GoGo

Иракийн парламентын сонгуулийн дүн гарахгүй байна

Иракийн парламентын сонгуулийн дүн гарахгүй байнаОдоогоос хоёр долоо хоногийн өмнө Иракт парламентын сонгууль болсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолох ажил одоо болтол дуусаагүй байна.


Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмий

Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмийМанайхан улс төрийг сайн ярьцгаадаг.


Үерийн буруутан

Үерийн буруутанДэлхийд алдартай “Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн дугаар бүр “Дэгжин хөгжихөд түлхэц болдог оюун ухаан (intelligence),


Баярын өдрүүдэд бүрэн бус, ноцтой гэмтэлтэй, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохгүй

2010 оны 2-р сарын 9
Баярын өдрүүдэд  бүрэн бус, ноцтой гэмтэлтэй, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохгүй
Сар шинэ дөхсөнтэй холбоотойгоор нийслэлийн гудамж замд хөдөлгөөний ачаалал эрс ихэслээ. Ялангуяа худалдааны төвүүдийн ойр орчмоор ачаалал эрс нэмэгдэж байна. Энэ талаар Замын цагдаагийн  олон  нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Л.Амаржаргалаас тодруулав.

-Баярын өдөр ойртож байгаатай холбоотойгоор замын ачаалал ихэсч байгаа нь анзаарагдаж байна. Замын цагдаагийн газар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Тиймээ. Нийслэлийн гудамж замын хөдөлгөөн эрс нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хөдөөнөөс иргэд цагаан сарынхаа идээ будаа, бэлтгэлийг  хангахаар, мөн  мах сүү цагаан идээ борлуулахаар бөөнөөрөө нийслэл рүү орж ирж байгаатай холбоотой.  Дээрээс нь нийслэлийн иргэд өвөл граждаа тавьсан автомашинаа гаргаж хөдөлгөөнд оролцох автомашины тоог нэмж байна. Өнгөрсөн тав дахь өдрийн цасан шуурганаас болж гудамж замд халтиргаа үүссэн нь ачаалал нэмэгдсэн.  Тухайлбал,  25 дугаар  эмийн сангаас IV хороолол руу, Гэсэр сүмээс телевиз рүү өгсдөг, Дэнжийн 1000 орчмын замууд  ихээхэн халтиргаатай болсон байгаа.

-Баярын өдрүүдээр Замын цагдаагийнхан хэрхэн ажиллах вэ?
-Баярын өдрүүдээр замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, гудамж замдаа хяналт тавьж ажиллана. Ачаалал үүсгэж, түгжрэл гаргахгүйн тулд Замын цагдаагийн газрын төвд алба хашдаг ажилтнууд хоёрдугаар сарын 10-наас эхлэн нэмэлт хүч болон ажиллахаар болсон. Мөн сар шинийн өдрүүдээр хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Гэр хорооллын дундах замууд ачаалал ихтэй байдаг. Тиймээс  шинийн 1, 2, 3-нд хамгийн их ачаалалтай байдаг учраа  жолооч нарыг бухимдалгүй, дүрмээ биелүүлэн, бие биеэ хүндэтгэж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. Бухимдсанаар хэрүүл маргаан үүсч, үүнээс улбаалан  осол гарах нөхцөл бүрддэг гэдгийг ч сэрэмжлүүлэн анхааруулмаар байна. Өмнө жил жилийн цагаан сараас харахад замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс баярын өдрүүдээр осол хэрэг нэмэгдэх хандлагатай байсныг ч санах хэрэгтэй. 

-Жолооч нарт анхааруулах зүйл юу байна?
-Баярын өдрүүдээр  бүрэн бус, ноцтой гэмтэлтэй, өнгө үзэмгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохгүй. Иймд жолооч нар сар шинийн баяраас өмнө автомашинаа засуулж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Хэрвээ амжихгүй бол машинаа тавьчихад сайхан шинэлээрэй гэж зөвлөж байна. Мөн баяр ёслолоор  жолооч нар тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш хүн тээвэрлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох  явдал их гардаг. Сар шинийн өдрүүдээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцно гэдгийн анхааруулж байна. Иймд замын хөдөлгөөний дүрэм журмаа биелүүлэн, үндэснийхээ уламжлалт ёс заншлаа хүндэтгэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

М.Жаргал


Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(14)
  • Зочин      202.131.235.XXX
    2010 оны 2-р сарын 9

    tenegteerei!!!

    [ Хариулах ]
    • khkhg      202.55.191.XXX
      2010 оны 2-р сарын 9

      tenegteh ch bagadana doo. helsen ugendee hureh boltugai boltugai. harj l baiya

      [ Хариулах ]
      • Зочин      202.179.11.XXX
        2010 оны 2-р сарын 9

        дээл хувцас муутай хүмүүсийг бас гудамжаар явуулахгүй юу?

