Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар хэн томилогдов

Нийслэл таймс

2010-03-16 11:16 GMT+8

Энэ жил Эрүүл мэндийн салбар багагүй барцадтай байгаа. Монголд гахайн ханиадаар хүн өвчилж, өвчний вирүс хурдацтай тархснаар нэлээдгүй хүний алтан амийг авч одов. Энэ эрүүл мэндийн салбарын нэр хүндийг иргэдийн дунд унасан гэхэд болно. Хайхрамжгүй хандаж, гахайн ханиадны вирүсыг хөдөө орон нутаг руу алдсан гээд олон шүүмжлэлд өртөж байв.

Эрүүл мэндийн салбарын энэ асуудал үүгээр зогссонгүй. Амаржих газрын хариуцлагагүйгээс хүйн халдвар гарч, нялхас эндлээ. Төрөх эмнэлэгийн дээврээс ус гоожиж, эхчүүд "айл"-д толгой хоргодов. Хувийн эмнэлгүүд эхчүүдийг авахдаа болзол тавьж, эрүүл мэндийн салбарыг нэг л бишдсэнийг сануулах мэт. Ар араасаа хөвөрсөн энэ олон асуудлаас үүдээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын суудал ганхаж эхэлсэн. Олны дунд "Ц.Ганхүү ажлаа өгөхгүй гэсэн. Хүний өмнөөс хариуцлага үүрчихлээ. Шинэ дарга томилох асуудалд хэн нэгэн эрх мэдэлтний гар оролцсон. Ц.Ганхүүгийн суудлыг булааж байгаа" гэлцэх яриа чих дэлсэх болов. Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын халаа солионы асуудал өнгөрөгч баасан гаригт бүрэн шийдэгдсэн байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар С.Туул томилогджээ. Хүмүүсийн дунд С.Туул гэж хэн бэ гэсэн асуулт хөвөрч байна.

Тэрээр удам дамжсан эмч
Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төржээ. Бүрэн дунд боловсрол эзэмшсэний дараа буюу 1984 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн байна. С.Туул тус сургуульд зургаан жил суралцаж төгсөөд Клиникийн нэгдүгээр амаржих газар арав гаруй жил ажиллажээ. Улмаар 1994 оноос өнөөг хүртэл их бага хэмжээний удирдах ажил хийж яваа нэгэн аж. Өмнө нь Хүүхдийн Клиник сувилал ба хүүхдийн төвүүд Баянголын эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч даргаар ажиллаж байжээ.

Түүнчлэн Баянгол эрүүл мэндийн нэгдлийн даргын ажлыг таван жил хашиж байгаад НЭМГ-ын даргын албан тушаалд томилогджээ. Нөхөр хоёр хүүхэдтэй аж. Хүү, охин хоёр нь хоёулаа амьдрал зохиосон байна. Түүний нөхөр нь хувийн нэгэн компаний захирлаар ажилладаг байна. С.Туул удам дамжсан эмч аж. Түүний аав Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Содномдаржаа юм. Эм зүйч мэргэжилтэй. Монгол Улсын эм хангамж үйлчилгээний газрын даргын ажлыг 20 жил хийсэн нэгэн гэнэ. Мөн социализмийн үед тариурын шар гэдэг өвчин их байсан цагт Солонгос улстай хамтарсан нэг удаагийн зүү тариурын үйлдвэр буюу "Мон сан" компанийг байгуулж байжээ. Уг компаний захирлаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна. Ээж нь бас эмч мэргэжилтэй ажээ.

С.Туул гурван дүүтэй, айлын том охин юм байна. Дүү нар нь бүгд төрийн байгууллагад өөр өөрсдийнхөө мэргэжлийн дагуу ажиллаж байна. Нэгдүгээр амаржих газар ажиллаж байхдаа Нярайн мэргэжил дээшлүүлэх курст ОХУ-д нэг жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлсэн байна. Түүнчлэн Шанхай хотод гэр бүл төлөвлөлтийн асуудлаар олон улсын сургалтанд хамрагдаж байжээ. Дараа нь Хятадад эрүүл мэндийн байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалтын талаар сургалтанд хамрагдсанаас хадна дотоодын сургалтуудад олон удаа хамрагдаж байсан аж. Тэрбээр 20 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 16 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт удирдах ажил хийж байжээ. Бусад хугацаанд нь мэргэжлээрээ ажиллаж байсан аж.

