Цаг агаарын мэдээ

GoGo.mn

2010-01-22 17:57 GMT+8

Малчид, ард иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Маргааш ихэнх нутгаар хүйтний эрч суларч, 24-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхи шуургатай байна.
               
2010 оны 01 дүгээр сарын 22-ны 20 цагаас 01 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын саваар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Отрын нутаг хэрлэн-баян-улаан орчмоор: Үүлшинэ. Цac орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө салхи 12-14 м/с хүрч ширүүснэ,  Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14  градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
                               
2010 оны 01-р сарын 24-нөөс  01-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 24, 27-нд говь талын нутгаар, 26-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Туул голын бохирдлын эх үүсвэр болж буй цэвэрлэх байгууламжийг зогсоож, тодорхой хэмжээний бохир усыг говийн 600 км-т хоолой татан шийдэх боломжтой талаар яригдаж буй. Ингэснээр говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын усны асуудлыг шийдэх юм. Энэ нь хэр боломжтой гэж та бодож байна?
Нийт 335 санал өгсөн байна.

Дээшээ