Төмөр барс жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хаашаа гаргах, засал хариулга хийх талаар “Зурхайн дацан”-гийн зурхайч Д.Гончигсүрэнгээс тодруулав.
Билгийн нас /хий нас/
Эр-1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97,
эм-5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай бол Зүүн урд зүг гарч шүдэнз зураад, түүнээ ус цасаар унтраан урд зүгээс ирнэ.
Унших тарни
“Ум базар пагма дангийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/ удаа уншаарай.
Суудал, зүгийн засал уншуулах ном нь Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд уншуулж галын сан тавиул.
Суудлын цээр нь халиун эд, малгай, цамц үл авах.
Билгийн нас:/хий нас/
Эр-2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98,
эм-4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92 бол баруун зүг гарч газарт модны үртэс булаад баруун урд зүгээс ирнэ.
Унших тарни нь
“Ум бадмаа дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Жадамба, сундуй, Додьгалсан, Санжид молам.
Суудлын цээр нь шар толгойтой хонь үл авах, эмийн хорлолоос холуур яв.
Билгийн нас /хий нас/
Эр, эм жил 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 бол баруун урд зүг гарч төмөр хугалж хойд зүгт хаяад баруун зүгээс ир.
Унших тарни нь
“Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Дашзэвэг, Догсүм, Гомбо уншуулж суудлын заслаа хийлгээрэй.
Суудлын цээр нь өөрийн болоогүй эд бараа бүү ав, төмөр үл хайлах, бухын мах үл идэх.
Билгийн нас /хий нас/
Эр-4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100
эм-2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 бол зүүн хойшоо гараад огторгуйд модны үртэс цацаж баруун хойноос ирнэ.
Унших тарни нь
“Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал засал, зүгийн засал, уншуулах ном нь Банзрагч, Нити, Чойжоо, Санжидмолам, Намхайнинбо зэрэг ном уншуулж суудлаа зас.
Суудлын цээр нь нохой тэжээж болохгүй.
Билгийн нас: /хий нас/
Эр-5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101
эм-1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 бол хар нохойн ам зүүн зүгт байрлаж байгаа учир зүүн урд зүгт гарч ус асгаад дээгүүр нь алхаж хойд зүгээс ирнэ.
Унших тарни
“Ум гармаа дагийний хум мамаа бизьяа суухаа”.
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь хийморийн сан тавиулж, Хамчунагва, лүмбүгарав, шивдэг уншуул. Лхам, алтангэрэл, бадамгарав, лусын балин ном уншуулж суудлын засал хийлгэ.
Суудлын цээр нь хар үхэр үл авах, гол усанд орох хэрэггүй, булаг шанд үл хөндөх, загасны мах үл амсах.
Билгийн нас:/хий нас/
Эр-6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102
эм-8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 бол баруун зүгт гарч уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос ирнэ.
Унших тарни
“Ум буддаа дагийний хум бизьяа мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Савдаг дондолын сан, Банзрагч, Жадамба, суудлын заслаа хий.
Суудлын цээр үхэр үл зарах, хувраг хүнээс аяга таваг үл авах, газар бүү хөнд, өндөрт үл гарах.
Билгийн нас:/хий нас/
Эр, эм жил адил 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 103 бол хойд зүгт мөрөө гаргаж, мод хугалан хаяад зүүн зүгээс ирнэ.

Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Гомбо, Сундуй, Цанжид уншуулж суудлын заслаа хийлгэ.
Суудлын цээр үхсэн хүний эд бараа үл авах, шувууны мах идэхгүй байх, хутга мэс үл авах, сүнсээ дуудуул.
Билгийн нас: /хий нас/
Эр-8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104
эм-6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 бол урд зүгт гарч цаас урж хийсгээд зүүн урдаас ир.
Унших тарни
“Ум базар пагма мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм айлтгуулж заслаа хийлгэ.
Суудлын цээр нь газар нүх үл хөндөх, зэр зэвсгийн зүйл, алт эрдэнэс үл авах
Хөөрөг зөрүүлэх мэндлэх ёс
Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.
Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг. Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ. Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.
Хийморийн дарцаг хийсгэхийн учир
Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна. Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг. Харин сүүлийн үед нийслэлийнхэн маань Богд ууланд орших “Хийморийн овоо”-нд дарцаг өргөснөөр хийморио сэргэчихдэг гэж хэт хошуурдаг болсон нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх хүн өөрийн сүсгээр хийморийг дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь сэргэдэг гэж үздэг. Ер нь хүн өөрийн оюун сэтгэлдээ зөв үйлийг өөгшүүлж, дотоод сэтгэлийнхээ буртагийг огоорон, “оюун санааны эрч хүч”-ээ нэмэх нь хийморио сэргээж, сүнснийхээ чадлыг сайжруулж байгаа хэлбэр юм.
Шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэвэл буян сая саяар арвидна
Зурхайн зурлагад буусан ном, заслаа шинийн 15-ны дотор багтаан уншуулж заслаа хийлгэх гэсэн сүсэгтнүүдийн цуваа тэр өдрүүдэд буян номын газар, хийд, сүм дуганд тасардаггүй. Эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живагаар үрждэг учир хүмүүс тийн чухалчилж заслаа хийлгэдэг. Үржин дэлгэрэхийн учир нь 2500 жилийн өмнө Бурхан багш ертөнцийн үзэгдэл юмсыг бясалгаж, номоо номлож байх үед буюу хаврын тэргүүн бар сард буддын шашны нэгэн чухал үйл явдал болсон аж. Бурхан багш номоо бясалгаж суухад нь тэрсүүдийн зургаан багш түүн лүгээ очиж “Хүмүүс таныг хүндлээд байх юм, бид ч гэсэн эр зориг, эрдэм чадалтай. Тиймээс эр зориг, эрдэм чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар орьё. Дийлснээ хүндэтгэн ёсолж байя” гээд тэмцэлд дуудсан гэдэг. Ингээд бурхан багш тэдний саналыг хүлээн авч хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоногийн турш тэрсүүдийн багш нарыг номхотгож номдоо дагаар оруулсан байна. Иймээс энэ өдрүүдэд үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар үржигддэг аж. Тухайлбал, энэ үеэр нэг удаа уншсан ном сая саяар арвижих нигууртай учир ёр цээрээ ч гэсэн гаргачихвал бүтэн жилээ даадаг тул хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян үйлдэхээр шамддаг байна. Та ч гэсэн зурхайд буусан засал, номоо бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдрүүдэд уншуулж, жилээ даатгаарай. Таны үйлдсэн буян сая саяар үржих болтугай.
2010 онд бич жилтнүүд онцгой анхааралтай бай
Энэ жил хэн илүү азтай байхыг тухайн хүний төрсөн жил хийгээд тухайн жилийн махбодийн шинжээр нь тодорхойлдог. 2010 он бол модон махбодийн циклийн эхэн үе. Тиймээс энэ он модон махбодитой буюу азын элемент нь мод тохиодог хүмүүст маш сайн. 2010 он бол төмөр барс /эр/ жил. Хэрэв та ийм /эр/ модон махбодитой жил төрсөн бол та нийгмийн харилцаанд хүмүүстэй нэлээд зөрчилдөж мэднэ. Учир нь эр төмөр, эр мод хоорондоо тэмцэлдэх шинжтэй. Харин та эм, модон махбодитой бол нийгмийн болоод хувийн харилцаа энэ жил таатай байх нь ээ. Яагаад гэвэл эр төмөр, эм мод хоорондоо харилцан татагдана. Харав та гахай жилд төрсөн бол энэ төмөр барс жил таны хувьд таатай. Харин туулай жилтэй болоод махбоди тань мод бол эрч хүч хоёр дахин их байх аж. Луу жилтэй, мөн модон махбодитой бол маш сайн хослол байх аж. Ер нь 2010 онд дээр дурьдсан эр жил, эм модны хослол тохиосон хүмүүст маш сайн жил байх нь. Хэрэв морь жилд төрсөн бол энэ онд гал махбодийн хүчтэй хослолд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл галын элементийн нөлөөгөөр азтай байх гэнэ. Харин та бич жилтэй бол энэ онд чиг баримжаагаа алдах, элдэв төөрөгдөлд орохдоо амархан, бодол санаа тогтворгүй, шийдвэр гаргахад хэцүү, бухимдал ихтэй байх бололтой. Учир нь барс, бич хоёрын хоорондын харилцаа хөрш бөгөөд барс хий үзэгдлийн, бич хүний ертөнцийн хаалга гэж үзэн, нэг нь эрлэгийн элчийг, нөгөө нь тэнгэрийн элчийг төлөөлдөг гэдэг. Тиймээс бич жилтнүүд ялангуяа гадаа гудамжинд элдэв осол аваарьт өртөхөөс болгоомжлоход илүүдэхгүй бөлгөө. Хэрэв та могой жилтэй бол нөхөрлөл, түншийн харилцах харилцаанд бэрхшээл учирч болзошгүй. Иймээс үг яриагаа хянаж, харилцаандаа анхаарах хэрэгтэй. Болгоомжгүй үгнээс болж сайн найз нөхөдтэйгээ дайсагналд хүрэх магадлалтайг сана. Хэрэв та бар жилд төрсөн бол 2010 он хоёр бар давхцсан жил болно. Та жилийн туршид осол гэмтэл, хэрүүл маргаанаас холхон явахыг хичээ. Харин та модон махбодитой бол сайн, танд энэ жил санаа зовох зүйл гарахгүй.
Д.Догсмаа