Хүмүүс атаархсандаа юу ч гэж хэлж болно шүү дээ”
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туултай цаашид хийх ажлынх нь талаар хөөрөлдлөө.

-Шинэ ажилд томилогдоод удаагүй байна. Ажлаа юунаас эхэлье гэж төлөвлөж байна вэ?
-Ажил аваад удаагүй байгаа ч энэ салбарт ажиллаж байсны хувьд бодож явдаг ажлууд бий л дээ. Эрүүл мэндийн яамнаас 2010 оныг эрүүл мэндийн салбарыг цогцоор нь шинэчилье гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд бүтэц зохион байгуулалтын бодлогын чанартай өөрчлөлтүүд хийгдэх байх. Дараа нь эх, нялхсын асуудал байна. Хамгийн түрүүнд амаржих газруудын хэвийн үйл ажиллагааг хангах ажил яригдана. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал жаахан сул юм шиг санагддаг. Мөн XXI зууныг шинээр болон дахин сэргэх магадлалтай халдварт өвчний зуун гэж нэрлээд байгаа шүү дээ. Тандалт судалгааны албанаас энэ чиглэлээр тав, арван жилээр гарах өвчлөлүүдийг тодорхойлчихсон байдаг. Тиймээс энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй юм. Нийгмийн бусад салбаруудын дундын оролцоог эрчимжүүлэх хэрэгтэй байна. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай. Засгийн газраас бодлогын чанартай асуудлуудыг шийдвэрлүүлэх бодолтой байна.

-Эрүүл мэндийн салбар энэ жил жаахан барцадтай байх шиг. Энэ ажлыг авахдаа эмээж байв уу?
-Гайгүй байх аа гэж бодож байна. Ямар ч байсан өөрийнхөө санасан бодсон, зорьж яваа зүйлээ хийгээд үзье л гэсэн бодолтой байна. Нэгэнт итгэл хүлээлгэж төрийн албанд томилсон учраас надад ухрах бодол алга.

-Таныг энэ суудалд хэн нэгэн албан тушаалтны татаасаар гарч ирсэн гэх яриа байна. Энэ талаар?
-Тийм яриа байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдсэн. Хүмүүс атаархсандаа юу ч хэлж, ярьж болно шүү дээ. Энэ ярианд нэг их эмзэглэхгүй байна. Би энэ албанд томилогдохдоо хэн нэгнээр туслуулсан юм байхгүй ээ.

Ер нь бол НЭМГ-ын даргыг өөрчлөх асуудал хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Эрүүл мэндийн яам судалгаа явуулсан юм шиг байгаа юм. Тэр судалгаанд миний нэр байсан юм билээ. Ингээд л намайг томилсон байх гэж ойлгож байна.

-Төрөх эмнэлэгүүдийн асуудал юу болж байгаа вэ. Ажилтайгаа танилцаж амжив уу?
-Өнгөрөгч баасан гаригт ажлаа хүлээж авсан. Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн аппаратынхаа ажилтай танилцаж дууслаа. Маргаашнаас төрөх эмнэлэгүүд болон бусад харьяа газруудаар явах гэж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн харьяа 29 байгууллага байдаг. Энэ байгууллагуудаар орно. Хамгийн түрүүнд төрөх газруудын асуудлыг жигдлэх саналтай байгаа. Дараагаар нь хүүхдийн эмнэлэгүүдийн асуудалд орох байх. Дүүрэг болгонд хүүхдийн эмнэлэгийн асуудлыг шийдэх бололцоо нь юу байна вэ гэдэг судалгааг хийгээд аль болох шийдвэрлэх талын арга хэмжээг авна даа.

Төрөх эмнэлэгийн асуудал хүнд байна. Сая гаруй хүн амтай болчихоод байхад ганцхан төрөх эмнэлэг дээр бүх ачаалал ирчихсэн. Энэ бол эрсдэлтэй зүйл. Төрөх эмнэлэгүүдийг нэмж барих, засварлах нь нэн шаардлагатай байна.

