-Н.Золжаргалын ард "Женко" Х.Баттулга тэргүүтэй бүлэглэл, Б.Жавхлангийн ард М.Энхболд, У.Хүрэлсүх нарын бүлэглэл байгаа гэнэ-
Төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж арилжааны банкуудын маанийг уншсан хэрэгт орсон ч улс төрийн нам, бүлэглэлүүдийн хуйвалдаан дундаас цэвэрхэн сугарч, хоёр дэд ерөнхийлөгчийнхөө суудлаар туг тахиад өөрөө цэвэрхэн үлдэж байх шиг байна. Түүнийг ингэж гэмгүй царайлан үлдэхэд АН-ынхны нэг дэд ерөнхийлөгчийн суудлыг авахаар улайран дайрсан нь хамгийн их хэрэг болжээ. АН нэгэн үе Л.Пүрэвдоржийг огцруулахаар УИХ-д олон удаа албан бусаар асуудал тавьж, яриа үүсгэжээ. Үүний цаад санаа нь жинхэнээсээ Л.Пүрэвдоржтой хариуцлага тооцох гэснийх бус, нэг дэд ерөнхийлөгчид өөрийн хүнийг тавихад оршиж байжээ. Үүнд мэдээж томоохон банктай УИХ, Засгийн газрын гишүүн "женко" Х.Баттулга хамгийн ихээр нөлөөлжээ. Одоогоор хоёр ч арилжааны банк дампуурсан, цаашдаа ч банк дампуурч магадгүй тул АН-ын банктай, энэ салбарт ямар нэг эрх ашигтай этгээдүүд үнэхээр банк нь дампуурлаа гэхэд Төв банкинд төлөөлөлгүй бол хэцүүдэх нигууртай. Тиймээс хямралын эгзэгтэй энэ цаг үеэс олз шүүрч үлдэхийн тулд Төв банкинд төлөөллөө шургуулахаас сайн гарц үгүй. "Женко" тэргүүтэй АН-ынхан Л.Пүрэвдоржтой хариуцлага тооцох ёстой гэдгээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн чихэнд ч сайн гэгч хүргэжээ. Харин Дэмбэрэл дарга өөрийн биеэр зүтгүүлэн байж томилуулсан нутаг нугын Л.Пүрэвдоржийгоо тийм амар тавиад туучих гэхгүй нь мэдээж.
Тэгээд л УИХ-ын даргын шууд оролцоогоор Монгол банкны хоёр дэдийн нэг нь МАХН-ынх, нөгөө нь АН-ынх байх тохироо хийгдсэн бололтой. Өргөдлөө өгч ажлаа өгсөн төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Энххуяг, Энхжаргал нарын хувьд улстөрийн шахалтаар ажлаа өгсөн гэдэг ийм учиртай. Гэхдээ тэднийг өргөдлийт нь өгүүлэхийн тулд улс төрийн цэвэрхэн шахаа үзүүлж, санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлсэн сураг бий. Хэдийгээр Л.Пүрэвдоржийг дэдүүдээ золиослоод өөрөө албан тушаалдаа үлдлээ, хүн муутай л юм хэмээцгээж байгаа ч улс төрийн гал тогоо, хор найруулган дунд насаараа чанагдсан түүнд энэ мэтийн ард гараад албан тушаалтайгаа үлдчих сэтгэлийн хат байж таарна. Тэрбээр өөрийн хоёр дэдээр АН-ын угшилтай Н.Золжаргал, МАХН-ын харьяаны гэх Б.Жавхлан нарыг шинээр томилуулахаар УИХ-д санал оруулсан. Хуулиар дэд ерөнхийлөгчдөө Төв банкны ерөнхийлөгч өөрөө санал болгох хуультай ч дээрх хоёр дэд нь чухамдаа МАХН, АН-ын нөлөө бүхий бүлэглэлүүдийн зүсэлж өгсөн хүмүүс юм. Улс төрд нөлөөтэй бүлэглэлүүдийн зааж өгсөн хүний нэрийг Л.Пүрэвдорж амаараа санал болгосон гэсэн үг. Н.Золжаргалыг "женко" Х.Баттулгын баруун гар гэж хаяж болно.
