Италийн визийг Улаанбаатарт олгоно

GoGo.mn

2009-09-04 16:23 GMT+8

Бээжинд суугаа Итали Улсын ЭСЯ-наас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ноот бичиг ирүүлж 2009 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын иргэдэд өөрийн улсын визийг Улаанбаатарт суугаа ХБНГУ-ын ЭСЯ-наас олгохоор болсныг мэдэгдэв.

Манай иргэд Итали улсын виз хүссэн мэдүүлгийг англи юм уу герман хэлээр бэлтгэж ХБНГУ-ын ЭСЯ-нд мэдүүлэх учиртай юм байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2965 санал өгсөн байна.

Дээшээ