Морины дуунуудыг дуэт дуучид яагаад дуулж болохгүй гэж...

Өнөөдрийн Монгол

2009-09-30 13:54 GMT+8

"Очирваань уул" уран бүтээлийн нэгдлийн дуучин П.Бямбахүү, Л.Нарантуяа нар "Амин заяа" нэртэй хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Ирэх сарын 15- нд Монгол бөхийн өргөөний тайзнаа өрнөх энэхүү тоглолтод олны танил авьяаслаг уран бүтээлчид оролцох юм байна. Ингээд дуучин П.Бямбахүү, Л.Нарантуяа нартай уулзаж ярилцлаа.

-"Амин заяа" тоглолтынхоо тухайд сонирхуулаач. Хэдийнээс эхэлж товлосон юм бэ?
П.Б: Энэ жил манай "Очирваань уул" уран бүтээлийн нэгдлийнхэн Завхан нутгийн Цаст Очирвааньдаа очиж, кино концерт хийсэн. Гавьяат уран бүтээлчдээс гадна залуу дуучид хүртэл оролцлоо. Олон сайхан даншиг наадам, энд тэндхийн ойн баярт оролцож явахдаа манай гавьяатууд Нарантуяа бид хоёрын тоглолтыг зохион байгуулах санал гаргасан юм.

Холбооны зүгээс "Амин заяа" нэртэй хамтарсан тоглолтыг минь хийхээр болсонд их баяртай байгаа. Бид хоёр уран бүтээлээр нөхөрлөсөн, үе тэнгийн хосгүй андууд. Хамтарч хийсэн бүтээлүүд маань телевиз радиогоор цацагдаад эхэлчихсэн байгаа. "Амин заяа" тоглолт маань хоёр хэсгээс бүрдэх юм. Эхний хэсэгт хайр сэтгэл, анд нөхөд, аав ээж, эх нутгаа магтан дуулсан уран бүтээлээ сонирхуулна.

Дараа нь морины тухай, тэр тусмаа хуучин цагийн сайхан дуунуудыг үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Нарантуяа маань морины тухай дуунуудаараа овоглодог Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Нансалмаа гуайн шавь. Тиймээс олны сонорт хүргэсэн багшийнхаа шилдэг дуунуудыг шинэ аранжировшик, шинэ найруулгаар дуулахаар болсон.

-Хамтарсан уран бүтээлийн тань эхлэл болсон дуугаараа тоглолтоо нэрийдсэн хэрэг үү?
П.Б:
Тиймээ, "Амин заяа" их гоё дуу шүү дээ. Охид залуус маань энэ дууны үгийг сайтар сонсч, ойлгож дуулаасай гэж боддог юм. Энэ хэцүү нийгэмд хосууд маань бие биеэ ойлгохгүй, хялбар зүйлд шантарч бухимдах асуудал олон бий. Харин тэдний хайр сэтгэл, амьдралын баяр баясгалан нь үр хүүхэд.

Гэр бүлийн амьдралд халуун дулаан уур амьсгал бэлэглэж, харилцааг нь бат бэх болгож чадна. Ингэснээр гэр бүл, цаашлаад эх орныг минь аз жаргалтай болгож байгаа хэрэг. Энэ ч утгаараа, анхны тоглолтоо "Амин заяа" дуугаараа нэрийдсэн юм.

-Урын санд тань үүнээс өөр олон дуу байгаа биз?
П.Б:
Байлгүй яахав. Хамтарсан болон ганцаараа дуулсан бүтээл олон бий. Тэр ч байтугай, бид хоёр тоглолтдоо ардын дуу хүртэл сонирхуулна гээч. 60, 70-аад оны сэтгэлд мөнхөрсөн гайхамшигтай дуунуудыг цоморлиг болгож дуулах юм.

-Цаашид бас хамтарч дуулах уу?
П.Б:
Хамтарсан болон тус тусынхаа уран бүтээлд анхаарлаа хандуулна. Зөвхөн хайрын тухай ч биш, морины дуунуудаа хүртэл хамтарч дуулах бодолтой байгаа. Уран бүтээлийг яаж ч сэтгэж хийж болно шүү дээ. Цаашид олон сайхан дууг хамтарч дуулна аа.

-Дуучин Бямбахүүтэй хамтарсан уран бүтээл хийгээд удаж байна уу?
Л.Н:
Хоёр жилийн өмнө "Амин заяа" дуугаараа холбогдсоноос хойш өнөөг хүртэл хамт байна. Сүүлийн үед "Айзамт хорвоогийн намар", "Ханьсахын ерөөл", "Үр минь, хүү минь" зэрэг дуунуудаа олонд хүргэлээ.

