АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээр Рон Пол сонгогджээ.
Өнгөрсөн бямба гаригт болсон "Улстөрийн консерватив үйл ажиллагаа" бага хуралд оролцсон бүгд найрамдахчуудын 3 хувь нь түүний төлөө санал өгсөн байна.
Түүний араас 22 хувийн саналаар Митт Ромни, харин Аляскийн амбан захирагч асан Сара Пейлин зургаан хувийн дэмжлэг авчээ.
Санал хураалтад ойролцоогоор 2500 хүн оролцсон байна.
Рон Пол Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд 1988 онд тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд Либретарианы намаас нэр дэвшин өрсөлдөж байжээ. 2008 онд Бүгд найрамдах нам сунгаанд оролцсон ч Жон Маккейнд ялагдсан аж.
Рон Пол Иракаас гадны цэргийн хүчийг бүрэн гаргаж, АНУ-ыг НҮБ болон НАТО-гоос гаргахын төлөө байдаг хүн. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн санг татан буулгаж, эдийн засагт төрийн оролцоог бүрэн байхгүй болгохыг хүсдэг юм.
С.Баяр http://www.niigmiintoli.mn/