2005 онд Монголын боксын холбоо шинэ бүтэц, зохион
байгуулалтад орж шигшээ багийн ахлахаар гавьяат дасгалжуулагч Д.Бандийг
сонгосон. Хэдийгээр түүнээс хойш хоёрхон жил өнгөрч байгаа ч тамирчдын амжилт
гэрлийн хурдаар өссөн нь нүдэнд ил.
Монголын боксын спортын хөгжлийн төлөө хийсэн зүйлтэй, үе үеийн шавь нараараа
бахархах гавьяатай Д.Банди багшийг бид редакцдаа урин ярилцсан юм. Бид өмнө нь
түүнтэй оролцсон тэмцээн, шавь нарынх нь талаар яриа өрнүүлж байснаас бус хувь
хүн талаас нь уулзаж байсангүй.
Аав, ээжийн хэнз хүү
Би хөдөө төрж, хөдсөнд боогдож, хүйтэнд хөрж, халуунд халж явсан жирийн нэг
хүү. Миний төрсөн нутаг Булган аймгийн Тэшиг сумын Цалмын горхи гэдэг газар.
Төрж өссөн нутаг минь гайхамшигтай газар байсан. Уул ус, ой, тал хосолсон ёстой
л диваажингийн орон байж. Би Дэлгэрийн Дамдинжав гэдэг хүний дөрөв дэх хүүхэд.
Дээрээ гурван эгчтэй нэлээд хэнз хүүхэд байлаа. Надаас өмнө хүү төрөөд
тогтоогүй юм гэсэн. Харин одоо аав, ээж, эгч нар маань бүгд өнгөрсөн дөө
хөөрхий. Би айлын ганц хүү боохоор нэлээд эрх өссөн. Гэхдээ таван настайгаасаа
аав ээжийн гарын үзүүрт чадах ядахаараа тус болдог байж. Аав надад чарга хийж
өгнө. Түүгээр нь өндөр уулын оройгоос гулгадаг байлаа. Аав маань ер нь гарын
дүйтэй, мод төмрөөр юу л бол юу хийчихнэ. Харин ээж маань их сайхан сэтгэлтэй,
юм сайхан оёдог хүн байсан. Би ухаан орсон цагаасаа хойш аав, ээжийгээ хэрэлдэж
байхыг хараагүй.
Намайг зургаан настай байхад долоотой гэж бүртгүүлээд сургуульд оруулсан юм.
Сумын бага сургуульд дөрвөн жил сураад Хутаг суманд шилжин долдугаар анги
дүүргэсэн. Энэ бүхэнд аав ээж хоёр маань намайг дагаад явдаг байлаа. Дараа нь
хотод ирээд Төмөр замын 20-р сургуульд суралцлаа. 1965 онд аравдугаар анги
төгсөөд МУИС-ийн математикийн ангид орсон юм. Би тэр үед тоондоо их сайн,
дуртай байсан. Аравадугаар анги төгсөх улсын шалгалтынхаа хоёр вариантын
бодлогыг хорин минутад бодчихоод гарч байсан юм даг.
Ялж, ялагдаж явсан он жилүүд
Ингээд оюутан болж ирээд л боксийн спорттой холбогдож билээ. Нэгдүгээр курст байхад
сургуулийн үүдэнд боксын секцэнд хүүхэд шалгаж авна гэсэн зар байна. Үүнийг
уншаад ангийн хэдэн хүүхэдтэй яваад очлоо. Би 20-р сургуулийн наймдугаар ангид
суралцах үедээ боксын спортыг мэддэг болсон. Манай ангийн Т.Рэнцэндорж, нөгөө
ангийн С.Гомбо, дээд ангийн Ганболд зэрэг хүүхдүүд боксоор хичээллэдэг болохоор
тэднийг харсаар боксыг мэддэг болсон хэрэг. Секцэнд бүртгүүлэхээр зааланд ортол
Барс гэдэг сахалтай багш биднийг угтсан. Тэр хүний ярьж байсан үг, үйл хөдлөл
нь биднийг бүр бишрүүлж орхилоо. Ингээд л боксчин болох замаа эхэлсэн.