        [ Хариулах ]
        • zov baina      180.149.80.XXX
          2010 оны 2-р сарын 9

          zov shiidver bn aa. evderhii mashintai ymnuud zamiin gold untarch zogschihood boon gatsaa uusgeed bdag ym. ternii orond avtobusaar yvsan n deer shde

          [ Хариулах ]
          • Зочин      202.131.230.XXX
            2010 оны 2-р сарын 9

            Баряын өдрүүдэд байхдаа яахав. Угаасаа л тийм машины сэгнүүдийг гудамжаар явуулах ёсгүй биз дээ. Ядаж л угаар нь агаар бохирдуулаад.

            [ Хариулах ]
            • Зочин      202.55.190.XXX
              2010 оны 2-р сарын 9

              zailuul ter chini hunii huviin omsh sanaatai sh dee he he....bus-d yavah burhan mini yamar hetsuu geech.....estoi ugee helsen....

              [ Хариулах ]
              • eee      140.130.95.XXX
                2010 оны 2-р сарын 9

                ene uls oron chini ardchilsan uls mun bizde tegeed yagad huniig undes ugsaa bur unaj ywaa mashinaar ni yalgawarlan gadurhaj bga um be bas amidrah gej yadaj ywa humuus shde. Zamin tsagdaa urdah ajilaa hiij chadahgui bj yadarsan doroi negenee yund ingej gadyrhdag bna. etsest ni deed ergu tolgoitoi amia hicheesen nownudad zoriulj hedn ug bichmer sangdla ta musain nowshnuud hezee shine mashin undag bolchihwo bas end tendes hog hamaj irched adilhan shde huuchin hog.harin ch zamin tugjreliig ta nar ongiroo yu ch medehgui erhin teneguud uusgeed gai bolod bdag, durem jurama bielulehgui neg l umhii guzege dahgui nowshnud heleh muu ug oldohgui bn!!!

                [ Хариулах ]
                • Зочин      180.149.80.XXX
                  2010 оны 2-р сарын 9

                  neg hunii erh shig nogoogoor hyzgaarlagdana gj ug baidag da. tuun shig l zamiin bogloos bolsn evderhii ymnuudaas bolj busad n zolgoltoosoo hotsroh uu.

                  [ Хариулах ]
                  • hyam      202.179.10.XXX
                    2010 оны 2-р сарын 9

                    umnu ni tsagdaa ajlaa hiideggvi baisan uamuu

                    [ Хариулах ]
                  • Зочин      89.132.16.XXX
                    2010 оны 2-р сарын 9

                    За байж Монголдоо очиэ хамгийн хямдхан машиныг нь авч унадаг юм билүү. Баруунд болоод байгаа юм Монголд болох байлгүйдээ. Баруун гэхээр Монгол гэхээсээ ичдэг Монголд.

                    [ Хариулах ]
                    • aza      202.179.10.XXX
                      2010 оны 2-р сарын 9

                      zugeer

                      [ Хариулах ]
                      •       202.179.10.XXX
                        2010 оны 2-р сарын 9

                        хэцүү л дээ

                        [ Хариулах ]
                        • Dorj      202.179.10.XXX
                          2010 оны 2-р сарын 9

                          эвдрэл гэмтэлтэй машиныг баяраар биш бүр мөсөн зогсоо зогддоггүй юм бол эрхийг нь хас

                          [ Хариулах ]
                          • Nyamaa      202.179.10.XXX
                            2010 оны 2-р сарын 9

                            "Баярын өдрүүдэдбүрэн бус ,ноцтой гэмтэлтэй өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй" гэнүү.энэ цагдаа нар ажлаа хийхэд яанаа. Бусад үед бүрэн бус, ноцтой гэмэлтэй,өнгө үзэмжгүй машинуудыг хөдөлгөөнд оролцуулж байсан байна шүүдээ Яанаа аваар ??Ийм тэрэг явуулахгүй байх нь цагдаагийн үүрэг бишүү. Бүтэн жил эвдрэл гэмтэлтэй машин хөдөлгөөнд оролцуулж оролцуулчихаад техникийн үзлэгээр цэгцэлнэ гэж суугаа ажлаа хийдэггүй цагдаадаа арга хэмжээ аваачээ.Монголд техникийн үзлэг хэрэггүй утгагүй асуудал үүнийгээ болиочээ.Учир нь бүрэн болон эвдрэл гэмтэлтэй монголд байгаа бүх машиныг техникийн үзлэг нэрээр нэг цаг хугацаанд оншилгоонд оруулж,цагдааүзлэг хийдэг хэзээч хугацаандаа багтдаггүй, харин авилгын сүлжээ үүсгээд ард түмнийг бухимдуулж,очер дараалалыг ихэсгэж үймээн болдог.

                            [ Хариулах ]