“AIBA” –гийн ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээн өндөрлөж, Монголын ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ. Тэмцээний эхний өдөр У.Мөнх-Эрдэнэ 7:0, З.Энхзориг 6:1, С.Эрдэнэбаяр 7:3-аар ялагдсан.
Тэмцээний хоёр дахь өдөр 51кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Бакyгийн рингэд тодорхойгүй шалтгаанаар гараагүй талаар өмнө нь мэдээлсэн. Ингээд энэ талаар боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Бандиас тодрууллаа.
-Н.Төгсцогт
яагаад рингэд гарч тоглосонгүй вэ.
Америкийн нэгдүгээр шигшээд багтсан
тамирчинтай оноолт таарсан байсан?
-“AIBA
president cup” –д манай боксчдын оноог маш
их дарсан. У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт
Америкийн нэгдүгээр шигшээгийн
тамирчинтай оноолт таарсан. Манай
тамирчин эхний хоёр үе маш сайн,
өрсөлдөгчөөсөө илүү тоглосон. Гэтэл
шүүгчид улаан цайм өрсөлдөгчид нь оноо
өгөөд У.Мөнх-Эрдэнэд нэг ч оноо өгөөгүй.
Тэгээд шүүгчдийн луйвар булхайг
эсэргүүцэж, Төгсцогтыг дэвжээнд
гаргаагүй. Гаргаад дахиад оноо өгөхгүй
бол яах юм.
-Манай
боксчдод яагаад ингэж хандаж байгаа юм
бол?
-Саяны
тэмцээн тэр чигээрээ булхай луйвар болж
өндөрлөсөн. Ирэх жил Олон улсын
сонирхогчийн боксын холбооны ерөнхийлөгчийн
ээлжит сонгуультай. Тэгээд үүнээсээ
болоод бөөн л бужигнаан луйвар болж
байна.
Б.Ирээдүй