GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(6160)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Элит ба эрх баригчид

Элит ба эрх баригчидЗурагтаар нөхөн сонгуулийн сурталчилгаа явж байнаа.


Украин шинэ Ерөнхий сайдтай боллоо

Украин шинэ Ерөнхий сайдтай боллооӨчигдөр Украины парламент хуралдаж парламентад суудалтай намууд шинэ эвсэл байгуулах шийдвэр гаргасан байна.


Mothers in Mongolia receive aid during ’dzud’ weather pattern

Mothers in Mongolia receive aid during ’dzud’ weather pattern 11 Mar 2010 [MediaGlobal]: Severe and destructive weather patterns in Mongolia have made it very difficult for expectant mothers,


Өрхийн эмчийн авч буй цалинд сэтгэл дундуур байдаг

2010 оны 2-р сарын 9
Өрхийн эмчийн авч буй цалинд сэтгэл дундуур байдаг
“Нийслэл таймс" сонин нээлттэй аянаараа дамжуулан нийтлэлийн бодлогоо эрүүл мэндийн салбарт чиглүүлж буй. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын анхан шатны байгууллага болох өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар энэ удаагийн дугаартаа нийтэлж байна. Монголын өрхийн эмнэлгүүдийн холбооны гүйцэтгэх захирал, СХД-ийн 15 дугаар хорооны "Мичид Асрал" өрхийн эмнэлгийн захирал Ш.Хажидмаатай ярилцлаа.

-Танай эмнэлэг байгуулагдаж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-2001 онд Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны оршин суугчдад өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээт үзүүлэх зорилготойгоор таван эмч таван сувилагч, нэг үйлчлэгчтэйгээр байгуулагдаж байсан. Тэр үед өөрийн гэсэн байргүй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хоёр өрөөг түрээсэлж үйл ажиллагаагаа эхэлж байсан.

2001 онд энэ өрхийн эмнэлгийн даргаар ажиллаж эхлэх үед шинээр байгуулагдаж байгаа байгууллагыг удирдан зохион байгуулах, үр дүнг нь харах надад сонирхолтой санагдсан. Одоо ажиллаж байгаа нийт ажилчдын 60 хувь нь анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж буй хүмүүс байдаг.

-Танай хамт олон өнгөрсөн оны нийслэлийн тэргүүний өрхийн эмнэлгээр шалгарчээ. Энэ амжилтанд хэрхэн хүрэв?

-Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш л дүүрэгтээ дөрвөн удаа эхний гурван байр, 2008 онд нийслэлийн манлай өрхийн эмнэлэг, 2009 онд нийслэлийн тэргүүний өрхийн эмнэлэг болсон. Бид үйл ажиллагаагаараа бусад эмнэлгүүдээ байнга тэргүүлдэг. Миний хувьд анх өрхийн эмнэлэг байгуулагдаж байхад өрхийн эмнэлэг гэж чухам ямар байх ёстой вэ гэдгийг сонин сэтгүүл, интернетээс үзэж бусад өрхийн эмнэлгүүдэд үлгэр жишээ болгож байсан. Тухайлбал хөдөлмөрийн гэрээг хэрхэн байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг бичих, дотоод журам ямар байх вэ гээд маш олон шинэ зүйлүүдийг гаргаж чадсан. Манай эмнэлгийн хувьд анхнаасаа л нарийн чанд зохион байгуулалттай байсан болохоор эрүүл мэндийн яамны шугамаар орон нутаг болон гадаадынхан ирж туршлага судалдаг. Монголын 21 аймгийн бүх өрхийн эмнэлэгүүд манай эмнэлэг дээр ирж туршлага судалсан гэж хэлж болно. Эмнэлгийн үйл ажиллагааны гол онцлог нь багаар ажиллах чадвартай, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн уриатайгаар маш эвсэг бүтээлчээр ажилладаг. Ажлын хувьд хөдөлмөрийн гэрээн дээр юу гэж тусгасан байна түүнийгээ л баримтална. Манай нэг эмчид 1800 хүн ноогддог. Миний хариуцаж буй иргэдийн дунд хэдэн нярай, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг вэ гэдгийг маш сайн мэддэг. Тэр байтугай миний хүмүүсийн хэн хэн ямар өвчтэй вэ гэдгээ ч ялгаж мэддэг байх ёстой. Түүнийгээ л сайн мэдэж ажиллавал өрхийн эмнэлэг хэнд яаж үйлчлэх вэ түүнийгээ л баримтлаад ажиллаж болно. Хамгийн гол нь ажлын хариуцлага алдсан болон амжилт гаргасан хүмүүстэй зохих шийтгэл урамшууллыг нь яв цав өгдөг. Энэ механизм бүтэн найман жил үйлчилсэн болохоор бид энэхүү амжилтанд хүрч чадсан болов уу.

