GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9057)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold A familiar picture has come up in front of eyes. It is the sudden delay of the visit of the President Ts.Elbegdorj to the Russian Federation.


Is the Human Development Fund positive or negative?

Is the Human Development Fund positive or negative?Around 1.3 million children, elders and disabled citizens have already received MNT70 thousand each from the Human Development Fund before Tsagaan Sar


Chinalco in talks about JV with Rio Tinto

Chinalco in talks about JV with Rio TintoChina���s top state-owned nonferrous metals company Chinalco has confirmed in a Chinese newspaper


Ж.Сүххуяг: Залуу насныхаа ааганд эрдэж явсан үе надад бий

2010 оны 2-р сарын 8
 Ж.Сүххуяг: Залуу насныхаа ааганд эрдэж явсан үе надад бий
“Мандухай сэцэн хатан", “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Эзэнгүй айл”, “Ацаг шүдний зөрүү”зэрэг олон сайхан кино, жүжгийн дүр бүтээсэн Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Сүххуягтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.

-Таныг Цагаан сарын зохиомжит нэвтрүүлэгт тоглож байгаа гэж дууллаа. Ямар дүр бүтээж байна вэ?
-МҮОНРТ-ийнхэн cap шинийг угтан “Хүн чулуутай золгосон нь” зохиомжит нэвтрүүлэг хийж байгаа юм. Энэ нэвтрүүлэгт жүжигчин Д.Төмөртогтох /”Мандухай сэцэн хатан” киноны Минхай баатар/ бид хоёр гол дүрийг бүтээлээ. Минхайтайгаа яг хорин жилийн дараа уулзаж байна. Энэ нэвтрүүлгийн буянаар бид хоёр уулзлаа. Д.Төмөртогтох /Минхай баатар/ маань малчны гэрээс төрсөн талын жүжигчин юм шүү дээ. “Мандухай сэцэн хатан” кино гараад яг 24 жил болж байна. Дээрх нэвтрүүлэгт бид хоёр аав, хүүгийн дүрийг бүтээсэн.

-Та жүжигчин хүнийхээ хувьд гадны кино хэр үздэг вэ. Танд багшилсан дүр?
-Би оросын кино л их үздэг дээ. Мэргэн буудагч Уильяновын тоглосон кинонд дуртай. Ер нь би оросын школаар явсан хүн дээ.

-Та хэдэн дүр бүтээсэн бэ. Сүххуяг жүжигчин найруулагчаасаа хэр банга хүртэж байв?
-Би 70 шахам кино, жүжигт дүр бүтээсэн байна билээ. Ер нь тэгээд найруулагчдаа загнуулдаггүй жүжигчин гэж байхгүй шүү дээ. Хатанбаатар киног хийж байхад Жигжидсүрэн найруулагчид гэрлээс гарлаа гэж загнуулсан маань ер санаанаас гардаггүй юм. Найруулагчдаа алгадуулж, үсдүүлэх үе бишгүй л байсан.

-Жүжигчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?
-Би жүжигчин болохоосоо өмнө слейсарь байсан хүн шүү дээ. Жүжигчин болоогүй бол жолооч л болох байсан юм болов уу. Жолооч болсон бол одоо халтуур хийгээд л явж байсан байх даа.

-Таны бахархал?

-Жүжигчин гэдэг мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг. Тэнгэрээс надад заяасан мэргэжил юм даа. Миний үр хүүхэд, хань ижил миний мэргэжлээр бахархдаг. Энэ л миний омогшил.

-Өөрийгөө дүгнэж хэлбэл. Та ямар хүн бэ?

-Би амархан гомдож, уйлдаг зантай. Ер нь би жижүүрийн нулимстай хүн юм шүү дээ. Гомдох, уярах, уйлах сэтгэл хөдлөлийг надад жүжиг, кино өгсөн. Багш нарынхаа тоглосон киног үзээд уйлчихдаг юм.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Манай аав Төв аймгийн Баянцогтынх, ээж маань Увсын Өмнөговь сумын хүн. Би өөрөө хотод өссөн. Маахуур толгойд миний бага нас өнгөрсөн. Багадаа жаахан сахилгагүй хүүхэд байсан. Үндэсний телевизийн Золжаргал бид хоёр нэг ангийнхан. Бид сахилгагүй хэрнээ идэвхтэй хүүхдүүд байсан. Манай үеийнхэн намайг инээмтгий хүн гэж хочилдог байлаа. Байнга л инээж явдаг хүүхэд байлаа.

-Хүний амьдрал эрээнтэй бараантай. Та нэгэн үе сонин хэвлэлээр их бичигдсэн. Сүххуяг архинд оржээ. Эхнэрийнхээ амийг хороолоо гэж хүртэл бичигдэж байсан?

