Франц
хэлтэн орнуудын олон улсын байгууллагын
40 жилийн ойн баярын хүрээнд ART GENESIS,
Францын TB5 Монде суваг, тус байгууллагын
гишүүн элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр
Франц хэлтэн орнуудын кино наадмыг анх
удаа Хятад, Монгол, Хонг-Конгд зохион
байгуулж байна.
Энэхүү
кино наадам нь манай улсад энэ сард
Тэнгис кино театрт зохион байгуулагдах
бөгөөд өнөөдөр “Асрагч эр” франц
киногоор нээлтийн үйл ажиллагаа эхлэх
юм. Тус киноны гол дүрд тоглосон Францын
алдарт жүжигчин Софи Марсу болон
Кристофер Ламберт нар тус нээлтийн
ажиллагаанд оролцохоор манай улсад
хүрэлцэн ирээд байгаа билээ.
Монгол
ноолуураар гоёсон дэндүү энгийн боловч
дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн
одод хэвлэлийн хурал болох танхимд
инээмсэглэсээр орж ирсэн юм. Дэлгэцэнд
гардгаасаа хавьгүй жижигхэн биетэй
харагдах Софи Марсу болон Кристофер
Ламберт нар төсөөлснөөс өөр санагдсаныг
нуух юун.
Ингээд
тэдэнд хандан хэвлэлийнхэн асуулт
тавьсныг та бүхэндээ хүргэж байна.
Софи
Марсу:
-Монгол
улсад анх удаа ирж Францын кино наадмыг
нээх болсондоо баяртай байна. Бид Францын
киног сурталчлах, Францын соёлыг
сурталчлах зорилготой ирсэн. Монгол
орныг би хэдийнээс сонирхож, ирж үзэх
сэн гэж хүсч байлаа. Тиймээс энэ кино
наадмыг зохион байгуулагч “Монголд
ирэх үү” гэхэд нь би эргэлзэх зүйлгүйгээр
зөвшөөрсөн.
Кристофер
Ламберт:
-Монгол
улсад ирэх сэн гэж их хүсч байлаа. Биднийг
тун сайхан хүлээж авч байгаад баярлалаа.
Танай орныг бүхэлд нь үзэж сонирхох
боломж бидэнд даанч алга. Хүмүүс биднийг
тун сайхан угтаж авч байгаад баярласнаа
дахин илэрхийлье.
-Хатагтай
Софи Марсу та их л энгийн хүн шиг
санагддаг. Холливуд таныг дуртайяа
хүлээж авах ч та холливуд руу зүтгээд
байдаггүй.
-Би
энгийн байх дуртай. Тиймээс ч Монголд
хүмүүстэй уулзахаар ирсэн. Хэрвээ бидэнд
хугацаа байсан бол хөдөө явж үзэх байлаа.
Холливуд надаар дутаагүй байх, би
холливудаар дутахгүй. Харилцан сайхан
харилцаатай байхад болно.
-Та
бүхэн Монгол киноны талаар хэр сайн
мэдэх вэ?
К.Л:
-Үнэнийг хэлэхэд Монгол киноны талаар
сайн мэдэхгүй. “Ингэн нулимс”, “Шар
нохойн там” зэрэг кино европт их гарсан
гэсэн. Гэвч бид үзэж чадаагүй, тиймээс
сайн мэдэхгүй байна.
-Монголын
уран бүтээлчидтэй хамтран ажиллах
боломж бий юу?
С.М:
-Европоос нэг
хоёр найруулагч кино зураг авалт хийхээр
ирж байгааг мэдэх юм байна. Хэрвээ энд
студи байгуулаад кино хийх бол хүрч
ирээд ажиллахад болохгүй гэх зүйлгүй.
К.Л:
-Монгол орны байгаль орчин, малчин,
нүүдэлчин ахуй яалт ч үгүй олон хүний
сонирхлыг татна. Монгол орон зураг
авалтын гайхалтай талбай болж чадна
гэж бодож байна.
