Нийслэлчүүдийн сайн мэдэх “Баянгол” эмнэлэг Монголдоо өөр аль ч эмнэлэгт хийдэггүй хэвлий болон аарцагны хөндийн эмгэг, умайн хөндийн эмгэгийг дурангийн аргаар оношлох, эмчлэх, хагалгаа хийж байгаа гэнэ.
Олон эмэгтэйчүүдийг зовоож байдаг үргүйдлийг ч энэ аргаар эмчилж байгаа гэлээ. Ингээд үйлчилгээндээ нэвтрүүлээд удаагүй ч олон хүнд буян болж буй энэ үйлчилгээнийх нь талаар бид Баянгол эмнэлэгийн зөвлөх эмч, докторант Р.Хадбаатар эмчээс сонирхсон юм.
-Танай
эмнэлэгийг эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй
нэгэн аппаратыг оруулж ирсэн гэж сонслоо?
-Манай
Баянгол эмнэлэг 2007 онд ‘’Karl Storz ‘’
фирмийн дурангийн хагалгааны иж бүрдэл
аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлж
эхэлсэн. Энэ нь хэвлий болон аарцагны
хөндийн эмгэг, умайн хөндийн эмгэгийг
дурангийн аргаар оношлох, эмчлэх,
хагалгаа хийх зориулалттай. Монгол
Улсын хэмжээнд одоогоор манайхаас өөр
эмнэлэгт энэ хагалгааг хийхгүй байна.
Хэвлийн ба умайн хөндийн дуранг зэрэг
ашигласнаараа тухайн хүндээ чирэгдэл
багатай. Түүнээс гадна хоёр талын гуурсан
хоолойг дурандагч 0,5 мм-ийн нарийн уян
дуран байгаа. Энэ дурангаар умайн гуурсан
хоолойн битүүрлийг бүрэн оношлох
боломжтой. Хагалгааны явцад умайн
гуурсан хоолойг сэтгүүрдэх, тэлэх, үрийн
хоолойн захын битүүрлийг нээх зэрэг
хагалгаа хийж байна.
Түүнээс гадна хэвлийн хөндийн хагалгаагаар аарцагны хөндийн элдэв эмгэгийг оношлох, өндгөвчний эмгэгийг эмчлэхээс гадна киста буюу уйланхай, эндометриоз, хэвлийн болон бага аарцгийн хөндийн наалдац, умайн гуурсан хоолойн салбангийн эмгэгүүд зэргийг оношлож, эмчилж байна.
Энэ аппаратыг голчлон үргүйдлийн чиглэлээр умайн дотор талыг дурандах, үүн дотроо салстын хэт ургалт, умайн хөндийрүү ургасан маханцар, уйланхай, гадны биетийг авах, гидротубаци шинжилгээ зэрэгт өргөн хэрэглэж байна.
-Тэгэхээр
танайхаас өөр газар энэ төрлийн хагалгааг
хийдэггүй гэсэн үг үү?
-Умайн
хөндийд хийгдэх хагалгаа манайхаас өөр
газар хийгддэггүй.
-Тийм
бол энэ төрлийн хагалгаа хийлгэх
шаардлагатай бүсгүйчүүдийг яаж эмчилдэг
юм бол?
-Манайхан
голдуу гадагшаа явдаг. Бээжин, ОХУ-ын
Эрхүү хот руу их явж байна. Бүр болохоо
байсан тохиолдолд умайн хөндийг бүхэлд
нь хусах арга хэмжээг авдаг.
-Умайн
хөндийн эмгэг гэж юу вэ?
-Энэ
нь умайн хөндийд ургаж байгаа салстын
хэт ургалт, мөн элдэв төрлийн ургацагууд,
умайн хөндий рүү түрж ургасан миом буюу
хоргүй маханцар хавдрууд, гадны биетүүд
буюу ялангуяа умайн булчин мах руу
шигдэж орсон ерөндөгийг хэлдэг. Мөн
хоёр талын гуурсан хоолойн битүүрэл,
наалдац . Энэ бүхнийг умайн хөндийг
эмгэг гэж нэрлээд байгаа юм.
-Ямар
тохиолдолд эдгээр эмгэг бий болох вэ?
