Өвөр Монгол

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Өдрийн сонин

2007-09-03 13:45 GMT+8

БНХАУ нь хүн амынхаа тоогоор төдийгүй тус улсын газар нутагт амьдардаг үн­дэстэн ястныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хамгийн сүүлд явуулсан бүх Хятадын хүн амын тооллогоор 56 үн­дэстэн амьдардаг болох нь тогтоогджээ. Тэдний нэг нь монголчууд юм.

БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөр­вөлжин газар нутагтай, 25 сая хүн амтай. Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг. Нийслэл Хөх хот нь 1575 онд байгуулагд­сан бөгөөд хожим Өвөр Мон­голын (Дотоод Монголын) нийслэл болсон. Түүхчдийн тэмдэглэснээр Түмэн газрын цагаан хэрэмнээс хойшхи нутгийг нүүдэлчдийн буюу Монголын нутаг хэмээсээр иржээ. Хятад Манжийн тү­рэм­­гий­лэлд авта­хад Хятадын нэг хэсэг болгон Өвөр Мон­гол хэмээн нэрлэх болсон гэдэг.

XX зууны эхээр Монгол даяар өрнөсөн харийн даран­гуйлагчдаас эх орноо чөлөө­лөх хөдөлгөөн гадаад , дотоод Монгол гэсэн хоёр хэсэгт хувааг­дахад ба­га­гүй нөлөөл­сөн хэмээн түүх­чид бичсэн бай­даг. XX зууны эхээр до­тоод мон­голчууд Богд хаанд Мон­голыг нэгтгэх хү­сэлтэй­гээ илэрхийлжээ. Үүний ха­риуд Богд хаан дотоод Мон­голыг чөлөөлөхийн тулд цэр­гээ илгээж байжээ. Ха­рам­салтай нь, 1915 онд Хиаг­тад болсон Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэл­цээрээр Монго­лыг нэгтгэхийг хүлээж авсан­гүй. Ийнхүү дотоод, гадаад хоёр Монголыг нэг болгох гэсэн бас нэгэн оролд­лого бүтэл­гүйтэж дотоод Мон­гол Хятадын нэгэн хэсэг бол­жээ. Гэсэн хэдий ч өвөр мон­голчууд энэ хүсэл зорилгоо­соо няцаагүй бөгөөд нэг тод жишээ нь япончуудын дэмж­лэ­гээр ха­рийн даран­гуйллаас ангижрах зорилгоор гүн Дэм­чиг­норов эсэргүүцлээ янз бүрээр илэр­хийлсэн бай­на. Тэрээр 1949 он хүртэл Мон­го­лыг нэгтгэ­хийн төлөө тууш­тай тэмцсэн юм. Дэл­хийн II дайны төгсгө­лөөр буюу 1945 оны наймду­гаар сард Зөв­лөлт, Бүгд Най­рамдах Монгол Ард Улсын цэр­гүүд до­тоод Монгол, Хята­дыг Кванту­ны армиас чөлөөлсөн юм. Ту­хайн үед ч энэ асуудал дахин хөн­дөгд­сөн боловч тэр үеийн нөх­цөл байдлын ул­маас ча­даагүй юм. Бүгд Най­рамдах Монгол Ард Улс нь Зөв­лөлт тэр дун­даа, Сталины нөлөө, 1915 онд байгуулагд­сан Хиаг­тын гэрээ­ний заалт гээд олон шалт­гаанаас болж дотоод Монголыг эргүүлж нэгтгэж чадаагүй аж. Ингээд 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр дотоод Мон­гол нь Хятадын засаг захир­гааны нэгж болсон тухай албан ёсоор зарласан билээ.

Дотоод Монголын 25 сая хүн амынх нь ойролцоогоор 79 хувь нь хятад, 17 хувь нь монгол, 2.14 хувь манжуур, 0.09 хувь солонгос, 0.02 хувь оросууд аж. Түүнээс гадна эвенк, дагуур, дунган зэрэг үндэстэн амьдардаг юм.

