GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9057)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold A familiar picture has come up in front of eyes. It is the sudden delay of the visit of the President Ts.Elbegdorj to the Russian Federation.


Is the Human Development Fund positive or negative?

Is the Human Development Fund positive or negative?Around 1.3 million children, elders and disabled citizens have already received MNT70 thousand each from the Human Development Fund before Tsagaan Sar


Chinalco in talks about JV with Rio Tinto

Chinalco in talks about JV with Rio TintoChina���s top state-owned nonferrous metals company Chinalco has confirmed in a Chinese newspaper


Ж.Батмөнх: Би хүнийг хэлмэгдүүлж байгаагүй

2010 оны 2-р сарын 9
Ж.Батмөнх: Би хүнийг хэлмэгдүүлж байгаагүй
"Түүхэн баримт” булангийнхаа ээлжит дугаарыг толилуулж байна. Бид үүнээс өмнөх гурван удаагийн цувралаараа Нүхтийг нийтийн амралт болгохоор шийдвэрлэсэн тухайн үеийн Улс Төрийн Товчооны хурлын тэмдэглэл, А.Цэдэнбал-Филатоваг байцаасан протоколыг бүрэн эхээр нь нийтэлсэн. 1990-ээд оны эхэн үеийн гол дуулиан бол "Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид"-ийн хэрэг билээ. Энэ хэргийн улмаас эрүү үүсгэгдэн мөрдөн шалгагдаж байсан хүмүүсийн нэг нь МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан Ж.Батмөнх юм. Ж.Батмөнх өөрт холбогдох хавтаст хэрэгтэй танилцаад тухайн хэргийг шалгаж байсан УЕПГ-ын мөрдөн байцаагч Уранцэцэгт бичсэн захидал тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Мөрдөн байцаагч Уранцэцэгт

МАХН-ын Төв хорооноос Ю.Цэдэнбалыг "тойрон хүрээлэгчид" гэсэн хаягтайгаар тусгай нэрсийн жагсаалтаар 1990 онд хуулийн байгууллагын хяналтад орсноос хойш удаан хугацаанд байцаагдаж мөрдөгдөж байгаа хүмүүсийн нэг Ж.Батмөнх би тэдгээр "тойрон хүрээлэгчидтэй" холбогдох хавтаст хэргүүдтэй ерөнхийд нь танилцлаа.

Миний хувьд эрүү үүсгэж байгаа гурван үндсэн асуудлын талаар би 1991 онд наймдугаар сарын зургаанд улсын прокурорт ( н.Бахдалт) бичсэн захидалдаа дэлгэрэнгүй тайлбарыг зохих үндэслэл нотолгоотойгоор бичиж өгсөн. Хэргүүдийн материалтай танилцсаны дараа тэдгээр тайлбар нотолгоонд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг нотлохыг хүсэж байна.

Энэ дашрамд би өөр нэг зүйлийг тэмдэглэхийг хүсэж байна.

1990 онд болсон МАХН-ын төв хорооны гурав бүгд хурал "тойрон хүрээлэгчдэд" улс төрийн дүгнэлт өгөх Комиссын илтгэлийг авч хэлэлцэхдээ биднийг оролцуулаагүй. Бидэнд намын шийтгэл оногдуулж хуулийн байгууллагын хяналтанд өгснийг хэвлэлээс мэдсэн. Намын байгууллагаас энэ тухай, тухайлбал надтай хэн ч уулзаж уг хурлын тухай танилцуулаагүй.

Харин аз болж прокурорын хавтаст хэрэгтэй танилцаж байтал "Жамбын Батмөнхөд өгөх дүгнэлт" гэсэн гарчигтай бичигдсэн нөгөө Комиссын дүгнэлт гарч ирлээ.

Үүнд огт худал буюу эсвэл үндэслэлгүй хэтрүүлсэн баримт цөөнгүй байна. Жишээлбэл  Ж.Батмөнх сайд нарын зөвлөлийн дарга байхдаа Ю.Цэдэнбалыг татгалзсаар байхад БНМАУ-ын хошой баатар болгосон гэжээ.

Ю.Цэдэнбал хошой баатар болсноос хойш арав гаруй жилийн дараа 1974 онд би сайд нарын зөвлөлд ирсэн шүү дээ. Бас Ю.Цэдэнбалын цээж баримлыг босгуулсан гэнэ. Би үүнийг огт санаачлаагүй. Түүхийг нь мэдэх хүмүүс би шүү.
 