-Умайн
салстын хувьд аваад үзвэл өндгөвчний
үйл ажиллагааны гажуудлаас үүсч байгаа
юм. Хэрвээ маханцар буюу умайн хоргүй
хавдар бол даавруудын хоорондын
харьцаанаас үүсдэг. Ургацагууд бол
умайн хэт ургалтын суурин дээр бий болж
байгаа юм. Тийм учраас өндгөвч умай хоёр
хоорондоо салшгүй холбоотой. Эдгээрийн
хоорондын харилцаа алдагдсанаас болоод
умайн эмгэг үүсэх суурь болж өгдөг.
-Эмэгтэйчүүдийн
дунд энэ өвчин хэр тархалттай байдаг
вэ?
-Умайн
салстын хэт ургалт бол хүн амын дунд
8-15 хувьтай байна. Манайд нарийвчилсан
судалгаа явагдаагүй л дээ.
-Хагалгаа
хийлгэхгүйгээр яваад байвал яах вэ?
-Умайн
дотогшоо ургасан маханцар дээр хагалгаа
хийлгэхгүй яваад байвал сүүлдээ умай
томорч, өвдөлт өгнө. Мэдрэлийн төгсгөл
хэсгүүдийг дарна. Хэрэв умайн хэт ургалт
явагдаад энийг оношлохгүй байвал цус
алдана. Явж явж хорт хавдар болох магадлал
өндөртэй. Энэ хэт ургалтын нэг хэлбэр
нь ургацаг байгаа юм. Тийм болохоор
үнийг заавал эрт үед нь оношлуулж,
хагалгаагаар биш юмаа гэхэд эмийн
эмчилгээгээр эмчлэх шаардлагатай.
-Оношлоогүй
тохиолдолд ямар зовиур, шинж тэмдгээр
умайн эмгэгтэй болсон гэдгээ мэдэх
боломжтой вэ?
-Урьдчилан
сэргийлэх үзлэг, эмэгтэйчүүдийн эхо-оор
энэ эмгэг илэрнэ. Умайн полип бол ямар
нэгэн шинж тэмдэг өгдөггүй. Дотогшоо
ургасан жижиг хэмжээтэй хавдрууд ч мөн
шинж тэмдэг өгдөггүй. Умайн салстын хэт
ургалт цус алдах, сарын тэмдэг алдагдах,
сарын тэмдэг зогсож байгаад гэв гэнэт
ихээр цус алдах байдлаар илэрдэг.
-Аппаратаа
хэзээ оруулж ирсэн, үйлчилгээнд хэзээнээс
эхлээд нэвтрүүлсэн бэ?
-Бид
Германаас 2007 оны дөрөвдүгээр сард оруулж
ирээд, мөн оныхоо арваннэгдүгээр сараас
хагалгаа хийгдэж эхэлсэн.
-Үйлчлүүлэгчдийн
сэтгэл санааны ханамж хэр байх юм?
-Үйлчлүүлсэн
эмэгтэйчүүдийн хувьд бол бүрэн дүүрэн
сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ харьцангуй
л даа. Умайн хөндий рүү ургаж байгаа
миомын хувьд бол энэ нилээн өндөр үр
дүнтэй. Бид бүхэн умайн полип буюу
ургацагийг нилээн хэд авч байсан. Хэт
ургалттай өвчтөн ирж, түлэх үйлчилгээ
хараахан үзүүлээгүй байна. Гэхдээ түлэх
бүрэн боломжтой.
-Үргүйдлийг
эмчлэх боломжтой гэж та түрүүн хэлсэн.
Энэ талаараа тодруулахгүй юу?
-Үргүйдэл
дотроо наалдцын гаралтай, дааврын
гаралтай гэж хоёр янзын үргүйдэл илүүтэй
тохиолдож байна. Үргүйдлийг наалдцын
гаралтай үргүйдэл үү, эсвэл дааврын
гаралтай байна уу гэдгийг оношлох
шаардлагатай. Хэрвээ хоёр талын үрийн
суваг наалдцын улмаас битүүрсэн байвал
заавал мэс заслын аргаар нээх шаардлагатай.
Хамгийн үр дүнтэй бөгөөд гэмтэл багатай
хагалгаа бол ерөөсөө л дурангийн хагалгаа
юм. Дэлхийн нийтийн стандарт болчихоод
байна. Зарим эмэгтэйчүүд үргүйдлийнхээ
шалтгааныг тодруулахгүйгээр эмийн
эмчилгээг удаан хугацаагаар хийлгэдэг.
Хэрвээ эмийн эмчилгээгээр зургаа буюу
түүнээс дээш сар хийлгээд үр дүн өгөхгүй
байгаа бол дурангийн хагалгаанд орж
эцсийн вариантаар онош тогтоолгох
шаардлагатай.
