Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбаттай ярилцлаа.
-Энэ жилийн Цагаан сараар шинийн нэгэн "ихэрлэж" байгаа. Ямар үед ийм онцгой тохиолдол болдог юм бэ?
-Манайхан сараа харж, cap бүрэн битүүрсэн үед битүүлдэг ёстой. Энэ жил шинийн нэгэн хоёр байгаа боловч шинийн 12 байхгүй. Сарны харагдаж байгаа байдал, нөлөөлж буй нөлөөллөөр нь билгийн тооллоо гаргадаг. Cap дэлхийд ойртох, холдох давтамжийн хугацаанд 12-ны cap гарахгүйгээр 13-ны cap харагдаж байгаа гэсэн үг. Уг нь шинийн нэгний cap нэг өдөр харагдах байтал хоёр өдөр харагдаж байгаа. Түүнийг нь нэг, нэг гэж тоолж буй юм. Үүнийг өдөр тасарсан гэж ойлгож болохгүй. Шинийн нэгэн давхацвал эхнийхээр нь шинэлдэг. Тасарвал дараагийнхаар нь шинэлдэг уламжлалтай. Энэ жил хоёрдугаар сарын 14-нд шинэлнэ л гэсэн үг.
-Цагаан сарын гол утга учир нь юунд байдаг вэ?
-Цагаан гэдэг маань ариун гэсэн үг. Тиймээс тухайн сарыг бүхэлд нь буяны cap болгож ирсэн. Идээндээ хүртэл цагаалга, цагаан идээ бэлддэг учиртай. Бие сэтгэлийн муу үйлийг тэвчиж, юм бүхэнд цагаан сэтгэлээр хандаж байхыг л бэлгэдэж байгаа юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд бурхан шүтээндээ мөргөдөг. Үүнийг зүгээр нэг мухар сүсэг гэж эндүүрч болохгүй юм. Хүмүүн төрөлтөн өөрийн гэм болгоныг дарж, эрдэм бүрийг суран бурхан шиг болъё гэсэн хүслээр л шүтээндээ мөргөж байгаа юм шүү дээ. Бар сарыг оны эхэн болгосон нь Чингис хааны үед гаргасан уламжлал. Гэтэл сүүлийн үед янз бүрийн хүмүүс элдэв зүйл ярих болж. Цагаан сарынхаа мөн чанарыг ойлгохгүй байгаа нь тэр л дээ. Мөн чанараа ойлгох юм бол үүн шиг сайхан баяр алга. Хүн бүрт нас, ухаарал нэмсэн, уламжлалыг дахин дахин сануулсан, Монгол туургатан эвлэлдэн нэгддэг сайхан баяр учир эрхэмлэх ёстой.
-Бар жилийн өнгийг тодорхойлбол?
-Сайхан жил гарч байна. Бар жилдээ гаргасан алдаагаа давтахгүй, ололт амжилтаа бататгах хэрэгтэй.
-Бар жил хатуу, шинээр гэр бүл болж, хүүхэд төрүүлж болохгүй гэх юм?
-Бар жилийн шороон үхрийн шинжийг цаг тооны бичиг дээр тодорхой дүрсэлсэн байгаа. Түүнээс хараад ерөнхий шинж, байдлыг мэдэж болно. Харин хувь хүнд янз бүрийн байдлаар нөлөөлөх байх. Яагаад гэвэл төрсөн өдөр нь өөр учир. Бар жилд зарим зүйл нь муу байхад зарим нь сайн байна. Муугаа засаад, сайнаа тэтгээд явахад л болно. Санаа сайн бол заяа сайн гэдэг шиг хувь хүн зөв бодолтой, ухаантай байх юм бол жил ямар гарах нь хамаагүй. Бидэнд бурхан болох боломж байхад нэг жилийн сайн, муугаас болж сэтгэлээ сэвтээнэ гэдэг утгагүй хэрэг. Зарим нэг хүний сайн, муу гэсний зоргоор мунхарч болохгүй. Сайн, муу явах нь бидний л гарт байгаа.
-Жил бүр л цагаан cap тэдэнд, эдэнд гэсэн маргаан гардаг. Энэ жил харин гайгүй байх шиг?
