Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан төрийн ордны "А" танхимд өчигдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Эм, эмнэлгийн шинэчилсэн найруулгын тухай хууль, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, олон хүүхэдтэй эхчүүдэд өгөх тэтгэмж болон Нийслэлийн амаржих газруудын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг хэлэлцүүлсэн юм.
18 гишүүнтэй эхэлсэн тус хуралдаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцож гишүүдийн асуултад хариулж байсан төдийгүй албаны бусад хүмүүс ч байсан. Эхний асуулга болох эм, эмнэлгийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулж байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарынхнаас асуулт асуусан юм.
Эхлээд УИХ-ын гишүүн Д.Очирбат эмийн шинэчилсэн найруулгад уламжлалт анагаах ухааны тан, жорыг бүртгэж авсан, эсэх талаар тодруулахад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон "Шинэ хуулийн төсөлд уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эмүүдийг тусгайлан бүртгэсэн. Нийтдээ 45 тан байгаа" гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Батбаяр тендер нэрийн дор их хэмжээний хуурамч эм орж ирдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулахад "Тендер нэрийн дор хуурамч эм оруулж ирдэг нь үнэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд хэрэгтэй сэргийлэх вакциныг тендер зарлахгүйгээр Засгийн газраас шууд авдаг болгосон. Түүнчлэн эмээр бизнес хийж байгаа хүмүүсийг таслан зогсооно" гэж Цолмон сайд хариулав.
Харин Л.Гүндалай гишүүн "Эрүүл мэндийн салбарынханы оруулж ирж байгаа эм, эмнэлгийн шинэчилсэн найруулгын тухай хууль боловсронгуй болж чадсангүй. Өмнө нь хийж байсан ажлаа тэр чигээр нь оруулаад ирсэн байна. Өнөөх 50 хувийг нь шинэчилсэн гэсэн чинь хаана байна вэ. Хамгийн гол нь энэ хуульд чинь юуг нь шинэчилсэн гэдэг нь огт тусгагдаагүйгээр тогтохгүй ямар зүйл хийгээд байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй сууж байгаа юм биш үү. Дээр нь эмийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг таслан зогсооно гэж юу яриад байгаа юм бэ. Энэ асуудал чинь угаасаа байх ёстой. Энэ бүгддээ тайлбар өгөөдөх" гэв.
Харин Эрүүл мэндийн дэд сайд энэ асуултанд хариулт өгч байхад Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин "Та нар хийсэн ажлаа мэддэггүй юм уу. Оновчтой түргэн хариулчихаж чадахгүй өөдөөс тайлан уншаад байх юм" гэж хэлснээр түүний амыг таглав.
Ийнхүү ээлж дараалан хэлэлцүүлсэн асуудлуудын эцэст амаржих газруудын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийнхэн дүгнэлтээ хэлэлцүүлсэн юм. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Одбаяр, П.Алтангэрэл, Д.Очирбат, Д.Оюунхорол, Д.Батбаяр, Д.Дондог С.Оюун нар I, II, III эмнэлэгт ажиллаж таван дүгнэлт гаргажээ. Нярайн халдвар гарах үндсэн шалтгааныг төсөв мөнгө дутуу гэдгээр тайлбарлаж байсан бол гишүүдийн гаргасан дүгнэлтээр жил ирэх тутамд нэмэгдэж байсан Эрүүл мэндийн салбарын төсвийг яамныхан өөрсдөө буруу хувиарлаж, үрэн таран хийсэн гэдгийг нотолсон байна.
Мөн Нийслэлийн болон Улсын мэргэжлийн хяналтын газрууд амаржих газруудын эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм, эмчилгээний чанарт хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд тухайн амаржих газрыг хаах хүртэл арга хэмжээ аваагүй нь хүйн халдвар гарч, нярай эндэх томоохон шалтгаан гэж дүгнэжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан ажлаа хийгээгүй, эх, нярайн эрүүл мэндийн асуудалд ноцтой үр дагавар үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлж Засгийн газар, УИХ-д оруулж ирэх байсан. Гэтэл тэд ингээгүйгээс даамжирсан халдвар газар авах хэмжээнд хүрсэн гэнэ.
Ийнхүү ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулсны дараа байнгын хорооноос санал дүгнэлт боловсруулан Төсвийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Өлзийдэлгэр