-Ус урсахдаа эргээ нураадаг. Яг тэрэнтэй адил амьдрал тэр чигээрээ тэмцэл юм. Би амьдралдаа их алдсан хүн. Эхнэрээ алчихлаа гэж хүртэл хэлүүлж явлаа. Мөрдөнд хоёр cap суусан. Ганцаардал гэдгийг мөрдөнд суухдаа яс махандаа шингэтэл мэдэрсэн. Долоо хоног нойр хүрээгүй. Тэр үед ном сонин уншихаас өөр надад хань болох юм байгаагүй. Долоо хоногийн дараа за за яршиг. Намайг хүн амины хэрэг хийлээ гээд яллавал яллаг гэж бодогдсон ч хоёр охин минь чангааж байлаа. Тэр бол миний амьдралын хамгийн хар үе.

-Таныг траншейнд орчихлоо гэж шар хэвлэлд бичсэн байсан. Үүнийг сонсоод танд юу бодогдож байв?
-Муухан хувцастай хүнтэй яриад зогсож байгааг хараад өнөөх Сүххуяг чинь траншейнд орчихсон байна гээд л биччихдэг. Үнэндээ тэр муу ч гэсэн хүн шүү дээ. Муу хүнд сайн чанар байдаг юм. Сайн хүнд муу чанар байдаг. Амьхандаа Сүххуяг амьдралыг мэдрэх гэж тэр хүнтэй ярилцаад зогсохыг хараад хүмүүс траншейнд орчихож гэж бодсон юм шиг байгаа юм.

-Сүххуяг жүжигчин бор дарсанд яагаад дурлах болов?
-Жүжигчин хүн би гэж биеэ тоох нь хамгийн том алдаа. “Би” гэдэг зүйл жүжигчин хүнд бага хэмжээгээр байх ёстой. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Залуу насныхаа ааганд эрдэж явсан үе надад бий. Нэг хэсэг “би” гэсэн өвчнөөр өвчилсөн гэдгээ нуухгүй ээ.

Хүний ам уруу нь архи цутгахгүй шүү дээ. Хамгийн гол нь биеэ тоосон нь миний том алдаа байсан. “Хайрыг хайрла” жүжгэнд тоглож байгаад бэртснээсээ болж дөрвөн удаа мэс засалд орсон. /Яг тэр үед “би” гэдэг өвчнөөр өвчилсөн байлаа./ Мандухайд дуугаа хийж байхдаа тайз нурснаас болж бас гэмтсэн юм. Тэгээд бие жаахан өвдөхөөр зуун грамм татчихмаар санагдаад уучихдаг байв. Залгаад зах зээлийн үе эхэллээ. Урлаг ч замхарлаа. Хүмүүс юун кино үзэх манатай. Тэгээд л гутарч архи их уудаг болсон. Үнэндээ би нэг мөсөн шалбаагт унахаар байсан. Гэхдээ миний мэргэжил намайг шалбаагаас гаргасан. Хамгийн гол нь хүнд өөрөө, өөрийгөө авч явах ухаан хэрэгтэй юм билээ. Тэр ухааныг миний мэргэжил надад өгсөн дөө.

-Та хэр шүүмжлүүлэх дуртай вэ?
-Шүүмжлэл бол хүнийг хурцалдаг. Намайг ахмад жүжигчин тэр чинь болохгүй байна гээд хэлэхэд би аягүй хурцлагддаг. За дараа алдахгүй юмсан гээд хичээдэг юм. Гол нь шүүмжлэлд гомдож болохгүй.

-Тэгвэл магтаалыг юу гэж боддог вэ?

-Магтаал гэдэг чинь авилга байхгүй юу. Худлаа л хүнийг хөөргөхөөс цаашгүй зүйл. Ялангуяа жүжигчин хүнд магтаал байх ёсгүй. Хэтэрхий их магтаал хүнийг уналтад оруулна гэж үздэг.

-Ер нь шүүмж гэж байх ёстой. Сүүлийн үед аль ч салбар шүүмжгүй болчихлоо?
-Манай кино урлагт шүүмж их дутаж байна. Театр судлаач, шүүмжлэгчид маань өөр ажил хийгээд явж байна. Шинэ кино гарахаар магтдаг л болж. Уг нь кино урлагийг хөгжүүлэхийн тулд заавал шүүмжлэгч байх ёстой. Яг үнэндээ өнөөдөр хэдэн сэтгүүлч л шүүмжилж байх шиг.

-Та хэр баян хүн бэ?
-Би сэтгэл, итгэлээрээ л баян хүн дээ.

