GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(5909)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Indian Parliament gives women a third of its seats

Indian Parliament gives women a third of its seatsIndian politicians took an important step on the path to making history when they overwhelmingly voted to reserve a third of all legislative seats across the country for women this Tuesday.


Government against coal export price cut

Government against coal export price cutB. Altsukh, senior specialist at the Fuel Policy Department in the Ministry of Mineral Resources and Energy,


Parliamentarian introduces bill to develop rural economy

Parliamentarian introduces bill to develop rural economyParliamentarian N. Batbayar introduced to the electors his bill “Development of Mongolia” that aims to increase families’ incomes in the country’s rural communities by trying to boost the rural economy.


Дээрмийн хэргийг ихэвчлэн бүлэглэж үйлджээ

2010 оны 2-р сарын 9
Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн гэмт хэрэг 7 хувиар, ял шийтгүүлэгчид 11.6 хувиар буурсан. Гэвч цөөн тооны гэмт хэрэг өссөний дотор бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 40.6 хувиар, ял шийтгүүлэгчид 43.52  хувиар тус тус өсчээ.
    
2009 оны байдлаар улсын хэмжээгээр дээрмийн 284 гэмт хэрэгт 620 хүн ял шийтгүүлсэн байна. Дээрэмдэх гэмт хэргийн 70 шахам хувь нь буюу 198 нь нийслэлд гарсан бол Дархан-Уул аймагт ийм төрлийн гэмт хэрэг 27, Хэнтийд 10 гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна. Харин Дорноговь, Дундговь, Говь-Алтай аймгуудад  өнгөрсөн онд дээрмийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй ажээ.  
    
Дээрмийн хэргийг бүлэглэж үйлдэх нь харьцангуй их байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 31.1 хувь нь бүлэглэж үйлджээ. Мөн ял шийтгүүлэгчдийн 107 нь буюу 17.2 хувь нь согтуугаар хүний эд зүйлийг дээрэмдсэн аж.
    
Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 67.9 хувь нь 18-29 насны залуучууд байгаа юм. Мөн 14-17 насны 88 хүүхэд, 25 эмэгтэй хүн дээрмийн хэрэгт холбогдсон нь анхаарал татаж байна. Боловсролын хувьд бүрэн дунд болон суурь боловсролтой хүмүүс дээрэмдэх гэмт хэргийг үйлдэгсдийн олонхийг эзэлж байгаа аж. Дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 452 нь буюу 72.9 хувь нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байна.   
    
Н.Яруу

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(5)
  • Зочин      202.131.230.XXX
    2010 оны 2-р сарын 9

    Хөөе наана чинь эрхэлсэн өндөр албан тушаалтай 76 дээрэмчний тухай бичихээ мартчихжээ.

    [ Хариулах ]
    • Зочин      122.254.127.XXX
      2010 оны 2-р сарын 10

      buur buleglesen 76 deeremchin geech.

      [ Хариулах ]
    • Зочин      202.179.20.XXX
      2010 оны 2-р сарын 9

      gudamjind hun deeremdeh tanhairah herge ih grch bna eniig tsagdaa nar taslan zzogsooj chadhUU

      [ Хариулах ]
      • boog      84.189.155.XXX
        2010 оны 2-р сарын 10

        hahaha ter ehnii setgegdel bichsen hun yasan goy helsen be!!!

        [ Хариулах ]
        • XA XA XA      124.158.113.XXX
          2010 оны 2-р сарын 10

          Turd suugaa deeremchid ygaad orohgui gej 76 tuunii tusalhuud ger bul hamaatan sadan naiz nuhud ni orno biz dee

          [ Хариулах ]