-Зурхайч гэж өөрийгөө нэрлэсэн олон хүн байна. Монгол зурхайн нарийн учрыг мэдэхгүй байж янз бүрийн зүйл ярьж, хүний сэтгэлийг хоёрдуулж байсан. Энэ жил энэ байдал арай л намдуу байна. Аргагүй ч юм даа. Жил бүр ярьсан зүйл нь худлаа болж таараад байгаа учир чимээ алдарсан байх л даа.
-Жил орох, гарахдаа хатуу байдаг гэлцдэг. Үхэр жилтнүүдэд жилийн төгсгөл ямар байх бол?
-Жил орохыг хатуу гэж ойлгох хэрэггүй. Зүгээр л нас нэмж, төрсөн жил тохиож байгаа л хэрэг шүү дээ. Жилийн эхэнд заслаа хийлгэсэн бол төгсгөлд нь дахиж засал хийлгэх шаардлагагүй. Тийм болохоор үхэр жилтнүүдэд жилийн төгсгөл хатуу байх учиргүй.
-"Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургааль" ном эмхэтгэжээ. Энэ номынхоо талаар танилцуулаач?
-"Эцэг хийгээд эх нь танигдахууны дээд болой" хэмээн Шагжаан чадагч бурхны сургааль байдаг. Эцэг эхийн ачийг хариулна гэдэг асар хэцүү үйл. Энэ ном анх Хятадын Гансү мужийн ойролцоо орших Дунхуан агуйн сүмээс олдсон юм билээ. Түүнээс хойш дэлхийн олон хэл дээр орчуулагдан Ази, Дорно дахинаа ихэд алдаршсан эртний зохиол юм. Ханз үсгээр бичигдсэн эхийг нь эдүгээ Английн хааны ордны музей "Улсын эрдэнэ" хэмээн хадгалж байгаа. Би 1992 онд Энэтхэгт суралцаж байхдаа энэ зохиолыг олж, эх орондоо авч ирсэн. Тухайн үед Төвд, Монгол хэл дээрх эх зохиол олдоогүй учир япон, манж, хятад хэлтэй эрдэмтэн Ж.Өлзий гэдэг хүнээр орчуулуулж, 1994 онд цөөн хувиар хэвлэн гаргаж байлаа. Энэ удаад тэр орчуулгыг солонгос хэл дээрх эх зохиолтой нь тулгаж, төвд хэл дээр зохиогдсон ижил төстэй номтой харьцуулан дахин нягталж, хэвлэсэн юм.
-Бурхны сургаал биш зохиолын юм болж таарч байна уу?
-Бурхан багшийн эцэг, эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай сургаалийг зохиол болгон бичсэн юм. Бурхан багш "Эхийн ачийг хариулах хамгийн сайн арга бол миний айлдсан энэ сургаалийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх явдал мөн. Нэг дэвтрийг ч болов зон олонд түгээх юм бол эрхэм дээд бурхны ачийг хүртэнэ. Эцэг, эхийн ачийг олон түмэнд ойлгуулан түгээсний буянаар түмэн бурхан чамайг сахин хамгаалах болно. Эрхэм дээд буяны ач, бурхны адислалаар эцэг эх чинь тамын орны аюул зовлонгоос үүрд аврагдана" хэмээн батлан адисласан байдаг. Энэ номонд "Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн сургааль", "Хутагт Молон тойн бээр эхийн ачийг хариулсан судар" гэх зэрэг үлгэр домгийн шинжтэй зохиол багтсан байгаа. Одооны хүүхдүүд эрх танхи болж, эцэг, эхээ загнадаг, айлгадаг, ичээдэг, зоддог болсон. Тэд энэ номыг унших юм бол толгой руугаа тоншуулах шиг болж, их зүйлийг ухаарах биз.
-Бурхны номыг эх хэлээрээ унших хэрэгтэй гэдэг. Үүний ач холбогдол нь юунд байна вэ?
