GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9227)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмий

Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмийМанайхан улс төрийг сайн ярьцгаадаг.


Үерийн буруутан

Үерийн буруутанДэлхийд алдартай “Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн дугаар бүр “Дэгжин хөгжихөд түлхэц болдог оюун ухаан (intelligence),


Хувь тэнцүүлэх сонголт

Хувь тэнцүүлэх сонголтМонголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ.


Улстөрч зуд

2010 оны 2-р сарын 9
Улстөрч зуд
Зуд гэж юу вэ?
Монголчуудад зуд гэж том гамшиг нүүрлэж байгаа гэнэ. Зудыг гадаад хэлнээ орчуулахад төвөгтэй гэж орчуулагч ярьж байна. Учир нь бидний нэрлэж заншсан зуд гэдэг нь ихээхэн хэмжээний цасыг хэлэх ба хоол ундтай бол хүн, малгүй зутрахгүй байх боломжтой. Хачирхалтай нь бусад орнуудад манайхаас хэд дахин их цас орсон ч сайндаа л хотын аврагчид зам гаргаж орхивол санаа зовох юмгүй. Эндээс харахад их цасыг зуд гэж хэлж болохгүй бололтой. Тэгвэл юуг зуд гэж нэрлэх, бас хаана болдог вэ гэсэн асуулт гарна. Сонирхолтой нь Монголын хөдөөд, малдаа хадлан бэлдээгүй малчиныд гэсэн хариулт гарчээ.

Монголчууд зуд үйлдвэрлэдэг өөрийн гэсэн технологитой. Хэн нэгэн этгээд өөрийнхөө төлөө бус хотынхныг турааж алахгүйн тулд, дээр нь Чингисийн Монголын өв соёл, ёс заншлыг авч үлдэхийн тулд малчин болно. Тэднийг зоригжуулагч, соён гэгээрүлэгчийн арми байдаг. Тэр нь хөдөө байсан нь хотшиж, хотод амьдардаг нь Америкад суурьшсан хөдөөгийн сайхныг магтан дуулагч урлаг, яруу найргийнхан. Тэд уянгалаг эх оронч яруу найргаа Парисын цамхаг дээр уншиж суухад, түүнд итгэсэн нэгэн эр улс үндсээ аврахаар мал дагаж хөдөө хөхөрнө. Гадныхан “Монголд юу үзэх гэж ирдэг вэ” гэсэн асуултад 90 хувь нь малчдын амьдралыг гэж хариулжээ. Энэ нь манай малчид дэлхийд хосгүй үзмэр болоход ойртсоныг гэрчилнэ.

Зуд хэрхэн төрдөг вэ?

Жилд арван саяар нэмэгдэж байгаа мал зудын таатай орчинг үүсгэнэ. Гэхдээ малчин малтай болохоороо зуд болдог гэвэл нүгэл. Малчин малтай байж болох боловч зудтай байхын тулд өвсгүй байх нь гол үзүүлэлт. Дээр нь хавар, намар шаардлагатай. Гэхдээ зүгээр нэг биш. Тэжээл тарих аргагүй шуурсан хавар, хадлан авах боломжгүй усаар шаагисан намар. Дээр нь цас ордог өвөл, найр хийдэг зун байхад зудын бэлтгэл хангагдсанд тооцно. Ийнхүү зудын тохироо бүрдсэнээр өвөл болсон тохиолдолд зуд болох нь тодорхой болно.

Гадныханы ажсанаар бол хэдэн маддаа жаахан тэжээл бэлдчихсэн малчид шиг жаргалтай өвөлжих амьтан энэ дэлхийд байхгүй аж. Цэлийсэн талын цэвэр агаарт ориг мах, идэж хотын шуугианаас алсад дуртайгаа хийх, эс хийх эрх эдэлж насыг барна гэдэг өндөр хөгжилтэй орны иргэдийн хойт насны мөрөөдөл. Гадны нэгэн иргэн “Монголын зуд гэдэг нь малдаа өвс тэжээл бэлдээгүй малчны заль” шууд гэж хэлсэн гэдэг. Тэрээр цааш нь хэлэхдээ “Асар уудам нутагтай энэ оронд бэлчээр үнэгүй, хүсвэл хэн ч хаанаас үнэгүй тэжээл бэлдэх боломжтой. Дээхнэ үед ямар ч техникгүйгээр гараараа өвс бэлдээд хэнээс ч тусламж хүсэхгүйгээр өвлийг давдаг байсан. Одоо монголчуудад ганц жижиг трактор байхад бүтэн сумын мал өвөлжих тэжээл бэлдэх боломжтой болсон. Зун найр хийсэн малчин, морь уясан дарга нарыг л харж болно” гэжээ. Эңдээс дарга яагаад зуданд буруутай вэ гэдэг асуулт гарна. Залхуу малчны хотонд зудыг эх баригч нь багийн даргаас эхлээд Ерөнхий сайд гэсэн асар том пиарын баг байдагт хэргийн учир оршино.

