Эзэн Чингисийн эртний түүхт Монголд минь ер нь юу болоод байна даа. Ухаан мөхөстөж, унаж муужирмаар байна. Нэг байгууллагын дарга солигдоход шинэ дарга нь баг бүрдүүлэх нэрийн дор хамаатан садан, найз нөхдийнхөө цуглуулга болгочихно. Тухайн байгууллага үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байснаа өнгөн дээр намдана. Дотно хүмүүсээрээ тойрон хүрээлүүлнэ гэдэг хөрөнгө мөнгө “цохих” алтан боломж гэдгийг захын тэнэг мэддэг болсноос энэ шүү дээ. Тэгээд шинэ дарга ажил хийнэ гэдэг ёстой гонж байлгүй. Ууж идэх ажилдаа уралдаад орчихно. Яаж ял зэмгүйхэн шиг ахиухан юм хүртэх билээ гэж сэтгэлээ шаналгасаар ядаргаанд орох шахуу юм болно. Гэвч албаны ажлаа ардаа тавьж, өөрийн эрх ашгийг өндөрт өргөн морь, нохой мэт зүтгэх нь монгол зан гэлтэй. Суудлаасаа мултрахаас өмнө суйлж, авч завших нь амьдралын гол зорилго нь болжээ.
Ичих булчирхай нь ажиллахгүй болжээ
Эрх мэдэлтнүүд эх орныхоо ирээдүйн төлөө чигчий хуруугаа хөдөлгөхгүй мөртлөө улсын хөрөнгөнөөс уутлах болохоор арван хуруугаа лав гэгч нь дүрчихнэ. Олон зүйл нуршилгүй МИАТ, “ТЭЦ-4”, “Эрдэнэт”, ЭМЯ зэрэг байгууллагын эрхэм дарга, сайд нарын хууль бус орлогын эх үүсвэр, шахааны бизнесийг баримтаас харж болно. Хууль хяналтынхан “но”-г нь тогтоосон ч аалзны торонд орооцолдсон “Ижил хүйстнүүд” нь аварчихна. Улс орон маань өөдлөх биш, дарга даамлууд нь хөлжин бүдүүрэх хувалз болно. Ичих булчирхай нь ажиллахгүй болсон энэ эрхмүүд сайн хүний дүр эсгэж, сайхан ярихдаа гаргууд, ярихаас ч цаашгүй юм.
Харийнхан нутгийг минь эзлэх нь
Эх орны минь газар нутаг харийнхны уланд гишгэгдэж, бид хөл тавих газаргүй болох шинжтэй. Баялагтай газар, ер нь ашигтай бүхэн гадны наймаачид, дээрэмчдийн гараар орж, тэд гэрт маань эзэн сууж, бид боол шивэгчин нь мэт долигонох болов. Эрх мэдэлтнүүд эх орон, эрдэс баялагаа худалдах “үүргээ” үнэнчээр биелүүлж шан харамж нэртэй авлига авч авдраа дүүргэсээр байна. Эзэн Чингисийн үр сад бид эх нутагтаа шоовдорлогдож, харийн гуйлгачингуудыг хаан мэт дээдлэх цаг иржээ.
Амлалтаа мартсан гишүүд
Эрхэм 76 гишүүн маань төсөв хэлэлцэж, батлах гэж эргүүтнэ. Олон толгойт могой гэж хэлмээр санагдана. Жалга довны үзэл нэвт сэнгэнэнэ. Өөрийгөө өлгийтэй хүүхэд мэт бөөцийлнө. “Толгойтой үснээс их ажилтай” гэж том том ярьж, сүр бадруулавч хууль тогтоох үндсэн ажил нь үүдний цаана хөсөр хэвтэнэ. Хууль зүйн мэдлэгтэй нь хуруу дарам цөөн, олонх нь наймаачин, луйварчин байна. “Хүн мэдэхгүй номондоо дайсан” гэгчээр үндсэн ажилдаа хөшүүн хойрго, хайхрамжгүй хандах, ажил цалгардуулахыг ёс мэт бодно. Хууль тогтоох төрийн дээд байгууллага нь худалдаа арилжаа, аж ахуйн газар гэж андуурмаар байна. Түшээд тохилог орчинд амьдруулж, өргөн босгож, өндийлгөн шээлгэнэ, гадаадад хүүхдүүдийг чинь явуулна гэх мэтээр үдэш бүр үлгэр ярьж өнгөрөөдөг байлаа. Одоо болохоор амлалтаа таг мартаад төрөл арилжсан мэт аашлах аж. Сая саяар мөнгө амлачихаад эхлээд 50 мянган төгрөг өгнө гэнэ. Өгөх өгөхдөө баяр ёслолын байдалтай гардуулна гэх шиг. Доромжлоод байгаа ч юм шиг, тоглоом тохуу хийгээд ч байгаа юм шиг. Хачин жигтэй юм гэгч болж байна даа.
Байгалиа хайрлах сэтгэл хаачив
Эцэг өвгөдийн минь эрхэмлэн дээдэлж ирсэн байгаль дэлхийгээ шүтэн биширч, баялагийг нь ариг гамтай хэрэглэж ирсэн уламжлал уланд гишгэгдэж, ан араатан, эрдэс баялаг, ой мод, гол ус, булаг шанд /Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр 2008 онд 674 гол горхи ширгэжээ/ ширгэсээр байна. Байгаль дэлхийгээ хайрлахын оронд ховдог хомхой сэтгэлээр хандсаны гай энэ юм. Хүн идэж уух, баяжиж хөлжихийн атгаг шуналд автсанаас өөрийгөө болон үр хүүхэд, ирээдүйгээ хөнөөхийн үүд нээгдэж буй нь тэр билээ.
Бид хэнд итгэх вэ
Улсын Ерөнхийлөгч асан нь бурхан шашны тэргүүнтэйгээ нийлж, гадаадаас хандиваар өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг халааслаж орхиод таг мартдаг болжээ. Итгэл үнэмшлийн дээд бурхан багшаас нүүр буруулж элдэв явдалд өртөгсөд, номгүй лам нар, хүний амиар тоглож наадагсад бөө удган нарыг яалтай билээ. Бурхан тэнгэр, онгод шүтээн, хар цагаан, үнэн мөнийг ялгадаг гэх тэдгээрийг цэгцэлж журамлахгүй бол болохгүй нь.
Муу амьдрахаар сайн үх гэсэн үг орой руу орно
“Юмны үнэ тэнгэрт хадаж, цалин тэтгэвэр шалдаа буусан энэ цагт бидний хэдэн монголчуудыг зөв залж, жолоодоод аваад явчих хүнгүйд хувь заяандаа гомдох юм. Хот хөдөө, хэн хүнгүй өр зээлэнд боомилуулж, малын түүхий эдийн үнэ нь навс унаж, гишгэх газар хумигдаж “үхэр монгол”-оороо дуудуулж харийн тэнэмэлүүдэд хамгаа цоллуулж явна. Хууль дүрэм маньдаа хүнддэж, хулгайч луйварчдад хөнгөднө. Ямбатан дархтнуудын ярьсан үлгэрт итгэж, тэднийг тэргүүн дээрээ залсан би нээрээ тэнэг юм шиг. Ингэж бодохоор өвөг дээдсийн “Муу амьдрахаар сайн үх” гэсэн үг орой руу орно. Болдогсон бол бидний хөлс, хөдөлмөрийг сорон тэнтийж, толгойд шигдсэн хувалзнуудыг хөсөр унагаж няц гишгэхсэн. Эс тэгвээс миний монгол нэг л биш ээ.
Уншигч А.Баярсайхан