GoGo
Санал асуулга
Оюутны сургалтын төлбөрийн тал орчим хувийг Хүний хөгжил сангаас олгох /2011 онд/ Засгийн газрын шийдвэрийг Та зөв гэж бодож байна уу?

Санал өгсөн нийт хүн(4797)
  • Бэлэн мөнгө тарааж байснаас боловсролд зарцуулж байгаа болохоор дэмжиж байна.
  • Оюутнууд нэгэнт сурна гээд сургуульд орсон болохоор төлбөрөө 100 хувь өөрсдөө төлөх учиртай. Харин Хүний хөгжил сангийн мөнгийг шинээр сургууль барих, одоо байгаа сургуулиудаа засварлах, сургалтын чанар зэрэгт зарцуулах хэрэгтэй.
  • Хүний хөгжил сангаас оюутны төлбөрийг 100 хувь даадаг болох хэрэгтэй. Ингэхдээ их, дээд сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх хэрэгтэй.
  • Мэдэхгүй
  • Энэ асуудлуудын алийг нь ч дэмжихгүй байна.
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Тэд ч гэсэн хүүхэд шүү дээ

2010 оны 3-р сарын 16
Тэд ч гэсэн хүүхэд шүү дээ

Хүйтэн жавар тачигнасан саяхны нэг өдөр сэтгэл өвтгөсөн, харамсалтай зүйлтэй гудамжнаа таарав. 5-6 орчим насны хүүг эх нь гэх нэгэн эмэгтэй "Пиз... минь чи ханиадны эм уувал уугаач, дуртайдаа өвчин тусчихаад..." хэмээн хэлэх хэлэхгүй үгээр хашгичин загнана. Учир мэдэхгүй өөдөсхөн хүүгийн өмд нь шувтарсан харагдах бөгөөд татаж ч чадахгүй эхэр татан уйлах аж.

Хүү ямар том хэрэг тарьчихаад, хараалгуулан загнуулж буйгаа ч үл ойлгоно. Том том нулимс унаган уйлж зогсоо хүүгийн өмнөөс эхэд нь гомдов. Тийм хатуу, харгис үгийг төрсөн үрдээ бүү хэл танихгүй нэгэнд хэлэхэд ч зүрх зүсэгдмээр санагдана.

Сэтгэл өвтгөсөн зүйл харамсалтай нь үүгээр дууссангүй. Хүмүүсийн ярьж буйгаар гуравхан сартай, өлгийтэй хүүхдээр бизнес хийдэг "зэрлэг араатан"-ууд байна гэнэ. Чихэндээ итгэсэнгүй. Гуравхан сартай, өлгийтэй хүүхдээр шүү дээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Мэргэжилтний 20-ийн хавьцаа явж байгаад өнөөх "зэрлэг араатан"-тай яг таарлаа.

Хэдий хаврын cap гарсан ч хүйтэн жавар тачигнаж, хацар ам хайрсан өдөр байв. Замын хашлага дээр нэгэн залуу өлгийтэй хүүхэд тэврэн суух бөгөөд урдаа мөнгө өгөхийг хүссэн хайрцаг тавьжээ. Иргэдийн ярьж буйгаар өлгийтэй хүүхдийн "ажил" өглөө 09.00 цагт эхэлж орой гэгээ тасрахад дуусдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг өдөржин гадаа байлгадаг гэсэн үг. Урин дулаан зуны цагт биш хүйтэн жавар тачигнасан хар хүйтэнд шүү.

Түүнийг тэвэрч зогсоо 20 орчим насны залуу "Хүүхдийг синтфонон даавуугаар өлгийдчихсөн болохоор даарахгүй ээ" хэмээн хээвнэг ярина. Гуравхан сартай нялх амьтныг өвлийн хүйтэнд өдөржин гадаа байлгахад даарахгүй гэж үү. Гэтэл насанд хүрсэн би өвлийн зузаан хувцастайгаа түүнийг ажиглан зогсох хэдхэн минутад л даарч, голд хүйт орж байсан юм. Үнэхээр элэг эмтэрч, зүрх шимширч байв. Ер нь энэ нийгэм ирээдүйн эзэддээ хэтэрхий харгис хандаад байгаа юм биш үү. Аав ээжийнхээ архины мөнгийг олохын тулд гуйлга гуйн, гудамжинд дуулдаг хүүхдүүд хичнээн олон байдаг билээ.