-Хоёулаа сэдвээ өөрчилье. Таны тухай нэлээн ярилаа. Монголын амьдралыг  хэр гэрэл гэгээтэй гэж бодож байна вэ?
-Үнэхээр гэрэл, гэгээ алга. Хүмүүс ядууралд автчихлаа. Сая би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум ороод ирлээ. Малчид маш их хэцүү амьдарч байна. Хэдэн малаа барчихсан, банкинд өртэй. Тэнд амьдрал үнэхээр хэцүү байна. Малчид бүр гөлийчихсөн байгаа нь өрөвдөлтэй санагдсан. Энэ бол Монголын эмгэнэл. Үнэндээ манай төр үнэ цэнэгүй, хүчгүй болчихож. Дээдэс маань дандаа худлаа ярьж байна. Улс төрчдийн худал амлалт хүмүүсийг ядуурал уруу түлхэж байна. Тэд худлаа амлаж байхаар энэ хүмүүсийг ажлын байраар хангахсан даа. Хэдэн малаа барчихсан малчдад ямар ч амьдрах гарц алга. Үнэндээ улс орны хөгжил уруудаж байна. Шатаар өгсөж байсан бол одоо доошоо нуруугаараа гулсаж байна.

-Монгол хүмүүсийн гол дутагдал нь юу байна?
-Дэндүү бэлэнчлэх сэтгэлгээнд автчихлаа. Хадлангаа сайхан хадаад авчихдаг байсан бүр больж. Хөдөлмөрч биш байна даа.

-Сүүлийн үед хүн чанар гээгдлээ гээд ярих болжээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хүн чанарыг олж харахгүй байна л даа. Траншейны хүмүст ч хүн чанар байгаа. Гол нь мөнгө л хүнийг эвдээд байх шиг. Яг үнэндээ мөнгөтэй зарим хүмүүсээс хүн чанар үнэртэхгүй байна. Надад баян, ядуу олон найз нөхөд бий. Дэндүү мөнгөөр хардаг болчихсон нь харамсалтай. Дотоод сэтгэл гэж юу ч байхгүй болсонд эмзэглэдэг.

-Орчин үеийн залууст ямар дүн тавих вэ?

-Амьдрал гэдэг чинь тэмцэл, зөрчил хоёр. Бидний үеийнхэн ном их уншдаг байсан. Аав, ээжийнхээ үгэнд их ордог байж. Өнөөдрийн залуус компьютерээс мэдээлэл авч байна. Нэг ширүүхэн үг хэлэхээр гүйгээд явчихдаг нийтлэг дутагдал залуу үеийнхэнд байна. Аавдаа алгадуулчихаад явах бас гоё шүү дээ. Өнөөдрийн залуус магтаалд бялуураад байх шиг ээ. Бидний үед хэлэх юмаа хэлчихдэг. Магтах юмаа ч магтдаг байсан. Харин одоо дэндүү хуурамч магтаал бий болж. Залуучууддаа хэлэхэд сайхан номнууд уншиж гэгээрэх хэрэгтэй.

Б.Ариунзаяа

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(17)
  • Yekhun      202.131.226.XXX
    2010 оны 2-р сарын 8

    Sain jujigchin shuu! Hundelj yavdag aviyastai jujigchdiin neg! uran buteeld chini amjilt husiye! Suhhuyag ahaa

    [ Хариулах ]
    • Зочин      202.70.41.XXX
      2010 оны 2-р сарын 8

      Танд сайн сайхныг хүсье.

      [ Хариулах ]
      • Зочин      202.179.20.XXX
        2010 оны 3-р сарын 5

        Magtaal bol avuilga gej zov heljee

        [ Хариулах ]
    • AYasaa      202.70.34.XXX
      2010 оны 2-р сарын 8

      Tand amjilt husye hun aldaj bno, harin amjij uhaarna gedeg tom amjilt shuu

      [ Хариулах ]
      • Зочин      58.157.47.XXX
        2010 оны 2-р сарын 8

        shan yariltslaga boljee. Tanii tsaashdiin uran buteeld ulam ih undur amjilt husye

        [ Хариулах ]
        • amjilt      202.72.246.XXX
          2010 оны 2-р сарын 8

          Sain jujigchin, bas oyunlag hun yumaa

          [ Хариулах ]
          • setgel      124.158.74.XXX
            2010 оны 2-р сарын 8

            saihan setgeltei hun shuu

            [ Хариулах ]
            • Зочин      202.55.190.XXX
              2010 оны 2-р сарын 8

              saihan setgeltei hun hani ur huuhdee hairlahgui arhichin bolohuu?.....eedee tun ch ih nugeltei hun dee.....gehdee odoo tanid saihan amidrah nas uldsen sh dee......arhi uuhgui saihan yavbal ta ooroo l saihan amidrana sh dee yamar bidnii omnoos amidarch bgaa bish....