-Ноён
Кристофер Ламберт таны тоглосон кино
дийлэнх нь зөгнөлт зохиолтой байдаг.
Та яагаад дандаа зөгнөлт кинонд тоглодог
юм бэ?
-Амьдралдаа
ч би зөгнөлт адал явдал хайж байдаг.
Миний дүр төрх ч тийм юм. Ер нь би өөрийгөө
тээвэрлэгч гэж үздэг. Амьдралд байхгүй
зүйлийг дэлгэцээр дамжуулан хүмүүст
хүргэдэг. Зөгнөлт дүр авахдаа ч би
дуртай.
-Хатагтай
Софи Марсу та Монгол орныг хэрхэн төсөөлж
байв. Энд ирээд төсөөллөөс чинь хэр зөрж
байх юм?
-Би
танай орны хувьд түүхийн бие даалтын
ажил хийх хэмжээний мэдлэгтэй биш л
дээ. Сүүлийн үеийн мэдээллийг л мэднэ.
Онгоцноос хараад юутай ч их л өргөн
дэлгэр нутагтай юм гэж бодлоо. Танай
Монголчууд өөрийн гэсэн онцлогтой,
хүчтэй ард түмэн гэж боддог.
Богинохон
хугацаанд өрнөсөн ярилцлага ийнхүү
өндөрлөсөн юм. Хоёр жүжигчин Чингисийн
хөшөөний өмнө зургаа татуулна гэсэн.
Мөн та бүхэн Софи Марсу, Кристофер
Ламберт нарыг харахыг хүсвэл өнөө орой
Тэнгис кино театрт 18.30 цагт хүрэлцэн
очиж, “Асрагч эр” киног үзэх боломжтой.
Зохион байгуулагчдын зүгээс энгийн
үзэгчидтэй зургаа татуулах, гарын үсэг
авах боломжийг хайх болно гэдгээ хэлсэн
юм.
Энэ
дашрамд сонирхуулахад Софи Марсу 1966
онд төрсөн. "Бум" (1980) (Үдэшлэг), "Бум
2" (1982) кинонуудаар нь үзэгчид илүү
таньдаг. Энэ киноны дүрээрээ Софи “Шилдэг
дюбет” номинациар “Сезар” хүртэж
байсан түүхтэй. Мөн “Хатан зүрх” кинонд
Мель Гибсонтой хамтран тоглосон нь
түүний хувьд анх удаа англи хэл дээр
тоглосон кино байсан юм. Ингээд дэлхий
дахинд танигдах түүний гараа эхэлж
байжээ.
Софи
1996 онд үзэж өнгөрүүлсэн амьдралынхаа
тухай “Худалч” нэртэй ном бичиж
хэвлүүлсэн нь муугүй зарагдав. Энэ
номондоо хайр сэтгэлийнхээ нандин
нууцуудыг анх дэлгэсэн гэдэг. Номын
нэгэн хуудсыг цухас сөхвөл “Эрт эхэлсэн
бэлгийн амьдрал минь уур цухалтай, эмзэг
нэгэн болгожээ. Хайр дурлал бүрээ гуниг
харууслаар үдсэн болоод л тэр байлгүй.
Анжей л надад амар амгалан, аз жаргал,
хамгийн сайхан дүрүүдийг бэлэглэж, эх
хүн байхын гайхамшгийг мэдрүүлжээ”
гэсэн байна.
Харин
Кристофер Ламбертийн хувьд 1957 онд
төрсөн. “Конор Маклойд”, “Мортал
Комбат” зэрэг киногоор нь манай үзэгчид
андахгүй. Кристофер Нью-Йоркод төрсөн.
Учир нь түүний аав АНУ-д суух Франц улсын
элчин сайд байжээ. Тэрээр сайн жүжигчин
төдийгүй бизнесмэн хүн билээ.
