Ирэх онд төрөөс хүүхдийн мөнгө буюу сар болгон өгдөг гурван мянган, улирал бүр олгодог 25 мянга, шинээр мэндэлсэн хүүхдэд өгдөг 100 мянга, гэр бүл бологсодын 500 мянган төгрөгийг өгөхгүй болсон талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодруулсан юм.
-2010 оноос эхлэн нийгмийн халамжийн хуульд төрөөс томоохон шинэчлэл хийхээр болсон тухай яригдаж байна. Нийгэмд халамжийн үйлчилгээг зайлшгүй хүргэх шаардлагатай гэсэн хэсэгт зургаан хөтөлбөр хэрэгжих гэж байгаа гэж сонссон юм байна?
-Бид нийгэм халамжийн шинэчлэлийг нэг талаараа их олзуурхууштай алхам хийлээ гэж үзэж байгаа. Яамны зүгээс ядуу өрх болон иргэн гэж хэн бэ, орлого олох болоцоогүй нийгмийн бүлгийн гишүүд гэж юу вэ гэдгийг тодорхойлж нийгмийн баялгийн хуримтлалыг шудрага хуваарилах талаас нь хичээн ажиллаж шинэчлэлийн бодлогоо боловсруулсан. Хүнд чиглэсэн шууд үйл ажиллагааг бүх төр засаг улс орнууд хэрэгжүүлж байдаг халамжийн бодлого байдаг. Тэнд нь тодорхой технологи, хууль эрхийн акт стандарттай явагддаг бодлогууд багтана. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр, тэтгэмжийн бодлогууд, даатгал, халамжийн үйлчилгээнүүд байдаг.
Түүнчлэн өөрчлөлтийн хүрээнд нийт нийгэм хамгааллын салбарын чиглэлээр хэрэгжүүлж байгаа 66 төрлийн ажил үйлчилгээг 17 болгож нэн ядуу, бололцоогүй, хүртэх ёстой хүмүүсийнх нь халамж үйлчилгээний ажлыг нэмэгдүүлэх талаар хуулиндаа тусгасан байгаа. Ингэснээрээ зургаан хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм. Тухайлбал, онцгой тохиолдлын тэтгэмж гэж юу юм, асрамжлалын тэтгэмжид хэнийг хамруулах вэ гэхчлэн дөрвөн хуулийн төслийг санаачлан Засгийн газраар дэмжигдсэний дагуу УИХ-д энэ ондоо багтан өргөн барьхаар ажиллаж байна.
Дээрхтэй холбогдуулан энгийн нэгэн жишээ авъя л даа. Ахмад настнуудад зориулан түлээ нүүрсний хөнгөвчилсөн үнэ тогтоосон байдаг. Түүнд аймаг орон нутгийн бүх ахмадуудыг хамруулах ёстой. Гэтэл орон сууцанд амьдардаг хүмүүст түлээ нүүрсний мөнгө өгдөггүй. Мөн малчин иргэдэд энэ хөнгөлөлтийг үзүүлдэггүй байх жишээтэй. Харин хууль хэрэгжсэнээр энэ бүхэн нь нэгтгэгдээд өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр ажиллах юм. Өөрөөр хэлбэл, өрх нь ядууралтай, хамгийн эмзэг хэсгийн, өөрийгөө аваад явах чадамж багатай, хэвтрийн, асрамжийн хэсэг рүү бодлогоо чиглүүлнэ гэсэн үг.
-Хүмүүстэй уулзахад сар бүр, улирал болгон олгодог хүүхдийн мөнгийг өгөхөө больсонд сэтгэл дундуур байгаа илэрхийлж байсан л даа. Яагаад хүүхдийн мөнгө олгохыг болиулсан юм бэ?
-Томчууд хүүхдийн мөнгөөрөө амьдрах ёсгүй. Ажилгүй иргэд хүүхдийн мөнгөөрөө амьдарч, ажил эрхлэх, хайх сонирхлоо бууруулах учиргүй. Бид энэ дагуу хүүхдийн мөнгийг тэдэн рүү чиглэсэн хүүхэдтэй өрхийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байна. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр тухайн айлд зардал өснө. Тиймээс хүүхдийн мөнгөний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлье хэмээн халамжийн хуулиндаа тусгаад байна. Үүний хажуугаар нийгэмд хүүхдийн мөнгө байдаг эсэхийг ч анзаардаггүй, цалингаа тоолдог ч үгүй тийм хүмүүст энэ үйлчилгээг хүргээд байж болохгүй. Хүүхэдтэй өрхийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бид тодорхой хэмжээний зорилтот хэсгийг тодорхойлно. Зорилтот хэсэгт мөн л олон хүүхэдтэй гэх хэлбэр орж ирнэ.
Мөн цөөн боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол хамрагдана. Хүүхдийг дэмжсэн энэ ажил нь шинэчлэгдэн гарч байгаа зургаан хөтөлбөрийн нэг нь байх болно. Дээр нь нэмж хэлэхэд, сэтгүүлчид “Та нар төсвийн 44 хувийг нь халамжийн тэтгэмж байдлаар тараагаад хаячихлаа. Хүүхэдтэй өрх болгон ядуу биш. Нийгмээс хамгийн ядуу, халамж авах шаардлагатай гэсэн хэсгээ олооч, тэр чиглэл рүү нийгэм халамжийн бодлогоо чиглүүлээч ээ” гэж бичдэг. Энэ шүүмж эрэлт хэрэгцээний дагуу Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай зэрэг өндөр мэргэжлийн санхүүчтэй хамтарсан тооцооны үндэслэлтэй хөтөлбөрүүд бид боловсруулж байна. Яамнаас хуулиудынхаа шинэчлэлийг УИХ-д өргөн барьсныхаа дараа сэтгүүлчидтэй уулзаж энэ талаар нэг бүрчлэн танилцуулга хийж, хууль хэзээнээс яаж хэрэгжих, өмнө хэрэгжиж байсан халамжаа хэрхэн нөхөж нийгэмд үйлчлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болноо.