-Бурхны номын зан үйлийг эх хэлээрээ тайлбарлан таниулах үйл ажиллагааг сүм хийдүүд өдөр бүр байг гэхэд долоо хоногт ганц удаа хийх хэрэгтэй. Хүн ирээд гүрэм ном уншуулбал гүүнийх нь учир утгыг сайтар тайлбарлаж, "Ном уншиж байхад ингэж бодоорой, ийм байдлаар тус болдог юм" гэж хэлж байх нь зөв юм. Ийм байдлаар явбал эрүүлжин шинэчлэгдэж, олон хүнд хүрч чадна. Ингэхийн тулд эх хэл дээрээ хурал, номоо унших нь чухал юм гэдгийг асуудал болгон гаргаж ирээд байгаа юм. Гэхдээ Төвд хэл дээр унших номыг үгүйсгэж байгаа юм биш. Лам нар Төвд, Монгол хэлээр номоо уншина. Тухайлбал, эртний лам нар Төвд, Монголоос гадна Самгард хэлээр номоо уншдаг, төгс байсан. Тэгэхээр энгийн сүсэгтнүүдэд эх хэлээрээ ном уншиж байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.
-Төвд болон монгол хэлээр уншихад сүсэгтэн олонд хүрэх нөлөөлөл нь өөр байх уу?
-Нэг номыг хоёр өөр хэлээр унших нь ялгаагүй. Том сургааль номлолыг эх хэл дээрээ орчуулж унших нь илүү ойлгомжтой учир нөлөөл нь илүү байж ч болох юм. Гэхдээ орчуулж болдоггүй юм гэж бас бий. Тухайлбал бурхадын зүрхэн тарнийг орчуулж болохгүй юм. Тарни гэдэг хүний дотоод хийг гаргах чадалтай зүйл л дээ.
-Бурхны шашинт улс орнууд бүгд өөрийн хэл дээр хурал, номоо уншдаг уу?
-Бурхны шашинтай ихэнх улс төрөлх хэл дээрээ хурал, номоо уншдаг юм билээ. Бид бурхны шашинт орнуудын олон улсын чуулгад оролцож байхад Солонгос, Япон улс төвд номыг төрөлх хэл дээрээ орчуулж уншиж байгааг харсан. Төвдүүд хаа ч төрөлх хэлээрээ л номоо хурна. Гэтэл манайхан төвд хэл дээр уншаад байдаг нь буруу юм. Монгол хэл, үндэстэн гэж байхгүй юм шиг харагдаж, үнэ цэнээ алдаж байна.
-Манай улсад эх хэлээрээ ном хурдаг сүм, хийд байдаггүй юм уу?
-Ердөө ганцхан л байгаа. Тэр нь "Буян арвижихуй" хийд. Энэ хийдийн тэргүүн лам Д.Ганбаатар эх хэлээрээ уншиж байх ном, цомог хүртэл гаргасан нь сайшаалтай.
-Тэгвэл эх хэлээрээ ном хурдаг сүм, хийдийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Хэсэг лам нар энэ ажлыг санаачилж, бусаддаа уриалсан. Одоо сайн ухуулга хийх хэрэгтэй байна.
-Та бурхан бүтээсээр л байгаа юу?
-Тийм ээ. Бурхан бүтээх гэдэг миний ажил. Түүнийгээ орхино гэж байхгүй нь мэдээж.
-Сүүлийн үед нэлээд олон лекц уншсан. Зарим хүмүүс шашнаар бизнес хийлээ гэж ярих юм?
-Миний уншсан лекц хүнд сайн хүрч байгаа. Хэн юу гэж ярих нь хамаагүй. Би чадах юмаа л хийж байна. Эрдэмтэй лам нар, өвгөдийн гэрээслэлийг л өнөө цагт болж буй үйл явдалтай холбон тайлбарлаж, хүнд хүргэсэн. Үүнийг бизнес гэж бодож байгаа бол эмгэнэлтэй л юм. Бүх зүйл нийгмээ дагаж хөгждөг. Бурхны шашин ч гэсэн тийм гольдролоор явж байна. Дээхэн үед лам нар ганц ганцаар явж, ном гүрэм айлдаад, хүнд тус болсоныхоо хариуд өгсөнийг нь л авдаг байсан. Одоо сүм, хийдийн системд ч орсон. Тэнд хурал хурж буй лам нарын хоол хүнс, цалинг өгөхийн тулд төлбөртэй болох нь зүйн хэрэг. Үүнтэй холбоотой шашныг бизнес мэтээр ойлгож байвал буруу.