-Өрхийн эмнэлэгт ажиллах эмч боловсон хүчний хангалт хэр байна?
-Манай эмнэлгийн хувьд дөрвөн эмчтэй, боловсон хүчний хувьд хангалттай.
Сүүлийн үед өрхийн эмнэлэг дээр ажиллах эмч нарын тоо буурч байна. Анх өрхийн эмнэлэг байгуулагдаж байхад Монголын нийт өрхийн эмч 870 гаруй байсан. Харин өнөөдөр 670-аад эмч байна.

-Иргэд өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарын мэдлэг чадварт эргэлзэх нь их байдаг?
-Манай хороо 7500 орчим иргэнтэй байшин болон гэр хороолол холилдсон. Иргэдийн хувьд сэтгэл ханамж өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд өрхийн эмчээ улам чадваржуулахыг зорьж байна. Өрхийн эмч гэдэг орж ирсэн хүнийг чагнаж даралтыг нь үзээд гаргах биш, тэр хүний нүд, эхо, мэдрэлийг нь шалгачихдаг, тестээр сахрынх нь хэмжээг тогтоочихдог хэмжээнд байх ёстой. Иргэдийн дунд анхан шатны нэгжээр үйлчлүүлэхгүй хоёрдогч, гуравдагч байгууллага руу яагаад очоод байна вэ гэдгийг судалсан л даа. Ихэнх нь эрүүл мэндийн нэгдэл дээр шарлага хийлгэх, физик эмчилгээнд орох, зорилгоор очдог байсан. Тиймээс бид нэгэнт иргэдийнхээ дунд үйл ажиллагаа явуулж байгаагаас өрхийн эмнэлэгт энэ бүхэн яагаад байж болохгүй гэж. Бид физик эмчилгээ, фитнесс, шарлага гээд олон талын үйлчилгээ үзүүлж байна.

-Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний шаардлага нэлээд нэмэгдэнэ биз?
-Хийхийнхээ хэрээх хөрөнгө мөнгөний шаардлага хэрэг бололгүй яахав. Хүн дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр очоод үзүүллээ гэхэд нийгмийн даатгалын 200 төгрөг тэр эмнэлэгт ордог. Бид иргэдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүллээ гээд нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Энэ эмчилгээ хийж эхэлсэн даруйд л өмнө нь цахилгааны үнэ 30 гаруй мянган төгрөг гардаг байсан өшөө нэмэгдэж 50 мянга гарах жишээтэй. Тэгэхээр бидэнд алдагдал их байгаа юм. Гэхдээ яахав иргэддээ дээрх тусламжийг хүргэж байгаадаа баяртай байдаг.

-Ажилчдын цалингийн хэмжээ хэр вэ?
-Би танд ажилчдынхаа цалингийн хүснэгтийг нуулгүй харуулъя. Би өрхийн эмч нарын авч буй цалинд сэтгэл дундуур явдаг. Манай эмнэлэг л гэхэд 7500 хүн амтай. Эмнэлгийн сарын төсөв 3,7 сая төгрөг байдгаас 2,7 сая нь ажилчдын цалин, 238 мянга нь нийгмийн даатгалын шимтгэл, 130 мянга нь татвар мөн халаалт дулаанд 256 мянга, цахилгаан хэрэглэсний 58 мянга, интернетийн төлбөрт 48 мянга, гээд бодохоор өнөөх мөнгө арай чүү гэж хүрнэ. Үүнээс гадна ариутгалын уусмал, эм тариа гээд зардал ихтэй. Мөн ажилчиддаа хоол унааны мөнгө гэж өгнө. Ингээд бодохоор төсвөөс өгч буй мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байгаа байхгүй юу.