Хүүхдийн мөнгө, шинээр гэрлэгсэдийн мөнгө зэрэг нь он гарснаар дуусгавар болж байгаа учраас иргэд энэ сардаа багтан бичиг баримтаа бүрдүүлэн авах шаардлагатай юм байна. Үүний дагуу ХХҮГ-ын дарга Д.Баярсайхантай уулзлаа.
-Халамжийн хуулийн шинэчлэлтэй холбогдон иргэд оноос өмнө бичиг баримтаа бүрдүүлэн хүүхдийн мөнгө, шинээр гэрлэлтээ батлуулсны мөнгө зэргийг авах хэрэгтэй гэсэн. Хэрвээ оноос өмнө авч амжаагүй бол “авралгүй” гэж ойлгож болох уу?
-Саяхан 2010 оны төсвийг баталсан. Хуулийг батлахдаа зэрэгцүүлж нийгмийн халамжийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Өмнө нь олгож байсан дөрвөн төрлийн мөнгөн тэтгэмжийг зогсоохоор хуульчилсан. Тиймээс оноос өмнө эрх нь үүсээд хүүхдийн мөнгө авах ёстой бол энэ ондоо багтаж шийдвэрлүүлэх шаардлагатай. Он гарвал хууль ч, мөнгө ч байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Яагаад анхааруулж байгаа гэхээр хүүхдийнхээ гурван мянгыг, улирлын 25 мянгатай нийлүүлж бөөндөж авах тохиолдол ялангуяа хөдөө орон нутагт малчдын дунд их байдаг юм билээ.
-Хүний амьдралыг нарийн төлөвлөж болохгүй шүү дээ. Төрийн сан хаагдсаны дараа шинээр хүүхэд мэндлэх юм уу, шинээр гэрлэлтээ батлуулсан тохиолдолд яах вэ?
-Төрийн сан энэ сарын 20 гэхэд хаагдана. Тиймээс төрийн сан хаагдсаны дараа буюу арванхоёрдугаар сарын 15-30-ны хооронд хүүхэд төрөх юм уу, шинэ гэр бүл болбол иргэдийн хувьд бичиг баримтаа оноос өмнө яаравчлан бүрдүүлж харьяа ХХҮХэлтэстээ өгч эрхээ үүсгүүлж авах хэрэгтэй. Энэ хүмүүсийн тухайд бол он гараад жичид нь мөнгө олгох асуудал шийдэгдэнэ.
-Хэмнэгдсэн мөнгийг яах вэ?
-Аймаг суманд тендерт шалгарсан банкиуд халамжийн үйлчилгээг үзүүлдэг. Тэд арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгон дансанд үлдсэн бүх мөнгийг төвлөрүүлж татан Сангийн яамны төрийн сангийн газартай тооцоо нийлж яаманд өгдөг хуулийн заалттай. Бид хүүхдийн мөнгийг 2005 оны тавдугаар сараас олгож эхэлсэн. Тодорхой үе шатаар дамжин өргөжиж ирсэн. Эхэндээ гурав ба түүнээс дээш хүүхэдтэй амьжиргааны түвшинөөс доогуур орлоготой нэн ядуу өрхийн хүүхдэд олгож эхэлсэн. Улмаар 2005 оны зургадугаар сараас хэдэн хүүхэдтэй нь хамаагүй нэн ядуу айлыг хамруулсан. Ингэж явсаар амжиргааны түвшин харгалзахгүйгээр монгол улсын бүх хүүхдэд сар бүр тэтгэмж олгох болсон. Монголд нийтдээ сая орчим хүүхэд байгаа гэсэн бүртгэл тооцоо бий. Үүнээс хүүхдийн мөнгөө авч байгаа нь 930-970 мянга юм. Харин 50 мянга орчим нь хүүхдийн мөнгөө авдаггүй гэсэн судалгаа байна.
-Хүмүүсийн дунд хүүхдийн мөнгийг болиод иргэн бүрт 120 мянган төгрөг олгохоор болсон гэх яриа гарч байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хүүхдийн мөнгөний оронд 120 мянган төгрөг өгөх гэж байгаа гэдэг нь ташаа ойлголт. Энэ бол тусдаа асуудал. Улс төрийн намуудын амлалтын нэг хэсэг гэж ойлгож болно. Нөгөө талаас монгол улс байгалийн баялагтай. Саяхан томоохон гэрээнүүд хийгдлээ. Монгол улсад их орлого орох шинжтэй байгаа. Ард түмэн баялгаа жигд хүртэх ёстой гэдэг зарчмыг эхлэх гэж байгааг ойлгох хэрэгтэй. Гэвч энэ ажлын хэсэг дээр асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Шийдвэр удахгүй гарах байх.
Г.Одгарав