Хятадын кино жүжигчин Жан Цзыи 1979 оны хоёрдугаар сарын 9-нд төржээ. Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн эмэгтэй жүжигчний нэг билээ.
Тэрбээр кино найруулагч Жан Юимоу, Анг Ли, Вон Кар-вай, Чен Кайге, Сэйжун Сузуки, Роб Маршал нарын бүтээсэн Хятад төдийгүй олон улсын шилдэг уран бүтээлд тоглосон юм. Залуу жүжигчин Жан Цзыи Бээжин хотод төрсөн бөгөөд бага насаа ч энд өнгөрөөжээ. Түүний эцэг Жан Юансиа нягтлан бодогч, ээж Ли Жоушен цэцэрлэгийн багш мэргэжилтэй аж. Жан Цзыи 11 настайдаа Бээжингийн бүжгийн академид элсэн оржээ. Тэрбээр 1996 онд 17 настайдаа Хятадын драмын төв академид оржээ. Энэ сургуулийг Хятадын хамгийн шилдэг урлагийн сургууль гэж үздэг байв. Жан Цзыи 19 насандаа Жан Юимоугийн “Замын байшин” кинонд анх удаа гол дүр бүтээсэн бөгөөд энэ кино 2000 оны Берлиний кино наадмаас “Мөнгөн баавгай” шагнал хүртэж байжээ.
Жан Цзыи “Хэвтээ бар, нуугдсан луу” кинонд Жен бүсгүйн дүрийг бүтээснээр кино үзэгчдийн дунд нэр хүндээ өсгөжээ. Түүний тоглосон энэ кино мөн Өрнөдийн кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртсэн юм. Жан Цзыи “Оргил цаг 2” кинонд тоглосон нь Америк кинонд тоглосон анхны дүр юм. Энэ үед тэрбээр англи хэл сайн сураагүй байжээ. Тиймээс жүжигчин Жэки Чан киноны найруулагчийн хэлсэн бүхнийг түүнд орчуулж өгдөг байв. Энэ кинонд тэрбээр Ху Ли буюу Хятадаас орчуулбал Үнэг гэдэг эмэгтэйн дүр бүтээсэн байна.
Үүний дараа Жан Цзыи амжилтын эхэн үед хамтран ажиллаж байсан кино найруулагч Жан Юимоугийн “Баатар” кинонд тогложээ. Хятадын кино найруулагч Жан Юимоу англи хэлтэй орнуудад уран бүтээлээрээ танил болж, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшиж байсан билээ. Энэ бүтээлийн дараа Жан Цзыи “Ягаан эрвээхэй” кинонд тоглож, энэ кино 2003 оны Канын кино наадамд өрсөлдсөн байна. Тэрбээр “Нисдэг хутга бүлгэмийн байшин” гар тулаант кинонд бүтээсэн дүрээрээ Британийн кино академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшчээ.
Кино найруулагч Вон Кар-вайгийн “2046” кинонд тэрбээр Хятадын шилдэг жүжигчидтэй хамтран тоглосноос гадна энэ киногоороо Жан Цзыи Хонконгийн кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. 2005 онд Хятадын залуу жүжигчин бүсгүй Жан Японы нэрт кино найруулагч Сэйжун Сузукигийн “Ракоон гүнж”, “Гейшагийн дурсамж” кинонд тус тус тогложээ. Тухайн үед Хятад эмэгтэй японы гейшад тоглосныг япончууд нь ихээхэн шүүмжилж байв.
Залуу бүсгүй жүжиглэхээс гадна дуулдаг аж. Тэрбээр “Нисдэг хутга бүлгэмийн байшин” киноны дууг дуулсан байна. 2006 оны тавдугаар сард Жан Цзыи Канын кино наадамд шүүгчээр оролцсоноор тус арга хэмжээний хамгийн залуу шүүгч болжээ. Тэрбээр 2006 онд “Найр” кинод хатан хаан Вангийн дүрийг бүтээжээ. Жан Цзыи хамгийн сүүлийн уран бүтээл нь 2009 онд “Морьтон эрс” кино юм. Тэрбээр “Цасан цэцэг ба нууц бишрэгч” киног найруулна гэдгээ мэдэгдэж байсан ч 2010 оны нэгдүгээр сард энэ төлөвлөгөөгөө зогсоосон гэдгээ хэлжээ. Гэхдээ энэ төлөвлөгөөгөө бүр орхисон болон түр хугацаагаар завсарлаж байгаа эсэх нь тодорхой бус байна.
Хятадын кино урлагийн шилдэг залуу жүжигчин Жан Цзыи гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Maybelline”, “Garnier” компани болон “Shangri-la” зочид буудлын нүүр царай болдгоос гадна Тусгай олимпийн наадмын дэлхийн элч, Хүүхдийн сангийн төлөөлөгч юм.
Жан Цзыи “Замын байшин” кинонд тоглосны дараа түүнийг кино найруулагч Жан Юимоутэй холбоотой гэсэн цуу яриа гарч байв. Харин Хонконг, Тайванийн хэвлэлүүд түүнийг Жэки Чантай холбож бичдэг байжээ.
“Хэрвээ би жүжигчин болоогүй бол цэцэрлэгийн багш болох байсан. Учир нь би хүүхдэд маш хайртай” гэж Жан Цзыи нэгэн ярилцлагадаа дурдсан байна. 2007 оны нэгдүгээр сард Жан Цзыи шинэ найз залуутайгаа Нью-Йоркт бэйсболлын тэмцээн үзэж байгаад олны анхааралд өртжээ. Түүний найз залуу нь Израилийн тэрбумтан Виви Нево болохыг мэдсэн юм. Виво урьд нь Британийн загвар өмсөгч Кэйт Мосстой холбоотой байжээ. Хятадын залуу жүжигчин Израилийн тэрбумтантай сүй тавьсан аж.
