Hooson teneg Yaruu dongodogch mineee

                          [ Хариулах ]
                          • Зочин      210.89.68.XXX
                            2009 оны 8-р сарын 13

                            Cham shig ingej yarij bgaa yumnuud hugjluus hoish tataad bna, uhaaraach!!!

                            [ Хариулах ]
                            • Зочин      202.131.232.XXX
                              2009 оны 8-р сарын 13

                              ene ch estoi neeree duurchihsen mal baih shiv dee. iim yum huleej avah chadvargui bol net-d yugaa hiij orj tsag, munguu urdeg mal ve chi...mal min ter huduunuu ochij belch za...kkk

                              [ Хариулах ]
                            • зочин       202.126.90.XXX
                              2009 оны 8-р сарын 13

                              "Яруу сэтгэгч" сонины эрхлэгч болон хамт олон та бүхэнд ажлын их амжилтийг хүсч байна. Үнэхээр хувь хүн хөгжиж чадах л юм бол улс орон хөгжинө гэдэгтэй санал нэг байна. Үүнийг маш олон залуучууд амьдралдаа хэрэгжүүлээд, ганцхан олдох залуу нас амьдралдаа цагийг аварч үнэ цэнэтэйгээр өнгөрүүлээсэй гэж хүсч уриалмаар байна.

                              [ Хариулах ]
                              • Зочин      202.126.91.XXX
                                2009 оны 8-р сарын 13

                                Nomon dund bdag hynii l yg dee.Ah n Natsagdorjiin nomiin sand ajilladag ooroo ch bainga ter haviar yum hiij yavdag hyn.Saihan l bichsen bn zov shyy.

                                [ Хариулах ]
                                • ENE SOLIORSON U      202.70.38.XXX
                                  2009 оны 8-р сарын 13

                                  EHLEED UNSHIHAD OVOO YUM BN GESEN SUULRUUGEE HADUURAAD YAVCHIHLAA. JOOHON YUMTAI GARUU UGUI YU IIM SETGELIIN HUURLUUR HAMAAGUI YUM BICHEJ BOLOHGUIEE UL SSUROTAI YUM BICH

                                  [ Хариулах ]
                                  • Зочин      210.89.68.XXX
                                    2009 оны 8-р сарын 13

                                    Yag iim cham shig yumnuud l hugjliin teeg bolood bna. Hun shuumjlehdee garamgai, uuruu bol aimar mundag ain?

                                    [ Хариулах ]
                                  • 83 oniih      210.89.68.XXX
                                    2009 оны 8-р сарын 13

                                    Sanal 1--% niilj bainaa. Uragshaa zaluusaa!!! Unuudruus uuruusuu ehelie!!!

                                    [ Хариулах ]
                                    • 83 oniih      210.89.68.XXX
                                      2009 оны 8-р сарын 13

                                      Deerhi 100% shuu

                                      [ Хариулах ]
                                      • Онон      202.179.17.XXX
                                        2009 оны 8-р сарын 13

                                        Нээрээ үнэн юм байна шүү.Би дандаа жагсаалд оролцодог.Бурууг төр засгаас хайдаг.Өөрөөсөө огт хайж байгаагүй юм байна.Бүх бурууг төр засаг,аав-ээжээс,багш-сургуули ,бусдаас хайдаг юм байна.

                                        [ Хариулах ]
                                    • Sanal Negten      192.86.100.XXX
                                      2009 оны 8-р сарын 14

                                      MASH ZUV NIITLEL BAIN, HARIN ENE UZELIIG BID MARTAJ BOLOHGUI ULAM TUGEEH HEREGTEI

                                      [ Хариулах ]
                                      • Zochin      79.86.205.XXX
                                        2009 оны 8-р сарын 14

                                        Mash ih taalagdlaa.. Mongolchuuudaa uhaaraach deeeee...Manai zarim zaluuchuud arai dendvvv baih ym ene met zviliig unshaad ch oilgohgvi hvleej abah ch chadbargvi......... Ta bvhend amjilt hvsiiii

                                        [ Хариулах ]
                                        • Зочин      90.233.157.XXX
                                          2009 оны 8-р сарын 14

