Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр зудтай аймгуудыг зорив
Бид өнгөрсөн пүрэв гаригийн өглөө хотоос гарч Элсэн тасархайд хүрч, тэндээсээ гурван км орчим яваад Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Ч.Чойжинхорлоо, Б.Нацаг нарынхаар орлоо. “Өвс, тэжээлээ малчид өөрсдөө эрвийх, дэрвийхээрээ бэлтгэсэн, Засгийн газраас ч хандив тусламж ирүүлж, орон нутгийн удирдлагууд санаа тавьж байна. Гэсэн ч ихэнх нутгаар хүйтний эрч чанга байгаагаас мал осгож, хөлдөж үхэж байгаа” гэж малчин Ч.Чойжинхорлоо ярилаа. Тэднийх 400 гаруй толгой малтайгаас тал нь хорогджээ. “Малаа барчихвал, яажшуу амьдарна даа” гэсэн бодол сэтгэл зовоож байгааг тэр хэллээ.
Цаашаа 25 км яваад Есөнзүйл сумын малчин Ц.Нэргүй, Н.Гомбосүрэн, В.Галсантогтох нарын хот айл, Хужирт сумын малчин Д.Жанчив, Н.Алтаншагай, Г.Гүржав нарынд очлоо. Энэ жил их төлөв урдаасаа салхи, шуургатай. Хотны амаар цас шуурч, хашаа хороогоо дулаалж, эсгий нөмөргөөд ч нэмэргүй. Өглөө малаа бэлчээхэд захаар нь байгаа мал тав, зургаагаараа хөлдчихсөн байдаг. Өвс тэжээлээ бараг дууссан болохоор үхэр нь хониныхоо ноосыг зулгаагаад, хонь нь үхэр, адууны сүүлийг зулгаагаад идчихдэг болжээ. Хүйтэнд сарлаг, хонь, ямаа, адуу голдуу хорогдсон, түлээ муутайгаас малчид өөрсдөө ч хөлдөж осгох аюул ойрхон байгааг хот айлынхан ярьж байна. Малчдын сэтгэлийг шаналгасан бас нэг зовлон нь банкны зээл, оюутнуудын сургалтын төлбөр. Нэг үгээр хэлбэл малчид зуднаас илүү банкны зээл, оюутны сургалтын төлбөрт сөхөрчээ. ХЗХ-ны хохирогчид тэр байтугай банк дампууруулагчдын 30 тэрбумын зээлийг төр дааж болсон юм чинь малчдыг банкны зээлээс, хүүхдүүдийг нь сургалтын төлбөрөөс чөлөөлж яагаад болохгүй гэж хэмээн бодогдсон. “Үр, хүүхдээ боловсролтой болгохын төлөө чармайж байгаа ч малаа барснаар үлдсэн төлбөрийг төлж чадахгүй боллоо. Төр засгаас бидний амьдрал ахуйг нүдээр харж, шийдвэр гаргах хэрэгтэй байна. Бодлого, бодит байдлын хооронд ихээхэн зөрүү бий. Тиймээс өвөлжилтийн байдлыг нүдээр үзэж, малчдын амьдралтай биечлэн танилцсаны хувьд мөн төрийн ачаа үүрэлцэж ирсэн хүний хувьд, хөдөөд хандсан “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ байгуулан ажиллаж байгаагийн хувьд бидний санаа, бодлыг төр засагт дамжуулж өгнө үү” гэсэн захиас, хүсэлтийг малчид Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчид дайж байлаа.
Энэ жил Засгийн газар мал оторлуулах, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай гурван удаа тогтоол гаргасан. Хадлан тэжээл бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бага оврын техник нийлүүлж, өвөлжөө, хаваржааг нэгдсэн журмаар зохион байгуулсан. Малчин түмэндээ туслах хөдөлгөөн өрнүүлж, ОБЕГ-ын дансанд иргэд, байгууллага, аж ахуй нэгжээс 580 сая төгрөг, 50 сая төгрөгийн бараа, материал цугласан бол улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарцуулаад байна. Засгийн газраас энэ сарын эхээр 13 аймагт 2200 гаруй тонн өвс,тэжээл, гурил будаа, түлш, эм зэрэг 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий тусламжийн зүйлийг хүргэх цуваа гаргаж малчдыг дэмжиж байгаад хөдөөгийнхөн баяртай байна. Харин хандив, тусламжийг эздэд нь хүргэх, хэрэгжилтэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэвлэлээр дайлаа.
Гурван аймгийн есөн сумын 24 айл, өрхөөр орж малчидтай уулзахад бидэнтэй хамт явсан Д.Арвидахбаатар эмч малчдыг үзэж, оношилж, эмчилгээ, эмийг нь бичиж, мал зүйч Б.Минжигдорж гуай арга зүйн зөвлөгөө өгч явлаа. Зам цас, бартаа ихтэй ч машины хүчээр ажралгүй туулж, хааяа төөрснийг эс тооцвол бид зорьсон газартаа сааталгүй хүрч чадсан билээ.