Эцэг эхгүй зарим нь гуанз рестораны үлдэгдэл хоолоор голоо зогоон, тэндэхийн траншейнд хоног төөрүүлэн, гаднаа инээвч дотроо уйлж суудаг. Тэд гадуур явахдаа аав ээждээ хөтлүүлэн, баясан алхах үеийнхэнтэйгээ тааралддаг л байж таараа. Тэр тусмаа өөр шиг нь өөдөсхөн амьтан брэндийн хувцсаар гангарч, үнэтэй гap утас санжигнуулан, тансаг ЖИП-ээр сургууль, цэцэрлэгтээ хүргүүлдгийг харвал яах бол. Гэнэн, цагаахан хүүхэд ч гэсэн атаархах л байх даа. Тэр атаархал өсч томроод Монголыг минь хагалан бутаргах вий гэхээс айж байна. Учир нь баян хоосны ялгаа туйлдаа хүрэхэд тухайн нийгэм, тухайн улс хагарч бутран дайн самуунд тулдаг билээ.

Хүүхдийн төлөө тийм ч юм хийлээ, ийм ч юм хийлээ гэсэн олон хүн, олон газар байдаг. Тэд олон жил хүүхдийн нэрээр мөнгө "идэж уусан". Харамсалтай нь гудамжинд байдаг хэдэн халтар жаал гуйлгаа гуйсаар, дуугаа дуулсаар. Одоо өлгийтэй балчир нь хүртэл ажил хийдэг болж. Монголдоо л хамгийн томд тооцогдох Хүүхдийн төлөө үндэсний газрынхнаас тэдний талаар асуухад "Энэ манай асуудал биш. Хаяг тогтоох төвөөс л тэнэмэл гуйлгачин хүүхдүүдийн талаар асуу" гэсэн хариу өгөв. Тэднийхээр бол тэнэмэл гуйлгачин хүүхдийг хүүхэд гэдэггүй юм байна. Тэгэхээр Хүүхдийн төлөө газрынхан хэний төлөө юу хийдэг юм бол.

Уг нь тэнэмэл, гуйлгачин ч гэсэн хүүхэд л бол хүүхэд. Тэд ч гэсэн тоглох, инээх эрхтэй. Даанч харгис, хатуу нийгмийн буруугаас болж, гуйлга гэсэн "ажил" хийн тоглох, инээх эрхээ хасуулчихаж. Хөөрхий тэдгээр хүүхэд эдлэх ёстой эрхээ хасуулан яг л шоронд байгаа мэт амьдарч байгаа байх даа. Хүүхэд гэсэн үгийг хаяган-даа хадсан бүх байгууллагыг жинхэнэ ажлаа хийхийг хүсч байна.

"Хархорин" захын өмнөх гүүрэн доогуур аав охин хоёр их л баяртай явна. Аав нь цуглуулсан ундааныхаа савыг түрдэг тэргэнд ачаад дээр нь охиноо суулгажээ. Ааваараа түрүүлчихээд, элдвийг шулганан инээх тэр охин үнэхээр аз жаргалтай харагдана. Гэтэл аксент машинтай нэгэн жолооч дэргэдүүр нь өнгөрөхдөө "Муу гуйлгачид чинь замаас зайлаач" хэмээн чанга хашгирав. Саяхан инээж баясаж явсан охины царайнаас аз жаргал нь тэрхэн хоромд хийсэн одож, айдас түгшүүр болон хувирлаа.

Монголчууд маань ямар дээрэлхүү, ямар бүдүүлэг болоо вэ. Тэр зам дээр "Буян"-гийн Жаргалсайхан хүүхэдтэйгээ зогсож байсан бол аксенттай жолооч тэгж хэлж чадах байсан болов уу. Буянгийн Жагаагийнх ч бай, сав түүдэг залуугийнх ч бай хүүхэд л бол хүүхэд. Тэгэхээр гэнэн цагаахан насан дээр нь тэдэндээ муу юм бүү үзүүлье, муухай юм бүү харуулъя.

