Д.Баяраа: "Индиго" хүүхэд айл бүрт байдаг

Нийслэл таймс

2010-04-13 12:36 GMT+8

Хаврын улиралд бага насны хүүхдийн өвчлөл ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх эмч Д.Баяраатай ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдүүд ямар өвчнөөр их өвдөж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд 0-10 настай нийт хүүхдүүд дээр улирлын чанартай ханиад их байна. Энэ ханиадны ерөнхий шинж тэмдэг нь амьсгалын замыг дагууд нь үрэвсүүлээд, хоолой боох хандлагатай гарч байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдээ чийрэгжүүлэх хэрэгтэй. Ойрын үед гадаа цаг агаар хуйсагнуур байна. Өглөө дулаахан байснаа өдөр цасаар шуурах болсон. Тийм болохоор аль болох хүүхдийг дулаалж гарч байх. Мөн хаврын сэргийлэлт болгож витаминжуулалтанд сайн хамрагдах нь чухал. Ингэснээр дархлаа сайжирна. Түүнээс гадна хүүхдэд амралт, зөв хооллолтын дэглэмүүдийг сайн хэлж өгч байх нь үр дүнтэй байдаг. Харин бага насны болон нярай хүүхдийг хаалга үүд онголзуулаад өрөөнөөс өрөөний хооронд мөлхүүлээд байх хэрэггүй. Эцэг эхчүүдэд зөвлөдөг зүйл бол хүн бүхэн зөв үзэл бодолтой байхгүй бол хүүхдийг маш их хямраадаг. Яагаад гэвэл хүүхдийн бие организмын 80 орчим хувь нь уснаас бүрддэг.

Ус өөрөө маш их мэдээлэл шингээдэг учраас хэдий их хүмүүсийн сэтгэл санаа үймээнтэй байна төдий чинээ хүүхэд түүнд нь өртөх магадлал өндөртэй. Тийм учраас үр хүүхдээ бодоод эцэг эхчүүд маань төлөв төвшин байхыг цаг ямагт хичээ. Мөн гадаа агаарын бохирдол дэндүү их байна. Цаг агаар дулаарсан ч тоосжилт ихтэй, хүмүүсийн гудамжинд хаясан ахуйн болон бусад хог хаягдлаас болж агаар их бохирдож байна. Өнөөдөр Монголд хүүхэдгүй айл гэж байхгүй. Гудамжны хог хаягдлаас агаараар дамжаад хүүхэд төдийгүй том хүн ч өвддөг.

-Үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүд ханиаднаас гадна ямар өвчтэй байна?
-Гэдэсний өвчин маш их байна. Хүүхдүүд хоолноосоо их хорддог. Тийм болохоор ууж, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавьж байх хэрэгтэй. Хийсэн хоол хоёр цаг болоод л шим тэжээлээ алдан нян тээгч болдог. Гэтэл манайхан бүр хоносон хоол хүртэл өгч байна шүү дээ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Мөн зурагтаар сөрөг мэдээлэл агуулсан зүйл үзүүлээд байж болохгүй.

-Нэгэнт өвдсөн хүүхдүүдэд ямар эмчилгээ сувилгаа хийх хэрэгтэй вэ. Манайхан эмчийн зөвшөөрөлгүй эм хэрэглэх тохиолдол их байдаг?
-Хамгийн сайн арга нь иллэг массаж. Мөн гаднаас орж ирсэн хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн хоолойгоо сойж занших нь сайн. Хүүхдээ цэвэр агаарт гаргаж болж өгвөл усанд өдөр бүр оруул. Ерөөсөө хотын хүүхдүүд хөдлөхгүй зурагт үзээд л суугаад байдаг болохоор хөдөлгөөний дутагдалд их орж байна. Дээрх хэлсэн зөвлөгөөнүүдийг сайтар дагаж чадвал энэ таны хүүхдийг чийрэгжүүлж өвчнийг хурдан эдгээхэд чухал үүрэгтэй байдаг. Мөн манай эцэг эхчүүд дур мэдэн антибиотик болон бусад эмнүүдийг хүүхэддээ уулгадаг. Хүүхэд ямар ч шалтгаанаар өвдсөн байж болно. Гэтэл зөвхөн антибиотик уулгаад байна гэдэг маш буруу үйлдэл. Түүний оронд зүгээр л хэсгийнхээ эмчид хүүхдээ үзүүлээд боломжгүй бол шинж тэмдгийг нь хэлээд зөвлөгөө авчихаж бай. Орчин үед тэртээ тэргүй индиго хүүхдүүд төрж байгаа болохоор аливаа зөв эмчилгээ сувилгааг маш түргэн хүлээж авна.