              [ Хариулах ]
              • sain bn      140.130.95.XXX
                2010 оны 2-р сарын 8

                Za saihan yarisan bn iimerhu amidral uzej hal suusan humuusin yariag unshaad mash sainh zuil medreh um, mash olon zuilig uurtuu tusgaj awah um tuuni helseneer hurtslagdaj bn, Tanid ajilin undur amjilt husey sain saihan bh boltugai. Ta bol sain jujigchin, sain ch hun.Ulam ih uran buteel hiij hoich uedee awyas bilegee uwluuleh zaaj surgah, altan surgaalaa aildaj bgaarai chinhene mongol er hun shu gehdee aawiig mini yaj guitsehuu de!!!

                [ Хариулах ]
                • Angaahai      202.55.191.XXX
                  2010 оны 2-р сарын 8

                  taniiig kinon deerees chini ih haarj bsan mash sain jujigledeg eregtei hun gehed ih uyramtgsai yumaa hamgiin hetsuu angi kinonii gerleegiiv aaviin durd togloson tee za za tand amjilt husey

                  [ Хариулах ]
                  • munkhuu      211.176.112.XXX
                    2010 оны 2-р сарын 8

                    minii hundelj hairlaj yavdag jujigchin.eruul baij dahiad olon saihan dur buteegeesei gej husie.tand sain saihniig setgeleesee husie dee.good luck

                    [ Хариулах ]
                    • Зочин      202.55.191.XXX
                      2010 оны 2-р сарын 8

                      tanid amjilt hvsii

                      [ Хариулах ]
                      • зочин      202.180.219.XXX
                        2010 оны 2-р сарын 8

                        Сүххуяг ганц үнэн юм хэлж. Одооны залуучуул хэтэрхий биеэ тоож, ахмад хүний үг сонсохоо больжээ. Соцлизмын үеийн хоцрогдсон хүн гэдэг жижүүрийн үг залуу хүн болгоны амнаас байнга гарах юм. Нарийн яривал ихэнхи залуус соц. үеийн хүнээсээ мэдлэг чадвар туршлагаараа дэндүү доогуур байдгаа мэддэггүй юм

                        [ Хариулах ]
                      • Зочин      202.180.219.XXX
                        2010 оны 2-р сарын 9

                        Tанд улам их амжилт хүсье. Хүмүүний биеийг олж төрөх нь их хувь заяа тул эрүүл мэндээ, амьдралаа хайрлаж яваарай. Дундаршгүй их авъяас билгийг олж төрөх нь гайхамшигтай хувь тохиол тул уран бүтээлдээ улам шамдаарай. Олон түмний хайр хүндэтгэл гэдэг нь хэн бүхэнд олдохгүй үнэтэй шан харамж тул түүнийг хайрлаж нандигдаж яваарай. Танд болон таны гэр бүлд, ялангуяа хоёр сайхан охинд нь хамгийн сайн сайхныг хүсье. Амьдралаа хайрлаж яваарай

                        [ Хариулах ]
                        • Зочин      78.45.116.XXX
                          2010 оны 2-р сарын 9

                          minii hairtai jujigchin tand humuus iim hairtaig harj baigaa biz de tsaashdaa ulam ih amjilt gargaj olon saihan dur buteegeerei uneheer chadaltai ter zaluudaa togloj baisan kinonuudiig ni bi dahin dahin uzeh durtai uneheer tsaanaasaa estoi turchihsun gedeg shig ter ueiinh shigee erch huchtei baigaarai

                          [ Хариулах ]
                          • enkh      203.255.23.XXX
                            2010 оны 2-р сарын 9

                            tand az jargal husie .mongolchuud maani comment bichhde baragtai bol sain ug bichdegguim da taniih deer buh humuus sain saihan ug bichje. ene n taniig yamar hun be gedgiig haruulj bn. ta amidrald aldaj yavsan ch bosoj irsen n hamgiin gaihaltai.ta ooroo gaihaltai hun shu.taniig zaluu uedee amidraliin uhaanaa hairlasaar tsaashda ulam ihiig hiij buteene gdgt itgej bn.tand hairtai shu.

                            [ Хариулах ]
                            • Зочин      202.179.20.XXX
                              2010 оны 3-р сарын 5

                              BI bas yag tegej bodoj bailaa.Neeree shn ugiin dalaid selj yavaarai.Mobngolchuud iim l mundag humuus bhgui yu.Hezee yu hgelhee bichhee meddeg bhgui yu manaihan chini

                              [ Хариулах ]