Японд барилгын зураг, төслийн чиглэлийн бизнес эрхэлдэг ноён Сейко Лида Монголд 2006 оноос буяны үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийгмийн эмзэг бүлгийн орон гэрийн болон сургалтын үйл ажиллагаанд нийтдээ гучаад мянган ам.доллар зарцуулжээ. Тэрээр амьдралын боломж тааруу, тэр дундаа хөдөөнөөс шилжин ирсэн өрхийн 5-7 оюутанд 3 жил дараалан сургалтын тэтгэлэг өгч байна. Энэ хугацаанд нийт 19 оюутанд тэтгэлэг өгсөн юм.
-Монголд анх ирсэн өдөр өнөөдөр хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Гурван зүйлийг ажиглалаа. Хотын машин, утаа, гэр хороолол их нэмэгдсэн байна.
-Японд бас ийм хүнд хэцүү үе байсан. Эрх баригчид ямар арга хэмжээ авч байв?
-Энд улс төр хамаагүй, цэвэр чадварлаг мэргэжилтнүүд шаардлагатай. Тэр үеийн хүндрэлээс гарах гол зарчим бол ерөөсөө л мэргэжлийн хүмүүсийг тухайн салбарт нь зөв ашиглаж чадсантай л холбоотой.
-Японы тусламж Монголд ихэнхи хувийг эзэлдэг. Та бизнесмен хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Монгол болон хөгжиж байгаа орнуудад очиж байгаа зээл, тусламжинд эргэлзээ байдаг. Яагаад вэ гэхээр хяналтаа сайжруулахгүй бол хардлага үүсэх нь мэдээж. Тиймээс аливаа орж ирж байгаа тусламжинд Засгийн газар өөрөө маш зөв хяналт тавих л хамгийн чухал. Японд гаднаас орж ирсэн зээл, тусламжийг хариуцсан яам, агентлаг байдаг. Монголд байдаг үгүйг сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээж байдаг байх л даа, хангалттай ажиллаж чадахгүй байгаа юм шиг.
-Япончууд Монголын талаар хэр ойлголттой вэ?
-Япончуудын хувьд Монгол гэхээр сүмогоор л мэддэг, тэрнээс бусад талаар бол сайн мэдэхгүй байна. Уучлаарай би бас сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ сүүлийн үед монголчуудыг нэлээд судлах болсон. Сүмо орж ирэхээс өмнө бол монголчуудыг ахан дүүс шигээ үздэг арай хүнлэг талаас нь хардаг байсан. Харин сүмод орж ирснээс хойш хандах хандлага арай өөр, хүч чадалтай эрэлхэг гэдэг талаас монголчуудыг хардаг болсон. Би маш олон орноор явж үзсэн. Япончуудтай хамгийн ойр орон бол яах аргагүй Монгол. Тиймээс юу хэлэх гээд байна вэ гэвэл аль ч түвшинд харилцаагаа илүү өргөжүүлээсэй гэж хүсч байна.
-Таны компаний үйл ажиллагааны чиглэл?
-Миний хувьд 60-аад ажилчинтай компанийг удирддаг. Манай компани Озакод, Токиод байна. Ихэвчлэн сургууль, эмнэлэг, нийтийн орон сууц гэх мэтчилэн газруудын барилгын зураг төсөл дээр ажилладаг.
-Мэргэжлийн хүний, нүдээр харахад манай хот ямар харагдаж байна?
-Танай сүүлийн үеийн томоохон шинэ газруудаар орж үзсэн. Ихэвчлэн гадаадынхны нүдээр харсан барилгууд их болсон байна. Уг нь Монгол гэсэн имижээ хадгалсан загвар дизайнтай барилга барих тал дээр анхаарах нь зүйтэй болов уу. Гэхдээ энэ бол миний хувийн бодол шүү. Төлөвлөлт гэдэг зүйл дээр Маш их анхаарах ёстой.
-Японд 1200 хүүхэдтэй нэг сургуулийн зураг төслийг хийхэд ямар үнэтэй байдаг вэ?
-Би одоо 1200 хүүхэдтэй сургуулийн зөвхөн дотоод засал дээр ажиллаж байгаа. Энэ ажлын хөлс 300 мянган ам.доллар. Барилгын нийт зардлын хоёр хувь нь гэсэн үг.
-Кобэгийн газар хөдлөлтөөр том барилгууд үлдээд, жижиг байшингууд сүйрсэн. Энэ юутай холбоотой вэ?
-Өндөр барилгуудын нураагүй шалтгаан бол нэгдүгээрт шинэ, төлөвлөлт маш сайн хийгдсэн. Харин жижгүүд нь хуучны байшингууд байсан. Ихэвчлэн модон рамтай байсан учраас нурах гол шалтгаан болсон.
-Манайд шинээр баригдаж байгаа барилгуудын чанарыг судалж үзсэн үү?
-Мэргэжлийн хүний нүдээр харахад танай сүүлийн үеийн барилгуудын дан нуруу нь маш муу байх шиг санагддаг. Багана, дан нуруу хоёр маш сайн байж газар хөдлөлтөд тэсвэртэй байна. Гэтэл дан нуруу муу байвал газар хөдлөлтөд амархан явна гэсэн үг. Нэмж хэлэхэд даацын хананууд маш муу. Дан тоосгон ханатай барилгууд ч харагдах жишээтэй. Энэ тал дээр би их гайхаж л байна.
-Манай эрх баригчдын зүгээс хөрөнгө оруулалтыг хянах оролдлого хийж байна. Япон хүнд үед иймэрхүү оролдлого хийж байсан уу?
-Бүх зүйл дээр Засгийн газар дээрээс хяналт тавина гэдэг бол тийм ч таатай биш л дээ. Гэхдээ ямар салбар дээр хяналт хийх вэ гэдгээ зөв харж байх хэрэгтэй. Жишээ нь, төмөр зам, цахилгаан холбоо, эрдэс баялагт хяналт хийх нь зүйтэй. Японд такси, радио, tv дээр маш их хяналт тавьдаг. Хүнс, будаа гурил дээр Засгийн газар маш хүчтэй хяналт тавьдаг.
Х.Баттөгс