Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул шинийн нэгний өдөр Канадын Алберта мужийн Калгари хотноо оршин суугаа Монгол иргэдтэйгээ золгожээ.
Золголтын үеэр Элчин Сайдын Яамны зүгээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачлагыг ямагт дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, байгалийн баялгийн олборлолт, ашиглалт, иргэдийн давхар харьяаллын асуудал, ажлын байр, эх орны хувь хишиг хүртэх зэрэг сэдвээр иргэдийн санал бодлыг сонсчээ. Уулзалт золголтын үеэр Калгари дахь Монгол иргэд “Монголчуудын холбоо” байгуулахаар болсноо мэдэгдсэн аж. Элчин сайд уг санал санаачлагыг дэмжиж Канадад суугаа Монголчуудыг нэгтгэсэн холбоо байгуулахыг уриалсан байна.
Калгари хотын Монголчууд эх оронд нь өвөлжилтийн байдал хүндэрч байгаа өнөө үед малчиддаа сэтгэлийн болон, мөнгөн тусламж үзүүлэхээр хандивын аян өрнүүлж цуглуулсан нэг сая төгрөгөө Элчин сайдын яаманд гардуулан өгчээ.