Ардчилал, зах зээлийн эхний жилүүдэд Монголд анх хөрөнгийн бирж байгуулахад захирлаар нь томилогдож ажилласан болохоор хүмүүс ерөнхийдөө мэднэ. Мөн тухайн үед томоохон банкирууд болох Б.Мэдрээ, Д.Сүх-Эрдэнэ нарын хамт ХХБ-нд ажиллаж байжээ. Дараа нь нэгэн үе Ц.Элбэгдоржийг ерөнхий сайд байх үед нь эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байгаад ерөнхийдөө "женко" Х.Баттулгын бизнесийн ажилд хүчин зүтгэх болсон байдаг. Түүнийг "женко"-гийн бүх л бизнесийн ажилд оролцож ирсэн гэдэг. Ямартаа л Х.Баттулгын хөрөнгө оруулалттай С1 телевизийг анх байгуулагдахад менежмэнт, нэвтрүүлгийн бодлого дээр нь сууж зүгшрүүлж өгсөн байхав. Ийм л нэг хүн АН-ынхны, тэр дундаа "женко"-гийн банкийг хамгаалахаар Төв банкинд улс төрийн болон асар том хувийн эрх ашгийн томилолт өвөртлөн очиж байна. Мөн түүний ах Н.Жаргалсайхан нь алдарт алт, диллерийн хэрэг гарах үед төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн гэсэн мессеж ч нисэж явна. Харин МАХН-ын томилолтоор Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчид очиж буй Б.Жавхланг МАХН-ын генсек У.Хүрэлсүх нарын бүлэглэл зүтгүүлжээ. Б.Жавхлан нь Сүхбаатар аймгийн угшилтай, нэгэн цагт МАХН-ын дэргэдэх М АСЗХ-ны Удирдах зөвлөлд байсан нь утгаараа дээрх хоёроос адилхан дэмжлэг хүлээх шалтгаан болсон гэх. Цагтаа МАСЗХ-ныхоо шууд нөлөөгөөр ХХБ-нд өндөр албан тушаалд очиж байжээ. МАСЗХ-ныхон нэгэн үе будлианы эзэд болоод байх үед Б.Жавхлан уг холбооны удирдах зөвлөлд байсан ба энэ утгаараа Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт оролцсон байх магадлалтай гэнэ. Гэхдээ тухайн үед нэр нь сонсогдоогүйгээс харвал оролцоогүй байх ч магадлалтай. Түүний ард У.Хүрэлсүхээс гадна шадар сайд М.Энхболд тэргүүтэй хотын бүлэглэл ч бий гэнэ. Эндээс харвал Төв банкинд шинээр очиж буй хоёр дэд ерөнхийлөгч аль ч талаар гар, санаа нийлж ажиллах боломжтой аж. Учир нь М.Энхболд, "женко" Х.Баттулга нар ялангуяа эдийн засаг, банк санхүүгийн салбарт сүүлийн хоёр, гурван жилд нэлээд гар нийлэн ажиллаж байгаа гэсэн сураг байдаг.
Ийнхүү өмнөх дэд ерөнхийлөгчдийг хувийн банкны эрх ашигтай холбоотой гэж харддаг байсан бол шинэ ерөнхийлөгчид харин улс төрийн намын, тэр дундаа нам дамнасан бүлэглэлүүдийн эрх ашгийг шууд хамгаалахаар хямралын эгзэгтэй үед Төв банкинд очив бололтой. Хэдийгээр МАХН, АН засагт хамтарсан ч энэ нь төрийн байгууллагад хамтран ажилла, хуйвалдан наймаа хий гэсэн үг биш. Гэвч хямралын эгзэгтэй энэ үед төрийн мөнгөний бодлогыг барьж байх ёстой Төв банкинд хүртэл намууд өөрсдийн эрх ашгаа суулган, өөрсдийн банкуудаа хамгаалахаар, эс бөгөөс хямралаар далимдуулан олз олохоор хуйвалдан наймаалцаж байгаагийн нэгэн жишээ энэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Well said
[ Хариулах ]Hov jiveer bitgii nud chih buzarlaad bai. Dugnelt bichvel barimt notolgootoi jaahan uhaalag dugnelt bich. Dandaa l taltssan heruul baihiim. Mongolruugaa butsahaas durgui hurch baina.
[ Хариулах ]hov jiv bish baina lav l javkhlangiin tuhaid. hurelsuhiin hun gedeg mash todorhoi huuchin ardchilsan sotsialist zaluchuudiin holboonii udirdah zovlold n baisan zan harakternii huvid ch ter hurelsuhtei mash oiroltsoo hucheer asuudald handah sonirholtoi iim l hun dee.
[ Хариулах ]tanuus sain ajilaarai gej heliye dee..
[ Хариулах ]jenko l lav buruu zuil hiilgehgui bhoo.eh orondoo heregtei zuil l hiij baival yaj ch huivaldsan yahav dee. tehgui bol bas boldgui biz dee.
[ Хариулах ]Javhlan bol darhanii huuhedsh dee. Aav ni sots-iin ued darhan hotiin namiin horoonii 2-r hariin bichgiin darga Bold gej hun baigaad SB aimgiin dargaar yavaad tend burhan bolson. eej ni Enhmandah gej darhanii emegteichuudiin zovloliin darga baisan Enhmandah gej yavdaltai avgai bii. Ih payantai hun dee. Egch ni duuriin teatriin darga Sergelen shuu dee. Egchiinh ni oroltsoo ch bas baij bolno. Amgalan gej duutei, ter ni neg ih shalih amitan bish. yamar huuheldei bolohiig harj l baiya ke ke ke
[ Хариулах ]