Хотын хөгжил юунаас эхэлдэг вэ? Энэ асуултад "Хувь хүнээс эхэлдэг. Нийгэм маань хөгжиж байгаа ч хүмүүс нийгэмтэйгээ зэрэгцээд хөгжиж чадахгүй байгаа юм шиг санагддаг" гэж дуу нэгтэйгээр хариулах залуус бол "Найрамдал" сургуулийн 11а ангийнхан.
Хотын хөгжлийн талаар болон залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар хангалттай байдаг эсэх талаар тэдэнтэй ярилцлаа.
Б.Золзаяа:
-Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүй гээд баар цэнгээний газруудыг залуучууд ихэвчлэн сонгодог. Чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх газар уг нь олон биш ч хэд хэдэн газар байгаа гэж би боддог. Хүүхдүүд мэддэггүй юм уу, эсвэл очъё гэж сонирхдоггүйдээ ч юм уу нэг их ойшоож үздэггүй. Жишээ нь, кино театрууд, бас "ВЕ" клуб байна. Найзуудтайгаа кино үзье гэхээр яршиг аа нэг газар оръё гэж хэлэх нь их байдаг.
Энхболор:
-Чөлөөт цагаа өнгөрөөнө гэхээр зарим хүүхдүүд буруугаар ойлгодог. Чөлөөт цагаа заавал баар цэнгээний газруудаар өнгөрөөх албагүй шүү дээ. Янз бүрийн дугуйлан секц байна. Бүр болохгүй бол найз нөхөд анги хамт олноороо заал аваад тоглож болно.
Г.Дөлгөөн:
-Найз нөхөдтэйгөө нийлээд алхах газар байдаггүй. Энд тэндгүй л байшин барилга баригдаж байна. Явган хүний зам гэж байхгүй болчихсон. Автомашины замтайгаа хаяа дэрлээд явган хүний зам нь байж байдаг. Араас хэзээ машин ирээд мөргөчих бол гээд л айдастай. Тэгээд мөн явган хүний зам нь хүртэл шороон зам шиг. Хөл муутайхан хөгшин хүн бол бүдрээд уначихаар тийм тааруухан шүү дээ.
Ч.Гансүх:
-Цэцэрлэгт хүрээлэн бараг байхгүйтэй адил. Байгаа хэдийг нь хувийн хэвшлийнхэн өмчилчихсөн. Тэгээд тэнд нь орж суух гэхээр жижүүр манаач нь хувийн өмч гээд хөөгөөд байдаг. Урьд нь ороод сууж болдог байсан цэцэрлэгүүдийг хүртэл хаачихсан байна билээ.
А.Энхнаран:
-Орон сууцны байрнуудын өмнө тоглоомын талбай байдаггүй. Ганц хоёрхон тоглоом аваачиж тавиад л тоглоомын талбай болгочихсон юм шиг ярьдаг. Хотын төвөөрөө бол арай дээр байх л даа. Харин хотын зах руу бол тоглоомын талбай байтугай суух сандал ч байдаггүй.
Б.Бүжинлхам:
-Урьд нь парк дээр очиж тоглодог, зугаалдаг байсан бол одоо бүр парк ч үгүй болсон. Паркт хүүхдүүд цагийг зугаатай өнгөрөөж чаддаг байсан.
Дашбаатар:
-Чөлөөт цагаа өнгөрөөж байгаа хүмүүс нь аятайхан байж чаддаггүй. Энд тэндгүй хогоо хаяна, шүлсээ хаяна, сандал, зарлалын самбарууд дээр янз бүрийн юм бичнэ. Сандал хайраа илчлэх ч юм уу, танилцдаг самбар биш шүү дээ. Хажуугаар нь өнгөрч яваа монгол ч бай, гадаад ч бай ямар ч хүнд тийм ч таатай харагдахгүй л байх. Машинтай хүмүүс хүртэл цонхоороо хогоо гаргаад хаядаг нь муухай харагддаг. Бидний үеийнхэн хаана ч явсан хогийн сав байхгүй бол хогоо халаасандаа, цүнхэндээ хийгээд л аваад явдаг. Хогийн савтай газар очихоороо хогоо хаядаг тийм байдалд суралцах нь зөв байх.
Б.Даваажав:
-Ангиараа хичээлээ тараад аятайхан газар очьё гэвэл яг үнэнийг хэлэхэд Гандан дээр л очдог. Дулаарахаар Зайсан гардаг. Тэгээд л очих өөр газар олддоггүй. Хүүхэд залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулвал сайхан л байна.