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхан хариуцлага алдах нь ихэслээ. Та ийм хүмүүстэй хэрхэн тэмцэх вэ?
-Хариуцлага алдлаа гээд загнаж хашгирахаа урьтал болгохгүй. Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал нь хүнд байдаг. Бас дээрээс нь ачаалал ихтэй ажилладаг. Ийм их ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийг лантуугаар цохиж байгаа юм шиг хандаад байвал ажил урагшлахгүй. Хүн урмаар амьдардаг. Хүмүүсээ өмөөрч толгойг нь илж байгаа юм биш. Үнэхээр болохгүй байгаа бол хариуцлага тооцолгүй яах вэ. Эрүүл мэндийн салбар сахилга хариуцлагыг өндөрт авч явах ёстой.

Ж.Тагтаа

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.


НИЙТ 43
Их хариулттай Их таалсан
  • baganuur     103.26.194.13
    baganuuriin emnelgiig uls torjuulj namshir hemeeh huniig ardchilsan namaas bair baishin mongo heden sayaar hahuul ogch emnelgiin dargaar tavisan. ardchilsan nam avilgachdiig ustgana gej garj ireed oorsdoo manlailj bna shuu dee namshir emch gej nas nambandaa taarahgui nohor bna aa. udirdah chadvar baihgui iim hunees oor hun oldoogui l ium baih daa boloroo darga chini harin ih ium hiij baisan shuu dee. huuhemseg gedgiig ni yanaa bas
    2014-05-07 0 0 Хариулах
  • hangai     77.176.207.46
    ta ENG darga bolsonoos hoish EM salbariin ajil ogt saijirsanguiee.shaltgaan toochihlooroo tsalin baga,achaalal ih gedeg.getel 1 ueiig bodbol emch nariin chin tsalin gaigui bolson,deerees n dandaa abilgal abna.bas emnelegtee ugsun mashin tehnik,tusbiin munguur togloj ajilchid n eelj hubyaraa jild 2,3 udaa hiliin dees alhaj emnelgiin munguuruu toglodogiig ta medeh uu.manai horoonii emneleg lab l tiimdeg,BGD
    2014-01-20 0 0 Хариулах
  • Багануур     202.21.113.138
    Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад илгээх нь: Манай Багануурын эмнэлгийн удирдлагуудыг сольж өгөөч ээ.Хэдхэн тооны хүн л тэр эмнэлгийг удирдан зохион байгуулаад байна. Намшир дарга үнэхээр хүмүүсээ удирдан зохион байгуулж чадахгүй хэдэн авгай нарт толгойгоо мэдүүлчихсэн,өөрөө бол юу ч мэдэхгүй.Хүний урдаас эгцхэн харж чадахгүй,яарианы баялаг байхгүй аман дотроо л бувтнаад л,дүлэгнээд зогсчихно доо.үнэхээр хэцүүхэн,ядуухан хүн дээ.Бүх удирдлагуудыг солимоор байна.Эмнэлэг гэж хэлэхэд хэцүүхэн,маш хүнд байна.Эм тариагаа авч чадахгүй бөөн өртэй байна. Ямар нэгэн шалтаг ,шалтгаангүй эх,нярай.ээж.аав нас баржил байна.тэрийг тоодог ч удирдлагууд алга даа.Үнэхээр энэ дотор бөөн маап байхыг үгүйсэхгүй байна. Ард иргэд бидний өмнөөс хохирох ёсгүй .үүнийг харж үзэх цаг болжээ.
    2014-01-01 0 0 Хариулах
  • chimee     103.11.195.131
    bi ervvl mendiin devteree bainga bogloj yvdag tegeed bzd 10 r tovd vzvvleh geheer chaddaggvi odriin 12 tsagt ochihod tsag bhgvi hvnee vzeed duustsan geh emch nar oroondoo hiih umgvi suuj bdag za tegeed emnelgiin jurmiih ni daguu tsag avaad vzvvlie geheer shono ochij ochirloj arai yadan nomer avhad 10 honogiin daraa vzvvleh nomer avna tegeed ovchinoo tesehgvi huviin emneleg yvna ervvl mendiin devtert mongo tolood hereg alga bzd 10 r toviin emch nar nazgairch bn ene vnen bodit um shvv