Армийн генерал, Маршал цолыг би бараг албадаж олгосон юм шиг хүн үнэмшихэд хэцүү юм бичжээ. Цэргийн нөхдөөс оруулж ирсэн саналыг товчооны гишүүд урьдчилан ярилцаад хуралд санал гаргахыг надад зөвлөсөн. Би зөв л гэж үзээд санал гаргаж байсан. Харин Ю.Цэдэнбал эхлээд ийм өндөр цол хэргэм надад хүндэднэ гэх зэргээр үнэхээр ч татгалзаж байгаа аястай юм ярьж байснаа амралтын дараа болъё, эсвэл нууц тогтоол гаргаж байя, хувцас форм захиалж хийлгэхэд цаг хэрэгтэй гэх мэт юм яриад байсан. Тэгээд товчооны бусад нөхөд цөм л "Маршал" цол олгох саналаа хэлсэн. Өөр санал гараагүй. Хурлыг Ю.Цэдэнбал өөрөө даргалдаг шүү. Тэгээд шийдэж байгаа болохоор тогтоол гаргая гэж бүгдээрээ тогтсон хэрэг.

Батмөнх эрх тушаалаараа түрий барин олон арван хүнд орон сууцанд орох зөвшөөрөл өгч хотын АДХГЗ-ын ажлыг хүндрүүлэх, дээд сургуульд элсэх шалгалтын оноо хүрээгүй хүүхдийг дээд сургуульд оруулах гэх мэт үндэсгүй зүйлүүд бичигдсэн байна.

Орон сууц аргагүй олгомоор гачигдалтай ганц нэг хүнд хотын нөхөдтэй урьдчилан тохиролцож, заримдаа өөрсдөөр нь шалгуулж байж шийдэж өгдөг явдал мэр сэр гардаг.

Түүнээс биш хотын ажлыг хүндрүүлэхэд хүргэж байсан удаа байхгүй. Харин төвийн томилолтоор хөдөө олон жил ажиллаад эргэн ирсэн зарим хүнд мөн хотын нөхөдтэй тохиролцсоны үндсэн дээр захирамж гарч байж шийддэг тохиолдол байсан.

Дээд сургуульд элсэхийг хүссэн хэний ч өргөдөл байсан элсэлтийн дүрмээ баримтлан түүгээрээ шийд гэж хэлээд боловсролын байгууллагад нь (комисст нь) өгүүлдэг. Үнэхээр өнчин өрөөсөн зарим нэг хүнийг анхаарч үзэхийг зөвлөж байсан тал бий. Харин манай зарим удирдах нөхөд шууд цохилт хийж хэл яриа гаргахад хүрч байсныг би хувьдаа эрс буруушааж Улс Төрийн Товчоонд нэг биш удаа ярьж байсан. Эдгээр асуудлыг дахин шалгуулах нь зүйтэй байна.

Би хүнийг хэлмэгдүүлж байгаагүй. Харин хэлмэгдсэн зарим хүмүүст өөрийн бололцооны хэрээр туслах эрмэлзэлтэй байсан. Надад оны сүүлийн хагаст урьд нугаг заагдаж энд тэнд суусан хүмүүст хотод шилжиж суух, байртай болох хүсэлт тавьсан. Энэ тухай асуудлыг би ерөнхий хэлтсийн нөхдөд дараа нь УТТ-д хэлээд дуртай газраа чөлөөтэй шилжин суурьших бололцоог тавьж өгсөн. Ихэнх нь хотод ирсэн байх. Үр хүүхдийг нь хавчих хяхах явдал хэрхэвч гаргаж болохгүй гэдгийг би холбогдох нөхдөд анхааруулсаар ирсэн. Албан хариуцлагын хэрээр арга хэмжээ авагдсан хүмүүсийн шийтгэлийг цагаатгах явдал ч цөөнгүй байсан.

Гэтэл энэ бүхнийг Төв хороо, Комисс ул суурьтай шалгаж үзээгүй дэгсдүүлсэн дүгнэлт хийсэн байна.

