-Авлигын эсрэг олон улсын өдөр 12.09-
Үндэсний хэмжээнд хийгддэг авлигын түвшин тогтоох найм дахь судалгааны тайлангийн дүн гарчээ. Энэ талаар өнөөдөр АНУ-ын Азийн сан мэдээлэл хийсэн юм.
Сант марал сантай хамтран явуулдаг авлигын түвшин тогтоох энэхүү судалгаа нь өрхийн түвшинд хахууль төлөх тохиолдол, түүний шалтгаан, цар хүрээ, хор уршиг болон иргэдийн авлигын талаарх хандлага, ойлголтод ямар өөрчлөлт гарч байгааг бодитой тогтоох боломжийг олгодог билээ.
Энэ оны есдүгээр сард явуулсан тус судалгаанд олон түвшний санамсаргүй түүврийн сонголтыг ашиглан шууд ярилцлагын аргаар нийт 600 иргэдийг хамруулжээ.
Өрхийн түвшин хахууль хэнд өгсөн, шалтгаан, хэмжээ, өрхийн төсөвт хэрхэн нөлөөлсөн зэргээр тооцоолон гаргасан нь тойм төдий бус бодит тооцонд суурилсан хөдлөшгүй баримт гэдгийг судлаачид хэлж байна.
Найм дахь судалгаагаар гарсан зарим гол үзүүлэлтээс дурьдвал:
-2007 онтой харьцуулахад жилийн хугацаанд өрхийн түвшинд хахуульд төлсөн мөнгөний хэмжээ огцом нэмэгдэж өрхийн төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өссөн байна. Өрхийн хахуульд төлсөн нийт мөнгөний хэмжээ өмнөх судалгаагаар 40.3 тэрбум төгрөг байсан бол энэ удаагийн судалгаагаар 41.7 тэрбум болж өсчээ. /Зурагнаас харна уу/
-Монгол улсад хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудын жагсаалтад авлига өмнөх судалгаатай харьцуулахад хойгуур жагссан байгаа боловч өмнөх судалгаатай харьцуулахад авлигын түвшин 5.8%-аар өссөн байх юм. /Зурагнаас харна уу/
-Найман удаагийн судалгаагаар газрын алба авилгад хамгийн их автсан салбараар нэрлэгдсэн бол шүүх болон цагдаагийн байгууллагууд хоёр, гуравдугаар байранд оржээ.
Гурван сарын хугацаанд дунджаар Монголын таван хүн бүрийн нэг нь хахууль төлжээ. /Зурагнаас харна уу/
Сүүлийн судалгаагаар төрийн байгууллагуудын талаарх төсөөлөл хийгээд өрхийн түвшин дэх авилгын тохиолдлыг талаар гарсан онцлох үр дүнг дурьдвал:
-Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл урьдын адил өндөр хэвээр байгааг судалгаанд оролцогчдын 48% нь авлигын эсрэг тэмцлийг АТГ тэргүүлэх ёстой гэж хариулсанаас харж болно. Гэхдээ ерөнхий дүнгээр АТГ-д итгэх итгэл 45% - 36% хүртэл буурсан байна. /Зурагнаас харна уу/
Оролцогчдын тэн хагас буюу 50.4% нь Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж авлигатай тэмцэх өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтаа биелүүлнэ гэж итгэж байгаа бол оролцогчдын гуравны нэг буюу 32.5% нь Ерөнхийлөгч авлигатай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Энэ удаагийн судалгаагаар өнгөрсөн 3 сарын хугацаанд Монгол улсын нийт өрхийн 20% нь хахууль төлсөн байгаа нь өмнөх судалгаатай харьцуулахад 5%-аар өссөн дүн гарчээ.
Судалгаагаар хахууль төлсөн гэж мэдэгдсэн нийт өрхийн 29%-ийн нь өрхийн төсөв үүнээс болж хүнд байдалд орсон байна.
Иргэдийн мэдээлсэнээр багш, эмч, төрийн захиргааны албан хаагч, гаалийн байцаагчид хамгийн ихээр хахууль авдаг нь тогтоогджээ.
Хахууль төлсөн нийт мөнгөний хэмжээ өссөн дүн гарч буй ч, нэг өрхийн хахуульд төлсөн дундаж мөнгөн дүн 2009 оны гуравдугаар сартай харьцуулахад 397,000 - 308,000 төгрөг хүртэл буурсан байна.
Харин иргэдийн хахууль төлөх боломжтой байсан ч хэн нэгэнд “авлига өгөхгүй” гэсэн байр суурь судалгаа бүрээс нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Бэлтгэсэн Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn /