GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(8922)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold A familiar picture has come up in front of eyes. It is the sudden delay of the visit of the President Ts.Elbegdorj to the Russian Federation.


Is the Human Development Fund positive or negative?

Is the Human Development Fund positive or negative?Around 1.3 million children, elders and disabled citizens have already received MNT70 thousand each from the Human Development Fund before Tsagaan Sar


Chinalco in talks about JV with Rio Tinto

Chinalco in talks about JV with Rio TintoChina���s top state-owned nonferrous metals company Chinalco has confirmed in a Chinese newspaper


Ховорхон заяагдах Дангий

2010 оны 2-р сарын 6

Монгол Улсын гавъяат жүжигчин Нямын Дагийранз Дундговь аймгийн Өлзийт суманд 1930 онд төрсөн. 1957 онд аймгийн клубт дагалдан жүжигчнээр орсноор уран бүтээлийн замаа эхэлж, улмаар Монгол кино үйлдвэрт 1990-ээд оны дунд үе хүртэл 40 шахам жил жүжигчнээр ажиллахдаа тайз, дэлгэцийн олон арван шилдэг дүр бүтээж, олон зуун кинонд дуу оруулсан алдартай жүжигчин юм.

1970-аад онд цөөн жил Өлзийт сумын клубын эрхлэгчээр ажилласан бөгөөд зах зээлийн үед орон нутагтаа мал ахуй эрхлэн аж төрсөн билээ. Н.Дагийранз 1959, 1962 онд болсон Монголын залуучуудын анхдугаар болон хоёрдугаар их наадамд "Хөхөө Намжил”, "Уулган шар" зэрэг алдарт домгийг аялгуулан хуурдаж алтан медаль хүртэж байлаа. Н.Дагийранзын уран бүтээлийн амжилтыг төр засаг үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, 2000 онд "Монгол Улсын гавъяат жүжигчин" цол олгожээ.

Урлагийн ертөнцөд домог болсон хүн гэвэл нутаг усныхандаа "Дангий" хэмээн авгайлагдсан Нямын Дагийранз бөлгөө. Морин хуураа хүнгэнүүлэн татаж "Урьд эртийн цагт хөхөө Намжил гэж нэгэн сайн эр..." гээд аргил бүдүүн хоолойгоор аялгуулан уншиж эхлэхэд юу эс бодогдох билээ. Морин хууранд нь гуурст хүлэг хангинатал янцгааж, "Уулган шар"-аа хуурдахад, ингэн тэмээний буйлаан сонсдож, үзэгч олон нулимсаа шудран алмайрч ахуйг хүүхэд наснаасаа олонтоо харсансан.

1970-аад оны эхээр "Монгол кино" үйлдвэрээс Дангийг эрж хүн ирж гэнэ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа Дундговиор нэг тархав. Учрыг сонирхвол "Тунгалаг тамир" киноны сүүлчийн ангид дуу оруулах гэсэн чинь Цахиур Төмөрт дуу оруулсан Дангийн этгээд нь хөдлөөд Дундговь руу зуларчихсан гэнэ. Тухайн үед Дангийн хаа яваа, хэнийд байгаа нь мэдэгдэхгүй сандаргасан гэдэг. Данрийг олон улсын наадамд явахаар нисэх буудалд оччихсон байхад нь болиулж, оронд нь Лоовой гуайг явуулсанаас мань хүний гэдэн хөдөлсөн гэж урлагийнхан цуурч байв. Дангий л болсон хойно ёс зүйн зөрчил гаргаа биз. Тэр үеийн үзэл суртлын хяналт ч чанга байсан хэрэг. Гэхдээ яаж хөлд нь суусан юм мэдэхгүй кино гарахад яах аргагүй л Дангийгийн содон дуу Цахиур Төмөрөөс сонсдож байлаа. Энэ бол түүний нэг л домог. Дангийгийн фэнүүд нь зохиосон ч байж мэднэ. Үнэхээр тийм явдал болсон эсэхийг хэн мэдлээ. Яах аргагүй хүрээд ирчихсэн, 1970-аад онд Өлзийт сумын клубын эрхлэгч хийгээд манаргаж явсныг мэдэх юм.

Тэр хугацаанд сумын клубын барилгыг бариулж буян үйлдсэн ч төдөж удалгүй авъяас билэг нь дээр үгүйлэгдсэн үү, ёс суртахууны зөрчлийнх нь "хөөн хэлэлцэх" хугацаа дууссан уу эргээд л кино үйлдвэр лүүгээ явчихсан байсан. Дагийранз гуайн тоглоогүй, тоглосон дүр нь сэтгэлд хоногшиж үлдээгүй кино гэж Монголд байдаг юм уу гэж асуухаар даа. Тэрбээр доожоогүй дуутай, сүрлэг биетэй хүний дүрд дуу оруулчихна, орчуулгын кинонд гэвэл дандаа л цэргийн дарга, генерал, томчуулын "ам барина." "Зэрэг нэмэхийн өмнө" киноны ноёнд тоглосон Доржсүрэн гуай хүртэл Дангийгаас дуу хоолойг нь "поркатлаж" хэрэглэсэн гээд бодчих.

Нямын Дагийранз Монголд үнэтэй, ховор авъяастан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй л дээ. Ямартаа л "гавъяат" цолыг 2000 онд олны шахалт, орон нутгийнхны шаардлагаар өгч байхав. Аль эрт "ардын" цол авах байсан гэдэгтэй ч маргах хүн гардаггүй.

1990-ээд оны дундуур Дангий сумандаа мал аж ахуй эрхлэн даруухан аж төрөх боллоо. Дангий яахав, гэдэн нь хөдөлвөл юү ч гээд хэлчихэж мэдэх, бас аяга тагш юмны ард ааш зан нь эвгүйццэг байж мэднэ. Тэглээ гээд жүжиглэх ховорхон эрдэм, олон заяагдахгүй сайхан дуу хоолойг "тэтгэвэрт гаргаж" болохгүй л байсан байх. Алдарт уртын дуучин Дэнсмаагийн Бальдир тухайн үедээ модерн шахуу загвараар бүтээлээ туурвиж үзэл суртлын цензурт өртөж адлагдаж явсан, авъяаслаг найрагч Рэнцэндоржийн Бадам, дэлхийн сонгодог найраглалуудыг орчуулж Монгол түмэнд толилуулсан Бат-Эрдэнийн Самдан, энгүй их авъяастай, жүжиглэх урлагийн нэрт мастер Адилбишийн Доржханд гээд Мандалговьд аж төрж авъяас билгээ ард түмэндээ зориулж явсан ч төрд янз бүрийн шалтгаанаар үнэлэгдэж амжаагүй эрхэм дээдэс олон. Гэхдээ ихэнх нь МАХН-ын гишүүн бишдээ үнэлэгдэж амжаагүй гэдэг юм билээ. Тэдний нэг яах аргагүй Дангий юм. Ямар сайндаа л сумын клубын эрхлэгч байхдаа Өөшийн говьд худаг малтаж, Дэлийн хярд хашаа барьж хэн нэгнийд туслах тэмээчнээр хөөгдөж явах вэ дээ. Түүний оронд жүжиг, кинондоо тоглоод явж байсан бол...

Насны нар хэвийсэн ч авъяас ямар тэтгэвэрт гарах биш дээ. Улс орон Дангийг харш ордонд суулгаж, сул цалин өгч тэжээгээд кинонд тоглуулж байсан бол одооны юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй усан кинонуудыг "амь оруулах" л байсан даа. Харин авъяас, билгийг шүтэгч олон хүн Дангийхыг зорин ирж ярилцлага, сурвалжлага авч, кино, клипэнд урьж зөндөө л юм болдог байлаа. Одоо ч "Дангий хаа явна" гэж сураглагчид энд тэнд тааралдсаар л байна. Дангий Булган аймгийн Сайхан суманд хүүхдүүд дээрээ 80 насыг зооглож буянаа эдэлж суугаа ч төрж өссөн нутаг орон, ус нутгийн хүн зоноо санагалзаж л яваа байх. Түүнтэй хэдэн хором хөөрөлдлөө.

-Амьдрал ахуй хэр байна даа?
-Өө, охиныхоо дэргэд асруулаад дажгүй ээ. Харин ойрноос бие чилээрхүү, аймгийн төвд эмчилгээ хийлгэж байна. Нутаг орон жаахан бодогдох юм.

-Та уран бүтээлийнхээ дүнг гаргаж үзэв үү?
-За даа, 50 гаруй киноны гол, туслах дүрд тоглож 300 орчим кинонд дуу оруулж дээ. Жүжгийг бол тоо алдсаан.

-Та "Хөхөө Намжил"-ын домгийг анх уран бүтээлийн хэмжээнд амьдруулсан хүн. Тэр домгоор Дундговь аймаг сүлд тэмдгээ зохиосон шүү дээ.
-Тийм байна лээ. Жигүүрт хүлгийн дүрстэй.

-За танд эрүүл энхийг хүсье.

С.Пүрэвсүрэн http://www.niigmiintoli.mn/



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(8)
  • Зочин      202.5.194.XXX
    2010 оны 2-р сарын 6

    Үнэхээрийн урлагт хоногших хүн мөн шүү. Хүнд хийж бүтээснийх нь төлөө төр засаг гараа сунгах ёстой ч ард түмэн зргэлж санаж мэдэрч байдаг. Танд урт удаан насалж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.

    [ Хариулах ]
    • Зочин      203.160.49.XXX
      2010 оны 2-р сарын 7

      Тийм шүү. Монголын бахархах ёстой хүмүүсийн нэг. Хөхөө намжил домгийг энэ хүний дуу хоолойгүйгээр төсөөлөхгүй байх.

      [ Хариулах ]
    • dorj      180.149.64.XXX
      2010 оны 2-р сарын 6

      Dagiiranz guai ardiin jujigchin boloogui yum uu? elbegee heregt hereggui humuusiig shagnaj baihiin orond Dagiiranz guaig shagna jbolno doo

      [ Хариулах ]
      • Зочин      140.130.208.XXX
        2010 оны 2-р сарын 6

        Mundag jujigchin shu hezee ch martagdahaargui uwurmuts saihn duu hooloitoi, saihn jujigchin tanig tur zasag uneleegui ch ard tumen chini bainga taniar baharhaj ywdag shu.Odoo shagnaad yahu de unugrsun hoino yamar tohuurhaj bga bish.Undesni baatar gewel ene hunig l helne de. Suulin ued tur nudee olohoo bolij ungu, mungund heterhii awtaj hen ni hen be gedgee ch medehee bolison tsag yu ch higegui herne ardin baatar, gawyat tsol awchih zunduu jishee bide harlaa suulin hedn jild. Gangtshuu ene ih hunii hiij buteesen baiguulsan gayag ni ard tumen bid medej bga.Tani eruul enh sain saihaniig husen eruue!!! unench fan Tsogtoo

        [ Хариулах ]
        • ?      77.7.111.XXX
          2010 оны 2-р сарын 7

          ene aguu hunees eneheniig asuuj baidag!?zaluu ueiinhend unenhu ihiig heleh hun shuu dee.gavya shagnal gorilson ochuhen negen baigaaguie.eruul enkhii husye

          [ Хариулах ]
          • Зочин      221.140.198.XXX
            2010 оны 2-р сарын 7

            odoo ardiin boloh baihaa. nas n ch ih undur bolchloo. id tsag uydee aldaj onoj, hawchigdaj daragdaj yawsan l hun. gehdee augaa undserheg eh oronch uzeltei, ardchilal shudarga yosnii tald hatuu zogsdog egliin egel neg gowiin bor uwgun do.

            [ Хариулах ]
            • Зочин      60.176.67.XXX
              2010 оны 2-р сарын 7

              Ene yariltslagiig unshih zuur chihend tsahiur Tumoriin , jinhene er huniih iim l bdag bhaar gemeer hungenesen hooloi sonsogdoj bna shuu. Tanid eruul enh, urt udaan amidrahiig husen erooe! Tur zasag mini ene huniig amjij ardiin bolgoosoi doo! Tun olon huniig amjaagui ungoruulsen aldaagaa davtah vii dee!!!

              [ Хариулах ]
              • Elbegee durakaa      84.196.52.XXX
                2010 оны 2-р сарын 9

                Elbegee durakaa chi ergvvteegvi bol ene hvnd oroitoigvi bgaa deer ni ardiin tsol uguurei es uguwuus chamaig dvvjilne shvv. Iimerhvv hvmvvsiig hezee ch martaj bolohgvi durak mini

                [ Хариулах ]