Улмаар тоглолтынхоо тайзан дээр ардын дуугаар хоршихоос гадна морины тухай дуугаар бэлэг барихаар бэлтгэж байна. Морины тухай дууны цоморлигтоо зориулан клип хийлгэж амжсан шүү. Анхны тоглолтоо нэлээд сонирхолтой байдлаар хийхээр ажиллаж явна.

Дуэт дуучид гэхээр л зөвхөн хайр сэтгэл дуулаад байх биш. Ардын болон зохиолын дуу, морь гээд л бүх талыг хамарсанд өвөрмөц уран бүтээлээр өөрсдийнхөө юу чаддагийг харуулах зорилготой байгаа. Бямбахүү маань урлагийн ертөнцөд хөл тавиад 7-8- жилийн нүүр үзсэн, би дөнгөж гурав дөрөвхөн жил л болж байна. Гэхдээ бидний урын санд өөрсдийн гэсэн шинэ бүтээлүүд бий. Хоёулаа тус бүр бие даасан цомог гаргаж, кассет хэвлүүлэх хэмжээний 20 гаруй бүтээлтэй. Тэгэхээр тоглолт хийх цаг минь болсон гэж үзээд ингэж шийдсэн дээ.

-Морины дуугаараа овоглодог Ж.Нансалмаа гуайн бүтээлүүдийг хэрхэн амилуулах болов. Гавьяат дуучин маань санал болгосон хэрэг үү?
Л.Н:
Үгүй ээ, би Нансалмаа багштай өнгөрсөн өвөл албан ёсоор танилцсан. Гэр маань ойрхон байдаг учраас тэднийд очиж, морины дуунуудыг нь дуулж сонирхуулсан юм. Тэгэхэд надад өөрийнхөө дуунуудыг дуулах зөвшөөрөл өгсөн. Тийм ч өндөр настай биш, авьяас чадвар нь хэвээрээ шахуу тайзан дээр гялалзаж яваа уран бүтээлч хүний хувьд, би түүний бүх дууг дуулах эрхгүй.

Нансалмаа гуай надад морины болон ардын дуунуудаа голчлон дуулж, цомог гаргахыг санал болгосон юм. Би гурав, дөрвөн жил зохиолын дуу дууллаа. Харин морины тухай хийморьлог сайхан дуу дуулаад явахаар ард түмэн ч гэсэн таатай хүлээж авах болсон. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ.

-Манай залуу дуучид олны сэтгэлд хоногшсон хуучны бүтээлүүдийг дуулах нь олширсон. Д.Бурмаа, Ж.Мөнхбат, Д.Банзрагч гээд л... Нэг талаар олзуурхууштай хэрэг боловч бас шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ. Таны хувьд?
Л.Н:
Би зөвхөн Нансалмаа багшийн дуунуудыг дуулахгүй шүү дээ. Тодорхой хэмжээний хэдэн дууг нь дуулаад дараа нь ардын дуугаа амьдруулна. Сүүлийн үед манайхан бүгд л морь уях хообийтой болж. Олон сайхан манлай уяачид төрлөө, тэд маань өөрсдийнхөө шандаст хурдан хүлгийг магтан дуулсан уран бүтээл захиалах нь олширсон.

Тиймээс морины тухай олон сайхан шинэ дуу дуулах боломж байгаа, надад. Тэгээд ч би ганцхан морины тухай дуугаар дагнахгүй. Одоогийн байдлаар, урын санд минь 18 зохиолын дуу бий. Тоглолтоо хийсний дараа Бямбахүү бид хоёр хамтарсан цомгоо гаргахаар төлөвлөсөн. Хамтарсан дуунаас гадна өөрсдийн гэсэн олон бүтээл гаргасан учраас заавал бид хоёрыг холбож, дуэт дуу дуулна гэж ойлгож болохгүй.

-Морины дуунуудыг хуучин хэв маягаар нь дуулах уу, аль эсвэл..?
Л.Н:
Багшийнхаа дуулсан дуунуудыг яг хуучин хэлбэрээр нь дуулна. Гэхдээ хөгжмийн дуугаралт, түвшнийг нь орчин үеийн хэлбэрт оруулах байх. Үзэгчид маань тоглолтон дээр ирээд үзэх биз ээ. Хамтарсан цомогтоо хайрын тухай дуунуудаас гадна ардын дуу, морины тухай дуугаа хүртэл багтаах бодолтой байгаа.