М.Жаргал
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
UNEHEER SAIHAN HUUHEN SHU.. MGLD IRCHIJ BGAA HEREGUU
[ Хариулах ]Bagadaa myaraalag ih saikhan huhtei ohin baij bilee. odoo huh ni shuugdchihaj.
[ Хариулах ]marso l gedeg sanagdah yum
[ Хариулах ]СОФИ МАРСО ГЭДЭГ ШТ ЯАЛТ Ч ГҮЙ МАНАЙХАН Л МАНГАРТАЖ БАЙХГҮЙ ЮУ
[ Хариулах ]хаха.... Марсу гэдийм huh??
[ Хариулах ]tas huuhen shuu hehe. Dawq sn jujigchin nadad taalagddag
[ Хариулах ]Zaaval yagaad China-Hong kong-Mongol gej...
[ Хариулах ]sofitoi untah ymsan
[ Хариулах ]eee untaj uzeegui yumu, hagur yu hiiged ywad bdag yum de udii hurtel hehe
[ Хариулах ]yoyo bolimoor yumaa, muu teneg buduuleg mulguu hamag oyun uhan tarhi ni unuudhundu ochchihson teneg zaluuchudig bugdiig ni yamar ch emegteigui aral ru tsolvol taarna
[ Хариулах ]Yag unen saihan hellee
[ Хариулах ]WOW! Manai Mongold iim Lag Oduud irsen xeregvv? Bolooshdee. Chistofer Lambertiig dergedees n neg xarax yumsan. daanch bi Seould bnaldaa. MONGOLD KINO ZURAG AVBAL SONIRXOLTOI gej yaj medej ngaan bol? Mongoliin tuxai yamarch medleggvi gej xeltsgeesen bnashdee. Zvgeer l amnaas n garsan sul vg yum baixdaa.
[ Хариулах ]Utaanbaatraas uneheer mash ih ichij baina.
[ Хариулах ]Utaanbaatraas uneheer mash ih ichij baina. Urisan hunii zorigiig bishirj baina shuu. Gaihaltai
[ Хариулах ]turaal mini chi uhsendee ulaanbaataraas ichdiin yu n hun ichmeer bna chi bitgii hel humuus amidraad bolgood bgaan chadahgvi hevtej hudlaa neeh tom yum yarihiin zvgeer naad darvaanaa tataj yav chadahgvi bol urtai gazarluugaa tonilohgvi yu
[ Хариулах ]baliar buduuleg yum!!
[ Хариулах ]unen l dee, ene utaa hog shoroo geed hichneen UBde hairtai ch gsn France-udin nudend yaaj haragdsan bol geheer ichij bna
[ Хариулах ]Tenegt, gadaaddaa shingeerei
[ Хариулах ]ягаад дандаа монголын талаар өөрсдийнхөө талаар асуудаг юм бэ, тэдний өөрсдийнх талаар асуудаггүй юм уу
[ Хариулах ]wow...ene jujigchnii kinog bagaasa l uzej ussun.ih saihan huuhen yumaaa 40garsan gehed 30tai l yum sheg haragdaj bna..luv u
[ Хариулах ]ih gunigtai haragdaj bna..mongol taalagdaagu bololtoi
[ Хариулах ]софи марсог амьдаар нь үзэх гээд очтол билет дууссан байваа гэж
[ Хариулах ]uzeh bish harah geech .
[ Хариулах ]Sophie Marceau, I Love YOU!!! forever
[ Хариулах ]SAIN YAVJ IREVUU? 2-ROO XONINII SAIXAN GEDES CHANYYLJ, XOSHNOGIIG NI IDEXUU. GUE MUN SAIXAN AMTTAI SHUU. GAX GAX GAX!
[ Хариулах ]ter utaa, hog bygdiig n hymyys bid nar uursduu l tarij bga bizde teheer uursduusuu zarim talaara uursdiinhuu soyolgyi bydyylgeese ichij bga hereg bizde
[ Хариулах ]ehner nuhur 2 yum u te
[ Хариулах ]