Цалингийн хувьд эмч нарын дундаж цалин 210 мянга, сувилагч нарынх 170 мянга болдог. Өдөр шөнөгүй ажиллаж ийм хэмжээний цалин авч байгаа ажилчдаа бодохоор өрөвдмөөр. Өглөө ирээд 20-30 хүн үзнэ. Үдээс хойш нярай хүүхдүүдээ эргэнэ, мөн өрхйн судалгаа гаргах бичиг цаасны баахан ажил давхар хийнэ. Үнэндээ ажиллаж буй цаг нь авч байгаа цалинтайгаа дүйцдэггүй. Ёстой л хамт олонтойгоо байх, ажлынхаа үр дүнг үзэх гэсэн хүмүүс л энд ажиллаж байна.

-Өрхийн эмч нарын ажиллах нөхцөл сайнгүй харагддаг?
-Өрхийн эмнэлэгт боловсон хүчний эрэлт хэрэгцээ их байна. Ялангуяа гэр хорооллынхон бол нохой шувуунд хөөгдөх, уул өөд явган мацах гээд бараг л биеийн хүчний хүнд ажил хийж байна. Өнөөдөр цагаан халат өмсөөд дулаахан байранд сууж ирсэн хүнийг үзчихээд сууж байхыг бүх л хүн хүснэ ш дээ. Амбулатори буюу хоёр гуравдугаар шатны эмнэлэгт хүмүүс ирлээ, үзлээ, гарлаа. Дараа нь тэр хүн яасан нь тэр эмчид хамаагүй. Гэтэл өрхийн эмч өчигдөр миний хэсэгт байдаг тэр айлын хүүхэд халуурч байсан шүү гээд шөнөжингөө шаналж хонодог. Нэг хавдартай хүн байлаа гэхэд дүүрэг хавдрыг нь аваад л гэрт нь гаргадаг. Тэгээд л бусдыг нь өрхийн эмч хариуцна. Тархинд цус харавлаа гэхэд нэгдсэн эмнэлэгт арав хононо, сайн хөөцөлддөг нь "Оргил" рашаан сувилалд арав хонуулна. Тэгээд л өнөөх өвчтөн гэртээ өрхийн эмчийн гар дээр ирдэг. Өрхийн эмч тэр хүнийг дахиад харвуулчихгүй юмсан, ухаан санааг нь муутгачих вий гэж санаа зовно. Биднийг ийм их ачаалалтай ажиллаж байгааг хүмүүс мэддэггүй.

