Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа алсын оторт болон өөр аймаг, сумын нутагт өвөлжиж буй малчдаа эргэх захирамж гаргасны дагуу хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд Өмнөговь, Их говийн дархан цаазат газар, Архангайн чиглэлд ажиллаж оторчдоо эргэж тэдний санал бодлыг сонссон байна.
Энэ үеэр дархан газар болох Шинэжинст сумын Сэгс цагаан богдын орчимд зээргэнэ, хотонгор зэрэг хортой ургамалд ямаа, адуу илүүтэй хордох явдал гарах болсныг мэдсэн байна. Хордсон мал хар тамхинд донтсон мэт аюултай байдалд орж, улмаар бүгд үхэж байгаа аж.
Зээргэнд хордсон бог мал шил нь татаж бөгсөө чирч байгаад үхдэг бол хотонгорт хордсон адуу чичирч, гуйвж унадаг төдийгүй их хэмжээгээр амьсгаадах шинж тэмдэг илэрсээр үхдэг гэнэ. Хорт өвс идсэний улмаас одоогийн байдлаар 20 гаруй адуу хордож үхсэн эх сурвалжийн мэдээ байна.
Мэргэжлийн хүмүүс хордсон малыг эмчлэх арга нь шингэн натрийг витамины комплекстой хамт судсаар нь хийж, хордлогыг нь тайлдаг хэмээн ярьж байна. Энэ хорт ургамалтай нутаг бэлчээрт 600 гаруй адуу байршиж байгаа учир эмчилгээг цаг алдалгүй хийлгэх талаар аймгаас тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар мал эмнэлгийн албаны дарга Ц.Гантөмөрт чиглэл өгөөд байна.
П.Санаадагва