Бидний уулзсан малчид янз бүрийн амьдралтай. Ажилсаг, авхаалжтай, арчаатай айлын мал онд тарган орж, эзэн нь санаа зовох зүйлгүй байгаа бол туршлага муутай, залуу малчид, өвс тэжээлээ базаалгүй төрийн гарыг хараад сууж байгаа хүмүүсийн мал хорогдол ихтэй нь нүдэнд илхэн. Баруун бүсийн нутгаар сүүлийн гурван жил дараалан ган зуд болсон.
Хадлан тэжээл авах боломжгүй, мал тарга тэвээрэг муутай учраас хүйтний ая даахгүй. Зарим нь хүн бүл дутмаг, бага насны хүүхдүүдээ харах уу, малынхаа араас явах уу гэсээр адуугаа алдчихаад араас нь явж чадаагүй гэцгээж байлаа. Зудын аюул нүүрлэсэн ч хохирол багатай даваад гарчих хашир малчин цөөнгүй байна. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын гавьяат малчин О.Дорж “Мал өсөхөд сэтгэл, зүтгэл чухал. Эзнээс их зүйл шалтгаална” хэмээн ярьж байна. Тэднийх 4000 гаруй малтай. Дэлхий дэмжиж, хангай харж, төр засаг анхаарч байгаа болохоор ажрахгүй биз ээ. Гэхдээ цаг болоогүй, хавар урт учраас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мал төрийн хамгаалалтад байна гэж хуульчилсан юм чинь хүнд хэцүү үед төр засгаас малчдыг анхаарах ёстой гэж ярилаа. Архангай аймгийн Хайрхан сумын малчин Б.Нацагдорж гуайнх малаа хорогдолгүй авч гарсан өрхийн нэг. Тэдний хөгшин Дуламсүрэн гуайг нутгийнхан ажилсаг Дууяа гэлцдэг юм билээ. Хүйтэнд мал цантах нь даарч бээрч осгоход хүргэдэг. Манайх малынхаа нурууг байнга арчиж хуурай байлгадаг. Шөнө малаа хучиж хонодог юм хэмээн хуучлах зуур Дууяа гуай хоёр ч удаа цай чанаж, хоол хийгээд амжсан. Настай хүн гэхэд гялалзуур гэж жигтэйхэн. Тос хайлж, хайлмаг хийж, өөрийн гараар түүсэн нэрс жимсийг нэрмэл архины сувстай хольж дарс хийснээрээ шахах янзтай.
Аппаратны гэрэл гялсхийлгэн зураг авах зуур “Бурхан тэнгэр минь ээ” хэмээн уулга алдах, цайлган тэр ижий очсон хүн болгоны сэтгэлд тод үлдсэн юм.
Архангай аймгийн Өгийнуур сумын малчин Н.Өгийдалайгийнхаар очиход өвсөө хурааж, хашаа хороогоо цэвэрлэсэн байдлаас мөн л өвлийг өнтэй давж байгаа айл байна даа гэх сэтгэл төрсөн. Тэднийх 1000 гаруй малтай. “Өвлийн бэлтгэл сайтай орсон болохоор 30 гаруй төлөг, борлон хорогдсон. Цаг гайгүй бол нэг их зутарчихгүй байх. Банкнаас таван сая төгрөгийн зээл авсан. Ноолуур гарчихвал болчих болов уу. Гэхдээ ноолуурын үнэ унаж байгаад сэтгэл дундуур байна” гэж гэрийн эзэн ярилаа. Өгийнуур сумын Дойт бригадын малчин Ц.Хүрэлбаатарынхаар очиход зудын хөлд сөхөрч хотоо харлуулсан улс угтсан юм. “Өвс муутай, отрын адуу их орж ирснээс бэлчээр талхлагдсан. Их хүйтэрснээс мал хорогдож байна. Хавар мал төллөхөд гаргахаар нөөцөлсөн өвсөө дууслаа. Мал хорогдож байгааг харах хэцүү, заримдаа хямраад байх юм. Адуугаа алдчихсан, олоогүй байна” гэсээр биднийг угтлаа. Гэргий С.Тунгалагтамир нь “Өдий болтол өсгөсөн малаа нэг жилийн зудад үхүүлээд байх хэцүү юм. Энэ жил эрт хүйтэрлээ. 12 дугаар сарын 20-доос эхлэн цаг хүндэрч нөөцөлсөн өвс, тэжээлээ дууссан. Манай хонинууд адуу, үхрийн сүүлийг юу ч үгүй зулгаагаад идчихсэн. Үхрүүд ч хонины ноосыг зулгаачих юм” хэмээн ярилаа.