Яг тэр мөч бол Монголын боксын хөгжлийн хоёрдугаар үе байсан. Б.Олзод багш
шигшээ багтаа дандаа дээд боловсролтой хүнийг авч байсан. Тэр үеийн тамирчдаас
маш олон доктор төрсөн шүү.
Боксоор хичээллэж эхэлснээс хойш анх Октьябрын хувьсгалын 50 жилийн ойн
нэрэмжит тэмцээнд оролцлоо. 67 кг-д эхлээд “Алдар”-ын Ядамжав гэдэг боксчинтой
таарч. Рингэнд гараад зодолдоход би өөрийгөө илүү гэдгээ мэдрээд байв. Гэтэл
рингний шүүгч намайг хоёр торгоод нөгөөхийг ялуулчихлаа. Тэр шүүгч нь
“Алдар”-ын дасгалжуулагч Д.Бямбаа гэдэг хүн байсан юм. Харин дараа нь социалист
орнуудын стартакиадаас Ядамжав маань Монголын боксчдын түүхэнд олон улсын
тэмцээний анхны медалийг авчирч байлаа. Тэр үед “Надтай тэнцүүхэн үзэж байгаа
хүн медаль авсан юм чинь би ч гэсэн чадах юм байна” гэсэн итгэл төрж байсан.
1970 онд их сургууль төгсөөд шууд шигшээ багт орсон.
1973 онд “Байгаль” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд түрүүлээд их урам орж билээ. Харин
дараа жил нь “Алтан бүс” тэмцээнд түрүүлж, Монголд анх удаа алтан бүс авчирсан
нь сайхан санагддаг.
1970-1976 оныг дуустал шигшээ багт данстай байхдаа тив дэлхийн олон тэмцээн,
хоёр ч олимпийн наадамд оролцжээ.
1975 оны Азийн АШТ надад сайн, муу дурсамж үлдээж, их ч зүйлийг ойлгуулсан.
Японы Йокохама хотод болсон тэр тэмцээнээс Х.Алтанхуяг маань алт, Д.Олзвой бид
хоёр мөнгө, Батбаяр хүрэл медаль авсан. Би мөнгөн медалийн төлөө Тайландын
С.Жиндасритай тоглож оноогоор ялаад аваргын төлөө нутгийн тамирчин С.Ямагучитай
үзэхээр болов.
Нутгийн тамирчныг илт давуу ялахгүй л бол луйвардуулна гээд хонх цохингуут
балбаж эхэллээ. Хоёр үе бүтэн зодож, гуравдугаар үед хэн хэн маань ядраад
ноололдоод дууссан. Тоглолтын дараа ялалтаа авах гэж рингийн голд очлоо. Гэтэл
ерөнхий шүүгч хажуугийн шүүгчийн онооны хуудсыг удтал харж байгаад С.Ямагучид
ялалтыг өгчихөв. Ялагдал хүлээснээ мэдэнгүүт дотор харанхуйлж, нулимс аяндаа
асгарсан. Боксын спортоор хичээллэж, дэлхийн шилдэг тамирчидтай гар зөрүүлж
явахдаа хамгийн харамсалтай луйвардуулсан минь энэ. Ийм байдалд ороход их зүйл
бодогддог юм билээ.
Тамирчин байхдаа дасгалжуулагч болов
1973 онд Аюулаас хамгаалах байгууллагуудын спарткиадад оролцчихоод буцаж явлаа.
