Халимагийн тэргүүн Чингисийн морьт хөшөөг үзэж сонирхлоо

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2009-08-25 11:56 GMT+8

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын тэргүүн Кирсан Илюмжинов уржигдар манай улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн манай улсад хийх албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтан хүрэлцэн ирсэн юм байна.

Баруун Монголоос тэртээ XVI зууны сүүлчээр Европ тивийг зүглэн нүүдэллэн одсон ойрадууд нь өдгөөгийн халимаг үндэстний өвөг дээдэс юм. Тиймээс ч эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр өмнөх айлчлалаа эхэлж байсан Кирсан Илюмжинов энэ удаад Цонжин болдог дахь Чингисийн морьт хөшөөг үзэж сонирхлоо. Дэлхийн хамгийн том морьт хөшөө болох Цонжин болдог нь 250 тонн ган хийцээр бүтсэн бөгөөд 40 метрийн өндөртэй билээ. Уг цогцолборийн оройн хэсэгт болох дэлэн дээр гарч 34 метрийн өндрөөр алсын бараа харан зогсохдоо Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов "Элэг нэгт түмэн маань ийм сайхан сүрлэг цогцолбор босгосонд талархах сэтгэл төрж байна" хэмээлээ. Мөн Чингисийн морьт хөшөөний эх загварыг зохион бүтээсэн зураач Д.Эрдэмбилэг Халимагийн тэргүүнд хөшөөний онцлог хийгээд ойр тойрны газруудыг танилцуулан Чингис хааны төрсөн нутаг Хэнтий нурууны салбар уулс харагдаж буй тухай сонирхуулсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3167 санал өгсөн байна.

Дээшээ