Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарын Тавантолгойн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Г.Лхагважав, Э.Оюунболд, А.Эрдэнэчулуун, М.Тулга нар 2009 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгаланг буудаж амь насыг нь хороосон байна.
Улмаар тэд 02.00 цагийн үед застав дээрээ ирж, заставын орлогч ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарын амь насыг хөнөөгөөд дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан байна. Мөн заставын холбоог тасалж, зэвсэглэн "Фермер" маркийн машинтайгаар зургаан байлдагч, ахлагч О.Итгэлтөгс нарыг барьцаалан Дорноговь аймгийн Өргөн сумын чиглэлд оргон зайлсан байна.
Харин хилийн анги, Дорноговь аймгийн цагдаагийн шуурхай бүлэг 11.00 цагийн үед хүний амь бүрэлгээд зэвсэглэн оргосон этгээдүүд унаж явсан машин, зургаан албан хаагчийг Сайншандаас урагш 30-аад километрт төмөр замын Түшлэг өртөөний ойролцоо орхиод, цааш Алагын уулын хавьцаа явж байсныг илрүүлж бүслэн, улмаар баривчилсан байна.
13.00 цагийн үед нийслэлээс ЦЕГ, ХХЕГ, ТЕГ, прокурор зэрэг байгууллагын төлөөлөл орсон ажлын хэсэг нисдэг тэргээр очиж, хэргийг мөрдөн шалгах ажилдаа орсон байна.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга А.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Чухам юунаас болж ийм хэрэг гарах болсныг урьдчилсан байдлаар гаргасан таамаг бий юу?
-Хэргийн хохирогчид байгаа учраас шалтгааныг тодорхойлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэвч одоохондоо урьдчилсан байдлаар дүгнэлт хийгээгүй байна.
-Цэргүүд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан болов уу?
-Тийм зүйл байхгүй. Хил дээр албаа хааж байсан.
-Ямар нэгэн дарамт шахалт байдаг болов уу?
-Урьдчилан хэлэх боломж алга байна.
-Гэмт хэрэг үйлдсэн цэргүүдийн талаар тодруулж болох уу?
-Дөрвүүлээ хагас өнчин, бүрэн дунд боловсролтой, 89-90 онд төрсөн залуус байсан. Энэ оны тавдугаар сард Сэлэнгэ, Дархан аймгуудаас цэрэгт татагдсан.
-Амь насаа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоосон уу?
-Нэг цэргээс бусдынхтай нь тогтоож, удирдах газраа хүлээн авч уулзан улмаар хэргийн газар луу аваачихаар болоод байна. Нэг цэргийн гэр бүл нь Баянхонгор аймгийн нэг сумд байдаг. Бид өөрсдөө холбоо тогтоочихно.
-Барьцаалагдсан цэргүүдийн сэтгэл санаа, биеийн байдал ямар байгаа бол?
-Эмнэлэгийн үзлэгт хамруулсан. Одоогоор бэртэж гэмтсэн зүйлгүй байгаа.
Тэрээр ийнхүү хариулсан юм. Тус Эрдэнэ сум дахь хилийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарын Тавантолгойн хилийн харуулд гэрээт болон хугацаат хилчид нэг дор алба хаадаг байна. Харин гэрээт хилчид нь хугацаат цэргийн албан хаагчдаа даргалдаг ажээ. Гэмт хэргийг үйлдсэн албан хаагчдын хувьд хугацаат байлдагчид байсан бөгөөд ийнхүү удирдлагуудынхаа өөдөөс гал нээсэн байна. Хилийн цэргийн удирдах газрын удирдлагуудын зүгээс ямар нэгэн дарамт шахалт байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй боловч үгүйсгэсэнгүй. Гэвч одоогоор шалгагдаж байгаа хэрэг учраас энэ талаар ямар нэгэн таамаг дэвшүүлэх нь илүүц биз ээ.
Гэмт хэргийг үйлдсэн байлдагчдын хувьд харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ ашиглаж байсан бүрэн автомат буу зэвсгээ хэрэглэсэн байна. Бүрэн автомат буу зэвсэгтэй этгээдүүдийг баривчилж, барьцаанд үлдсэн байсан ахлагч О.Итгэлтөгсийг суллаж авахын тулд хэргийн газар гэрээ хэлцэл хийгдэж, байлдагчдыг ятгаж сэнхрүүлсэн байна.
Ийнхүү хил манаж байсан гурван хүний алтан амь харамсалтайгаар үрэгдсэн хэрэг гарлаа. Хэрэг чухам юунаас болж гарсан талаарх мэдээллийг тус газраас өгнө гэдгээ амлаж, элдэв таамаг урьдчилан дэвшүүлэхгүй байхыг сануулж байлаа.
О.Ариунбилэг