НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл энэ оны арваннэгдүгээр сард анх удаагаа Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байна.
Энэ ажлын хүрээнд манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа 40 гаруй төрийн бус байгууллага саяхан зөвлөгөөн хийж, Үндэсний илтгэлийг тус зөвлөл рүү явуулахаар болжээ.
Зөвлөгөөнөөр Хүний эрхийн ээлжит үзлэгт бэлтгэх Монголын төрийн бус байгууллагуудын форумыг байгуулж, дараах асуудлаар илтгэл бэлтгэн Хүний эрхийн ээлжит хэлэлцүүлэг илгээхээр тогтсон байна. Үүнд:
Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаарх илтгэл, байгаль орчин, уул уурхай, хүний эрх, цөөнхийн хүний эрхийн байдал, шилжин суурьшигчдын эрх зүйн орчин, сонгох сонгогдох эрх зэрэг долоон асуудлаар илтгэл бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан аж.
Одоогоос дөрвөн жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн зөвлөлийг үүсгэж байгуулж, улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутамд дүгнэн хэлэлцэхээр болжээ.
Иймээс арван сарын дараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал буюу Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг “шүүх” юм байна.
Г.Одгарав