Цас зудын аюул харанга дэлдэж байгаа ч хөдөөгийнхөн “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэгчээр өвлийг давахаар зүтгэж байна. Хэцүү байгаа ч болох байх гэсэн монгол хүний уужуу ухаан, амны билгээс ашдын билгэ гэлцдэг өөдрөг бодол сэтгэл, малынхаа араас цаг наргүй зүтгэсээр зовлон шаналлыг түр ч атугай мартсан хөдөөгийнхний дүр зургийг тэндээс харж болохоор юм. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас, тэвдэж явахад тэвнээр тусла” гэж монголчууд хэлэлцдэг. Тэдэнд тусалж, дэмжиж чадахгүй байлаа гэхэд дулаан байрандаа дугжрах биш, тэнгэр хангайн аашинд сөхөрч, аргаа барсан малчдаа зорьж очоод халуун дулаан үгээ хэлээсэй. Зүдэрсэн малчдад ядаж сэтгэлийн дэм хэрэгтэй байгааг хүн болгон бодож эргэцүүлээсэй гэсэн бодол төрж байлаа. Мал нь малаа барьж идэхдээ тулсан зуд олон өвлийг давах сургамж боллоо. Цаашид өвөл болгон малаа тавьж туух бус өсгөж үржүүлэх, удмын санг нь сайжруулахын тулд мал эмнэлгийн тогтолцоог өөрчлөх, даатгалын санд хамруулах, малжуулах төслийг үргэлжлүүлэх олон асуудал тавигдаж байна. Төрийн бодлого хөдөөгийн хот айлд хүрч хэрэгжээсэй билээ.
Ч.Үл-Олдох /ul-oldoh@zmail.mn/
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zaabal deed surguuli tugsuh undur tulbur tuluh shaardlaga baidag ch yum uu ugui ch yum uu bodood uzeerei humuus ee
[ Хариулах ]chi surch boldog busad ni surch boldoggui yumu hun l bolson hoino ur huuhedee hunii daitai medleg bolowsroltoi bolgchih yumsan geed gadaa gandaj, huduu huhurch ywaa humuusg ingej heleh hereg yun unuudr niigem uuruu tiim bga uchir etseg ehchuud ingej zowj bn surahgui bol hen ch bolchood bn shde unuudr zaluchuud ulam ih surah heregtei undr zugeer neg deed surguuli tugschuud turiin alba hashdag ene baidliig unuudr uurchluh yostoi yu geh geed bnu geheer 4jilin bachelor-iin zeregtei hun ter ajil albiig awch ywahad medleg bolowsrol ni hangaltgui bgaag tur zasgin shiidwer gargach nar mani olj haraasai gadni uls oronuudin turshlagiig sudlaasai gej helmeer bn, amjilt!!!!
[ Хариулах ]Khaan bank uhsen malaa av. Yun zeel tuluh
[ Хариулах ]Малчид гэлгүй улс даяараа л санхүү эдийн засгийн хямралтай өнөө үед банкны өрийн өмнө хэцүүдэж байна. Ядаж байхад банкны өр барагдуулах албаныхан өдөр шөнөгүй утасдаж янз бүрээр хэлж дарамталаад байх юм.
[ Хариулах ]tiimdee, ene huduunus irj eej aavinhaa munguur arhi uuj zengeenii gazruudig l tetegddeg shdee, tolgoidoo bagaasaa yum hiigeegui humuusd zeel avch surguulid yavuulah shaardlaga alga bna. yum surahgui, harin huuhnuud mungu duushaar bie unleed buun uvchin taraadag l baih...
[ Хариулах ]unen shuu bas l. ugaasaa ene tsoohon hun amtai mongold chini bugd deed bolovsroltoi bolchood tushaagaad baival hen hiih yum. ternii orond yagaad uschin, mujaan bolj boldoggui yum be. tgd bur huviin chanargui surguulid oruulahiig ni yana.
[ Хариулах ]ene Ul-Oldoh chini niigmiin toli sonind baihdaa Enkhbayariin esreg jinhene kompanit ajil urnuuldeg baisan shde. odoo yu bolchihood Enkhbayart naaldaad magtan duulaad yawaad baigaag oilgohgui. Mungu harj huvirdag uudgui huuhen yumdaa.
[ Хариулах ]ХААН Банкинд өртэй хүмүүс өрөөн бүү өг төр иргэдээрээн даапаалж 25000000 аар толгой угаасан учираас бүү өг
[ Хариулах ]Uneheer yu ch surahgui hudlaa baar tsengeenii gazraar heseed yavdag uhamsar muutai oyutnuudiin toloo eej aav ni ingej zovj bgaag oilgodog bolov uu. Er ni malnaasaa dor uhamsartai teneg belenchleh setgelgeetei oyutnuud ih bolj bna. Oyutan nertei ohiduud ni ene ter zaluuchuud erguulj ger bul uimuulj heruul margaan uusgehees uur hiij bga surch bga yum alga bna shde.
[ Хариулах ]