GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9398)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Э.Бат-Үүл: Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй

Э.Бат-Үүл: Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй-Юу энэ хүнийг ийм болтол сохолчихсоныг ёстой бүү мэд. Зүгээр, “жижигхэн байна даа” л гэж хэлэх байна. Энэ нийгэм чинь шал өөр зүйлийг хүсээд байна-


Маажуур авгай

Маажуур авгайЗа ганц биесүүд нь гараа өргө дөө.


Oyutolgoi LLC proposal to set up a 24-mw diesel power plant accepted

Oyutolgoi LLC proposal to set up a 24-mw diesel power plant acceptedThe Energy Regulatory Authority has given its assent, as a special case, to a proposal by Oyutolgoi LLC to set up a 24-mw diesel power station and distribution network.


Г.Эрдэнэчимэг: Уртын дууны хамтлаг маш олон төрөөсэй

2010 оны 2-р сарын 4
Г.Эрдэнэчимэг: Уртын дууны хамтлаг маш олон төрөөсэй

Уртын дууны хэмээх тодотголтой "Шуранхай" хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
 
-"Шуранхай" хамтлаг уу, хамтарсан уран бүтээлчид үү?

-Ерөнхийдөө бид гурав хамтлаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Одоогоор хамтлагийн төвшинд уран бүтээлүүд маань хийгдэж байгаа. Хүмүүс хамтарсан уран бүтээлчид гэж ойлгоно уу, хамтлаг гэж бодно уу бидэнд нэг их чухал биш. Гэхдээ бид гурвын хувьд бүх талаас нь уран бүтээлээ хийж байна.

-Анх гарч ирэхэд чинь хүмүүс хамтлаг гэж ярихад та гурав дургүй хүлээж авдаг байсан шүү дээ. Яагаад тэгдэг байсан юм бэ?

-Бидний хувьд анхнаасаа "Дэм дэмэндээ дээс эрчиндээ" гэдэг шиг хамтраад уран бүтээл хийвэл зүгээр юм болов уу гэж бодсон. Түүнээс биш хамтлаг болно гэсэн ойлголтгүй байлаа. Тус тусдаа өөр өөрсдийн гэсэн үзэл бодолтой, сонирхдог хөгжмийн урсгалтай байсан учраас ганц ганцаараа л уран бүтээл хийнэ гэсэн зорилготой байсан. Гэсэн хэдий ч сүүлдээ үзэгчид маань, урлагийнхан ч зөвлөсөн. Тэгээд бид гурав бодоод хамтлаг чигээрээ үлдэхэд ямар ч байсан алдахгүй юм байна гэсэн шийдэлд хүрсэн л дээ.

-Залуус маань орчин үеийн хөгжмийн төрөлд хүч сорих болсон. Таны хувьд яагаад уртын дууг сонгов оо?

-Би багадаа уртын дуучин болъё гэж бодож, мөрөөдөж байсангүй. Архангайгаас ээжтэйгээ ирж, СУИС-д конкурс өгч байлаа. Тэгэхэд ээж маань "Уртын дуучин болсон нь дээр шүү" гэж хэлж байсан. Ингэж ээжийнхээ зөвлөснөөр уртын дуучин гэсэн сайхан мэргэжлийн эзэн болсон доо. Одоогоор уртын дуундаа үнэнч байхыг маш их хичээж байна. Залуу үеэс маш цөөхөн хүн уртын дууг өвлөн үлдэж байгаа болохоор бидний хувьд энэ цаг үеэс дараагийн цаг үе рүү өвлүүлж өгөх ёстой юм болов уу гэж боддог. Энэ уртын дуу гэсэн гайхамшигт өв соёлыг олон хүн сонсдог болоосой, яавал хүмүүс хурдан ойлгож, сэтгэлд нь сайн сайхан аялгууг мэдрүүлэх вэ гэдэг дээр сэт-гэлээ чилээж, уран бүтээлээ хийж яваадаа баяртай байдаг.

-Цаашид мэдээж уртын дууны төрөлдөө үнэнч байх уу?

-Ямар ч байсан уртын дуугаа дуулсаар байх болно. Гэхдээ би ганцхан л уртын дуу дуулна гэж амлаж чадахгүй. Хүмүүсийн зохиосон уртын болон ардын дууны өнгө аястай уран бүтээлүүд дээр ажиллана гэж бодож байгаа. Түүнийг хүмүүс зохиолын дуу гэж хүлээж авна уу, шинэ үеийн богинын болон ардын дуу гэж хүлээж авна уу нэг их чухал биш.

-"Шуранхай" гэсэн нэр их содон сонсогддог?

-Бид 2008 оны хоёрдугаар сард "Шуранхай" нэртэй этник тоглолтыг "АСА" циркэд зохион байгуулсан. Анх "Шуранхай" гэдэг нэр тоглолтын маань нэр байсан л даа. Харин сонсогчид маань "Шуранхайн гурав, Шуранхайнхан" гээд л нэрлэдэг байлаа. Түүнээс хойш яалт ч үгүй энэ нэрийг авч явах, энэ нэрийг дор уран бүтээлээ хийх болсон доо. Шуранхай гэдэг үг маань уртын дууны хамгийн зөөлхөн, хүний чихэнд сонсголтой сонсогддог уртын дууны элемент шүү дээ.

-Анх уртын дууг этник стилиэр дуулахад чинь зарим хүн шүүмжлэлтэй хандаж байсан байх аа?

-Тийм ээ. Жишээлбэл, "Цомбон туурайтай хүрэн" дууг гурван хоолой дээр дуулсан чинь орос стилээр дууллаа. Монголынхоо уртын дууг оросын соёлоор эвдлээ" гээд. Мөн клип хийлгэсэн чинь "Уртын дууг бааранд дууллаа" зэрэг шүүмжлэл их ирж байсан. Гэхдээ түүний хажуугаар "Та гурав үнэхээр шинэчлэл хийж чадлаа" хэмээн баяр хүргэх хүн олон байсан. Мөн 2008 оны "Урлагийн салбарын шинэчлэгч эмэгтэй" гэсэн шагнал хүртэл авч байлаа шүү дээ. Тийм болохоор сайны хажуугаар саар заавал байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Бид гурвын хувьд түүнд эмзэглэж, сэтгэлээр унасангүй. Хийх ёстой зүйлээ хийгээд л явж байна.

-Одоо хандлага хэр байна вэ?

-Уртын дуугаа ганцхан морин хуур, дээлтэй дуулаад байснаас этник стильд оруулснаар олон хүн сонсдог болсон гэж ойлгож байгаа. Сүүлийн үед "Шуранхай" гэхээр шинэ эрч хүч гэдэг ойлголттой болсон. Гэхдээ бидний уран бүтээлийг дуртай нь сонсоод дургүй нь сонсохгүй л байна биз. Ямар ч байсан бүх насныхан "Шуранхай"-г сонсож байгаа. Бид гурвын уран бүтээлийг сонсдог гуравхан настай охин уртын дуунд дуртай болоод уртын дууны уралдаанд бэлдээд таван настайдаа оролцсон гэж аав нь дагуулж ирж уулзаж байсан. Мөн оюутан залуус, арван жилийн хүүхдүүд их сонсож байна. Энэ бол бидний монголын уртын болон ардын дууг дараагийнхаа үед үлдээх нэг талын зорилго маань жаахан ч гэсэн биелж байна.

-Уртын дуу дуулахад төрдөг хамгийн гоё мэдрэмж юу вэ?

-Хамгийн эхлээд үндэсний хувцсаа өмсөхөд хийморь cэpгэx шиг болдог. Тэгээд уртын дуу маань хүн бүхэнд сайхан зүйл бодогдуулдаг шүү дээ. Би яг тайзан дээр гараад дуулж байх үедээ энэ хорвоо дээр гав ганцаархнаа шүү гэдгээ зарлаж байгаа юм шиг санагддаг.

-Урлагийнхан их завгүй хүмүүс байдаг. Хувийн амьдралаа хэрхэн зохицуулж байна даа?

-Миний хувьд их гэрсэг хүн л дээ. Тийм болохоор уран бүтээлийн ажил их байсан ч гэсэн гэрийнхээ ажлыг амжуулж чаддаг шүү. Тэр дундаа эмэгтэй хүн бүх л ажлыг амжуулж чаддаг л байх хэрэгтэй гэж боддог. Урлагийн хүн гэхээрээ л гэрийнхээ ажлыг хойш нь тавьдаг гэр бүлийнхнийгээ асарч хамгаалж чадахгүй, хариуцлагагүй байж болохгүй шүү дээ.

-Урлагийн хүн болно гэж сурагч байхдаа мөрөөдөж байв уу?

-Яг олны танил дуучин болно гэж мөрөөдөж байсангүй. Ямар ч байсан урлагт их хайртай, хааяа дуулдаг л хүүхэд байсан. "Охид том од болно, эсвэл гүнж болно" гэж мөрөөддөг шүү дээ. Миний хувьд зүгээр л хүмүүсийн хайрыг татсан гоё хүн болох юм сан гэж боддог байсан. Тэр маань урлагаар дамжиж биелж байгаад баяртай байдаг.

-Урлагийн замд таниас хамгийн их шаардаж байгаа зүйл юу вэ?

-Нэгдүгээрт, хүн өөрөөрөө байх нь чухал юм болов уу. Өөрийн тань сэтгэл юу хүсч мөрөөдөж байна түүнийгээ л хийх хэрэгтэй. Мөн би хөдөө, жинхэнэ монгол зан заншил, орчинтой газар өссөндөө баярлаж бахархдаг. Тийм болохоор миний уран бүтээлүүдэд монголын хөдөөний ахуй их нөлөөлдөг. Ерөнхийдөө сэтгэлээсээ ундарч байгаа зүйлийг чагнаж байна даа.

-Хөдөөний, хотын дуу гэж ярьдаг. Энэ ойлголтын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Поп дуу, зохиолын дуу гэж ярьдаг шүү дээ. Үнэн хэрэгтэй поп гэдэг үг орчуулахаар нийтийн дуу л гэсэн утгатай юм билээ.  Гэхдээ зарим нь нийтийн дуугаа, зарим нь попоо дуулна л биз. Түүнийг хөдөөнийх, хотын, Архангай, Баян-Өлгийнх гэж энэ жижигхэн монголоо хэдэн хэсэг хувааж байхаар сонсогчид маань юуг сонсох хүсэлтэйгээ л сонсоод явбал зүгээр юм болов уу гэж боддог.

-Таны уран бүтээлийн зорилго юу вэ?

-Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд уран бүтээлээ хийгээд явна. Мөн монголчууд маань өв уламжлал соёлоо битгий мартаасай. Түүнийг хадгалж үлдэхийн төлөө жаахан ч гэсэн хичээж байна.

-Ганцаарчилсан уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Ойрын хугацаанд бие даасан гэхээсээ илүү хамтлагийнхаа уран бүтээл дээр анхаарал хандуулж байна. Удахгүй "Шуранхай" нэртэй DVD гарна. Түүнд бид гурвын анх танилцаж байснаас эхлээд бүх уран бүтээл болон бидний танилцуулга, кино концерт клип, тоглолтууд багтсан байгаа. Миний хувьд цаашид ганцаарчилсан уран бүтээл дээр ажиллаж байна. Мөн миний урын санд ганцаараа дуулсан нэлээд хэдэн дуу бий.

-Гадны орнуудаар хэр явж байна даа?

-Оюутан байхаасаа гадаадын орнуудад болдог арга хэмжээнд оролцдог байлаа. Яг хамтлагаараа явсан газар гэвэл Тайвань юм даа.

-Дуучин Д.Болдтой хамтраад нэг сайхан уран бүтээл хийсэн. Түүнийхээ тухай ярихгүй юу?

-Тийм ээ. "Морин хуур" нэртэй уран бүтээл бий. Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав алдарт хуурч Г.Жамьян гуайн шавь нь байсан гэсэн. Тэгээд багшдаа зориулж, зээ хүү дуучин Д.Болдтой нь хамтран нэгэн сайхан уран бүтээл хийсэн. Тэр дууг бид гуравтай дуулъя гэж санал тавьсан. Бидний хувьд тэр агуу хүний дурсгалд зориулсан сайхан уран бүтээл дээр хамтран ажилласандаа баяртай байгаа.

-Та нар "Галбингаа" нэртэй дүү хамтлагтай болсон гэл үү?

-Бид бүгдээрээ л Дэлгэр багшийн шавь нар л даа. Анх биднийг гарч ирж байхад хүмүүс "Уртын дууны хамтлаг байхдаа ч яахав дээ" гэж хүлээж авсан. Харин одоо бүр дүүтэй болчихлоо. Сайн л биз. Харин ч Монголд уртын дууны хамтлаг маш олон төрөөсэй гэж боддог.

Т.Батсайхан http://niigmiintoli.mn/



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(6)
  • Зочин      202.70.36.XXX
    2010 оны 2-р сарын 4

    Болдтой дуулаад яахавдээ тэр чинь дуулж чаддаггүй зүгээр утгыг ярьдаг биздээ, Уртын дуучид ингэж доошоо орохгүй шүү

    [ Хариулах ]
    • ббббб      202.179.21.XXX
      2010 оны 2-р сарын 4

      W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал W W W . M I S S . MN Монголын бүсгүйчүүдийн шилдэг портал

      [ Хариулах ]
      • bvf      124.158.114.XXX
        2010 оны 2-р сарын 5

        Balhjav l urtiin duund dutaj gene.Iluu shdee za kkkkkkkkk

        [ Хариулах ]
        • ZOBLOGOO      198.161.29.XXX
          2010 оны 2-р сарын 5

          YADAJ NEG URTIIN DUU AMID DUULAACH HAMTLAGAA HUUHDUUD URTIIN DUU AM BARIDAG BOLCHIHBOL YUN URTIIN DUUG SHINECHILEH BUR DUUSGAJ BGAA YUM BISHUU .URTIIN DUU BOL SHOUNII DUU BISH SHUU DUU NAR MINI

          [ Хариулах ]
          • Зочин      202.179.20.XXX
            2010 оны 2-р сарын 24

            Naaduul chini harin jinhene am baridag batsaanuud shdee.Am al 2 barij ehleed bgaa.Urtiin duug tegej bolohgui l bhgui yu.Opifleimiin [ontsert deer alsaan am barij bogsoo hodolgood...Tend chini nertei tortei duuchid ih ochson bsn shuu..Ichmeeriin

            [ Хариулах ]
          • sarnai      203.91.114.XXX
            2010 оны 2-р сарын 7

            ta 3 t amjilt husie bold zail aa

            [ Хариулах ]