С.Отгонбаяр
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tasarsan goe huuhen sh dee.
[ Хариулах ]хятад израйл 2-ын дундаас хайнаг гарчээ гэх юм байна даа .
[ Хариулах ]zail aa hytad bol hytad shd yuwde sain jujigchin ntr ni tendee l bdiin bgaaz
[ Хариулах ]hyatad ch gesen uneheer saihan huuhen, shaah bolomj garval bi lav shaanaaa.Etsen Chinges ch gesen hyatad huuhen shaadag l bsan shdeee.
[ Хариулах ]Muu Hujaa Evrei 2 suuj bdag
[ Хариулах ]china mandtugai
[ Хариулах ]Buyantai hunii buyand dagan bayasaya !
[ Хариулах ]яагаад хятадын жүжигчин хүүхнийг ингэж танилцуулаад байгаан бол одоо бас өөрсдийгөө шүтэн бишир гэх гээд байна уу даа айн энэ чинь
[ Хариулах ]nuguu 30say ilvvdel hujaa erchuuded bas neg emegtei n alga bolj bgan bizde, mongol hvvhnvvd l edgeer erchuudiig bayarluulj bndaa huurhii
[ Хариулах ]harin tiim eee hu
[ Хариулах ]Өтсөн толгойто мунхаг залуус олон юмаа тэ. Нэг жүжүигчин хүүхнийг бичсэний төлөө юун ч их юм боддогийн. Хятадад 30 сая илүүдэл эрэгтэй эн тэр гэдэг чинь ердөө л үлгэр хүүхдүүдээ. Тэнд чинь албан ёсны бүртгэлгүй зөндөө эмэгтэйчүүд төрдгийн. Тэд нарын төлөө аав ээж нь мөнгө төлж бүртгэл хийлгэдэггүй учраас албан ёсны тоо баримтан дээр зөрүүтэй байдаг байх. Эр, эм гэдэг нь. Харин Монгол эмэгтэйчүүд гээд байгаа нөхөд жоохон тоо бодоод үз дээ. 3 саян 1 сая орчим нь хүүхэд хөгшид гэж бодий үлдсэн 2-н 1 сая нь эрчүүд тэд нар чинь л хоорондоо нийлж салцгаагаад байдаг биз дээ. Тэгэхээр тэр боломжтой нэг сая хүүхнүүд явла ч гэсэн тэр илүүдэл гээд айгаа 30 саяыг яаж баярлуулж хүч хүрхийн. Кирил үсэг үсэглэж чаддагийгаа их юм чаддаг гэж бодоод байгаа нөхдүүд олон юм аа тэ. Хөгийн юм.
[ Хариулах ]Хужаа нартай суугаад байгаа нь худлаа биш шүү дээ. Тэгээд Ухаантай болоод сууж байна уу аан. Сэрчмаагаас эхлээд л
[ Хариулах ]Юу -ч битгий бичиж бай энд /This portal site is also Foreign investment/ NATIONAL DEMOCRATIC OF MONGOLIA
[ Хариулах ]Mongol emegtei zuw helsen
Хужаа зайл аа.....
[ Хариулах ]yostoi chuhal medee bain !!! manai setgulchid yamar mundag yum bee !!! iim chuhal medee gargaj baidag !!! Otgonbayaraa ! yosyoi chuhal yum bichjee Ta!
[ Хариулах ]uneheer goe busgui yum aa.
[ Хариулах ]medeelliin portaluud ugaasa ali neg aldartai jujigchnii, duuchnii torson odor taarahaar ter tuhai medeelel oruulj l baidag shde. 2 sariin 9nd tegeed ene hyatad jujigchnii torson odor taarsan bolood l medeelel oruulaa biz. ta nar yun surtei yum! tegj hyatad muu gej booj uheh geed baigaa yum bol komputeriin araas hii charlaldaj baihaar Mongoloor neg duurchiheed baigaa har ajilchin, bolovrsolgui hujaanuudiig hooj yavuulaach! chadahgui yum bol bitgii ingej nuuree nuuchihaad hii hashgirch bai! ene Ziyi Zhang bol goy huuhen, sain jujigchin! buhel buten Azi tiviig Hollywood-d ner torteigeer toloolj baigaa tsoohon heden jujigchdiin neg! hyatad gej orilohooso omno Azi hun gedgeer n huleej avaach! tertei tergui delhii niit ene jujgichniig hyatad gehees l iluu chadvarlag ASIAN gej huleej avdag shd!
[ Хариулах ]Uneheer saihan huuhen shuu. Harin ene zurag ni ih ontsgui, tanigdahgui shaham bna. Hujaa gej huniig goochlood bgaa humuus uuriinhooo uhamsar, soeliin tuvshing ni l harulj bna shuu dee. Ene emegtei delhiin hamgiin saihan 100 huuhnuudiin jagsaaltad deeguur bichigddeg , bas mundag jujigchin.
[ Хариулах ]yamar ch xuxgvi xvvxen shdee yu ntasraad bgaa yum t1 xvvxen xux ***gvi xvvxniig xvvxen gdg yumuu aan mongolchuudaa
[ Хариулах ]suudert urgadag ulun tcagaan uvs
[ Хариулах ]