    2013-07-29 0 0 Хариулах
  • Зочин     202.170.68.102
    tuxain xun ajilaa xenees ch dutuugui xiij chadaj l bval ter urd xojid yu xiij yaj bsan n xend xamaatai ym ve manaixan dandaa l negniigee sain yavxadn ataarxaj ynz bureer xelj bdagaa bolimoor ymaa
    2013-01-22 3 0 Хариулах
  • sochi     202.55.186.20
    Tuul udahgyi ogtsoroj bgaad bayartai bna,Mash muu hun gevel TUUL huuhen,bas tyynii hamsaatnuud
    2012-10-20 0 0 Хариулах
  • Зочин     182.160.62.189
    Дээд Байгууллагуудаас тушаал гаргаж БГД Өрхийн эмнэлэг хагас сайн өдөр 10-16 хооронд ажиллаж байна, мөн ажлын өдрүүдэд 8-19 цагийн хооронд ажиллаж байна төсөв байхгүй гээд илүү цаг өгдөггүй,I.II-р шатны эмнэлэгийн ажилчидын цалингаас бага цалин авдаг, Өрхийн эмнэлэгийн дарга нар өвчтөн үзэхгүй зөвхөн тушаал гаргаж 6-10 хүний ажилыг шалгах үүрэгтэй ийм тогтолцоо гэж байхуу. Бид ч гэсэн иргэн хүн шүү. дээрээс тушаал гаргаал баяр ёслол,амралтын үед байнга ажиллуулж байдаг амрах эрхгүй мөнгө байхгүй далимаар мөнгө авахгүй. Эдгээр дарга бүгд тушаал гаргахаас өөр юу ч мэдэхгүй хүн чанар хүнлэг сэтгэл гэж байхгүй өөрсдөө баахан тушаал гаргаж,бид нарын гаргаж өгсөн тоо баримтаар их ажил хийдэг хүмүүс болж хувирдаг. энэ тогтолцоог солих цаг болсон байхаа Бид гэсэн иргэн хүн
    2012-11-24 1 0 Хариулах
  • со-с     182.160.62.189
    өрхийн эмнэлэгийн дарга нарыг нэг байгуулагад 5-8 жил болгоод хооронд нь сольж баймаар маань хувийн хэвшил нэрийн дор дураараа загниж, санхүүгийн тал дээр бүр ч их туйлж байгаа хүмүүс, хяналт шалгалт ирнэ ажилчидаас санаа бодолыг нь асуудаггүй зөвхөн дарга нартай уулзаад явна ийм байхад өрхийн эмнэлэг дээшээ дэвжихэд хэцүү л байх даа,
    2012-11-24 1 0 Хариулах
  • Зочин     203.91.117.4
    ene avgai butehgui
    2012-06-05 0 0 Хариулах
  • soliorol     49.0.191.250
    tuul dargaa ta er n ene alban tushaald ***u hudaldaj garch irsen yum bishuu undur alban tushaaltai bolood uuriigu yamar baisnaa martaa yu kkkkkk yarij helj bgagiinee ...
    2012-04-17 0 0 Хариулах
  • 12_r horoo     49.0.129.171
    12 _r horoo orhiin emneleg ajil hiimeer bna shuu ymar ajilgui olon tsalin avsan humuus ve odoo buur amar heden oyutan suulgaal ajil hiideg emch alga *** yrisan heden suvilagch lav 1 sar iim bga tend bas humuus amidarch bga gedgiig ha hana oilgoh heregtei shuu\n
    2012-04-14 0 0 Хариулах
  • aaaaaa     124.158.90.13
    dcdcdcdcdcdcdccccccccccccccccc cccccccccccrrrrrrrrrrrrrrrrrrr rrrrrffffffffffffffffddddddddd ddddddddddddddddddddddddddwede eeeeeeeeetvvvvvvvvvvvvhg
    2012-03-15 0 2 Хариулах
  • zochin     180.235.183.62
    tugsuud yagaad rezdented orj bolohgui bgan be ardchilsan orond ? shuud ajilii geheer surjeej or avahgui gene surii geheer ajiljeej or gehiin shal demii 6n jil suraad bga hereguu? HUDLAA UURSDUU2IIN DUND SHIDELTSEJ BGAD ENGIIN IRGEDIIN HUUHDUUDIIG SURGAHGUI UURSDIIN TANIL TAL MUNGUTEI NEGIIG NI ORUULAHAA BOLIOCH ICHEECH
    2011-10-03 3 1 Хариулах
  • zochin     202.70.39.253
    Ene asuudaliig mash sain nygtalj uguuch gej hvsmeer b.na
    2011-09-09 6 1 Хариулах
  • zochin     202.70.39.253
    Bi Tuul dargad handmaar b.na tanii hariutsaj b.ga alban gazaruudaas Niisleliin 2-r amarjih gazriin udirdlagiig solioche gej helmeer b.na. Arai dendej b.na. alban gazaraa ah dvv nar hamaatan sadanaara dvvrgej ajilchida nohoinoos doloon dor vzdeg. Emchilge erhelsen orlogch darga ,erunhii emch hoeriin ashig sonirholiin tulu b.guulga bolson. Emch ajilchidaa ynz ynzaar ubchtunii hajuud doromjildog.Dund mergejilten asragch ajilchid ni yu ch bish . Gadnaas shalgalt irehed bvh muu muuhaigaa nuuj ajilchida daramtaldag. Ymarch es zvigyi hudal ineesen estoi archaagvi hvmvvs ym \n
    2011-09-09 11 1 Хариулах
  • Зочин     124.158.90.13
    Tanii hariutsaj b.gaa emnelegees 2- r turuhiin udirdlaguud arai heterch b.na Neg l ih olon darga nar ajilchdaa gants hairlahgvi . emch nar ni hvrtel deerelhvv ih zantai hovoor ajil hiideg ymarch es surtahuungvi ene hvmvvs b.gaa tsagt ene turuh yezeech deeshlehgvie
    2012-02-23 8 0 Хариулах
  • Зочин     124.158.90.13
    Tuul dargaa ta yagaad 2 - r amarjih gazriin talaar hariu uguhgvi b.gay ym be
    2012-02-23 8 0 Хариулах
  • emch     202.72.241.131
    medleg bolvsrol ni hurehgui shde. Ganhuu ni harin deer bsan umsan. EM yam niisleliin eruul mendiin gazriin dargiig tomildoggui sh de. Zasag darga ni tomoldog. Yamar ch medleggui ni haragdaj bndoo. Hahuuli ugsun hunee nuuh gesen um bh da chaavaas.......
    2010-03-31 3 1 Хариулах
  • Tuya     94.246.127.3
    Eh nyalhasiin EMZ-n tasgiin erhlegch Tsendjav gej tiim ch muu hun bish shu,bi ene tasagt olon udaa huugee avch hewtsen,emch nariig tegj bitgii muulj bai,tsag ni tulahaar avral ereed ochdog l bizdee ta nar..
    2010-03-21 3 1 Хариулах
  • зочин     202.126.92.6
    хаан хүн доодосдоо халамжтай бол нэр төр өндөр гэж үг байдагдаа Ганхүү шиг анхан шатны нэгжийн ажилтануудаа халах эрх надад байна би л та нарыг байлгаж байгаа гэж хашигчаад байхгүй шиг зөвлөж хамтарч ажилвал эрүүл мэндийн ажил сайжрах байх ЭМсалбарын ажилчдын нийгэмийн асуудал дээр сэтгэлээ хуваалцаж байвал ажил нь өөдрөг байх байлгүй дээ санхүүжилт гэж хэцүү шүү дээ 3 жилийн өмнөх хүн амын тоогоор мөнгө нь ирж байгаа ийм байхад иргэдийн эрүүл мэндэд үйлчлэх үйлчилгээ ямар түвшинд байх нь ойлгомжтой биз дээ.
    2010-03-20 2 1 Хариулах
  • Зочин     183.81.169.6
    ajilaa sain hii dee
    2010-03-20 3 0 Хариулах
  • teneg tuul     124.158.107.2
    Ичдэггүйн байхдаа. Энэ авгай яаж чадах вэ дэ. Хөөрхий удам дамжсан эмч гэнээ. Эм зүйч юм байна ш дээ. 100 саяар авсан биздээ энэ суудлаа. Ичээсэй ярьж байгаа нь ч гэсэн удирдах албан тушаалтан байж чадахгүй ээ . Эмээ гэртээ хэвтмээр юмаа. Нас нь дөхөж яваа л юм байна ш дээ. Арайч дээ баянголын хэмжээнд сэтгэөэл удахгүй шүү. Тэрнээс илүү сэтгий гээд чадал нь хүрэхгүй л дээ.
    2010-03-19 3 0 Хариулах
  • Зочин     202.70.42.182
    eh hyalhsiin Tsendjav gej neg soelgui maraalgui buduuleg mongo ogvol oor haritsdag yahaas butsdaggui er bainaaaaaaaaa ichig ichig
    2010-03-19 2 2 Хариулах
  • ЗОЧИН     202.131.236.30
    С. ТУУЛ АВГАЙГААС ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ БИЗДЭЭ.БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙГ ЖОРЛОН БОЛГОСОН ЮМ ЧИНЬ ОДОО УЛААНБААТАР ХОТЫН БҮХ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРУУДЫГ ЖОРЛОН БОЛГОНО БИЗДЭЭ.
    2010-03-17 2 0 Хариулах
  • Зочин     202.55.191.22
    Харин тийм, бид ч азгүй юмоо, байнга улс төр, томчуудын тоглоом болж байхын
    2010-03-17 3 0 Хариулах
  • sogi     219.142.119.1
    sotsializmiin ued bas ch hariutslagatai bsan shuu.Odoo bol hariutslaga bhgui neg ih ajiltaigaa gaihaj tsalinga golson l humuus bh um.uuntei bi sanal niilehgui baiga.shine garsan huuhdiig emch suvilagchtaiga guij irj uzeed l zovlogoo ogood yavdag bsan.Odoo bol duudaad baihad irehgui um bileeshde.tegj tegj durtai durgui ireed l uzsen bolood zaaval ochij helluul geed baidag bolson bna lee tiim bj tsalinga golood yaahav de hiij baigaadaa taaruulj tsalin avah heregtei shde.orhiin emnelgiinhen yu ch meddeggui tegeec haritsaanii soyol bhgui hetsuu l sanagddag shuu. ene baidal oorchlogdoosei...
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     202.55.191.22
    Monsan chini ulsiin uildver gesen sh dee...harin ene avgai BG duurgiinhee emnleg deer mash olon jil emiin san ajilluulsan avgai .....aa medehgui ajil saijirch baival odoo chutgur bsan ch yahav dee....Ganhuu harin neleen l ajil hiideg bsan sh dee daanch huch hursengui dee .....said ni gej baingiin balai ymnuud songogdoj bdag?....tegeheer yaj gantsaaraa diileh ve dee
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     203.194.117.146
    Монголчуудаа, бидний үр ххүхэд, бид эмнэлгээр дутагдаж түрүүчээсээ амиа алдаж байхад цаана чинь улсын төсвийн 11 тэрбум төгрөгөөр 1000 лам хурал хурах багтаамжтай том хийд барих ажил эхлэх гэж байна. Гандангийн баруун талын лам нарын сууцыг буулгаад буурин дээр нь барих гэнэ. Улсын төсвөөр шүү дээ. хуулиар зөвшөөрөгдсөн авилгаа гандан хийдүүд авч байгаа. Тэр мөнгөөрөө бол бас яая гэхэв. Гэтэл бидний татварын мөнгө ийм л зүйлд урсаж байна. Үүнийг эсэргүүцэх хэрэгтэй байна.
    2010-03-16 4 0 Хариулах
  • Зочин     202.179.24.255
    Ene zergiin emeed hen ataarhah we dee,teneg emgen BABA YAGA
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     124.158.83.113
    Авилгач Ху намын шавхруугаар хооллогч типичный дүр төрх энэ айлаас ханхлах юм..аав, ээж нь эмч..гэрээрээ Мон-Сан тариурын үйлдвэрийг хууль бус аргаар дээрэмдэж авсан..бас 3 дүү нь одоо төрийн албанд шигдэж чадах чинээгээрээ баяжиж байгаа ..Энэ авгай өөрөө энэ суудлыг 2 жилийн өмнөөс мөрөөдөж эхэлсэн..одоо хүсэл нь биелэж байгаа..Өөрийнх нь бодол бол "Өөрт нь олон хүн атаархаж байгаа"..вуаааааааааааа
    2010-03-16 3 0 Хариулах
  • kh.d     202.131.238.226
    ataarxuu neg ni ataarxaj l baig
    2010-03-16 1 1 Хариулах
  • Зочин     124.158.112.130
    Туул өөрөө байна ха ха
    2010-03-16 2 0 Хариулах
  • ogoo     180.235.166.152
    chadvargui ni medregdej baina oortoo itgelgui hun baina
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     124.158.104.245
    өөрчлөлт хийгээрэй
    2010-03-16 2 1 Хариулах
  • Зочин     202.70.40.50
    Ikh l sonin hvn ervvl mendiin salvart garlaa da. Ervvl mendiinhen ingej alban tushaal abdgaa bolio. chadwartaig muugaar ni solidog ni turiin zub bodlogo u. hubaaj idetsgee saihan yuma.
    2010-03-16 2 0 Хариулах
  • JAMUH     114.48.35.134
    5 VGENDEE TANIGDAAD BNAA ENE EMEGTEI VS NII YRT YHAAN NI BOGINO GEJ VNEN SHVV YUN SONIN YUM BE OOROO CH MEDEEGVI BHAD NI GENET DARGAAR TAVIDAG AIN SONIN L YUM BN ZA TEGEED AMJILT HV SII HATAGTAI TAND MGLIIN IREEDVI BOLSON HVVHDIIN ERVVL MEND TANII GART BN SHVV SAIN BODOOROI
    2010-03-16 2 1 Хариулах
  • oliggui     202.131.226.5
    neeree yun ataarhah ve ingej ajilaa eheldeg teneg tolgoi yu harin.hehe
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     124.158.83.113
    Энэ ч мэдэхгүй ээ ярианаас нь ажвал тийм ч олигтой амьтан биш ээ..чамд ер нь хэн атаархдагийн энэ үгнээс нь өмнөөс нь иччихлээ..ваа ваава
    2010-03-16 2 0 Хариулах
  • х     202.131.233.29
    мээдкү байхад нь дарга болгочихдог монголын төр шудрага болж байгаа нь яамай даа ккккккккк
    2010-03-16 3 0 Хариулах
  • 123     110.54.73.84
    Bayangol duurgiin emnelgiin emch nariig ajilaas ni khuviin companiasaa khalj bgaa yum hsig khaldag avgai gesen sh dee, niisleliin eruul mendiin gazar sonson, nuukhiig ni avakh geed nudiig ni sokhlov geech bolj dee, enees sain manageruud bj l bgaa sh dee, kharamsaltai l yum, sursan medsen ni er ni taaruukhan yum bishuu
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     202.5.202.10
    Мэдкүэ мэдкү 9 шидийн лаг лаг дарга нар сонгогдоол алаал байхийн, бодит байдал дээрээ сөнөж байна.
    2010-03-16 1 0 Хариулах
  • solo     202.126.92.6
    Tuul yuch hiij chadahgyi ee munguur l byh asuudlaa shiiddeh hyn shyy dee enees deer hyn oldoogyi yum baihdaa huurhii
    2010-03-16 2 0 Хариулах
  • Зочин     202.55.191.22
    Хаа очиж тэр Ганхүү чинь энэ Туулынхаа дэргэд чадалтай хүн байсан байх шүү.
    2010-03-16 1 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарыг солих нь зүйтэй юу. Та юу гэж бодож байна?
Нийт 3221 санал өгсөн байна.

Дээшээ