Өнөөдөр Өвөр Монгол
Хятадад төдийгүй дэл­­-
хийд үнэт металл, орд газраараа тэргүүлж бай­на. Тодруулах юм бол Дэлхийн үнэт метал­лын орд газрын 50 хувь тус нутагт байдаг гэдэг нь судал­гаагаар тогтоогджээ. Тий­мээс ӨМӨЗО-ы Ардын зас­гийн газрын тэргүүн Ян Цин хоёр дахь том хот гэгдэх Баотоу (Бугат)-­гийн ойролцоо үнэт металл олборлолтын үйлдвэр байгуу­лахаар төлөв­лөж бай­гаа ту­хайгаа мэдэгд­сэн юм. Ингэс­нээр олборлолт эрс нэмэгдэх юм. 2001 оны судал­гаагаар нэг жилд 46.600 тн үнэт металл олборлодог аж.

Өвөр Монгол нь найман аймаг, нэлээд том дөрвөн хот, хошуутай эн зэрэгцэх 15 хот, 17 хошуу, 49 сум, есөн авто­но­мит сумтай. Хятадын най­ман мужтай хил залгана.

Өвөр Монголын өөртөө засах орны ардын Засгийн газрын дарга нь Ян Цин. Дашрамд дурдахад, энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой болж буй юм. Үүнтэй холбогдуулан өнгөр­сөн наймдугаар сард Хөх хотод Хятадын үндэсний үйлд­­­вэрлэлийн анхны яарма­гийг зохион байгуулжээ. ӨМӨЗО байгуулагдсанаас хойш тэнд анх удаа тө­рийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулсан нь энэ аж. Түүнээс гадна энэ ойг тохиол­дуулан Хятадын Төв банкнаас тусгай зоос гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн бай­на. Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй зонхилсон хүн амынх нь дийлэнх хэсэг мал­чид, газар нутгийнх нь хоёрны гурав нь бэл­чээр. Тиймээс ч Хятадууд Өвөр Монголыг “бэл­чээрийн эзэнт гүрэн” хэ­мээн нэрлэдэг бай­жээ. Харин өнөөдөр бай­дал огт өөр бол­сон. Улаан буудай, эрдэнэ шиш, наран­цэцэг тарьж газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодлогыг Хятадын Засгийн газраас явуулж байна.

Өвөр Монгол хөгжиж бай­гаа тухай мэдээллийг Хята­дын хэвлэл мэдээллээр байн­га цацдаг. Хамгийн сүүлд гэхэд ӨМӨЗО-д дэлхийд нэртэй хамгийн дээд зэрэг­лэлийн “Sheraton” зочид бууд­лын салбарыг байгуулахаар болсон тухай мэдээлсэн. “Sheraton Hohhot Hotel” нь дотроо гурван зоогийн газар­тай, хэвлэлийн бага хурал, биеийн тамирын танхим, усан сан зэрэгтэй байх гэнэ. Хөх хотын олон улсын нисэх онгоцны бууд­лаас 20 минут яваад хүрэх зайтай байрлах бөгөөд 2009 он гэхэд ашиг­лалтад орох юм байна.

Гэхдээ Өвөр Монголд тул­гамдсан асуудал нэлээд бай­гаа гэдгийг хэлэх хэрэг­тэй болов уу. Тэдний нэг нь цөл­жилтийн асуудал бөгөөд сүү­лийн жилүүдэд БНХАУ-ын эрх баригчид нэлээд ан­хаа­рал хандуулж ирсэн. Өнгөр­сөн зургадугаар сард ӨМӨЗО-ы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэ­лийн төлөөлөгч Экологийн олимп 2008” нэр­тэй өргөн хүрээг хамарсан арга хэмжээ авч түүнийг хэрэгжүүлж, цөл­жилтийг зог­соохын тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа гэнэ. Өвөр Монголд цөлжилт нүүр­лээд байгаа нь бүс нутгийн байгаль, эдийн засагт нөлөө­лөөд зогсохгүй Бээжинд хүр­тэл сөрөг үр дагавартай бай­гаа. Өвөр Монголын газар нутгийн 35 хувь нь элсэнд дарагдсан тул түүнтэй тэм­цэх арга хэмжээг улам эр­чимжүүлэхээс өөр арга байх­гүй. БНХАУ-ын төрийн үндсэн таван хэл, мөнгөн тэмдэгт бичиг соёлынх нь бэлгэдэлд багтдаг ӨМӨЗО-ы тухай товч өгүүлэхэд ийм байна.

Юмсүрэнгийн Дэлгэрмаа

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