Г.Ундрам
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёооо яг үнэн юм бичсэн байна. УБ хотод гадуур гарах ямар ч боломгуй шуу. Явган хуний зам гэж бараг бхгуй болж байна. Төв замын дагуу л гэхэд нил шороо. Арай ч дээ. Хот тохьжуулалтын газар гэж байдаггуй юм шиг байгаа юм
[ Хариулах ]чи монгол биш гомо залуу байна.бичсэн аяс чинь тэгж санагдуулж байна
[ Хариулах ]... chi tegvel gomo sudalaach manin bndaa deer bichsen hun ....shal oor yum sanal bodoloo helj baihad cham shig niigmiin shaaruud sandal deer suugaad pc harj baisanaas shavar zuuraad nuh uhaarai .... laitai har atsaa
[ Хариулах ]зөв зөв цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын төв байгуулъя. үр хойч маань бас утаанд хахаж цацан өснө гэхээр хэцүү л байна шүү.
[ Хариулах ]явах үнхээр байхгүй шүү байхгүй болхоор баарлуул орхоос өр араггүй болдог байх
[ Хариулах ]Huwi hvnees eheldeg gej yag vnen, onoogiin zaluus bid nar uhamsar alga. Mashiniihaa tsonhoor heneg ch vgvi Bananii halis shidej baigaamdaa. Hajuugaar ni gvitsej ochood muuhai harahaar oilon tolgoitoi teneg haltar yumnuud baidag. Amerikt tamhinii vnsee ch hogiin sawand hiideg geed boddoo gudamjindaa....
[ Хариулах ]Bitgii ta nar xuts!!! xutsdag malnuud be? Exleed xunii xudulmuriig unelj sur za. xotod park baixguieeee gev uu? Tegvel Sukh baatariin talbai yu yumbe? ta nariin shulsee xayadag nusaa niideg gazar shude. Bas Suxbaatariin talbain zuuxen tald usan orgiluurtai sandaltai gerel chiidentei tseverxen park bga bish yu yumbe? bitgii tegj xutsajiii bi tanai site-d gomdol gargana za yu
[ Хариулах ]Хэ хэ. чи ер нь УБ-с ондоо том хотод явж узээгуй нөхөр юм шиг байна да. Ийм өчүүхэн Сүхбаатар-н талбайдаа сэтгэл нь ханаад л сууж байдаг. Эд нар зугаалах "Цэцэрлэг"-н тухай ярьж бна. Зулэгжуулсэн,Модтой,Маш том талбайтай. Кинон дээр гардаг New-York хотын "Central Park"
[ Хариулах ]oo. Deedeh neriig n unshaagui ym bn :)
[ Хариулах ]zuw shde unen shde hot tohijuulaltiin hun ingej helj bna shde zuw zuw bitii ta nar huts za bas ( ix delguurees tsirk orox zamd zunduul gazar bnshde Xarin ch mongol uls xugjij bgaa shu tegj yarival olon olon shilen barilguud bna
[ Хариулах ]Парк гэхээр тоглоомуудтай зугаацдаг парк боддог бололтой, үнэндээ зүгээр л ногоон парк үнэхээр их хэрэгтэй байна. Дундуур нь дугуйгаар эсвэл өглөөний гүйлт хийх замтай, хүн хэвтчих зүлэгтэй, хүүхэд нохой тоглочих томхон талбайтай, нялх хүүхэд, ахмадууд суугаад салхилчих сандалтай, маш их модтой ийм л парк хэрэгтэй байна. Шинээр ийм парк хийх хэрэггүй, зүгээр л одоо байгаа парктаа мод, зүлэг тариад, хашааг нь буулгаж нээхэд л болно. Бас зайсан толгой баруун талыг тэр чигээр нь ногоон парк болгож болох байсан, даанч цэцийн байшин, бурханы шавар баримал, за тэгээд одооноос муухай муухай хашаагаар хашчихаад газаргүй болсон байна лээ.
[ Хариулах ]Явган явах газар үнэндээ байхгүй. үнэндээ УБ-ыг харахаар арай ч дээ гэж л бодогдох юмдаа яг эзэнгүй ундуй сундуй гэр орон шиг...хог шороо баас шээс утаа униартаа дарагдаад ямар ч тохижолтгүй хүн амьдрах нь битгий хэл муухан нохой бас гахай ч оромжиндоо ингэж амьдардаггүй байхдаа..
[ Хариулах ]busad huuhdiin adil sanalt bna
[ Хариулах ]ER NI IH TENEG HOT SH TE. HUNII TULUU GESEN YU CH BGUI.
[ Хариулах ]deed taliin tenegt cham shig hodoonii yumnuudaas bolj niislel hot utaatai shorootoi deer ni buduuleg irgedtei bol b.gaa shu hodoo min
[ Хариулах ]choloot tsg ongorooh gazar joohon howor ch gesen zaawal baar sawand orj choloot tsag ongorooh alba baihgui bizdee ter bol oorsdiinh n dur. tegeed ter barand chini dandaa joohon ohiduud suudag bizdee ternii orond sekts duguiland ywj ooriigoo hogjuuleech.
[ Хариулах ]solongoschuud harin hoorhon ovliini baaz barisan banle shde. mongold ochhooroo ovol ochij saihan gulgana da
[ Хариулах ]