“Замчин” нийгэмлэгийн стадионоор дайртал хэдэн хүүхэд гүйж байна. Сонирхоод
хэсэг харж зогстол боксын бэлтгэл хийгээд эхэллээ. Гэтэл тэдэн дунд манай
эгчийн хүүхэд харагдав. Яваад очтол наадмын тэмцээнд орохоор бэлдэж байгаа
гэнэ. Дасгалжуулагч байхгүй, та биднийг дасгалжуулаач гэж гуйж байна. Хэдий би
зав муутай байсан ч гуйгаад байхаар нь дасгалжуулахаар боллоо. Хэд хоног
бэлтгэл хийлгээд тэмцээнд орсон чинь муугүй амжилт гаргалаа. Харин сарын дараа
“Замчин”-ы дарга А.Равсал намайг дуудаад “Манай хүүхдүүд таныг авья гэж хүсэлт
тавьсан. Зав зайгаараа хичээллүүлээч” гэлээ. Энэ хүсэлтийг зөвшөөрснөөр
тамирчин ахуй үедээ дасгалжуулагч болсон түүхтэй.
Намар нь Октьябрийн баярын тэмцээнд шавь нар маань гайгүй амжилт гаргахаар их
урам орсон. Энэ эрчээрээ залуучуудын УАШТ-д багаараа түрүүлж билээ. Яг тэр жил манайд
социалист орнуудын залуучуудын нөхөрсөг тэмцээн болж таарав. Манайхаас цөөнгүй
тамирчин орж, Р.Отгонбаяр маань алтан медаль хүртэн тодорч байлаа. Удалгүй
Р.Отгонбаяр шигшээ багт орсон.
Би ч эхэндээ тийм л байх ёстой гэж бодоод явсан. Бэлдсэн шавь нар маань шигшээ
багт данстай болоод шигшээгийн дасгалжуулагч алдар гавьяаг нь хүртээд явчихна.
Харин би зүгээр л “Замчин” нийгэмлэгийн дасгалжуулагч хэвээр үлдэнэ. Тиймээс би
одоо өөрөө ахлах дасгалжуулагч болчихоод шигшээд багтсан тамирчдыг унаган багш
нартай нь хамт хичээллүүлж байгаа.
Тэр үед шавь нараа яаж өөр дээрээ байлгах вэ гэж бодсоны эцэст 1990 оны нэгдүгээр
сарын 1-нд “Алтан бээлий” клубээ байгууллаа. Тухайн үед клубийн ажиллах зарчим,
спонсороо яаж олох зэрэг гол зүйлүүдийг ойлгосон тул клуб маань амжилтад хүрсэн
гэж боддог. Клубийн дүрмэндээ хэд хэдэн онцлог зүйлийг тусган оруулсан. Үүнд
1.Олимп, тив длхий, ОУТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд “Алтан
бээлий” клубээс гурав буюу түүнээс дээш хүүхэд оролцохоор шалгарвал багийн бүрэлдэхүүнд
клубийн дасгалжуулагчаар авч явна
2.Клуб маань сонирхогчийн боксоор дамжуулаад цаашид мэргэжлийн боксчныг
бэлдэнэ гэсэн гол заалтуудыг оруулсан юм.
Түүнчлэн манай клуб өөрийн заал, байр, контор, цайны газар гээд олон юмтай л
байлаа.
Тамирчид маань Монголын боксчдын очоогүй газраар явдаг, мөн шигшээ багийн тамирчидтай
халз үздэг. Энэ өрсөлдөөн Монголын боксын хөгжилд их хувь нэмэр оруулсан гэж би
боддог. Дасгалжуулагч хийж эхэлснээс хойш миний шавь нараас гурван гавьяат, 20
гаруй ОУХМ төрөн гарчээ.
Би боксын төлөө бүх л амьдралаа зориулсандаа хэзээ ч харамсаж байсангүй.
Цаашдаа ч энэ спортынхоо төлөө чадах бүхнээ хийнэ гэж боддог. Олимп, дэлхийн дэвжээнд
гялалзах аваргуудыг төрүүлэх нь миний ажил билээ.
Г.БАЯРСАЙХАН