Нэгэнт эдгээр асуудлаар намын Төв хороо надтай яриагүй, бөгөөд уг баримт бичгийг прокурорын хавтаст хэргээс олж үзсэн учраас энэхүү тайлбарыг бичиж тус хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзээд үүнийг бичив.

Прокурорын зүгээс эдгээр асуудал миний хэрэгт холбогдолтой гэж үзвэл намын төв хороогоор шалгуулж өгөхийг хүснэ.

Ж.Батмөнх

Хуульч, сэтгүүлч Ш.Сүхбаатар

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(21)
  • Зочин      203.91.113.XXX
    2010 оны 2-р сарын 9

    Энэ хүн Монголд Ардчилсан хувьсгалыг тайван замаар ялахад хүндтэй гавъяа байгуулсан хүн дээ. Зөөлөн суудалтайгаа зууралдаж, цус урсгасан Европын улсуудын тэргүүдээс шал өөр байснаар нь бахархмаар.

    [ Хариулах ]
    • Warta      68.144.147.XXX
      2010 оны 2-р сарын 9

      Хүндэтгүүштэй, бахархууштай, бас эргэн дурсууштай улс төрчдийн нэг... Сэтгэлд дулаахан хүн байсан даа...

      [ Хариулах ]
    • Зочин      202.70.36.XXX
      2010 оны 2-р сарын 9

      Хэдэн шалдан бацаан өлсгөлөн зарлахад сандраад байр сууриа тавьж өгсөн ахмадууд. Одоо тэгтэл нөгөө хэдэн бацаанууд нь ард түмнийг өлсгөөд сууж байна шүү дээ.

      [ Хариулах ]
      • Зочин      202.72.247.XXX
        2010 оны 2-р сарын 9

        suuliin arvan heden jil hen tor barilaa teriig neg bodoh l heregtei MAXH

        [ Хариулах ]
      • Зочин      180.235.188.XXX
        2010 оны 2-р сарын 9

        монгол улсын баатар уолоор нэхэн шагнах ёстой

        [ Хариулах ]
        • Зочин      202.179.20.XXX
          2010 оны 2-р сарын 9

          Зарим хүндэрсэн коммунистууд Батмөхийг дарамталж танкаар дайрахыг ятгаж байсан Батмөнх түүхээ сайн мэддэг эв нэгдэл хамгийн чухал үүн дээр тусгаар тогтнол амьдарьч байдаг гэдийг ойлгодог хүн байсан юм

          [ Хариулах ]
          • Bat-erdene      222.238.73.XXX
            2010 оны 2-р сарын 9

            Ю.Цэдэнбал өөртөө БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, эхнэртээ БНМАУ-ын Төрийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол өгч байсан. Харин Ж.Батмөнх гуай тун ч даруухан. 1990 онд нэг цонх хагалалгүй Ардчилсан хувьсгалыг ялуулахад шийдвэрлэх гавьяа байгуулсан хүн шүү дээ. Ерөнхийлөгч Элбэгээ энэ хүнд Улсын баатар цол нэхэн олгоход Монгол түмэн талархах байх даа

            [ Хариулах ]
            • hj      203.91.114.XXX
              2010 оны 2-р сарын 9

              Батмөнх бол бууж өгсөн коммунист.Бууж өглөө гээд гавьяа болохгүй.Юунд нь энэ коммунистыг өргөмжлөөд байгаа юм.Баатар болоод байхдаа ч яахавдээ.Дайснаа бууж өглөө гээд баатар болгодоггүй биздээ.Нэг их муулаад ч яахав.Цагаа олж гараа өргөсөн хүн.Өөр юу байхав

              [ Хариулах ]
              • Зочин      121.108.212.XXX
                2010 оны 2-р сарын 9

                Чи бүр дайсан энэ тэрээр нь дуудаж байх шив дээ. Энэ хүн чинь одоогийн ардчилагч нэртэй анархистуудыг бодвол коммунист нэртэй жинхэнэ эр хүн байсан юм. Харин чам шиг түүхээ мэддэггүй түүх рүүгээ буудаж байдаг амьтан тэр ойдоо очиж төөрч явдаг сармагчин болоод байж байсан нь дээрээ

                [ Хариулах ]
              • Зочин      124.158.122.XXX
                2010 оны 2-р сарын 9

                Baatar maatar ni ch yu yum. Gehdee sain hun. Batmunh guaig chini Tsedenbal Filatova nar uzdeggui baisan gedeg. Huurhiiduu sistemiin l ereg shurag shuu dee.

