-Томуугийн В хүрээний вирүсээр 1112 хүүхэд өвдлөө. Тэдний олонх нь эмнэлгийн шалан дээр тусламж хүлээн хэвтэж байна-
Томуугийн В хүрээний вирүсээр өвчилсөн 0-5 насны хүүхдийн тоо цаг, минут тутамд нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, эмч нар яахаа мэдэхээ байлаа. Удаан хугацаагаар халуурч, таталт өгч байгаа ханиад эцэг, эхчүүдийг айлгаж байна. Дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэт ихдэж түгшүүрийн улаан дохио аль хэдийнэ асчихжээ. Хүүхдийн гэгдэх хэдхэн эмнэлэгт чихэлдсэн өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээ ор төдий хүрч байгаа тухай иргэдийн гомдол тасрахаа байв.
Тиймээс хүүхдүүдээ гэртээ хорихоос өөр сонголт аав, ээж нарт үлдсэнгүй. Монголын эгэл ард түмний бяцхан үрс өвдөж, олон гэр бүл нойргүй хонож байхад Эрүүл мэндийн яамныхан нэг ч үг дуугаралгүй өдийг хүрлээ. Энгийн нэгэн ханиадны вирусээс илүү аюултай В хүрээний ханиадны талаар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай ганц хуудас ч материал хэвлэлд нийтэлсэнгүй. Үнэндээ хөл толгой нь мэдэгдэхээ байсан хэдэн эмнэлгийнхээ учрыг олохгүй мунгинаж байгаа бололтой. Гаднын оронд эмчлүүлэх боломжгүй, эмнэлгийн шалан дээр хэвтэж буй хүү, охиноо өвчиндөө шаналж буйг харан элгээ эмтлэх аав ээжүүд нулимсаа арчиж сууна.
Эрүүл мэндийн яамныхан бас чиг зүгээр суугаагүй бололтой. Өвчин туссан нялхсаа тоолж сууна. Тэднээс авсан мэдээллээр өчигдөр В хүрээний томуу төст өвчнөөр 1381 хүн өвчилжээ. Үүний 1112 нь хүүхэд гэв. Вирүсын халдвар авсан хүний тоог Засгийн газарт танилцуулахдаа 1174 гэж өөрөөр мэдээлсэн байна лээ. Хүлээж авах боломжтой тооноос илүү гарсан хүмүүс эмнэлгийн шалан дээр хэвтэж байгаа гэсэн үг.
Байдал ийм байхад монгол хүнд эрүүл орчинд төрж, бойжих эрх алга. Тиймээс төрөх насны эмэгтэйчүүд жирэмсэн болохоос айж, төрснүүд нь хүүхдээ эмчлүүлэх эмнэлэггүй, гэртээ аргаа барж эхэллээ. Энгийн ардын эмнэлгүүд баячуудын ганган хаусын ханшид хүрэхгүйгээр үнэгүйдэж, эхнээсээ ашиглалтаас гарав. Нэг, хоёрдугаар төрөх эмнэлэг гэж байхаа больж эхчүүд төрийн заавраар хувийн эмнэлгийн хаяа бараадсан ч эздэд нь хөөгдөн тэднийг аргадаж сууна. Төрөх, төрүүлсэн үрээ эмчлүүлэх эмнэлэггүй энгийн иргэдийн зовлонг төрөөс төрсөн тэрбумтнууд мэдэхгүй учир эмнэлгээс парламентын ордныг илүүд үзэх нь арга ч үгүй байх. Тэд ч мөн үр хүүхэдтэй боловч тэдний хүүхдүүд гадаадын өндөр хөгжилтэй оронд, их үнээр төрж, эмчлүүлдэг. Тиймээс зовлон мэдэхгүй хүнд зовлонгийн тухай ярьсан ч үр дүн гарсангүй энэ хүрэв.
Иргэн хүн аж төрөх эхний үйлчилгээ болсон эрүүлийг хамгаалах байгууллага нь уналтынхаа доод цэгт оччихсон байхад манай баячууд том зүйл сэдэж, их гүрнээр аялан туршлага судалж дуусахгүй. Төрийн тэргүүн нь гадны эдийн засагчийг шүтэн биширч, цаазын ялтныг өршөөх "өрөвч" сэтгэл сэдэж сууснаас бус эмнэлэг барья гэж нэг ч удаа дуугарсангүй. УИХ-ын дарга нь парламентын гишүүддээ лобби хийж 76 тэрбум төгрөг хувааж өгчхөөд одоо Өмнөд Солонгост очиж элдэв төрлийн туршлага судалж явна. Ард түмнээс сонгогдсон 76 нь эмнэлэг барья гэхийн оронд шаргал ордноо голж, илүү том тансаг өрөөнд сууя хэмээн шинэ байр нэхэж сууна. Ичих булчирхайгаа гээж түүнийгээ нийслэлийнхэнд хэдхэн байх цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэн газар дээр нь барина.
Яагаад ийм байх ёстой гэж. Тэдэнд кувейтүүдээс 12 мянган ам.доллараар ордон биш эмнэлэг барья гэж гуйх сэтгэл дутсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс дээрэмдсэн 76 тэрбумаа хүүхдийн төлөө зориулах нинжин сэтгэл нь багадсан юм. Спикер нь найрсаг харилцаат Солонгост морилохдоо "Бидэнд нэг эмнэлгийн барилга хэрэгтэй байна" гэж хэлэхийн оронд “Тавантолгойн ордоо яаж та нартай хуваах вэ" хэмээн ярилцаж суухыг телевизийн дэлгэцээр иргэд нь харж сууна.
Дэлхийн улс орнуудыг хүн амьдрахад таатай орчноор нь жил бүр жагсаадаг. Энэ үзүүлэлтээр манайх өнгөрсөн онд 164-т бичигдсэн. Төрөх, өвдөхөд очих газаргүй болсон монголчууд удахгүй 200 илүү гарч бичигдэх нь гашуун боловч үнэн боллоо.
Ө.Хүү