GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9397)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Э.Бат-Үүл: Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй

Э.Бат-Үүл: Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй-Юу энэ хүнийг ийм болтол сохолчихсоныг ёстой бүү мэд. Зүгээр, “жижигхэн байна даа” л гэж хэлэх байна. Энэ нийгэм чинь шал өөр зүйлийг хүсээд байна-


Маажуур авгай

Маажуур авгайЗа ганц биесүүд нь гараа өргө дөө.


Oyutolgoi LLC proposal to set up a 24-mw diesel power plant accepted

Oyutolgoi LLC proposal to set up a 24-mw diesel power plant acceptedThe Energy Regulatory Authority has given its assent, as a special case, to a proposal by Oyutolgoi LLC to set up a 24-mw diesel power station and distribution network.


Ерөнхий сайд “Ройтерс” агентлагт ярилцлага өгөв

2010 оны 2-р сарын 9
Ерөнхий сайд “Ройтерс” агентлагт ярилцлага өгөв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв.

Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, энхийг сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, өвөлжилтийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа.

Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл  хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.  

1997 онд “Ашигт малтмалын тухай хууль”-ийг батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож  монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талаас эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна.  

Уул уурхайн салбарын орлогоос олох хөрөнгөөс “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хувь, хишиг хүртээж эхэлсэн. Цаашид иргэдэд бэлэн мөнгө тараах бус харин эдийн засаг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой бусад хувилбарыг ч ярилцаж байна гэж Ерөнхий сайд хэлэв.

Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан 20 тэрбум ам долларын ашиг олсон. Цаашид монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох нь чухал. Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэж тэрбээр хэллээ.

Ерөнхий сайд С.Батболд: Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Блүмберг агентлагийн сурвалжлагчид ярилцлага өглөө.

Сурвалжлагч байгалийн нөөц баялгаа дэмий сүйтгэж ирсэн олон улс орон түүхэнд байдгийг дурьдаад, Монгол Улс чухам ямар замаар амжилтанд хүрэх гэж байгаа талаар Ерөнхий сайдын бодлыг асуулаа.

”Ер нь бусдын алдаа болон туршлагаас суралцах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой асуудлуудын хүрээнд аль ч оронд Засгийн газрын байр суурь баримталж буй бодлого, чиглэл нэн чухал. Уг чиглэлийг тодорхойлох үүднээс гадны хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдтэй төдийгүй дотоодын мэргэжилтнүүдтэйгээ санал солилцож байна. Энэхүү асуултын хариуг олж, саад бэрхшээлийг даван туулах арга замыг олох зорилгоор эдийн засгийн чуулганыг зохион байгуулсан. Манай оронд иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, улс орны хөгжлийг сайжруулах гол хөшүүрэг болох олон стратегийн ордууд бий” гэлээ.

Таван Толгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхдээ ард түмний ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж, түүний дараагаар бусад бусад орнуудтай гэрээ хэлэлцээр хийх нь зүйтэй” гэж тэрбээр ярилцлагадаа хэлэв. Ерөнхий сайд бусад асуудлаар хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(10)
  • Зочин      202.180.219.XXX
    2010 оны 2-р сарын 9

    Zov l yarisan baina. Zov zamaar heregjuuleh ni zuitei

    [ Хариулах ]
    • Зочин      202.179.24.XXX
      2010 оны 2-р сарын 9

      S.Bayr Su.Batbold 2 ch sain um hiij bn shu

      [ Хариулах ]
      • иргэн      202.170.82.XXX
        2010 оны 2-р сарын 9

        хулчигар бялдууч сайт бичсэн сэтгэгдэл оруулахгүй байна

        [ Хариулах ]
        • Зочин      202.179.20.XXX
          2010 оны 2-р сарын 9

          Баяр Батболд Элбэгдорж нар хамтарч ажиллаж чадаж байгаан хамгийн чухал

          [ Хариулах ]
          • Зочин      147.47.249.XXX
            2010 оны 2-р сарын 9

            Zuv, bid nar uursduu company baiguulad ygad gadaadiin hurungiin birj deer zarj mungu bosgoj uursduu ord gazraa ashiglaj bolohgui gej, odoo eniig hiih heregtei. gadaadiin company uud mongoliin ashigt maltmalaar 20 terbum dollar bosgood bhad bid nar ezen ni bj ygad chaddaggui ym. Odoo sursan medsen zuilee gargaarai zaluuchuudaa

            [ Хариулах ]
            • zochin      202.72.241.XXX
              2010 оны 2-р сарын 9

              yum hiih geheer ni namyn nohod ni hiilgedeggui yum baigaa bizdee sanaa ni saikhan lyum yum uzej nud tailsan bayan targan hun chin odoo ard tumnee bodokh bailgui dee

              [ Хариулах ]
            • Зочин      124.158.100.XXX
              2010 оны 2-р сарын 9

              manaihan uursduul tolgoigoo ajilllullj, gara hudulguh heregtei. aliin bgon hariinhnyg tejeej baih yum be.

              [ Хариулах ]
              • Зочин      203.91.114.XXX
                2010 оны 2-р сарын 9

                batboldiig demjdeg shuu. mgliig hogjuuleh hun suhbaatar aimgaas garna gej hen bilee dee zurhaich helsen ni ene hun bh shuu.

                [ Хариулах ]
                • kkkk      180.235.175.XXX
                  2010 оны 2-р сарын 9

                  Saidiig demjdeg shu. nudend dulaahan shan zaluu. businessiin uhantaiga mongolo hugjuuleh uhaana hosluulad bid bugdiig hol avch yvah chadaltai hunde.

                  [ Хариулах ]
                  • Зочин      69.236.171.XXX
                    2010 оны 2-р сарын 10

                    Mongoliin tuuhen deh hamgiin sul erenhii said.

                    [ Хариулах ]