Түүнчлэн дааврын гаралтай болон наалдцын гаралтай үргүйдэл хавсарсан байдлаар тохиолдож болно. Манай эмнэлэгийн хувьд эхлээд наалдцын гаралтай үргүйдлийг үгүйсгэчихээд дараа нь дааврын гаралтай үргүйдлийн эмчилгээнд ордог. Тэгэхээр хамгийн түрүүнд умайн тодотгогч бодистой рентген зургийг авч үзээд хэрвээ бөглөрсөн бол дурангийн хагалгаанд оруулна. Хэрэв хоёр талын үрийн суваг хэвийн байвал дааврын гаралтай үргүйдэл байна гэж оношлоод эмийн эмчилгээнд хамруулах замаар эмчилж байна.
-Хэрэв
үрийн суваг нь битүүрснээс үүдсэн
үргүйдэл байвал хагалгаанд орсон
тохиолдолд зуун хувь эмчлэгдэх боломжтой
юу?
-Бас
яг тийм биш. Наалдцын хэлбэрээсээ
шалтгаална. Наалдац нь I-IY дүгээр зэрэг
хүртэл байна. Дэлхийн хэмжээнд I-II-р
зэргийн наалдцын хувьд хагалгааны үр
дүн нь 55-80 хувьтай, III-IY-р зэргийн наалдцын
хагалгааны үр дүн нь ердөө 8-15 хувь л
байна. Манай эмнэлэг дээр хийгдэж байгаа
судалгаа ч үүнтэй ойролцоо үр дүн гарч
байна.
-Тэгэхээр
аль болох III-IV зэрэг лүү оруулахгүй байх
талын арга хэмжээг хувь хүний зүгээс
авах нь ээ?
-Тийм.
Үүний тулд архаг хэлбэрээр явагдаж
байгаа бэлгийн замын үрэвслүүдийг эрт
оношлуулж, эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
Өвчнийг аль болох архаг байдал руу
шилжүүлчихгүй байх, бэлгийн замын
халдварт өвчинд өртөхгүй, олон удаа үр
хөндүүлэхгүй байх энэ бүгдээс урьдчилан
сэргийлж чадвал дараа нь гарч болох
эрсдлүүдээс хол байж чадна.
-Энэ
хугацаанд хагалгаанд орсон эмэгтэйчүүдэд
хэр үр дүнтэй байна?
-Баянгол
эмнэлэгийн хувьд 2007 оны аравдугаар
сараас хойш хийгдсэн зуу гаруй хагалгаа
байна. Үр дүн нь өндөр байгаа шүү.
-Ер
нь үргүйдэл эмэгтэйчүүдийн дунд хэр
зэрэг байна вэ?
-Дэлхийн
тоо баримтыг авч үзье л дээ. Жишээ нь
ОХУ-д гэхэд эмэгтэйчүүдийнх нь 17 хувь,
Канадад 16 хувь, АНУ-д сүүлийн судалгаагаар
бүр 34 хувьд нь үргүйдэл тохиолдож байна
гэсэн тоо гарч. Манай улсын хувьд одоогоор
газар нутгийн хэмжээг хамарсан судалгааны
ажил хараахан алга. Гэхдээ манайд 12-13
хувьтай байгаа болов уу.
-Наалдцын,
дааврын гэсэн хоёр төрлийн үргүйдэл
байдаг гэсэн. Манайд аль нь түлхүү
тохиолдож байна?
-Ихэнх
тохиолдолд наалдцын гаралтай өвчин
давамгайлж байна. Энэ нь бэлгийн замын
халдварт өвчин, мөн умай дотор хийгдэж
байгаа янз бүрийн мэс ажилбарууд, юун
түрүүнд үр хөндөлтөөс үүсч байна. Мөн
ерөндөгийг он удаан жил тавих, цус
алдалтын дараах цэвэрлэгээ, хоёр талын
гуурсан хоолойг шингэнээр сэтгүүрдэх
эмчилгээ энэ бүгд маань наалдац үүсэхэд
нөлөөлж байна. Эдгээрээс гадна хэвлийд
хийгдэж байгаа хагалгаанууд нөлөөлнө.
Хагарсан олгой нь ялангуяа хэвлийн
дотор эрхтэнүүдийг хооронд нь наачихдаг.
Давхар байдлаар хэвлийн гялтан үрэвсэх
юм бол өндгөвч, үр дамжуулах суваг хоёр
битүүрч, нэг дор бөөгнөрч наалддаг.