-Та бол бурхан бүтээдэг хүн байж байгаль экологи яриад яваа нь бусдад таалагдахгүй байх шиг. Ингээд явах нь таны нэр хүндэд ч сөрөг нөлөөлөхгүй юу?
-Би яасан гэж нэр хүндээ алдах вэ дээ. Лекц унших чинь тийм муу зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь аливаа зүйлийн тунг тааруулах хэрэгтэй. Хэт олон юм яриад хэнд ч хэрэггүй зүйл нуршвал олонд хүндгүй болж мэдэх л юм. Аан нөгөө л Пүрэвбат лам ярьдгаа л ярьж байна гэж хүмүүс ярих байх. Гэхдээ би тийм байдалд хүрэхээр хүн биш. Хэзээ юу ярих уу, хэдийд нь ярихаа болих вэ, юу ярьж, юу хийх вэ гэдгээ мэддэг хүн.
Н.Пунцагболд
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huue, chi burhaniig harsan yum uu? Haana baidagiin?
[ Хариулах ]Бурхан чинь бид ш дээ. Чи ч болж болий ш дээ. Гол нь сэтгэл санаагаа ариусгах хэрэгтэй. Тэрнээс биш Ертөнцийн эзэн чиний амьдралыг авардаг бол чи бүтэхгүй л дээ.
[ Хариулах ]burhan gej baidaggui l bhgui yu.
[ Хариулах ]бурхан гэж байдаг л юм бол 7 сарын 1 яагаад болсын пурэвбатаа?
[ Хариулах ]Хэзээ юу ярих уу, хэдийд нь ярихаа болих вэ, юу ярьж, юу хийх вэ гэдгээ мэддэг хүн. Энэ лам эсвэл улс төрч үү зо зо . ингээд итгэж явсан хүмүүсийн үнэн төрх илрэх юм даа. би жилийн өмнө үхсэн бол энэ асман ламцар бизнесийг хүндлэх л байж дээ хэ хэ та болил доо зүгээр яг хийх юм хийлдээ чи бурхан бүтээдэг тэрнээ хий болсон болоогүй бүү цэцэрхэж байл даа. чиний ярилцлага бол фэн шүй Ганбаатар шиг санагдчихлаа
chi chihaig neleen unshsan uu! hun sudalj medeed ooroo medreegui zuilee helehed tun berh dohoj ch oirtuulahgui bhaa` minii huwid ch ingej l boddog bsn` Gewch yamarch unen ziliag mderdeg shig` tuuniig l bi medersen` hen negnii uzel bodol bish ooroo amssan uzel bodol hamgiin erhem` zluu hun ooriin gesen bodol sanatai bhig bi demjdeg` zaluu hun zawgui tusmaa ihiig amjuuldag gedeg ugiig bi barimtaldag ene asuultiig chmd uldeeye`!
[ Хариулах ]Enkhbayaraas hoish ih tsarai aldaj dee nohoin gulugnuud...... nohoinuudaa gej....
[ Хариулах ]burhan gej bid gej zuv helj bna, hen ch burhaniig haragui shde, chi ch haragu bi ch haragu Purevbat ch haragu!!! hun uuruu yum yumnii uchriig olj oilgoj irheere aan za za burhan gej iim utgatgai ug bsiin bna gej bodhiig chin helj bgaam novshnuuda wahaha oilgono biz de
[ Хариулах ]ter nomoo eej aaviigaa ailgadag, zoddog, buur ..dag humuust bariulj unshuulchaad ingej yariarai za!
[ Хариулах ]Yahaaraa 1 Tubit nomnoos Mongold Yndesten shaltgaaldag bilee.Sonin um aa. Byyr gaihchihlaa bna.
[ Хариулах ]ene hyn zov yarijee
[ Хариулах ]shashin ni ursaad orood irsen yum chini hel deer ni unshihgui yaadiin kkk
[ Хариулах ]mongolchuudiin tarhiig ugaagch muu shar huvalznuud ugui bolvol taarna.
[ Хариулах ]Demjij bna. Mongoliig manjiin daranguilald 300 jil hen barij ugluu? shariin shashin biz dee?