Өвлийг зуд болгох технологи
Энэ том багийг мэдээллээр хангагч нь мэрэг, төлөгчдөөс ялгагдахаа больсон ус, цаг уурын нэртэй байгууллага. Тэд өвөл болохыг өвөл болсоны дараа мэдээлхээс гадна, өвөл нь зунаас хүйтэн гэдгийг гурван ес эхэлсэн хойно нуулгүйгээр зарлана. Нэгэнт улс орон даяар хүйтэрсэнийг зарласан тул багийн дарга сумын даргадаа хоёр төө цас орж, хоёр төл осгож үхсэн тухай зоримог мэдээ илгээнэ. (Үнэн хэрэгтээ сөөм цас орж, нэг төл харангадаж үхсэн) Хэдийгээр нэг багийн дарга ийнхүү мэдээлсэн боловч ийм л мэдээ тэсэн ядан хүлээн, гиюүрч суусан сумын дарга бүх багийн бэлчээр таван төө цас, мөсөөр хучигдаж малчид бүгд хөлдүүс болсон ба хэдэн хонийг нь өөрөө эрийн сайнаар авч үлдсэн баатарлаг мэдээ аймгийн даргадаа дамжуулна. Уг нь нэг ч малчин осгоогүй. Гэхдээ ийм мэдээ малчдын зунжин найрласан банкны өрийг хүчингүй болно. Аймгийн дарга нарыг Үндсэн хууль зөрчих аюулаас урьдчилан сэргийлсэн сайн мэдээнд тооцогдоно. Учир нь Үндсэн хуулинд хүн биш мал төрийн хамгаалалтад байна гэж заасан.

Мал үхвэл эрх баригчид Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орно. Энэ цагаас эхлэн дунд шатны зудын пиарчид хоолондоо орох ба аймаг, нутгийн зөвлөл гэх нэрээр багаар бодход 50- 250 саяыг хүртэнэ. Гэхдээ ус, элс хоёр ч хязгаартай байдаг тул өвсгүй, амны фигуртай, зудыг зүрх зүсэм зурагласан нь илүү их мөнгө хүртэнэ. Хүний аминд хүрсэн ханиадны томуутай тэмцэхэд мөнгө олдоогүй гэдэг. Гэтэл цахилгааны төлбөрөө хийгээгүй Эрдэнэт үйлдвэр, төрийн хувийн өмчөө ялгахаа больсон ТӨХ хонины амийг авархаар нүд ирмэхийн зуур овоолж гайхуулна. Энэ бүхнийг бахдан харсан Ерөнхий сайд УИХ, НҮБ, донор орнуудад төр малаа хамгаалдаг Ардчилсан үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд сэтгэл санааны биш хэдхэн ногооны тусламж үзүүлэхийг уриална. Тэр ногооноор нь сумын Засаг дарга өвсний, аймгийн дарга нь тээврийн бизнес хийж, нутгийн зөвлөл сонгуулийн, намын гишүүд нь өөрсдийнхөө пиарыг хийхийг Ерөнхий сайдаас илүү мэдэх хүн байхгүй. Гэхдээ зуд намын пиар, нам ерөнхий сайдын пиарыг хийдэг тул нүдээ аньж чихээ бөглөхөөс өөр аргагүй. Тиймээс Ерөнхий сайдад өвс хаддаг малчин хайснаас өвлийг зуд болгох нь илүү хялбар байж таарна.

Х.Баттөгс

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(13)
  • Зочин      119.40.98.XXX
    2010 оны 2-р сарын 9

    MALCHID UNEHEER DAWARCHEE. JIL BOLGON UNADAG TSASIIG ZUD GEED L, ALBATAI YUM SHIG TOR ZASGAAS TUSLAMJ NEHEED L, ZEELEE TOLUULEED L, HUUHDEE UNEGUI SURGUULNA, TOROOS HALAMJ, YAMAANDAA MONGO AWNA. TEGSEN MORTLOO NEG CH TOGROGIIN TATWAR ULSAD TOLOHGUI, ULS ORNII HUGJILD YAMAR CH HUWI NEMERGUI. ZALUUCHUUD NI ARHICHIN, HULGAICH, TAMHICHIN, HOTOD IREED GEMT HERGIIN EH UUSWER BOLDOG NOWSHNUUD

    [ Хариулах ]
    • spirten D      202.180.218.XXX
      2010 оны 2-р сарын 9

      ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна. урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ. урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй. єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө. дангаар нь өгч болохгүй. Д витамины дутагдалд орж рахит болсон бол 4-с дээш дуслаар єгнє. витамин дараах тохиолдолд хэрэглэнэ. - бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилт(Жнь: хєл майг болох г.м)-ээс урьдчилан сэргийлэхэд - рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд . 1шилийг 3-4 cap ууна. 20.000тєгрєг. хаягаар хүргэж өгнө. yтac:99975275

