МАХН-ын дотор нэлээн бужигнаантай байна. МАХН-ын бага хурал битгий хэл их хурал хуралдах хугацаа нь өнгөрчихсөн. МАХН-ын дүрэм ёсоор хурлын товыг зөвхөн намын дарга зарлах учиртай.
Гэвч намын дарга С.Баяр АНУ-д эмчилгээнд яваад эзгүй байна. Мөн МАХН-ын дарга Засгийн газрын тэргүүн байх ёстой. Гэвч МАХН-ын дарга, ерөнхий сайд асан С.Баяр сайдын суудлаа Сү.Батболдод өгч, АНУ-д амьдарч байгаа нь бас нэгэн асуудал үүсгээд байгаа юм.
Тиймээс МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хоёрыг намын дарга С.Баярт золгуулахаар явуулжээ. Тэд намын даргаасаа намын их, бага хурлын товыг хэзээ зарлах, намын дарга ерөнхий сайд байх ёстой зэрэг асуудлыг хэрхэхийг асуухаар явсан аж. Сүүлийн үед МАХН-ын дарга С.Баярыг бие нь сайн байгаа, тааруу байгаа гэсэн хоёр мэдээлэл тархах болсон. Ямартаа ч золгуудаар явсан хоёр төлөөлөгч намын даргынхаа лагшинг ямар байгааг нүдээр үзэж ирэх нь мэдээж.
Саяхан МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж, ирэх гуравдугаар сарын 20-нд намын бага хурлаа хуралдуулах санал гаргасан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Сү.Батболд намын дарга болох сонирхолгүй зөвхөн Ерөнхий сайдын ажлаа хийгээд явна гэж байгаа ажээ.
Бүх эрхийг барьж байгаа МАХН дүрэмдээ захирагдах уу, Ерөнхий сайдын саналыг дагах уу, намын даргынхаа таашаалд нийцүүлэх үү гэдэг нь таамаг хэвээр байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх АНУ-аас ямар нэгэн шийдвэр авч ирэхийг л хүлээх үлдлээ.