Монголчууд бүгдээрээ хүний өөрийн гэлтгүй хүүхдүүдээ хайрлая. Улс төрчдийн амиа тавьчих гээд буй Тавантолгой, Оюутолгойг бус хүүхдүүдээ л хайрлая. Улс төрчид яахав толгойнуудаа л хайрлаж, хамгаална биз. Харин та бид л өөдөсхөн бяцхан хүүхдүүдээ хайрлаж хамгаалъя.

Б.Ёндондүйчир http://www.niigmiintoli.mn/



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(42)
  • Зочин      202.70.36.XXX
    2010 оны 3-р сарын 16

    Evii gej. Mongolchuud 3 sartai huuhdeer ajil hiij bn gedgeeree Genuis iin nomond bichigdeh bolj dee.

    [ Хариулах ]
    • Зочин      202.131.235.XXX
      2010 оны 3-р сарын 16

      ih goyo niitlel bn. bayarlalaa. ene asuudliig demjij bn

      [ Хариулах ]
      • Зочин      122.254.127.XXX
        2010 оны 3-р сарын 16

        heterhii hatuu horboo yumda

        [ Хариулах ]
        • Зочин      202.55.180.XXX
          2010 оны 3-р сарын 17

          Буян-гийн Жаргалсайхан-р жишээ татдаг нь ч юу юм билээ дээ.

          [ Хариулах ]
      • MGL      183.81.169.XXX
        2010 оны 3-р сарын 17

        NOVSHIIN EXELIIN ACCENTNII JOLOO MUSHIGIJ BAIGAA HOOSON TOLGOIT ***UUD BUGD ADILHAN

        [ Хариулах ]
      • Зочин      203.194.119.XXX
        2010 оны 3-р сарын 16

        Neeree uneheer uruvdultei yum aa. bi ch bas ter zaluug harsan. tejeej chadahgui bsiin bol yah gej huuhed gargadag bna aa? Ene ni bas turuus huuhded ugch mungunii l hor urshig biz de? etseg ehiig ni belenchleh setgelgeend surgachaad odoo bur ichihgui naylh ureeree humuusiig uruvduulj bisness hiideg bolgoj bna sh. 20 nasnii zaluu yagaad ene tend ochood har ajil hiij amidarlaa tejeej chadhgui gej? huuhdees doloon dor. odoo tegeed huuhdeeree tejeelgesen humuus olshirch bna, ter huuhdiin umnu yamar ch hariutslaga uureh chadvargui teriigee ch uhamsarladaggui yumnuud l etseg eh bolchood novsh tsarailaad yavj bh yum. arai heterhii yum.

        [ Хариулах ]
        • Зочин      202.5.202.XXX
          2010 оны 3-р сарын 16

          Zow zvil bichjee demjij bna. Ene toriin Nuhud hanaj tsadaj duusaach dee uls ornoo awraach, awran tetgeech.......... Niigem tsewershih boltugai

          [ Хариулах ]
          • Setgel uwdnum      203.160.54.XXX
            2010 оны 3-р сарын 16

            Vneheer tiim shvv bi ajilaa taraad Vndesnii medeelel tehnologiin umnvvr alhaad yawhaar bas tiim joohon hvvhed tewersen ah suuj bdag haaya mungu ugdug yumaa ter munguur ter arhi awaad uudag yum bolowuu ene hvmvvs yagaad iim muuhai boltson yum be??! yagaad??? HVmvvs biy biyniigee hairlaj hvndelj, hvvhdvvdee yagaad hairlaj chadahgvi boltson yum be? Ymar hatuu horwoo be!!!!!!!!!!!!!

            [ Хариулах ]
            • Зочин      203.194.119.XXX
              2010 оны 3-р сарын 16

              Ulsaas ugch bgaa ter mungiig ni ur huuhdee tejeeh gej ajil turul erheldeg todorhoi neg hariutslagatai humuust ugmuur yum. Bugded gede ni heterhii tuilshirmal boltsiishd. Bayan ailiin huuhdiid terentei terengui bolj l bgaa shd. tiimees ter mungiig ni dundaj buguud yadruuhan ch gesen amidraliin tuluu ur huuhdiinhee tuluu yavdag aild uguh ni zuitei. Ur huuhdeeree tejeelguulj bgaa unuu heseg ni tuuniig avhiin tuld bas negiig bodoj amidarliinha tuluu zutgeh blgui de

