Монгол-Оросын хамтарсан сургуулийн Халдвартын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 127 сурагчдаас 96 нь сурагч нь бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарав. Тэднээс ямар нэгэн өвчний нян илрээгүй гэнэ.
Үлдсэн 31 сурагчдыг дахин шинжилгээнд оруулж эмчилгээг 2010 оны 2-р сарын 21 хүртэл үргэлжлүүлэх юм байна. Тэдний биеийн байдал сайн байгаа гэж эмнэлгийн захиргаа мэдэгдэв.
Сургуулийн захиргаа 2009 оны 1-р сарын 28-ны өдөр хоол идсэн өдөр өнжүүлэх бүлгийн 236 сурагчийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах тал дээр анхаарч ажилласны үр дүнд гэртээ хүндэрсэн хүүхэд одоогоор байхгүй байна.
Эмчлэгдэж гарсан 36 сурагчдын эцэг эхийг сургуулийн захиргаа сургууль дээр цуглуулж Халдвар судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Оюунчимэг,Тандалтын төвийн эмч Амбасэлмаа нараар зөвлөгөө өгүүлэв.
Мөн сургуулийн захиргаа эмч нарын зөвлөснөөр гэдэсний тэнцвэрт байдлыг сайжруулах дисбактериозаас урьдчилан сэргийлэх LINEX, олон төрлийн витамин ПИКОВИТ –ийг эмчлүүлсэн хүүхдүүдэд өгөв.
Эцэг эхчүүд хүүхэд нь хурдан хугацаанд эдгэрлээ. Энэ бол сургуулийн захиргааны буруу биш гадуур нийслэлийн орлогч Цогзолмаа тэргүүтэй хэсэг хүмүүс хариуцлага тооцно гэж зориуд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна гээд доорхи саналуудыг бичгээр гарган БСШУ-ны сайдад хандав.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эцэг эхчүүдийн санал бодол:
1. 4б ангийн сурагч Г.Үнэнхүүгийн аав Ч.Ганболд: Монгол-Оросын хамтарсан сургууль Монгол улсдаа тэргүүний гэдэгт эцэг эх бид нар эргэлзэхгүй байна. Харин сая гарсан хордлого хотын жирийн иргэн ямар ч хүн өртөх магадлалтай.
2. 4г ангийн эцэг эхийн төлөөлөл: Ганц манай сургууль биш бусад байгууллага, цэцэрлэг, сургуулиудаар гарахгүй гэх баталгаа байхгүй. Иймд бусад үйл ажиллагаа явуулдаг бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг компани, захуудаар хяналт шалгалт сайн хийж байхыг хүсэж байна. Тэдний буруугаас сургуулийн багш нар, захирал болон эцэг эх хүүхдүүд маш ихээр хохирч, сэтгэл санааны хямралд орлоо. Энэ сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхчүүд Соронзон захирлын үйл ажиллагаа болон багш нар, сурагчид, эцэг эхчүүдэд тавьдаг шаардлагыг хүлээн зөвшөөрч маш таатайгаар хамтран ажилладаг. Бидний хүүхдийг сурдаг орчин нөхцөл бусад газартай харьцуулашгүй. Иймд цаашид Соронзон захиралтай хамтран ажиллах нөхцөл байдлыг алдагдуулахгүй байхыг хүсэж байна.
3. 4б ангийн сурагч О.Сэлэнгээгийн ээж Баттуяа: Би бодохдоо захирал буруутай гэж үзэхгүй байна. Гол нь энэ муудсан хүнсний зүйлийг худалдаалж байгаа захын хяналт шинжилгээ муу байснаас ийм асуудалд хүрч байна.
4. 2г ангийн сурагч О.Зулсарын ээж Сүнжидмаа: Сургуулийн талаар дурьдахад орчин маш цэвэрхэн, дэг журам сайтай гэж бодож байна. Энэ хордлогын тухай сургууль талаасаа биш гэж үзэж байна.
5. 2б ангийн сурагч Х.Сарангийн ээж: Улаанбаатар хотод ийм цэвэрхэн сургууль байхгүй байна ш дээ. Энэ асуудлаас болж сургуулийн одоогийн удирдлагыг солих талаар ямарч яриаг хүлээн зөвшөөрөхгүй. Соронзон захирал шиг энэ сургуулийг өдий зэрэгтэй авч явах хүн байхгүй ш дээ.
6. 2-р группын эцэг эхийн төлөөлөл Ц.Энхжаргал, Б.Алтанцэцэг: Дэг журам, цэвэрлэгээ сайтай ийм сургуульд хордлого гарсан учир шалтгааныг үнэн зөвөөр тогтоож, хотын бусад ялангуяа хотын захын хүүхдүүд ихээр сурдаг сургуулиудад хяналт сайн тавих хэрэгтэй болов уу.
7. 4е ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл Ч.Ганболд, Цандмаа, А.Туул, Ш.Чинбат: Хоолны хордлого болсон явдлаар далимдуулж сургуулийг унагаах нэр хүндэд халдах санаа агуулж байна.
8. 1б ангийн сурагч Билгүүнцогийн эмээ, Номууны ээж: Сургуулийн удирдлагад өөрчлөлт оруулахгүй гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан арга хэмжээг нийт хүнсний зах, дэлгүүрүүдэд авч хэрэгжүүлэхгүй бол ийм байдал хаана ч давтагдаж болохыг үгүйсгэхгүй.
9. 1а ангийн сурагч Болормаагийн ээж, Энх-Эрдэнийн аав, Цэлмэгийн ээж: Өдөр өнжүүлэх бүлэг нь хүүхдийн сурлага, нийгмийн дунд биеэ авч явах байдалд ихээхэн сайн нөлөөтэй байдаг учир өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг ч цаашид хэвийн явуулж өгнө үү.
10. 2д ангийн сурагч Цацралын ээж Г.Ариунчимэг: Сая болсон энэ явдал хүүхдүүд, эцэг эхийн хувьд маш том дарам болж байгаа бөгөөд дээр нь захирлыг халж солих асуудал гарч байгаа нь маш хүнд цохилт болж байна. Иймд тус сургуулийн цаашдын ирээдүй, тус сургуульд сурч байгаа хүүхдүүдийн хүсэл эрмэлзлийг бодолцож асуудлыг нааштайгаар шийдэж өгвөл зүгээр байна.