                                          ene unenshuu hun n hцgjццgui uls hцgjihцd hecuu jishee n manaihan gadaadad garaad helguigees hund hulhiduulna .ццriigцц daichlahgui ,amar hylbar amidral haij hecuu baidald orno .hun er ццriigцц daichilj , ццriinhцц chadvaraar zцv amidarah hergtei bas hariuclagatai ,tevcheertei ,shurguu ,zorison zorilgotoi ,uujuu taivan ,ajilsag helsendee hurdeg baih heregtei . medeegeer songuuliin ueer heden hun mцngц taraacan heseg humuus toirch zogsood цgsцn mцngii n duhandaa adis avah met hurgeed цvцrtlцh ,

                                          [ Хариулах ]
                                          • Зочин      90.233.157.XXX
                                            2009 оны 8-р сарын 14

                                            shunaltaai soliison harctai humuus mцngццr suudal hudaldaj avah gej deerengui buduuleg zagnaj bgaa luivarchid ene dur zurgiig haraad gutlaa iim niigemd zцv saihan amidah undes bhgui ene niigmiig ццrchlцhiin tuld hunццrццsцц buruug haij ццrchlцdцe .huuhdee unahad ene gazraas bolloo geed gazar cohij ,hana mцrgцhцd ene hananaas bolloo geed hana cohij uilsan huuhdee argadsaar duugai bolgoj ecest n ter n buruu bolgon busdiin buruu geeg setgehuitee цsgцj bna

                                            [ Хариулах ]
                                            • oyunaa      124.146.12.XXX
                                              2009 оны 8-р сарын 14

                                              bURUUGN BURUU GEED BODZIH ZOBIIGN DEMJIE NAAD ZAHN HASHAAND AMIDARDAG HVMVVS HASHAANDAA NOGOO EUMUU S***EG TARIBAL STAGCH HURDAN ONGORCH SETGEL TAIBSHIRANA .tENGER NURJ GAZAR HAGARSANCH GARAH GAZAR BII SHVV BVGDEEREE DOR BVRNEE ZVTGEE NAIZUUDAA

                                              [ Хариулах ]
                                        • amjilt      24.6.63.XXX
                                          2009 оны 8-р сарын 14

                                          like it. Good job!

                                          [ Хариулах ]
                                          • Зочин      202.131.231.XXX
                                            2009 оны 8-р сарын 14

                                            Мэдэхгүй ээ энд одоо нэг шашны урсгал яваад ч байгаамуу, намын үзэл баримтлал ч яваад байгаамуу ойлгохгүй байна. Би залуу хүн. Би зөвхөн өөрийнхөө мэдрэмж, ойлголт, мэдлэгийнхээ хүрээнд тогтсон өөрийн зарчимаар амьдардаг. Би либериал сургуульд итгэдэг. Laissez-faire! Надад урьд нь ээжээрээ гутлаа үдүүлэх, ааваараа сургуульд хүргүүлэх үе байсан. Гэхдээ би одоо хэнээр ч заалгахгүйгээр, хэнд ч гай болохгүйгээр өөрийнхөө хувь заяаг сонгоод явчих иргэн. Миний хувьд хөгжил гэдэг бол шал ондоо ойлголт.

                                            [ Хариулах ]
                                          • Зочин      122.254.122.XXX
                                            2009 оны 8-р сарын 14

                                            Маш зөв нийтлэл байна. Бурууг бусдаас биш өөрөөсөө хай. Өмнөө тулгарсан амьдралын саад бэрхшээлийг давж гарахын тулд танд тэр асуудлаа шийдвэрлэхэд хэрэгтэй эрдэм мэдлэг, туршлага чадварт суралцах хэрэгтэй. Үүнийг л хүний хөгжил гээд байгаа юм болов уу

                                            [ Хариулах ]
                                            • conny      202.70.33.XXX
                                              2009 оны 8-р сарын 14

                                              Obog deedsiin surgaaliin une tsene gedeg ene de. ''Bieyee zasaad geree zas gej...'' uuniig ihenh humuus nad hamaagui uls torchdiin asuudal gedeg. zob shuu oorchloltiig ooroosoo hiitdgeeye

                                              [ Хариулах ]