Сүүлийн үед савны гадуурх жирэмслэлт
ихэссэн байна. Түүнээс гадна өндгөвчний
гадна талын бүрэн бүтэн байдал алдагдаж,
гадагш цус алдах (апоплексия) тохиолдол
байна. Цөөн тохиолдолд эвэрхийнээс
болж наалдац үүссэн гэх шалтгаанаар
ирж байна.
Мөн эндометриоз гэж өвчин байна.
-Хэвлийн
хөндийд давхар хагалгаа хийх боломжтой
гэсэн. Энэ талаараа?
-Бид
энэ аппаратаа түшиглээд цөсний дурангийн
хагалгаа хийх багаж тоног төхөөрөмжийг
оруулж ирсэн. Хэвлийн хөндий рүү түрж
ургасан хоёр талын өндгөвчний уйланхай
гэх мэт эмгэгүүдийг дурангаар авч байна.
-Хагалгааны
өмнө болон дараа гарах хүндрэл бий юу?
-Дурангийн
хагалгааны давуу тал нь өвчтөн эмнэлэгт
хэвтэх ор хоног багасна. Цаад тал нь
гурав хоног хэвтэнэ. Мөн эдийн гэмтэл
бага учраас эдгэрэлт хурдан явагдана.
Гуравдугаарт хагалгааны дараа хэвлий,
умайд наалдац үүсэх хувь маш бага.
Хагалгааны дараах гадна талын харагдах
байдал нь хэвлий дээр ердөө л 0,5-1 см-ийн
диаметртэй нүхээр хагалгаа хийх багажаа
оруулдаг. Тийм учраас маш өндөр ач
холбогдолтой гэсэн үг.
-Эмэгтэйчүүдэд
ямар зовиур илэрч байгаа бол яаралтай
эмнэлэгт хандаж, энэ хагалгааг сонирхох
шаардлагатай гэж хэлэх вэ?
-Үргүйдэлтэйгээр
2-4 жил болсон эмэгтэйчүүд. Энэ шалтгаанаар
эмийн эмчилгээ хийлгээд мөн 2 болон
түүнээс дээш жил болсон эмэгтэйчүүд.
Гуяны дотор талаар өвдөх, цагаан юм их
хэмжээгээр гарах, сарын тэмдэгийн мөчлөг
алдагддаг, умайн хавдартай, умайн дотор
талд гадны биет, хавдар байгаа гэсэн
зовиур, оноштой эмэгтэйчүүд хандаж
болно.
-Аппарат
тоног төхөөрөмж нь Монголдоо цор ганц,
тун сайн юм байж. Тэгвэл түүн дээр ажиллаж
байгаа эмч, мэргэжилтэн нь ямар байхаас
үр дүн ихээхэн шалтгаалах байх?
-Миний
хувьд Санктпетербургийн Анагаах ухааны
их сургуулийг төгсөөд ЭНЭШТ-д мэс заслын
эмчээр, II төрөхөд эх барих эмэгтэйчүүдийн
эмчээр тус тус ажиллаж байгаад энэ
эмнэлэгт долоон жил ажиллаж байна.
Докторын сэдвээ үргүйдлээр аваад ажиллаж
байна даа.
-Гадагшаа
явах шаардлага эмэгтэйчүүдэд маань
байхгүй болж. Тэгвэл гадаадад эмчлүүлэх
энд эмчлүүлэх хоёрын үнэ хөлсний зөрүү
хэр байгаа бол?
-Умайн
дурангаар оношлуулахад БНХАУ-д 300
ам.доллараас дээш, ОХУ-д оношлуулахад
8000 рублиэс дээш байдаг. Манай байгууллагын
хувьд 150 мянган төгрөгөөр нугасны мэдээ
алдуулалттайгаар умайг дурандаж байна.
Хэрвээ хагалгаа хийхээр бол 200 мянга,
хэвлийн хөндийн хагалгааг умайн
хагалгаатай хавсарч хийвэл 380 мянган
төгрөг болж байгаа юм. Энэ өндөр үр
дүнтэй, чадалтай тоног төхөөрөмжтэй
харьцуулахад энэ бол боломжийн үнэ гэж
бодож байна.
-Эмч
хүний хувьд охид бүсгүйчүүддээ хандаад
юу гэж зөвлөх вэ?
