2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 12.00 цагийн байдлаар томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн халдвараар Улаанбаатар хотод 690, хөдөө орон нутагт 169 хүн өвчилж 6 хүн нас бараад байна. Завхан, Баянхонгор аймагт өвчний тохиолдол нэмж бүртгэгдэн нийт 17 аймагт энэ өвчин гарлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөхцөл байдлыг хэлэлцэн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд шилжсэн тогтоол гаргахаар шийдлээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн дагуу холбогдох байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.