-Өрхийн эмч бараг л хүүхдийн эмч шиг ажилладаг юм шиг санагдлаа?
-Яг үнэн. Өнөөдөр хүүхдийн эмч байхгүй гэж байна. Гэтэл хүүхдийн эмчийн хийх ёстой бүх ажлыг өрхийн эмч л хийж байна. 0-5 насны бүх хүүхэд өрхийн эмчийн хяналтад байдаг. Хүүхэд ямар нэгэн байдлаар нас барлаа гэхэд өрхийн эмч 50 хувьд нь буруутай. Өрхийн эмчийн цалингаас хасна, байгууллагаас торгоно. Эх эндлээ мөн л адил. Гэхдээ өрхийн эмнэлэг бий болсноос хойш эх нярайн эндэгдэл 50 хувь буурсан. Бид нарыг анх үйл ажиллагаа явуулж байхад 0-3 сартай эхийн жирэмсний хяналт 50 хувьтай байсан бол одоо бол 80 хувийг нь хяналтдаа хамруулж чадаж байна. Өдрийн бүх дуудлагад өнөөдөр өрхийн эмч нар л явж байна ш даа. Яаралтай түргэн тусламж юунд явж байна вэ гэхээр гарцаагүй төрөх болсон, гэмтэл осол зэрэгт л явж байна. Хүүхэд өвдлөө гээд дуудахад өрхийн эмчээ дууд гэж хэлдэг. Хөгшин хүний даралт ихсэхэд мөн л адил. Мөн ямар нэгэн кампанит ажилд өнөөх өрхийн эмч нараа л дайчилдаг. Гар хөл амны өвчин, ханиад томууны үеэр ч гэсэн бүх ажилд өрхийн эмч нарыг дайчлаад хийлгэчихдэг. Харин дээд шатныхан өрхийн эмнэлгийнхний хийсэн ажлыг дамжуулж мэдээлээд сууж байна. Гэтэл олон нийтэд мэдээ дамжуулагч нар ажилласан мэтээр харагдаад доогуураа яг гардаад хийсэн хүмүүс нь нэр хүндгүй хоцордог. Сүүлийн үед манай яам, эрүүл мэндийн газар бидний ажлыг их ойлгодог болсон.

-Зарим байгууллагууд гадны төсөл хөтөлбөрүүдийг маш амжилттай хэрэгжүүлж чаддаг. Танай эмнэлэг энэ тал дээр хэр ажиллаж байна?
-Гадаадын төсөл хөтөлбөрүүд хэрэгжихдээ дан гэр хороолол юм уу хотоос зайдуу газруудад хэрэгждэг. Манайх шиг байшин хороололтой газар бол төсөл хөтөлбөрүүд хэрэгжих нь хэцүү.

-Өрхийн эмнэлгийг хөгжүүлэхэд нийслэлийн эрүүл мэндийн газраас хэрхэн дэмжиж байна?
-Өрхийн эмнэлгүүдийг бодлого, арга зүйгээр байнга дэмжиж ажилладаг. Жил бүр өрхийн эмнэлгийн нэг доголдож буй асуудлаар бүтээлч ажил зарлан дүгнэдэг. Энэ өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, жигдрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил гэхэд "Манай баг-Бидний амжилт" гэсэн 45 хоногийн аян зарлан дүгнэж түрүүлсэн өрхийн эмнэлэгт 400000 төгрөгийн мөнгөн шагнал олгосон. Энэ уралдаанд манай эмнэлэг түрүүлсэн. Мөн өрхийн эмнэлгүүдийн гүйцэтгэлийн гэрээгээр дүгнэн эхний 33 байрт 100000 мянган төгрөг, нийт 3 сая 300 мянган төгрөгийг шагнаж урамшуулсан. Энэ нь нийслэлийн өрхийн эмнэлгүүдийг сайн ажиллахад хөшүүрэг боддог.

-Өрхийн эмнэлэг төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй хувийн хэвшил болохоор нөхөрлөл хэлбэрээр ашиг оруулж хувь хүртдэг гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Бид төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллага. Ихэнх өрхийн эмнэлэгт нөхөрлөлийн гишүүнд зөвхөн өрхийн эмч нар байж сувилагч нарыг оруулдаггүй. Сувилагч нар ажиллах хүсэл бага эмч сувилагч нарын хооронд ялгаа гардаг. Энэ байдлыг арилгах үүднээс нөхөрлөлийн гишүүнд тухайн эмнэлэгт гурваас дээш жил ажиллах хүсэлтэй эмч, сувилагч нарыг бүгдийг нь хамруулсан. Одоо манай эмнэлэг нөхөрлөлийн гишүүнд 4 их эмч, 5 сувилагч Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Сайн ажиллаж ашиг орлого олох, нөхөрлөлийн гишүүд оруулсан хувь хөрөнгийнхээ хувиар жилийн эцэст ашиг авдаг зарчимтай. Энэ нь бусад өрхийн эмнэлгүүдэд их чухал юм. Одоо өрхийн эмнэлгүүдийн гол зөрчил нь нөхөрлөлийн гишүүнд 1-2 их эмч авчихаад үйл ажиллагаа, санхүүгийн хувьд хаалттай ил тод биш байснаас гараад байгаа юм.