-Аливааг
бага гэлтгүй эрт үед нь эмчид хандаж,
зөвлөгөө авах шаардлагатай. Хэрвээ
архагшуулаад, эсвэл төлөвлөөгүй
жирэмслэлтээс болж үр хөндүүлээд байвал
эцсийн эцэст үргүйдэлд хүрнэ дээ. Болж
өгвөл янз бүрийн стресст орохгүй байх,
доороосоо даарч хөрөхгүй байх, ханьдаа,
найздаа үнэнч байх, дур мэдэн өөртөө
эмчилгээ хийхгүй байгаарай л гэж захья
даа.
Баянгол эмнэлэгийн хаяг: БГД, Эх нялхсын төвийн баруун урд. Харилцах утас: 30-59-02, 30-59-03, 99283004. Мөн та bayangolmed@mol.mn хаягаар мэйл бичээрэй.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/
|
Нүүр хуудас |
Эхлэл хуудас болгох |
Бидний тухай |
Үйлчилгээний ерөнхий нөхцөл |
Гишүүнээр элсэх
Санал хүсэлт | Асуулт хариултууд | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих |
| © 2007-2013 Монгол Контент ХХК |
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
хүүхэдтэй болохгүй бараг жил боллоо. санаа зовоод байх юм. энэ эмнэлэгт чинь очиж үзүүлье байз. эх нялхсын урд байдаг эмнэлэг мөн биз дээ
Ярилцлага өгсөн эмчийнх нь нэрийг мэдээлэхээ мартдаг овоо л гар юм даа
hadbaatar yum bish u sereechee
Hadbaatar emch geed deer ni bichsen bna shdee.
R.XADBAATAR geed bichisen baina syy dee.
29 hunii suudaltai 2001 onii juulchnii hyundai county avtobusaar huvi hun alban baiguullag juulchdad bainga naidvartai uilchilne.mon surguuli alban baiguullagad gereegeer hun teeverlene.96652044
йбйбыөйбыө
байгалийнхаараа байгаа барагшин зарна.99095678
Гоё эмч залуу байнаа манайд ийм эмч нар олон болоосой
Хадбаатар гээд дээр нь байгаан биш үү мангараа
hi manba dacangiin ganbaatar gd emch ih sain emch bna lee,dyy maani tend emchilgee sain hiilgyylj dan mongol argaar emchlyylj hyyhedtei bolson
oor emchiin tuslaltsaatai hiij b6gaa ym bish uu. uilchiluuleh geed ochihod sain b.uu gehiin orond mongoo neheed boon homsog zangidsan uurtai humuusb6g ym b.lee estoi taalagdaagui
hi ur huuhedgui setgel sanaagaar gunduu yvdag humuust saihan medee bn bayrlalaa ajliin amjilt husie ta buhend olon ail gert az jargal belegleerei hused haysah horvoo gej bh yum da bid 2 yamar uneer ch hamaagui ur huuhed bolmoor l bn daanj bolohgui yumaa zunduu uzuulj haruulsn shaltgaan ni todorhoigui bh yum odoo huuhed l urguj avah bolood bgaa huuhed huurhun shuu
buren emchlne gej hudlaa zalj bolohgui ee.
бүрэн эмчилнэ гэж хэлээгүй л байна шдээ. бүр хувьтайгаар хэлсэн байна. чи уншсан юмаа ойлгодог хүн үү ойлгодоггүй хүн үү.
Huviin emneleguudees arai deer zambaraatai gazar ne bayangol shdee.arai uilchilgee ne deer bdag
Setgyylch O.Ariynbileg tand baurallaa. Ene saixan niitlel baina. Olon emegteichyyded medeelel ogloo. Bi ch gesen iim emch emneleg baidag gedegiig medeegyi dyrangaar onos togtooj xagalgaa xiij baigaa gedegiig sau l medlee. Yniin xyvid bolomjiin ynetei um baina. Emchiin xyvid urilclaga ogson ni saixan sanagdalaa. CAASDIIN SETGYYLCHIIN SYDRAGA ARIYN XODOLMORT AMJILT XYCIE.
SAIHAN SETGELT HUMUUSEE TUSLAACH HUUHED TEEJ uguh hun bval holboo barina uu
sain bna uu namaig u gedeg ee bi odoo 27 nastai bi anh 2008 ond jiremsen bolood tegsen hyyed maani usgvi geed 5 sar garantai bhad n dutuu turuud tegeed hvvhedee aldsan ternees hoish bienii ym irehee bigaad odoog hvrtel jiremsnees hamgaaldag em uuj nj irdeg bi zunduu l olon emnelegeer ywj bna nadad tuslaach
Sn bnu.bi ene hadbaatar emcheer vzvvlj emchlvvlsen.mash sn emch.ajilda mergeshsen bvgdiig sn oilgodog bs sn emchilge hdg hvn bn le.tanii ajil vilst ondor amjilt hvsie.