                [ Хариулах ]
                • Зочин      222.238.73.XXX
                  2010 оны 2-р сарын 9

                  202.70.36.xxx teneg durak mini chamaig hakerdana shuu

                  [ Хариулах ]
                  • Зочин      222.238.73.XXX
                    2010 оны 2-р сарын 9

                    203.91.114.xxx-ээс сэтгэгдэл бичигч чи тэгээд бууж өгөхгүй яах ёстой байсан юм. Цус урсгах байсан юмуу. Тэр үйл явдлын хүчинд өнөөдөр чи ингээд дураараа яриад сууц газраа хувьчилж аваад, гар утас бариад гадаад явах боломжтой болоод сууж байгаа юм биш үү. hj гэж хужаа гэж байгаа юмуу

                    [ Хариулах ]
                    • Tunga      124.158.99.XXX
                      2010 оны 2-р сарын 9

                      haa saigui hereldhiimaa. odoogyn erunhiilugch nar buyu humuus bol tsagaa mederj ulssun, batmunh guai ed nar tsagaa mederj suudlaa tavij ugsun. uur yu bgaan. gehdee manaihan hunees neg nuur buruulhaaraa aimar yum shig bn lee shuu. tsaashdaa bugd l bodoltoi baitsgaay. amid d n muulj muuljchaad uhheer n ternees sain hun ene delhii deer bdgui bsn met hashgiraldahyg n yaana geech. amiddaa bie bienee hairlaa humuusee.

                      [ Хариулах ]
                      • zochin      202.72.241.XXX
                        2010 оны 2-р сарын 9

                        torguuliin sumangiin tsereg l baisan shuu dee hoorhii mini

                        [ Хариулах ]
                    • Зочин      89.132.16.XXX
                      2010 оны 2-р сарын 9

                      нэгэнт болоод цаг дууссан юмыг ахин дэгдээж яг тэдэнтэй адил хүний махыг зулгаах ямар хэрэг байна. Тэр үед тэд нар одоо энэ үеийнхэн ялгаа юу байна.

                      [ Хариулах ]
                      • Зочин      202.70.39.XXX
                        2010 оны 2-р сарын 9

                        монгол улсын баатар уолоор нэхэн шагнах ёстой

                        [ Хариулах ]
                        • Зочин      180.235.182.XXX
                          2010 оны 2-р сарын 9

                          uneheer garamgai zutgelten, garamgai eh oronch, garamgai udirdagch hun baisan! ardchilliig uneheer demjsen hun, ter ued tsergiin hucheer darj boloh l baisan, gewch Batmonh guai tegeegui... Batmonh guaig MU-iin garamgai baatraar nehen shagnah estoi shuu!

                          [ Хариулах ]
                          • baatar      118.32.235.XXX
                            2010 оны 2-р сарын 9

                            hun oor ooriinhooroo dugnedeg hunii bichsend egduutseh hereggui MONGOLCHUUD EBTEI BAIHDAA HUCHTEI SHUU ENE L CHUHAL BID EBDERBEL HYATADUUD BAYARLAAD L BNA SHUU

                            [ Хариулах ]
                            • Зочин      202.179.17.XXX
                              2010 оны 2-р сарын 10

                              Би л лав хүндэтгэж, сайнаар дурсаж явах хүний нэг боддог...

                              [ Хариулах ]
                              • Уншигч       203.146.233.XXX
                                2010 оны 2-р сарын 11

                                Энэ Хүний буянаар толгой хорогдох байртай болсон маань үнэн. Их баярлаж явдаг даа

                                [ Хариулах ]
                                • Зочин      202.131.232.XXX
                                  2010 оны 3-р сарын 11

                                  Батмөнх гуай гэхээр надтай дандаа л магтсан хүндэтгэсэн хүмүүс таарч байсан юм даа. Би лав энэ хүнээр бахархдаг юм Монгол улсыг зөв чигрүү хөтөлж оруулсан баатар билээ. Ардчилал буруу амьдрал хэцүү ч энэ замыг сонгохоос өөр гарц байгаагүй билээ

                                  [ Хариулах ]