              [ Хариулах ]
              • Зочин      203.194.119.XXX
                2010 оны 3-р сарын 16

                Ter huuhdee tegej helj bgaa eh hun gyai uuruusuu ichij uhmeer yum. eh hun, emegtei hun mun uu

                [ Хариулах ]
                • soko      202.126.92.XXX
                  2010 оны 3-р сарын 16

                  zam garah geed gantsaaraa zogsoj bgaa huuhdiig hutluud gargaj ugch bgaarai

                  [ Хариулах ]
                  • soko      202.126.92.XXX
                    2010 оны 3-р сарын 16

                    hairlana gedeg zaabal mungu tugrugunduu bdag um bish shuu uchuuhen tuduu hundlel uzuulhed l huuhed gedeg amitan bayarldag um bid tegej chaddag biluu zugeer l tom tom um yariad l suuj bdag shuu

                    [ Хариулах ]
                • 111      124.158.69.XXX
                  2010 оны 3-р сарын 16

                  ямар өрөвдөлтэй юм бэ. Эх хүний хувьд үрээ даарчих вий өлсчих вий өвдчих вий гэж их айдаг санаа тавьдаг.харамсалтай санагдаж байна шүү.хөөрхий 3 хан сартай хүн болох гэж буй амьтан ш дээ.

                  [ Хариулах ]
                  • zochin      122.254.121.XXX
                    2010 оны 3-р сарын 16

                    zuv yum bichjee, huuhdiin tuluu baiguullaga. ugniih ni utgiig ch bodson huuhdiin tuluu gesen bgaa biz dee. tegvel manai asuudal bish geed suuj bgaa humuus, bas l adilhan huuhdiin gesen nereer uursdiiguu tejeej bgaa humuus shuu dee. yamar yalgaa bnaa. uneheer huuhdiin tuluu bval deed dood, bayan yaduu ali ni ch bai mongol buh huuhdiin tuluu l baimaarsandaa. mash haramsaltai bn

                    [ Хариулах ]
                    • Зочин      202.126.90.XXX
                      2010 оны 3-р сарын 16

                      Zub ym bichijjee.Uneheer manai mongoliin amidral hetsuu aa.Unchin, yaduu, tenemel,etseg ehdee darlagdsan huuhduudiig bairshuulj surgaj amidruulah Huuhdiin tuluu gesen tom tub baiguulmaar ymaaa. bi baiguulmaar l bna daansh mungu algaaa.

                      [ Хариулах ]
                      • Jeni      202.131.232.XXX
                        2010 оны 3-р сарын 16

                        Энэ нийгэм ядуучуудын бяцхан хүүхдүүдэд ямар их халтай нийгэм бэ? Баян ядуугийн ялгаа хэтэрхий их болж, хүнийг хүн гэж тоохоо больж, ядуу хүн бол нохойноос дор үзэгдэх болж дээ. Уг нь тэд манай Монгол улсын иргэн, хөх толботын удам шүү дээ. Уйлахад ч багадах юм. Тэр бяцхан үр хүүхэд болж төрсөндөө ямар их харамсаж байгаа бол. Дээрээ төргүй юм шиг хэн нэгэн хар санаатны бай болж явах ямар гээчийн үйлийн үртэй цаг үе юм бол доо. Даанч харамсмаар. Харамсах юм маш их байна даа. Үр хүүхэ, амь нас, газар шороо, удам угсаа гээд тоочоод байвал барахгүй их байна даа.

                        [ Хариулах ]
                        • Bayaraa      124.158.69.XXX
                          2010 оны 3-р сарын 16

                          MOngolchuud bid ireeduigee ingej bolohgui l bgan. Bid uldegdel hooloo haychihdagshdee. Harin uutand hiigeed, shilend hiigeed uguh yum bol hund ih tus bolno doo Humuusee bodoj uzne bizdee. Ta ogohoos bitgii ich. Ta ogoh yum bol busad humuus bas ogoh bolno shuu. Mongolchuud mash olon boloh boltugai.

                          [ Хариулах ]
                          • Зочин      124.158.75.XXX
                            2010 оны 3-р сарын 16

                            Ene niitleliig bichsen setguulchid bayar hurgie,mash sain bichsen bna,huuhdiin nereer mungu oldog baiguullaguud huuhdiin erh hamgaalj baigaa ni ene uu,yamar hetsuu niigem be,amidrah itgel alga,huurhii huuhduud yund buruutai yum be.yaamaarch horvoo yum be de,mongoliin tolgoi bayachuud yaduuchaadaa aavaad uheesei bilee.3 sartai nyalh uriig buten udur gadaa bailgaj baihaar,turuulsen eh ni ehleed uuruu uheh heregtei,uldsen huuhdii ni asramjiin gazar, huuhdiin erhiig hamgaalah gazart ug,eh ni hairlahgui baihad yadaj dulaan gazar ueiin huuhduudteige usug.

                            [ Хариулах ]
                            • emee      180.235.166.XXX
                              2010 оны 3-р сарын 16

                              asrah gazar baiguulmaar baiha demjij tuslah baiguullaga huh baiha uu

                              [ Хариулах ]
                            • -76       202.179.4.XXX
                              2010 оны 3-р сарын 16

                              Одоо яая гэхэв,бид нар та нарт зөндөө мөнгө төсвөөс өгөөд л байгаа биз дээ,тэр их мөнгийг яачихдаг байнаа.Бидний хөөрхий хүүхдүүд маань жипээр цэцэрлэг,сургуульдаа явж брэндийн хувцас өмсөхгүй бол болохгүй шүү дээ.Та нар яахав тэгээд болно биз дээ.Өлсөж,даараад үхчихгүй л бол жаахан тэсээд байж бай бид нар энэ суудалд суугаад авсан дээрээ жаахан ганц ганцхан тэрбум доллар хуьдаа авчихаад та нарыгаа харж үзнээ,бид арай амжихгүй бол манай сайн ахан дүүс ХЯТАД улсын маань нөхөд та нарыг суга өөд нь татаад өгнө өө.Ард түмэн минь жаахан тэсээрэй бид удахгүй Аугаа Их гүрэн БНХАУ-тай нэгдэн аз жаргалын замдаа шуудран орох болноо.

                              [ Хариулах ]
                              • nutag       77.12.23.XXX
                                2010 оны 3-р сарын 16

                                ireedui luu gar buugaar buudahad ireedui tsam luu ih buugaar buudna tsag ni bolohoor tsalam bariad ter ireedui tsini tsamaig shuugeed zogsoh bolno

                                [ Хариулах ]
                              • Зочин      202.179.20.XXX
                                2010 оны 3-р сарын 16

                                solongosiin tsetsgiin handnaas gargaj avsan hunii bied sorog noloogui turaah beldmel zarj bna hergeleed sariin daraa ta hussen jindee ochihoos gadn tanii aris onglog tolgor bolsniig anzaarh bolno utas 99843037

                                [ Хариулах ]
                                • зочин      221.198.104.XXX
                                  2010 оны 3-р сарын 16

                                  Тэр атаархал өсч томроод Монголыг минь хагалан бутаргах вий гэхээс айж байна. Учир нь баян хоосны ялгаа туйлдаа хүрэхэд тухайн нийгэм, тухайн улс хагарч бутран дайн самуунд тулдаг билээ... үнэхээр үнэн үг хэлжээ, хамгийн тулгамдаад байгаа асуудал бол энэ баян хоосны ялгаа тэнгэрт тулах нь ээ, тэр нь эргээд залуу үед маань аймшигтайгаар нөлөөлж байнаа

                                  [ Хариулах ]
                                  • mongolhun      202.70.40.XXX
                                    2010 оны 3-р сарын 16

                                    Хүүхдийн төлөө үндэсний газар санаачлаад, хүүхдээрээ бизнес хийдэг,арчаагүй амьтдын эцэг эх байх эрхийг нь хасуулахад болохгүй зүйлгүй шүү дээ.Энэ газрын дарга нь ямар арилчихсан дотортой "монгол"вэ?

                                    [ Хариулах ]
                                  • Зочин      124.158.65.XXX
                                    2010 оны 3-р сарын 16

                                    bodvol ter ekcelnii jolooch huuhedtei l bhdaa.ter hun bas l hoolniihoo heden tugnii tuluu yavj bj yah ni ve de adilhan l hun sh dee.ter jolooch ur huuhedgui hun bh.muu muudaa deerelhuu gej......jaahan zogsood unguruuhud ter hunees horoh yum bhgui dee ter jolooch icheesei

                                    [ Хариулах ]
                                    • vvv      180.235.166.XXX
                                      2010 оны 3-р сарын 16

                                      xa xa xa инээдтэй юм аа xa xa xa

                                      [ Хариулах ]
                                    • Зочин      202.170.85.XXX
                                      2010 оны 3-р сарын 16

                                      spirten suuritai vitamin D3 iig bitgii awaarai humuusee vitamin D dangaaraa hunii bied shingedgui gesen, tegeed bur spirten suuri ni huuhdiin tarhi medreliig gemteej yawaandaa arhichin boloh beltgel bolj ugdug gene shuu. OROS, MONGOL humuus yaagaad arhind durtai baidag gej bodoj bna aan 1-bodoj 2-iig tungaagaarai humuusee

                                      [ Хариулах ]
                                      • Зочин      124.158.86.XXX
                                        2010 оны 3-р сарын 16

                                        USA shig huuhdee tejeej, harj handaj chadahgui, huuhdiin erhiig zorchson l bol huuhdiig ni olon ugnii tailbarguigeer uls ni shuud avch osgoj humuujuuldeg bolchih heregtei.

                                        [ Хариулах ]
                                        • Зочин      124.158.86.XXX
                                          2010 оны 3-р сарын 16

                                          -76-n nugel ni nudeeree garna aa. garah garahdaa archaagaa aldaj amid sug bolj ur udmaaraa aimshigtaigaar .............

                                          [ Хариулах ]
                                          • bata      59.1.91.XXX
                                            2010 оны 3-р сарын 16

                                            tiinshdee iim zurag niisleliin maani hd hdn gazar bgad l bga tic iin umnu tald bnga l bj bdag hamt bga hvn n tamhi tataad l hvvhd n huurhii daarchehcn 7 8 n cartai l hvvhd bdag shdee odoo ch bgaadaa hetsvv yumdaa daanch

                                            [ Хариулах ]
                                            • Зочин      124.158.96.XXX
                                              2010 оны 3-р сарын 16

                                              mongol yaduu bolokhoor iimerkhuu zuiliig kharaagui yum shig ongoroodog. khervee americ baisan bol khuukhdiig ni ali khediin asramjind avtsan baigaa.

                                              [ Хариулах ]
                                              • odko      202.126.91.XXX
                                                2010 оны 3-р сарын 16

                                                mash zow sedwiig xondog bichjee. harya baigyyllagyyd ni yucn xiixgui nydeer xarsanch tauwan untaj xewtej amaaraa gartal idej yystgaagaad yawj baigaa

                                                [ Хариулах ]
                                                • nergui.      124.158.122.XXX
                                                  2010 оны 3-р сарын 16

                                                  Hun buhen bodohoor zuil baina. Huuhdiin tuluu ajilladag geh ter baiguullaga haana baidgiig tanai huuhduud medeh uu. Manai huuhed ogt meddeggui baisnaa hucheer ugsun uzveriin bilet avaad l bid ger buleeree haij baij olson shuu. Usan bassein hajuud baidag um bilee. Harin ter nuhud ulsaas tusuv tsalin avch tom bairand suuchihsan baiguullaguudaas handiv neheed suuj baidag um bilee. Bi l lav ter uruunuuded huuhed baihiig haraagui shuu. Harin ted namaig handivlagch baiguullagiinhaa hun gej bodson ni uruvdmuur...Tednii ajil ni bidnii huuhdiin ner barij handiv neheh.bilet shahah ajil um bilee. Bid chini uursduu l huuhdiinhee uzehiig hussen zuiliig ni songoj uzuuleh erhtei biz dee.

                                                  [ Хариулах ]
                                                  • enee      202.179.11.XXX
                                                    2010 оны 3-р сарын 16

                                                    huuhdiig hairlay uneheer saihan sanaa gargajee.

                                                    [ Хариулах ]
                                                    • demjigch      124.158.122.XXX
                                                      2010 оны 3-р сарын 16

                                                      Tiim shuu. Odoo huuhdiin ulirliin amralt ehleh gej baigaa bolohoor zunduu bilet shahaj baina.Arai denduu umaa. Odoo buur saajilttai huuhdiin tuluu bilet av. Bas nemj 1000tugrug handivla geh um.Hucheer shahsan biletiig ni avahad l boloo um bishuu. 33-r surguuli denduu baina shuu.Ug ni bid huuhdiinhee hussen zuiliig uursduu songood l heden tugrug baisan ch uzuuleh setgel bii shuu dee.hamgiin gol ni mungunduu bish hucheer shahdagt ni huuhduudiig mini doromjlood baigaa um shig sanagdah um.Hotiin huuhdiin baiguullagiinhan boliosoi.

                                                      [ Хариулах ]
                                                      • xen ch bish      59.8.244.XXX
                                                        2010 оны 3-р сарын 17

                                                        ter nogoo mugj rok popiin od ariunaa geed nubiin elch toloologch geed ner seter zuuchixeed yu xiij bdag bnaa xo nnaana chin 3sartai xuuxed xuiten ovliin xuitend ajil xiigeed bna xarj bna uu chi xudalaa doliichixood l tom baagaad suugaad baixaar xuuxdiin toloo ''za '' gej xelie geed xuuxdin ner barij bitgii beznes xiigeed bai dorivtoi ym xiij chadguie bol ter elch toloologch geed bgaa seterii ni avch xay yasan xaishaa tolgoi muutai xumuus ve

                                                        [ Хариулах ]
                                                        • Зочин      202.179.11.XXX
                                                          2010 оны 3-р сарын 17

                                                          хүүхдийн төлөө ажил хийдэг байгууллага байдаг юм, бүгдийг бүү хавтгайруул засгаас төрөөс мөнгө авчихаад юу ч хийдэггүй байгууллага албан тушаалтныг шүүмжил дотор нь орохгүйгээр бүү тааж бич чи хүүхдийн төлөө юу хийсэн болоод худлаа цээжээ дэлдээд санаа зовсон эх орон ч царайлаад байгаа юм

                                                          [ Хариулах ]
                                                          • Зочин      202.170.94.XXX
                                                            2010 оны 3-р сарын 17

                                                            Тэгээд чиний ажлын үр дүн чинь энэ үү тээ?

                                                            [ Хариулах ]
                                                          • Би монгол      202.131.242.XXX
                                                            2010 оны 3-р сарын 17

                                                            Эвий дээ тэр нялх амьтан. Би болдогсон бол одоо байгаа хөрөнгөтэй юутай нь энэ бүх дарга нарыг монголоос хөөгөөд гаргачих юмсан. Тэд нар ямар биднийг анзаарах биш. Тэний унаж байгаа машинаар хэчнээн хүүхэд амьрах бол. Тэдэнд ямар хүний үнэр үнэн ярьдаг ам байдаг биш, бид л болж байвал гэсэн хувиа хичээсэн араатангууд.... Монголчуудаа одоо бидний ирээдүй бол ганцхан л энэ бяцхан амьтад маань юм шүү дээ. Бид хэдий их газрын баялагтай байлаа гээд зөв захиран зарцуулж чадах толгойтой биш. Газар нутаг нь хүн амдаа хүрэхгүй газрын огт баялаггүй шахам улс чинь дэлхий дээр ухаанаараа хамгийн сайхан нийгэм бүтээж хамгийн сайхан улс болж хүн төрлөхтний мөрөөдөл болж байна шүү дээ. Бид сайхан сэтгэлээр бие биендээ ядаж л инээмсэглэл бэлэглэцгээе. :-) Би монгол хүн.

                                                            [ Хариулах ]
                                                            • enkhee      202.179.10.XXX
                                                              2010 оны 3-р сарын 17

                                                              yagaad zaawal Buyangiin Jargalsaihnaar jishee avsan yum bol doo.

                                                              [ Хариулах ]
                                                              • ячёя      202.131.235.XXX
                                                                2010 оны 3-р сарын 17

                                                                ячёсячө

                                                                [ Хариулах ]
                                                                • ААВ      202.131.235.XXX
                                                                  2010 оны 3-р сарын 17

                                                                  Би нээрээ гудамжинд ийм харахаар үнэхээр хямарчихдийн. Эйшш нээрээ хөөрхий хүүхэд яасан гэж ингэж зовж байгаа??? Хүүхдийн асрамжийн томоохон төв байгуулаасай. Эдгээр хүүхдийг харж хамгаалаасай.

                                                                  [ Хариулах ]