[ Хариулах ]Зурхайн номлолын талаар их зүгээр санаа хэлжээ. Бид хэтэрхий нэг тал руу хэлбийгээд байгаа учраас заяаныхаа ханийг төлөгчөөс асуух, замд гарахаа ламаар заалгах зэрэг орчин үетэйгээ таарахгүй бүдүүлэг сурталд их автаж байна. Эцсийн дүнд зурхай гэдэг чинь нөгөөх л бидний зөв амьдрах ёсны л номлол юм бишүү. Ерөнхийд нь ажиглаад, уламжлалаа бариад явах л болохоос зурхайгаас л харахгүй бол жорлон руугаа орж бие засч ч болохгүй тийм өрөвдөм байдалд орчиж болохгүй л байх л даа. Үүнийг нэг амьдрах, аж төрөх ёсны соёлч хандлага болгож хэвшүүлбэл ямар вэ та минь?
[ Хариулах ]"Хэт олон юм яриад хэнд ч хэрэггүй зүйл нуршвал олонд хүндгүй болж мэдэх л юм. Аан нөгөө л Пүрэвбат лам ярьдгаа л ярьж байна гэж хүмүүс ярих байх. Гэхдээ би тийм байдалд хүрэхээр хүн биш". Үүнээс харахад энэ хүн нэр хүндээ алдах вий гэж айдаг байхнээ! Сэтгэлийн уяагүй амьдрах, нөгөө элдэв бодол, айдаст авталгүй, сэтгэлээ ариун байлгах нь хуврага хүний хичээх зүйл биш билүү?
[ Хариулах ]ТА НАР БУРХАНЫ ШАШИН ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХ Ч ҮГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫГ СОНИН СОНИН БАЙДЛААР ХЭЛНЭ ГЭНЭ ЭЭ. МУУ ХАР АДСАГАНУУД ЧИНЬ. ТА НАР ИНГЭЖ БИЧСЭНИЙХЭЭ ГОРЫГ ХҮРТЭНЭ ДЭЭ ГАЙГҮЙ.ПҮРЭВБАТ ГУАЙ БОЛ МАШ ЗӨВ ЮМ ХИЙЖ ЯВАА САЙН ХҮН.ЭНЭ ХҮНЭЭР МОНГОЛ УЛС ҮНЭХЭЭР ДУТНА ШҮҮ. ЭНИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР ХАТУУХАН ХЭЛЧИХЬЕ ХАРИН.ЁСТОЙ МУУ АДСАГАНУУД ЧИНЬ ДУРГҮЙ ХҮРГЭЧИХЛЭЭ.
[ Хариулах ]kkk boogood uhchihev kkk kkk
[ Хариулах ]Энэ хэн бэ? сандагдорж уу?
[ Хариулах ]gegeersen lam amjilt husie
[ Хариулах ]olniig munhruulj, huuhduuddee avch uguh talhnaas ni hugaslaj baij hooloo olj idehee bolivol yaasiin lamtaan?
[ Хариулах ]ялгаагүй юм.
[ Хариулах ]ene bas zow sanaa bn. ene tal deer setgelzuichdiig ih demjij ajillasanaar setgehuug ni oorchilj bno. bid setgelzuigee zahirch chadahgui yum l bolbol hen namaig haraachihwaa geel unadag bizdee Saruul gerelt ireedui setgelzuin towd handaaarai 50057015
[ Хариулах ]Purevbataa chamd bayarlaj yavdag shuu. Ordon toirson baahan yamar ni ch medegdehgui amitanii bulshiig zailuulj ugsund. Odoo chi Bogd Javzandamba terguutei hutagt huvilgaadiinhaa hoithiig bodoj Ulsiin tuv talbai deer 1911 onii Huvisgaliin 100 jiliin oigoor neg saihan hushuu bosgomoor yumaa. Suhbaatariin hushuug buulgaad Tusgaar Togtnoliin Hushuu bosgovol yamar ve.
[ Хариулах ]dongosdog gar vee? ih janjinaas ondoo gegeen murtei hun Mongoliin tuuhend bna uu?...
[ Хариулах ]mgl unshlagatai boloh ni zov shuu. tuvdeer haraagaad ch bgaa ymuu yroogood ch bgaa ymuu oilgomjgui.
