Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч М.Энхболд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших 3 дахь долоо хоногийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Монгол Улсад 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр 1123 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 785, орон нутагт 338, нас барсан хүний тоо 20 байна.
Томуугийн цар тахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвар Монгол Улсад тууштай буурахгүй байгааг харгалзан Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 18- ны хуралдаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлж Засгийн газрын 2009 оны 343 дугаар тогтоолыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 14 хоногоор дахин сунгаснаас хойших 7 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
•Гамшиг нийтийг хамарсан өвчлөлийн үед эм, вакциныг улсын бүртгэлгүй оруулах асуудлаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулав.
•Зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбогдуулан “Шударга өрсөлдөөнийг хориглох тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
•Нийтийн хоол баар, рестораныг 21.00 цагаас хойш ажиллуулахгүй байх, олон нийтийг хамарсан хурал зөвлөлгөөн, соёл урлаг, спортын арга хэмжээг зогсоосныг хэвээр мөрдөж, эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллаж байна.
•Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг 2009 оны 11дүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүлэн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн 108 ерөнхий боловсролын сургуулиудад зайнаас халуун хэмжигч хэрэгсэл, ахлах, дунд ангийн 50100 сурагчид гар ариутгагч санитол тараах ажил хийгдээд байна.
•Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 6 барааны зах, хүнсний дэлгүүрийг хэвийн үйл ажиллагаанд оруулж, эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмиийг чанд сахиулан холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
•Ариутгал, халдваргүйтэл, вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр орон нутгийн галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлж, зорчигчдын биеийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллаж байна. Орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөн нээснээс хойш нэг өдөрт дунджаар галт тэргээр 8000 орчим, автотээврээр 3100 орчим, онгоцоор 830 орчим зорчигч үйлчлүүлж байна.
•Автотээврийн салбарт ариутгал халдваргүйтлийн ажлыг ХӨСҮТ-ийн харъяа мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. Иргэний нисэхийн салбарт ариутгал халдваргүйтлийн ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байна. Харин төмөр замаар үйлчлүүлэгчдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сүхбаатар өртөөдөд халдваргүйдлийн ажлыг хийж байгаа боловч Улаанбаатараас бусад өртөөдөд нэг цэгээр зорчигчдыг дамжуулан оруулах боломжгүй байна. Галт, автотээврээр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй гэсэн шаардлага тавьж байна.
•2009 оны намрын ээлжит цэрэг татлагын хугацааг дахин 14 хоног хойшлуулах арга хэмжээ авлаа.
•Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд тогтоосон тусгай горимыг хэвээр мөрдөж, өвчлөгсдөд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэх, хүн амыг томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын эсрэг вакцинаар яаралтай вакцинжуулах зэрэг арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
•Оюутны хотхонд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын ажиллагаатай нэгжүүдийг үргэлжлүүлэн ажиллуулж байна.
•Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд авсан арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож нийслэлийн амаржих газрууд болон шинэ амаржих газар барих асуудлаар саналаа танилцуулж шийдвэрлүүлэхийг Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
•Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг урьдчилан зохицуулах асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж байна.
Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 9 удаа хуралдаж 60 асуудал хэлэлцэн шийдвэрлэснээс 58 нь биелж, 2 асуудал хэрэгжих шатандаа явж байна хэмээн мэдээлэв.
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба