Бүх мэргэжил өөрийн утга агуулга, өнгө зүс, донж маягтай байдаг. Харин сүүлийн үед энэ бүхэн холилдож, жонхуу бантан болсны нэг Жишээ бол телевизийн хөтлөгчид. Борооны дараах мөөг шиг олширсон арилжааны олон телевизээр мэдлэг боловсрол, хэл ярианы гэх мэт шаардлага тавих нь бүү хэл гадаад үзэмж, хувцаслалт гэх мэт наад захын ёс зүйгүй хөтлөгчид их байна.
Эфирийн соёл, сэтгүүлчийн ёс зүй, телевизийн дүрэм журам гэж нэг юм байдаг даа. Харамсалтай нь цэнхэр дэлгэцийг ашиглан олны танил болчих гэсэн далд санааг өвөрлөсөн охид хүүхнүүд телевиз рүү хошууран гүйлдэх болжээ. Тэдний сурсан сургуульд ийм хичээлүүд огт заадаггүй бололтой. "Орой үдэш үр хүүхдийнхээ дэргэд зурагт үзэх боломжгүй боллоо, ганцааранг нь компьютерийн ард суулгалтгүй" гэх үгс эцэг эхчүүдийн амнаас өдөр бүр гарах болж.
Хөхнийхөө товчийг арайхийн далдалж, дэлгэцээр дүүрэн гайхуулсан хүүхнүүд үсээ хаялан, хэлээ зажлан айл бүрийн хойморт өглөө, өдөр, оройгүй тухална. Уг нь бол эмэгтэй хүний хөх хүн бүрт харуулаад байх ёстой нүд, хамар, уруул гэх мэт эрхтэн биш байлтай. Үр хүүхдээ хооллох зориулалттай эрхтэнээрээ бусдын анхаарлыг татаж, олонд танигдах гэсэн тэдний энэ увайгүй үйлдэл олон жаахан охидод буруугаар үлгэрлэж, хөвгүүдийг гаж буруу зүйлд уруу татаж байна.
Уншиж буй мэдээ мэдээлэл, ярьж буй сэдвээ бус өөрийгөө гайхуулах гэсэн ухвар мөчид бодолтой Хүүхнүүдийн үйлдэл үүгээр зогссонгүй. Тэдэнд сонин, сэтгүүлээр дүүрэн шалдан нүцгэн зургаа гаргаж байсан нь чамлалттай санагдсан уу, цахим ертөнцөд хүч түрэн орж иржээ. Өнөөдөр бол мэдээлэл технологийн эрин зуун. Ёстой л найман настай балчраас 80 настай хөгшид хүртэл интернетээр аялж байна. Гэтэл сайт бүрт шахуу телевизийн хөтлөгчдийн шалдан зураг тавиастай.
Уг нь зургаа авахуулах ёстой, энэ чиглэлийн мэргэжил гэж тусдаа байдаг санагдах юм. Юуны тулд Монголоор дүүрэн загвар өмсөгч, мисс, фото мисс байгаа билээ. Ядаж л дуучин, бүжигчин, хөгжимчин, жүжигчин гээд урлагийн хүмүүс бол яах вэ гэсэн. Гэтэл телевизийн хөтлөгч гэдэг ажилтай эротик одод олширсоор. Үүний цаана харагдах байдал, гадаад үзэмжээрээ мөнгө олох, амар хялбар амьдрах гэсэн хүсэл нуугдаж буй нь ойлгомжтой. Оюун ухаанаа хөгжүүлэх, мэдлэгээ нэмэх бус гадаад төрхөндөө хэт анхаарч, дурлагсад олширсноор тэднийг харж, даган дуурайж буй охид маань ирээдүйд ямар хүмүүс болох билээ.
Гэхдээ энд хувь хүний хүсэл, сонирхлыг үгүйсгэх гэсэнгүй. Хүн өөрийгөө ямар харагдуулахыг, яаж хувцаслахыг, хэрхэн амьдрахыг ч заах гэсэнгүй. Өөрийн зургаа хувцастай, хувцасгүй авахуулах эсэх ч энд чухал биш. Хамгийн гол нь тэр зургаа хэзээ, хэнд, хаана үзүүлэх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Ядаж л насанд хүрээгүй хүмүүсийн орж болохгүй сайт, шөнийн нэвтрүүлэг эротик сэтгүүл гэх мэт +18 ангилалд оруулж сурвал ямар вэ. Биеэ үнэлэгчид л хөх, бөгсөө ил гаргах шахсан хувцас өмсдөг. Тэд өөрийнхөө биеийг бусдад харуулж, түүгээрээ мөнгө олдог. Харин телевизийн хөтлөгч бол биеэ үнэлэгч бол биш. Олон нийтийн зай талбарыг ашигласан хувийн cypталчилгаагаа зогсоохгүй бол Монголын телевизүүдийн үүдэнд олон мянган аав ээжүүд цуглаж, "шалдан" нэвтрүүлэгчид уруу чулуу нүүлгэж мэдэх нь..
Х.Монголхатан