Hoorhon zaluu bn leeee.kkkkk
Хадбаатар эмчид үзүүлсээн сэтгэлгүй эмч байна лээ ерөөсөө мөнгөний төлөө гайгүй зөвөлгөө ч өгчихгүй байсан Харин эх нялхасын Цогмаа эмчид дараа очиж үзүүлсэн чинь сайхан зөвөлгөө өгч эмчилгээ бичиж өгсөөн Адилхан л хувийн эмнэлэгтэй мөртлөө өөр эмнэлийн эхоны бичгийг хараад эмчилгээ бичиж зөвөлгөө өгсөн Хадбаатар эмч болохоор эхоны зураг оношийг маань харчаад дахиад манай эмнэлэгт шинжилгээ бас эход харуул гэсэн дараа нь эхо шинжилгээний хариуг нь аваад орсон чинь яг л адилхан байгаа байхгүй юу дэндүү мөнгөний төлөө явсан Эмнэлэг байна лээ нэг үйлчлүүлсэн хүн л лав дахиж зүглэхээргүй сэтгэгдэл төрөх юм байна лээ нэгэнт л төлбөрөө төлөөд үзүүлж байгаа юм чинь арай сэтгэлээрээ хандаж болнодоо
Эх нялхасын Цогмаа эмч Аминмаргад эмнэлгийн Алтангэрэл Ачтангийн Батсүх эмч Баянголын Хадбаатар эмч эдгээр эмч нар гайгүй сайн мэдлэгтэй эмч нар байна лээ Эмэгтэйчүүдийн өвчнөөр шаналж зовж байгаа хүмүүс эдгээр эмч нарт үзүүлж оношоо олоорой Харин эмч нараа энэ сэтгэгдлийг уншиж байгаа бол өвчтнүүддээ сэтгэлээсээ хандаасай гэж хүсмээр байна зарим эмч нар арай дэндүү мөнгөний төлөө явж байна хичнээн мэдлэгтэй байлаа ч сэтгэлээрээ хандаж зөвөлгөө эмчилгээ бичиж өгөхгүй байвал дахиад танай эмнэлэгт тэр хүн очихгүй тэгээд тэр хүн цаашаа таньж мэддэг хүмүүстэй тэр эмч ингэсэн тэгсэн гээд л муу мэдээ нь дороо тарна шүүдээ тэгээд л үйлчлүүлэгч чинь багасана нэгэнт төлбөр мөнгөө төлөөд танийг гэж зориод ирж байгаа өвчтнүүдээ сэтгэл хангалуун гаргаарай эмч нараа
баянголыг сайн гэж сонссон.ЭНЭШХүрээлэн дурангийн хагалгаа хийддэгүй юм болов уу . хагалгаа хийлгэх гэхээр мөнгийг нь дийлэхгүй юмаа
bayahgol emheleg tsogts uilchilgeetei, turgen shuurhai,nairsag hamt olon.olon emegteichuud ene emnelgiig zorij ochood setgeliin shanalal, obchin zoblongooso salj setgel hangaluun garch baihig nudeere , biyere uzsen. hadaa emchid bolon tahai hamt olond mash ih bayarlasan shu. 1000 sonsohoor 1 uz gej medhe biz de.
bi 7 jil urguideltei baisan olon ch emnelegeer yvsan ur dungee ogoogui etsest ni eh nylhasiin emegteichuudiin emch tsogmaa gedeg hund handsan uneheer gaihaltai emch baina lee bas huviin emnelegtei yum baina lee shuu zovlogoo ni unegui yun baina lee shuu odoo hoorhon huutei bolson \n
eh nylhsiin tsogmaa emchiin emneleg gj haana ymar emneleg bdiin? ochij uzuuleh gsiin helj ogch tuslaach
horoolliin orgoo kino teatriin ard jiren geed emneleg baigaa
Xetsvv udur bailaa. Iim xariu sonsoxod, nvdeen bvltsiitel uilaad suuj bna. Gexdee ene suuliin arga bish shuu bolomj bna BOLNO gesen itgel naidvar ugsun Hadbaatar emchtei, Bayangol Emnelgiinxendee mash ix bayarlalaa. Daraa jil xuurxun ureen tevreed suuj bna gedegtee itgej bna. Mash ix bayarlalaa