[ Хариулах ]shashin bol har tamhi moon gej gehdee l eh heleeree munhruuldag boloh sanaa chin zov shu aliin bolgon tuvd hel deer haraalgaj eroolgood suuh ve dee susegten olon min
[ Хариулах ]chi iim itgelgui bj yaaj nom unshuuldag hun bee? kkk shashin gej iim l utgagui zuil bgaa yum daa kkk
[ Хариулах ]Pyrevbat mini ee. bi2d barih yzelee nam darahgyi bol bolohgyi shyy
[ Хариулах ]Пүрэвбатад өгөх зөвлөлгөө: Танд гоц сайхан, ховор билгийн авъяас бий.Буддын шашин монгол ургийн язгуур шүтлэг биш ч гэсэн Буддын философи монгол түмэнд хэрэгтэй.Иймд бурхан бүтээх болон хийж бүтээж буйгаа бусдад зааж сургаж үлдээвэл энэ насны тань буян болох нь дамжиггүй.Хамгаас чухал нь төр засгаас Та буддын гол гол ном судрыг орчин цагийн монгол хэлнээ чихнээ сонсголонтой сайхан орчуулах Төсөл бичиж, санхүүжилтыг шийдүүлж, ажил болговоос дэмий улс төржиж байснаас дээр гэж боддог юм. Таны авъяас тэнд " улс төрд" хэрэггүй шиг санагддаг. Төрөлхийн хүн эмнэх гайхамшигтай авъяастай эмч хүнийг бохир улс төр Дарга болгоод хэн ч биш болгоод ашиглаад л хаясан түүх олон байдаг.Та үнэхээр хүн болгонд заяадаггүй ховор авъастай нэгэн.
[ Хариулах ]Mongolchuudiin burhan ch dee huneer buteelgedeg tuundee uursduu murgudug, ter burhan ni uuruu garaad irdeg yaridag bol itgehsen
[ Хариулах ]jilees jild burhanii shashin doroitno gej tengerees heleed bna.
[ Хариулах ]nom orchuulaaguigees mongol undesten ugui haragdaj bna ch geh shig. bar jiliin ongiig chi todorhoilod bga yum u lambugai. olon yum yarihgui e lambugain nulimsiig uzeh tsag boljee. negen odor tulnaa
[ Хариулах ]САЙХАН ЯРИЛЦЛАГА.
[ Хариулах ]hoorhii ter yariltslaga...
[ Хариулах ]bi shashin shvtdeggvi l dee.gehdee gants wm helmeer sanagdddag.ene bol minii ard tvmniig vgeegvi hooson setgehvitei bolgoson sharyn shashin sunuussei gej boddog.guilgachin tsarailsan amidralyg surtalchildag ene shashin sunuusei.
[ Хариулах ]Zuv. shariin shashin, mah nam 2 sunuusei!!!
[ Хариулах ]Huuyu chi 122.254.127.XXX Purevbatiin esreg yaamar olon comment bichee ve? Chi hen yum?
[ Хариулах ]avgaitai lam .kkkkk dalai bagsh choijamts ta 2g avgai uchir lam bish gej helee bizdeeee bulaaa minee .naad huvtsasaa tailaad har hun bolvol ene nasnii chin buyan ter bolog kkkkkkk
[ Хариулах ]Buddiin shashnii ursgal todroos hamgiin buduuleg burangui ni Sharin shashin Shariin shashintai Mongoloos gadna 4 uls bii. Yag manaitaigaa taarsan taar shuudainuud ediin zasgiin hogjlooroo
[ Хариулах ]um mani badme hum
[ Хариулах ]Manai ireeduin hamba lam daa. Sahil sanavaar geed bolohgui bol avgaigaasaa salchihgui yu. Tegeed l boloo.
[ Хариулах ]T1 setguulch hun uurluulah gej yum asuudag yumuu? Naad hun chini uurlaad duuslaa shuu dee!
[ Хариулах ]лекцийн очиж сонсох юмсан ямар их ухаантай юм сургадаг бол.
[ Хариулах ]Saihan yariltslaga bna. Ta nar alivaa zuiliig zov talaas n harah hergtei shde. Shashin sonoh heregtei ch geh shig. Ta nariig shut gej shahaagui bizde.
[ Хариулах ]