      [ Хариулах ]
      • Зочин      119.40.98.XXX
        2010 оны 2-р сарын 9

        NAAD SPIRTEN D-gee ***UNDUU CHIH

        [ Хариулах ]
    • man      203.169.52.XXX
      2010 оны 2-р сарын 9

      unen shuu ajilgui muusain malchid,zun namargui bayar naadam heseed,ovol bolohgui ym shig,ulsaas ingej tejeehee bolivol taarna,nad met n teglee geed mah zugeer ogdog bish denduu erhluuleh ym ene tor zasag,halamj hair chin hetreed dampuurah vii dee

      [ Хариулах ]
      • eeee      140.130.95.XXX
        2010 оны 2-р сарын 9

        >Хачирхалтай нь бусад орнуудад манайхаас хэд дахин их цас орсон ч сайндаа л хотын аврагчид зам гаргаж орхивол санаа зовох юмгүй. Эндээс харахад их цасыг зуд гэж хэлж болохгүй бололтой.< Erhem setguulchee ene mini zud gesn todorhoilolt: Yamar niigemd,yamar amidraliin hew mayag zonhilson, aj ahui erhlehlej bga technology, hen haana amidarch bgaagaas hamaaruulj ih tsas orson bolon tsochir huitreh baigaliin onts ayultai uzegdliig zud genee.Mini nz setgetsiin emlegt ochij uzuulsen deer yum shig bn haana tursun, haana amidarch bgaga martchihsan yum shig bn ta!!!

        [ Хариулах ]
        • zud      202.179.10.XXX
          2010 оны 2-р сарын 9

          turiin alban khaagchid tuslamjiin zudand nerbegdeed bna. baiguullagaas ni zudiin khandib abna. nutgiin zublul khandib abna. ulaan zagalmai bas mungu nekhne. surguuli, tsetserlegiin khuukhduud ni bas tuslamj ugnu gej mungu nekhne. ubs khadlan beldeegui malchdaas bolj khuukhduud maani talkhgui khoolgui khonokh ni ee

          [ Хариулах ]
          • Зочин      202.170.82.XXX
            2010 оны 2-р сарын 9

            tsas ih orsonoos bolood minii 1 muu delguur holdood hamag baraa maani muudsan nadad tor zasag tuslah uu. baigaliin gamshigaas bolloo. hodooniihon urdaas ni hotiinhon hoinoos ni garsan ym uu

            [ Хариулах ]
            • Зочин      202.170.82.XXX
              2010 оны 2-р сарын 9

              ogtsom huitersnees bolood minii car holdson. ene bol bas baigaliin berhsheel mongoliin tor nadad tusal. mal huwiin omch mashin bas huwiin omch

              [ Хариулах ]
              • Зочин      202.170.82.XXX
                2010 оны 2-р сарын 9

                zun namar 2-t busendee mod hondlon hawchuulchihaad arhi tamhi unertuuleed 1 l ih mori yarisan ulsuud baidag biz dee. maliinhaa owsiig beldehed yadag ym be. bid bolohoor mashiniihaa garaj nuurs tuleegee beldene. esbel bid tsonhoo dulaalalgui baij baigaad toroos demjleg abch tsonhoo dulaaldag ym uu, obol bolno tsas orno huiten bolno gej medej baij beldeh estoi biz dee.

                [ Хариулах ]
                • Зочин      202.170.82.XXX
                  2010 оны 2-р сарын 9

                  namaig medee orohod l nemnee laa shudenz nehsen ulsuu baisan ene bol 1960-d onii ue odoo ch nehseer baih ym. minii naiz zam deer gulgaad LAND-200 morgood orond orson. ene baigaliin berhsheel mon uu mon tuunii oriig tor zasag tol , malchid naizad maani 100 , 100 gr nooluur ogch tusal. ta nar tuunees maani olon jil tuslamj absan odoo 1 udaa tusal

                  [ Хариулах ]
                  • zochin      202.72.241.XXX
                    2010 оны 2-р сарын 9

                    khorshoo bolood niitiin hucheer ajillaval gaigui l baikh daa

                    [ Хариулах ]
                  • zochin      202.70.36.XXX
                    2010 оны 2-р сарын 9

                    Malchid gej bas neg halamjiin buleg uuschee.hotod uuriiguu bolgood hund gai lai bolohgui amidraad bgaa humuus n torguulchih yum bna l da muljuulseer bgaad bas emzeg davhargad ochchihvol amar boloh n de tetgemj tuslamj avaal Te

                    [ Хариулах ]
                    • mn`      141.156.218.XXX
                      2010 оны 2-р сарын 9

                      baigalin huchnii umnu medeej bidnii huchin muhusduj l taaraa, Gehdee buh malchid iim bish ch gelee yurunhiiduu iim dur zurag ajiglagddag shu. Hun bolgon l huduuniihnii ih nairladagiig gaihdag.

                      [ Хариулах ]