-"Индиго" гэдгээ тодруулахгүй юу?
-Индиго буюу Монголоор "гасан" хүүхдүүд гэж хэлдэг. 20-р зууны төгсгөлөөр дэлхий дахинд ийм хүүхдүүд төрж эхэлсэн. Ерөнхийдөө 21-р зуун гэхэд айл бүр индиго хүүхэдтэй болсон. Энэ бол маш ухаантай хүүхдүүд. Гэрийн энергийг цэвэршүүлдэг бөгөөд гэрлэн бие нь жирийн хүүхдүүдээс ондоо. Өвчин тусчихвал өөрөө өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эдгээж чаддаг. Харин ийм ухаантай хүүхдүүдээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ хүн бүхэн бодож байх хэрэгтэй. Энэ тал дээр багш, эмч, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж ажиллахаа бодох хэрэгтэй. Тухайлбал би өнөөдөр энэ сууж байгаа үзлэгийнхээ өрөөнд хүүхдийн тоглоом, хүүхэлдэйн киноны баатруудын зурагт хуудас гэх мэт зүйлийг байрлуулсан байна. Энэ бага насны хүүхдийн оюун ухааныг сайжруулдаг. Хүүхдийн тархи гурван нас хүртлээ компьютерийн сүлжээ шиг ажилладаг. Энэ компьютерийн сүлжээг сайн болгохын тулд хүүхэдтэйгээ үргэлж ярьж, сонсож, зааж хөгжүүлж байх нь сайн.

-Индиго хүүхэд гэдгийг нь яаж мэдэж болох вэ?
-Тухайлбал миний үзэж байгаа энэ хоёр хүүхэд харцнаасаа ухаантай гэдэг нь харагдаж байна. Индиго гэхээр бүр бусад хүүхдүүдээс гоц, ухаантай гэж ойлгож болохгүй. Зүгээр л сандал дээр суух, юм сонирхож байгаагаас нь л мэдчихдэг.

-Хоёулаа нярай хүүхдийн талаар ярилцъя. Нярай хүүхдийг асрахад юун дээр анхаарах хэрэгтэй юм бол оо?
-Хүүхэд эхийн хэвлийд байхад эхсийн цусаар дамжуулаад ээжээс нь бүх хооллолт явагдаж байдаг. Гэтэл хүйс таслагдсан тэр цагаас хүүхэд уйлж уушиг тэлэгдэнэ. Мөн ургийн усанд байх хугацаанд усаа сэлгээд хооллоод байдаг байсан бол хүйс нь таслагдсан хойно ээжээс нь тусдаа бие даасан цусны эргэлт явагддаг. Хэдийгээр энергийн сувгуудаар жижиг жижиг хялгасан судсууд гүйн хүүхэд өөрөө бие даасан хүн болж байгаа боловч эдгээр хүүхдүүд ээж аав хоёроосоо 13 нас хүртлээ өөрийн энергиэ авч байдаг. Хоёрдугаарт хүй огтлогдсон тэр цагаас эхлээд хүүхдийн арьсанд шарлалт үүсдэг. Энэ шарлалт хэвийн үедээ 7-10 хоногийн дараа зүгээр болох ёстой. Гэтэл үүнээс илүү удаан үргэлжилж хэт хурц тод өнгөтэй болбол шууд эмчид ханд. Энэ бол шарлалт. Шарлалт гэдэг их олон янз байдаг. Сүүлийн үед ихэвчлэн цөсний ханын гажгаар шарлаж байна. Танай хүүхдийн баас шар өнгөтэй байвал хэвийн харин цагаан бол яаралтай эмчид хандах шаардлагатай гэсэн үг.

-Нярай хүүхдийн талаар ийм байдаг юм байж. Харин эхийн хэвлийд байхад хүүхдийг хэрхэн асрах ёстой вэ?

-Ээжийг жирэмсний хугацаанд маш тайван байлгаж хоол хүнсэнд нь анхаарах хэрэгтэй. Гасан хүүхдүүд эхийн хэвлийд бүрэлдэж нэг cap болоод л гадаад ертөнцийг ээжээрээ дамжуулан мэдэрч эхэлдэг. Тийм болохоор хүүхдээ хэвлийд байхаас нь сонгодог хөгжим сонсгож, биднийг сонгож ирсэнд баярлалаа гэдгийг мэдрүүл. Сүүлийн үед эмч нарын санааг нэг зүйл маш ихээр зовоож байна. Хүүхдийг эхийн хэвлийд байхад гэдсэн дээр нь хүнд зүйл тавих эсвэл 2-6 насны хүүхдүүдийг өвөртөлж унтсанаас болж хөл гар нь хугарч байна. Тиймээс жирэмсэн эхийг бага насны хүүхэд өвөртлүүлж унтуулах хэрэггүй. Тэр тусмаа индиго хүүхдүүд маш хөдөлгөөнтэй байдаг.

-Индиго хүүхдүүд ямар учраас хэт хөдөлгөөнтэй байдаг юм бол оо?
-Гасан буюу индиго хүүхдүүдэд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол хэт идэвхжлийн шинж тэмдэг. Хүүхдийн бие организмд нэгэн төрлийн бодис заавал багтаж байдаг. Харин жирийн хүүхдүүдэд байдаг энэ бодис хэт их ухаантай индиго хүүхдүүдэд тохирохгүй байгаа болохоор эд нар хөдөлгөөнтэй байгаа. Энэ байдал дэлхийн эмч нарын санааг их зовоож байгаа.

-Үүнийг эмчлэх ямар нэгэн арга байдаг уу?
-Янз бүрийн эмчилгээ хийж байсан. Тухайлбал Америкт гэхэд энэ төрлийн хүүхдүүдэд тайвшруулдаг эм өгөөд эхэлсэн чинь гоц ухаантай байдал нь алдагдаад эхэлсэн. Дэлхийн эмч нарын хийж туршиж үзсэн олон эмчилгээнүүдээс хамгийн шалгарсан арга нь сойздох эмчилгээ.

-Сойздох эмчилгээ гэж яг юу болохыг тодруулахгүй юу. Монголд энэ төрлийн эмчилгээг хийж байна уу?
-Би саяхан гадаад яваад ирсэн. Тэр сойз нь маш үнэтэй юм билээ. Сойзны хувьд зүгээр бид нарын юм сойздож угаадаг шиг мөртлөө маш зөөлхөн үстэй байдаг юм байна. Сойздох эмчилгээг яаж хийдэг вэ гэхээр хүүхдийн гар, хөл, нуруу, нүүрийг дээрээс нь доош 10 удаа сойздоно. Харин хэвлий толгойг нар зөв мөн 10 удаа сойздох хэрэгтэй. Хамгийн гол нь цээжийг сойздож болохгүй шүү. Энэ эмчилгээг 4-5 cap хийсний дараа хүүхдийн хэт идэвхжлийн шинж тэмдэг арилна.

-Бага насны хүүхдүүдэд өөр ямар төрлийн өвчин тусах магадлал өндөртэй байдаг вэ?
-Хүүхдийн өөрийнх нь онцлогоос болж гурван төрлийн эмзэгшил байдаг. Харин үүнийг анагаах ухаанд өвчин гэж үздэггүй. Өвчин биш гэхээр эцэг эхчүүдийн санааг ямагт зовоож байдаг. Энэ бол өвчин ч биш, эрүүл ч биш хоёрын зааг дээрх эмзэгшил. Үүний эхнийх нь хүүхдийн салтаа улайх. Хэрвээ салтаа улайгаад байна гэвэл энэ хүүхдийн цусанд нь их хэмжээний хүчиллэг байна гэсэн үг. Хүчиллэг их байхаар шээс нь хүчиллэгтэй гараад салтааг нь улайлгаад байдаг. Үүнийг нь эцэг эхчүүд бэлэг эрхтэн нь улайдаг гээд эндүүрэн тоохгүй орхисноос цаашдаа бөөр, давсаг, цөс гэмтэх магадлалыг бий болгоно. Мөн хүүхэд хөдөлгөөнтэй тогтворгүй тайван биш болдог. Тийм болохоор дээрх байдалд эмчилгээ хийлгэнэ. Энэ бол "түрийн"-ий солилцооны алдагдал л даа. Бид нарын биед янз бүрийн бодисын солилцоо явагдаж байдаг шүү дээ. Түрийн гэдэг зүйл чинь маханд их хэмжээтэй байдаг. Энэ бодисын солилцооны сүүлчийн үр дүн нь хүний цусанд шээсний хүчлийг их хэмжээгээр бий болгож байна. Гэр бүлийн нэг гишүүний л салтаа улайж байгаа бол энэ өвчин тэр гэр бүлийн бүх гишүүдэд байна гэсэн үг. Манай Монголчуудад энэ эмзэгшил маш их байдаг. Учир нь мах их иддэг. Өнөөдөр Монголчуудын жирийн л нэг хүнийг харахад үе мөчний өвчтэй байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр насан туршдаа хүчиллэг цус явсаар байгаад эцэстээ үе мөчийг гэмтээн хөлний жийргэвчийг солиулахад хүргэж байна. Энэ чинь эцсийн эцэст бага наснаас нь хүчиллэг цус явсаар байгаад үе мөчний өвчин бий болгож байна гэсэн үг.

-Нэгэнт маханд их хэмжээгээр агуулагддаг бодис болохоор Монголчууд мах идэхээ л багасгах хэрэгтэй гэж ойлгож болох уу?

-Махан дундаа малын гаралтай болон гахайны маханд энэ төрлийн бодис их байдаг. Тийм болохоор загас тахианы махыг түлхүү хэрэглэж байх нь чухал. Бид нар мах чаначихаад нитгэлэгийг нь авалгүйгээр гурил будаа шөлөн дээр нь чанаад иддэг. Гэтэл нитгэлэг дотор тэр хүчиллэг зүйл чинь маш их агуулагддаг. Харин хүнсний ногооны хувьд хурган чихний хүчил агуулсан ногоо бага хэрэглэ. Хурган чихний хүчил гэдэг нь жууцай, сонгино гишүү... гэх мэт ногоонууд.

-Дээрх эмзэгшилтэй хүүхдүүдийг эмээр эдгээж болдог уу?
-Эмний хувьд В6, АЕ витамин уух шаардлагатай. Ер нь хүүхэд гэлтгүй том хүний амнаас ч гэсэн эвгүй үнэр үнэртээд байдаг шүү дээ. Энэ бол түрийний солилцоо алдагдсан гэсэн үг. Витамин В6-г хүүхэд өдөрт 2/1 -ээр хоёр удаа, том хүн өдөрт гурван удаагийн давтамжтайгаар хоёр долоо хоног уух хэрэгтэй. Харин витамин АЕ-г жилдээ нэг удаа уучих хэрэгтэй. Үүнийг том хүн бүтнээр нэг удаа, 14 хоног, хүүхэд долоо хоногт хоёр ширхгийг ууж болно.

-Залуу эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах тал дээр хэр байна вэ?
-Ер нь залуучууд боловсрол сайтай, ухамсартай байдаг болсон. Эрүүл мэндийн мэдлэг нь ч сайжирч байна. Эцэг эхтэйгээ, олуулаа амьдардаг хүүхдүүдийн оюун ухаан их хөгждөг нь ажиглагдсан. Залуу эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд хүүхдэд чихрийг маш бага идүүлэх хэрэгтэй. Багаасаа чихэр их идэж өссөн хүүхэд том болоод уур уцаартай, өвчин тусамтгай болдог. Мөн эрүү нь их жижигхэн байдаг.

Б.Энхжаргал

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.


НИЙТ 33
Их хариулттай Их таалсан
  • Зочин     202.179.25.76
    yun turii ve,purinii soliltsoonii aldagdal biz dee? bas ter bosi chn endorphin gedeg bodisiin dutal shuu dee
    2010-04-14 0 0 Хариулах
  • Зочин     182.160.6.156
    179,25 chi ooroo bayr gedeg hun bj kkk
    2010-05-22 1 0 Хариулах
  • Зочин     202.179.25.76
    99732813 gej bayraa emchiin utas turuunii ter mon-zakira gedeg emnelegt uzdiin blee esvel ert yag 11 gehed ochih esvel 4 unguruuguud ochvol arai gaigui hun baga bdiin blee
    2010-04-14 1 0 Хариулах
  • Зочин     203.194.119.103
    Neg uzehdee une mongo ni ymar baidag ym bol?
    2011-03-11 0 0 Хариулах
  • мм     182.160.5.255
    зарим нь арай бишээ . шинжлэх ухааны үндэслэлгүй л юм шиг санагдаж бн. би чихэр их иддэг хүүхэд бсан миний эрү хангалттай том . хэрэв идээгүй бол бөөн л эрүү явж бх бжээ дээ
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     188.221.172.60
    Xa xa xa xa
    2010-04-14 0 0 Хариулах
  • Зочин     180.235.166.175
    Сансар каtv-н зүүн талд Мон Закира гэдэг хувийн эмнэлэгт үздэг гавьяат эмч Баяраа мөн бха,их очертой бдаг юм билээ.
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     124.158.66.179
    Yanadaa hoorhii.Bid chini shinjleh uhaan medeelel hogjson odoo tsagt amidarch baij ur huuhduudee ovdvol reklamaar handdag boljeedee.Reklam bol #teneg boltol ni hasjgirah# gedeg utgatai ug shuu dee ta mini ee.
    2010-06-02 1 1 Хариулах
  • Зочин     180.235.166.175
    пурин гээч,маханд их бдаг,мах чанахаар дээгүүр нь хөвөөд бдаг нэтгэлд их бдаг,манайхан тэрийг авалгүй иддэг учраас цус нь хүчиллэг болоод дээрх эмзэгшил үүсдэг,пурины солилцоо алдагдах гэж уншиж бсан.гадныхан махаа угааж иддэг шдэ.үүнийг л бичсэн бна шдэ.ойлгогдохгүй юу бнаа.миний 2 настай охин маш их, бүр дэндүү их хөдөлгөөнтэй,сахилгагүй,оролдо хгүй хийхгүй юм ч гэж бхгүй,зодоонч,дуугай бна гэж бхгүй,би ч их ядардаг,гайхдаг,заримдаа өдөр бушуухан унтаасай гэж боддог гээч.манай эгч,дүү нарын охид их томоотой намбатай,хөдөлгөөн бага бдаг,гэтэл манай охин тийм биш.
    2010-04-13 0 0 Хариулах
  • ASAA     202.55.191.37
    ENE EMCHTEI HOLBOO YAJ BARIH VEE HAANA BDAG YUM BEE HUVIIN EMLEG BNUU UTAS ENE TERIIG NI TSUG BICHCHIJ BAI LDAA
    2010-04-13 0 0 Хариулах
  • эр жижигхэн     124.158.88.11
    Чихэр их идэхээр эрүү нь жижигхэн бaйдаг, юу вэ? Уур уцаартай? Ойлгосонгүй..... Юу хэлэх гээд байгаа юм бэ? -Дээрх эмзэгшилтэй хүүхдүүдийг эмээр эдгээж болдог уу? -Ер нь хүүхэд гэлтгүй том хүний амнаас ч гэсэн эвгүй үнэр үнэртээд байдаг шүү дээ. хаха, ямар янзын ярилцлага вэ? Индиго хүүхдүүд ямар учраас хэт хөдөлгөөнтэй байдаг юм бол оо? -Хүүхдийн бие организмд нэгэн төрлийн бодис заавал багтаж байдаг. Харин жирийн хүүхдүүдэд байдаг энэ бодис хэт их ухаантай индиго хүүхдүүдэд тохирохгүй байгаа болохоор эд нар хөдөлгөөнтэй байгаа. Энэ байдал дэлхийн эмч нарын санааг их зовоож байгаа. Ямар бодис бэ? Гачин юм бичиж байх юм...
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     182.160.57.126
    Bayraa emchiig huuhdiin emch gej medehgui l yum bna,.Manai eh hyalhasiin toviin untuulagch emcjeer aji;;aj bgd tetgevert garsan ,tetgevert garhaaraa huuhed emchildeg boljdog yum baijguidee
    2010-06-01 0 0 Хариулах
  • Зочин     165.246.45.54
    harin eroosoo oilgosongui. mundag huuhed emch hun ingej yarina gej baihu. esuul setguulch ni temdeglej avalguigeer tseejilj avaaad l sanaj baigaagaaraa bichchihsen yum boluu l gemeer baina
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     182.160.6.156
    naad avgai chini yumtai huuhduud ni ch gesen... indigo bolhiin ovchin kkkkk...
    2010-05-22 0 0 Хариулах
  • kkk     203.91.114.3
    harin tiimee eroosoo oilgosongui tegeed hodolgoontei huuhed uhaantai gesen mortloo emchluul gesen ug yum uu haashaa yum ene lav setguulch ni estoi buruu temdeglej avsan bhaa emch hun arai ch iim yarihgui bhaa
    2010-04-17 0 0 Хариулах
  • Bayaraa     183.81.169.2
    зөвлөгөө өгсөн Баяраа эмчид талархаж байна. манай охин 5 настай. салтааг нь өдөр болгон угааж байхгүй бол улайгаад байдаг. учрыг нь мэдэж авлаа. ийм хүүхдийг хаана үзүүлэх бэ хэлж өгөөч. В6 уулгаад байвал зүгээр болох уу хэлж өгөөч эмчээ
    2010-04-13 0 0 Хариулах
  • Pee     202.72.246.84
    Zugeer l medelel urguntarhsan niigmd tohioldoj bui huuhdiin tarhinii ert idevhjil gej tomiyooson bna lee. 18-19 r zuund hun turluhtnii aj ahui amidralin hev mayag soyol zanhid uyagdan huuhdiin tarhinii hugjil ch mun terendeezohitson hugjij irjee. odoo medeelel chuluutui amidraliin hev maag ers uurchlugdsun tul terentei ch huuhdiin tarhi uyadan hugjij bna. tanii ineediig hurgeh baih gehdee ta bi bid bugdeeree 32 sagaan shudtei baihaa bolison shu dee. tuuruu toolood uzeerei. ene bol yamar ch amitand tohiolddog huvisaliin uye shat, hool hunsend bii bolson uurchlult bas beltgeh arga baril uurchlugdsunuur bidnii ed erhten tuuniig dagan adaptatsad orj bgaagiin tom ilrel.
    2010-04-13 0 0 Хариулах
  • zochin     202.179.20.192
    minii huu 5 nastai hamraas ni tsus ih garaad bgaa emnelegeer yavaad shinjilgee ni zgeer garsan yunaas bolj bgaa bol hariulj uguul ih bayarlah bn bayarlalaa
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     182.160.62.152
    hyyhedee dom hiilgedgiin bna le.7ailiin 7togoonii hoog ustai holiod ogdgiin bna lee.zygeer bolson shyy
    2010-05-24 0 0 Хариулах
  • Зочин     180.235.173.54
    hamriin sudas n nariin biluuu tiim bhar garad bdag gesen tiim tsagaan tsaiwar tsaraitai huuhduud tegeh handlaga ihtei bdag geed bdagiin bnlee
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     182.160.52.81
    kalitsi hloridiin uusmal uulga
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     202.72.246.84
    huue naad hamraas tsus garaad baigaa ne KOREA yavaad uzuul tend shuud emchildiin bailee gesen turuhud ne emch nar evgui barisan bn gesen
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     202.72.246.84
    1 udur emlegt hevtuuleed taria bas dusal hiisen gesen shuu tegeel boloo dahin hamraas ne tsus garaaguii fgesen
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     89.134.28.39
    ийм хүүхдийг хаана ч үзүүлж яаадаг юм хайрлаад л хөдөлгөөн ихтэйг нь тэрршаахгүй л байвал энэ хүүхэд өвчин тусдаггүй юм, харин өвчин тусвал аав ээж орчингийн хүмүүс нь тээршааж хүлээн авахгүйг эсэргүүцсэний илэрхийлэлт. Ийм хүүхэдэд эм уулгадаггүй юм гэнэлээ. Хайр, итгэл гэдэг их тэвчээртэй эм л хэрэгтэй юм гэсэн.
    2010-04-13 0 0 Хариулах
  • Хндэтгэсэн     202.170.65.50
    Bayraa emchid bayarlalaa . elictron shuudangiin haygaa bolomjtoi bol yawuulna uu?
    2010-04-13 0 0 Хариулах
  • ner     203.169.49.45
    Indigo geechdee
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     202.126.91.30
    Шал утгагүй юм. Айл бүрт байдаг юм бол Индиго гэж онцлох ямар хэрэг байнаа. Индиго гэсэн тодорхойлолт нь арай л өөр дөө уул нь
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     202.55.191.22
    Сандал дээрээ жаахан өнцөгдөөд суудаг гэсэн
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     202.179.20.237
    ккккккк
    2010-04-15 1 0 Хариулах
  • Зочин     202.170.80.17
    Bayaraa emchtei yaj holboo barih be?
    2010-04-13 0 0 Хариулах
  • Зочин     182.160.6.156
    za ter soiziig ni oruu;j ireed boon mongo bolgoh sanaa bnuudaa...Emch nar ugaasaa suljeechin bolson onoo yed yund itgehiin,,,Soiz ch geh shig uimuuleed bvl soizdohiin bnaldaa
    2010-05-22 0 0 Хариулах
  • anxaa     89.204.137.72
    bayaraa emchiin utas 99732813
    2010-04-14 1 0 Хариулах
  • vitamin D     202.180.218.13
    shewzart uildwerlesen vitamin D3 zarna. 99975275
    2010-04-13 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарыг солих нь зүйтэй юу. Та юу гэж бодож байна?
Нийт 2479 санал өгсөн байна.

Дээшээ