Б.Энхжаргал

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(11)
  • Зочин      202.131.225.XXX
    2010 оны 2-р сарын 9

    өрхийн эмчид үзүүлснээс урд айлынхаа чавганцад үзүүлчихсэн нь дээр.

    [ Хариулах ]
    • Зочин      124.158.98.XXX
      2010 оны 2-р сарын 9

      yag udur shunu jin ajildag baij haragdaachee... hehe uneheer medleg ch muutai baidgiin

      [ Хариулах ]
      • Зочин      202.126.91.XXX
        2010 оны 2-р сарын 9

        Bi huuhdee yamarch medelggui orhiin emchid uzuuldeggui, yeostoi hudlaa humuus baidiin oron too bogloson chadvargui humuus. uzeed ch yum medehgui

        [ Хариулах ]
        • Зочин      202.131.235.XXX
          2010 оны 2-р сарын 9

          Sanal... tiim shuu deer ni haritsaa muutai, yu ch meddegui shde. Duudlaga ene ter ogoghoor tovogshoogood orj ireed uurlaad baidag shde.tiim baij tsalin golood baihaar durgui hureh um.ajlaa hiideg baij avah tuhaigaa yarimaar umaa.Suhbaatar duurgiin 7-r horoonii orhiin emneleg bol noilshde.yu ch medehgui tegeed ih zan uuraas oor zuilgui l humuus baidag shde.ted nariin orond zovlon uzsen vhavgants deer shuu...

          [ Хариулах ]
          • zochin       202.72.241.XXX
            2010 оны 2-р сарын 9

            orhiin emch gej malyn emch nar l baidag shuu dee orhiin emnelegiig tatan buulgakh heregtei

            [ Хариулах ]
            • Зочин      202.179.25.XXX
              2010 оны 2-р сарын 9

              Хажаагаас Баажаа нь дээр

              [ Хариулах ]
          • Зочин      202.72.241.XXX
            2010 оны 2-р сарын 9

            өрхийн эмчид үзүүлснээс хажуу айлын Хажааг дуудсан дээр...

            [ Хариулах ]
            • zochin       202.170.82.XXX
              2010 оны 2-р сарын 9

              Hajidmaa hazgar hyyhen chi yu hiideg gej heg ih yriltslaga ogoog baigaa yum be chamaig medehgyi hen baican yum be teneg hyyhen aash muutai manai orhiin emhelegiin hamgiin mangar abgai.

              [ Хариулах ]
              • Зочин      89.132.16.XXX
                2010 оны 2-р сарын 9

                Монголоор дүүрэн ганган хүүхнүүд байсан ийм бага мөнгөөр яаж ийм ганган байж чадаж байнаа. Монгол хүүхнүүдийг нь уг үйлдварласан үйлдвэр сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болхоор ийм ганган харагддаг юм болуу.

                [ Хариулах ]
                • Зочин      202.55.190.XXX
                  2010 оны 2-р сарын 9

                  unen heljee....orhiin emch nar mash hund surtaltai......

                  [ Хариулах ]
                  • c      124.158.104.XXX
                    2010 оны 2-р сарын 11

                    өрхийн эмч нар юу ч мэдэхгүй мөртлөө ямар муухай зантай гэж бодно хүүхдээ үзүүлэх гэж 3 удаа очоод үзүүлж чадаагүй ямар ч очергүй мөртлөө бие биенлүүгээ чихээд үзэх хүн олддоггүй гэдэс өвдлөө гэхээр бариачид бариул гэнэ халуурлаа гэхээр халууны эм уу гэнэ өөр жор байхгүй хөгийн амьтад даа БЗД-ийн 21-р хорооны өрхийн эмнэлэгийн үйлчилгээг зохих эрх мэдэлтэй хүмүүс шалгаж өгөөчээ

                    [ Хариулах ]