Цагдаагийн академи тамирчин сонсогч нартаа хүндэтгэл үзүүллээ

GoGo.mn

2009-09-16 17:53 GMT+8

Олимпийн мөнгөн медальт, боксын дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Эрх зүй-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил мэргэжлийн 515-р дамжааны сонсогч П.Сэрдамба, боксын дэлхийн аваргын мөнгөн медальт  Эрх зүй - Цагдаагийн ажил мэргэжлийн 115-р дамжааны сонсогч Н.Төгсцогт нарыг хүндэтгэн хүлээн авах ёслолын  арга хэмжээ цагдаагийн академид болж өнгөрлөө.

Дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчин сонсогч нартаа цагдаагийн академи хүндэтгэлийн жагсаалаар уухайлан, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтаж, академийн захирлын тушаалаар “Цагдаагийн Академийн Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2469 санал өгсөн байна.

Дээшээ