GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9250)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Иракийн парламентын сонгуулийн дүн гарахгүй байна

Иракийн парламентын сонгуулийн дүн гарахгүй байнаОдоогоос хоёр долоо хоногийн өмнө Иракт парламентын сонгууль болсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолох ажил одоо болтол дуусаагүй байна.


Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмий

Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмийМанайхан улс төрийг сайн ярьцгаадаг.


Үерийн буруутан

Үерийн буруутанДэлхийд алдартай “Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн дугаар бүр “Дэгжин хөгжихөд түлхэц болдог оюун ухаан (intelligence),


Дэвшилтэт технологи хотын хөгжилд

2010 оны 2-р сарын 9
Өчигдөр хотын дарга байгальд хоргүй технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "М-солид" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Худгийн таг, ус зайлуулах хаялгын шүүрийг төмрийн хулгайчид тэсгээдэггүй. Тэгвэл дээрх компанийн хамт олон энэхүү бүтээгдэхүүнийг дэлхийд батлагдсан шинэ технологиор үйлдвэрлэж байна.

Жилдээ хагас сая квадрат метр дулаалгатай магнум бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай "М-солид" компани нь 2008 оноос барилгын материалын үйлдвэрлэлийн зах зээлд магнут бүтээгдэхүүн нийлүүлж эхэлжээ.

Бүтээгдэхүүний гол түүхий эд болох байгалийн гаралтай магнийн исэл, хлор нь байгальд элбэг байдаг тул эдгээр түүхий эдийг ашиглах шинэ технологи манай орны ой мод, ногоон байгууламж, түүхий эдийг хамгаалахад чухал хувь нэмэртэй аж. Түүнчлэн хатуу, шингэн хог хаягдалгүй, утаа ялгаруулдаггүй, цацраг идэвхит бодисгүйгээр онцлогтой юм байна.

Тус компанийн хийсэн бүтээгдэхүүнүүд нь барилгын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн туршилтаар хөлдөлт, ус чийгэнд тэсвэртэй, хэлбэрээ алдахгүй, хөлдөх, гэсэх тусам бат бэх болох нь нотлогджээ.

Хотын дарга үер усны ам, өндөр хүчдэлийн дор хууль бусаар оршин суугаа иргэдийг суурьшлын шинэ бүсэд нүүлгэн шилжүүлж, хямд өртөгтэй орон сууцаар хангахад хамтран ажиллах боломж байгааг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(1)
  • hehe      202.179.10.XXX
    2010 оны 2-р сарын 9

    nuguu gyalgar uut hailuulj hiigeed baisan bas yu bolson be?

    [ Хариулах ]