Морины дуу гэхээр л ганцхан Нансалмаа, Батбаяр нар дуулаад байх бус, дуэт дуучид хүртэл хамтарч дуулах боломжтой юм байна гэдгийг харуулахыг хичээж байгаа. Тиймээс морины тухай шинэ дуунуудаа хүртэл сонсогчдодоо хүргэнэ дээ. Ер нь, уран бүтээлийн маань сэдэв их өөдрөг, аливааг магтан дуулсан шинжтэй шүү. Бид хоёрын онцлог гэвэл, нэг нутгаас төрөн гарсан залуу уран бүтээлчид.

Уран бүтээлээрээ холбогдож, бие биедээ дэм тустай ажилладаг учраас ямар нэгэн асуудал үүсэхгүй. Хүмүүс дуэт дуучдыг уран бүтээл, хувийн амьдралаар нь холбох дуртай байдаг юм билээ. Гэтэл бид тийм биш. Бямбахүүтэй хамтарч ажиллалаа гээд нөхөр маань уурлаж бухимдаад байх зүйл ч гарахгүй шүү.

Бямбахүү маань элдэв зангүй, хөдөлмөрч нэгэн. Бид хоёр ёстой л эр хүн шиг найзалж нөхөрлөдөг. Харин сүүлийн үед хамтарсан уран бүтээл, тоглолтын ажлаас болоод сүүлийн үед оровч, гаравч хамтдаа яваад байна.(инээв)

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 8 Их хариулттай Их таалсан
  • хндэлж байна     202.131.227.126
    бямбахүү ах сайн дуучин, өөрийнхөөрөө уран бүтээлээ хийж яваа,,,Дээр нь жинхэнэ монгол эр хүн шиг санагддаг,Амжилт хүсье, Морины тухай дуунууд чинь гоё сэтгэл сэргээм болсон бн лээ,Хэдий хүний дуу дуулсан ч өөрийн хэв маягаар монгол ахуйгаа харуулж гоё дуулсан бсн шөө,
    2010-04-17 0 0 Хариулах
  • Зочин     124.158.69.161
    BAYASGALAN, JAVHLAN, BAT-ERDENE METIIN YUMNUUD ASHGUI NER NUUREE BARAAD MONGOLIIN URLAGIIG OVOO NEG ORHIJ BAIHNA.ZOHIOLIIN DUUCHID ODOO ZAILTSGAA.ESTOI HUDUUNUUS UTAA, ESGII GEREE CHIRJ IRSEN BOLOVSROLGUI SHAARNUUD HUDUUNUU ERGEJ OCHOOD ORILTSGOO.BYE
    2009-09-30 0 0 Хариулах
  • Зочин     202.179.17.14
    Дирк Ду Тойтын FOREX АРИЛЖААНЫ НУУЦ номыг УИД-н номын тасаг, Интер Номын дэлгүүр болон бусад номын дэлгүүрүүд, Авилгатай тэмцэх газрын баруун талд байдаг SMART төвийн 204 тоотоос ирж худалдан авч болно. Мэдээллийг Ноён зууч 1950, 324697, 99075538, 99017220 утсаар лавлана уу.
    2009-09-30 0 0 Хариулах
  • Зочин     202.131.226.3
    Нийтийн дуучдыг хөдөөнийхнөөс өөр сонсдог хүн байдаг юм болов уу даа
    2009-09-30 0 0 Хариулах
  • zochin     202.131.233.59
    mash sain bna
    2009-09-30 0 0 Хариулах
  • Зочин     202.70.36.99
    Заа за... Юу ярих гээд юу яриад байна аа. Больж үз. Хөдөөнөөсөө юу байгаагаа авчирч хот руу чихээд дууслаа л даа. Хорт утаа, зохиолын хямдхан дуунууд, навсгар гэр, бүдүүлэг байдал, хулгайч дээрэмчин, бохир заваан амьдрал... ер нь тоочоод барахгүй нь дээ. Энэ сурвалжлагч бас юу вэ? Ингэж асууж, цаадуул нь ч бас мөн хариулав аа.
    2009-09-30 0 0 Хариулах
  • zochin     202.131.233.59
    bolj bna shuu buren demjij bna
    2009-09-30 0 0 Хариулах
  • Зочин     202.131.242.156
    gah gah zohioliin duuchidaa gej kuduunii huusun mantuunuud l yumdaa. ed nart uur sedev olodhgui, oldson ch sonsoh hun bhgui, yavtsgui ursgal neg shirheg bnaa
    2009-09-30 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 1718 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •