-Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо-
Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал Ч.Агваанцэрэн:
Хувийн их дээд сургуулиуд нэгдэн нийлж 40-50 сургууль болох бүрэн боломжтой. Хувийн их дээд сургуулиудын холбоо дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар жинхэнэ болон дэмжинч сургуулиудын дунд хэд хэдэн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хувийн их дээд сургуулиуд хоорондоо нэгдэн нийлэх тухай уулзалт ярилцлагууд өрнөсөөр байна. Хувийн сургуулиуд нь хувийн өмч дээр суурилсан онцлогтой байгууллагууд учраас нэгдэж нийлэхэд өмчөө яаж шийдэх вэ, ямар хэлбэрээр нэгдэж хийлэх вэ гэсэн асуудлууд зайлшгүй яригдана.
Бид энэ талаар саналаа боловсруулан ярилцсаар байна. Хувийн их дээд сургуулиуд нэгдэн нийлэх асуудал нэг мөр, ганц далайлтаар шийдэх боломжгүй учраас энэ асуудлыг хамтын оюунаар шийдвэрлэх зорилго бүхий нэгдсэн зөвлөл, мөн мэргэжлийн холбоо байгуулан ажиллуулах шаардлагатай байна. Хувийн их дээд сургуулиуд нь үндсэн хуулиар эрхээ хамгаалуулсан 10-20 жилийн түүхтэй байшин барилга, материаллаг баазаа босгочихсон, хувийн өмч дээр суурилсан байгууллагууд юм.
Тэднийг нэгтгэх асуудлыг ихээхэн ул суурьтай шийдвэрлэхийн тулд багагүй хугацаа шаардах нь тодорхой. Эхлээд удирдах зөвлөлөө нэгтгэж, менежментийн ажлаа нэгтгэх шаардлагатай. Хувийн их дээд сургуулиудын нэгдэл нь бат бэх байх ёстой. Нэг хэсэг нь нийлж, нөгөө хэсэг нь салж бутраад байх юм бол Монголын боловсролын шинэчлэлд саад болж хувийн их дээд сургуулиудын өсөлт бэхжилт саарч нэр хүнд нь сэвтэх аюултай.
Тийм учраас Хувийн их дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд С.Батболдод ил захидал бичиж хувийн их дээд сургуулиуд нэгдэж нийлэх хувилбаруудын тухай санал бодлоо илэрхийлсэн. Олон жилийнхээ амьдралын баталгааг үгүй хийчихгүй хамгийн баталгаатай хувилбараар нэгдэж нийлэх нь чухал гэсэн байр суурийг Монголын Хувийн их дээд сургуулиудын холбоо баримталж байна.
Их дээд сургуулиуд нэгдэж нийлэх нийгмийн зайлшгүй шаардлага байгаа хэдий ч Монголын нийгэмд бага төлбөртэй хувийн сургуулиуд байхгүй бол бас болохгүй. Яагаад гэвэл нийгмийн ядуу хэсэг, дунд давхаргад үйлчлэх сургуулиуд хэрэгтэй байна. АНУ-д нийгмийн доод дунд давхаргынханд зориулсан хувийн сургуулиуд, шашны сургуулиуд олон байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мөн ийм л байдаг. Хувийн их дээд сургуулиудын тоо ерөнхийдөө нэлээд цөөрсөөр байна. 180 гаруй хувийн сургуультай гэсэн үлгэр домог эцэс болж өнөөдөр нийтлэг өмчийн сургуулиудтайгаа нийлээд улсын хэмжээнд 90 гаруй сургууль л байна.
Үүний дотор гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 8 сургууль бий. Эднийг хасч үзэхэд Монголд үндсэндээ 70 гаруй хувийн сургууль л байна. Эдгээр 70 гаруй хувийн сургуулийн 30-аад нь 200 хүрэхгүй оюутантай сургуулиуд байгаа юм. Тэд бусад сургуулиудтай нэгдэж нийлээд хоршоод ажиллах юм бол үндсэндээ Монгол Улсад 40 гаруй хувийн сургууль байх боломжтой юм.
Хувийн их дээд сургуулиудын холбооны удирдах зөвлөл эдгээр 200 хүрэхгүй оюутантай сургуулийн захирлуудтай уулзаж яаж, ямар аргаар нэгдэн нийлж болох тухай асуудлыг хөндөн хамгийн оновчтой хувилбарыг эрэлхийлсээр байна. Бидний үзэж байгаагаар Хувийн их дээд сургуулиуд нэгдэж нийлэх асуудлыг 2011 он гэхэд бүрэн шийдвэрлэгдэх боломжтой.